Фото Агшин


LA_Naadam_2008_MonDuu_230

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 2 зочид холбоотой байна
Монголчууд ямар шашин шүтэх ёстой вэ? Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-12-27, Бямба
Image 
 
Шашин шүтдэг, бурханд итгэдэг хүмүүсийг тэнэгүүд, ухаантнууд гээд хоёр ангилчихъя. Ялгахад их амархан. Шүтдэг бурханыг нь муулахаар бурханаа өмөөрөөд хэрэлдээд байгаа нь тэнэг, хүлээцтэй байгаа нь ухаантан. Яагаад ингэж 2 ангилав гэхээр ухаантнууд яагаад шашин шүтэж байгаагаа мэддэг. Харин тэнэгүүд бурханд сохроор итгэдэг.
 

Хүн яах гэж шашин шүтдэг вэ? Сайхан амьдрах гэж, нүглээ наминчлах гэж, зовлонгоо нимгэлэх гэж шашин шүтдэг. Тэрнээс биш Будда, Христ, Мухамед гэдэг нэртэй бурхад амьд байдаг гэж батлах гэж шашин шүтдэггүй. Харин тэнэгүүд бурхан амьд байдаг гэдэгт гүн итгэчихсэн. Түүнийгээ батлах гэж их хичээдэг. Тийм тэнэгүүдээс л болж "Загалмайтны аян дайн" мэтийн алаан хядаан үүсдэг. Шалтгаан нь ердөө л Аллах тэнгэрт итгэдэг хүмүүст Ертөнцийн эзэн байдаг гэдгийг зөвшөөрүүлэх гэж тэр.

Дэлхий дээр маш олон шашин, маш олон урсгал байдаг боловч бүгдээрээ ижилхэн зорилготой. Энгийнээр тайлбарлавал бүх шашин нь хүнийг сайхан амьдруулах зорилготой. Гэхдээ яаж амьдруулах тал дээр маргаан үүсдэг. Яахав дээ, амьдрал дээр ч гэсэн иймэрхүү юм болдог биз дээ? Ээж нь гутал өмсүүлэх гэхээр хүүхэд нь пүүз өмсөнө гэж зөрүүдлэдэг. Шашин хоорондын мөргөлдөөн үүнтэй яг ижил. Уг нь бол хүнд аль, аль нь л хэрэгтэй.

Эргээд гол асуултандаа оръё. Монголчууд ямар шашин шүтэх ёстой юм бэ? Юм үзээгүй царайлчихаад алтадсан гуулин бурханд сөгдөөд л байх уу? Ядахдаа алтан бөгж, гинж гэх мэт жинхэни алтаар хийсэн юманд мөргөж болдоггүй юм уу? Эсвэл садист алуурчин шиг загалмайд цовдлуулсан үхдэл хараад залбирч суух уу?
Энэ асуултын хариулт нь пүүз өмсөх үү? Эсвэл гутал өмсөх үү? гэдэг асуулттай ижил. Хүн байнга пүүз өмсөж болох уу? Гэртээ ч пүүз, гадаа ч пүүз, зун ч пүүз, өвөл ч пүүз. Эсвэл байнга гутал өмсөж болох уу? Болохгүй. Тохируулж л өмсөх хэрэгтэй. Хэрэгтэй үедээ пүүзээ, хэрэгтэй үедээ гутлаа өмсөх хэрэгтэй.

Би сүүлийн үед Христийн шашинд итгэе гэж бодоод байгаа. Христ, христдээ Мормоны урсгалыг нь дагадаг юм бил үү? гэж бодоод байгаа. Монголд хоёр, хоёроороо цагаан цамц, хар өмд өмсөөд яваад байдаг америкууд байдаг даа. Тэд нар чинь Мормончууд. Америкийн Юта мужаас энд ирж шашныхаа номлолыг ухуулах гэсэн номлогч нар. Сайндаа ч биш дээ, ингэж номлол үйлдэж явахаар Юта мужийн хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгддөг, бас татварын хөнгөлөлт эдлэнэ. Бас дажгүй байгаа биз? Мормоны тухай миний мэдэх юм нэг иймэрхүү. Шүтээд ирэхээрээ гүнзгий судлаад дараа нь өөрийнхөө вебэнд (www.bayarhuu.com) дэлгэрэнгүй бичнэ гээд амалчихъя.

Цэргийн алба, татвар хоёроос зугтааж байгаа ядарчихсан номлогч нартай хөл нийлүүлэх ганцхан шалтгаан надад бий. Нууцаа задалчихъя. Нэг Мормоны сүмд нэг хөөрхөн охин байдаг юм. Дээр нэг хийх ажилгүй өдөр, тэр охинтой танилцах гэж сүм дээр нь очсон. Тэгсэн, сүмийн пастор нь "Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө үнэнч бай" гэж сургаж байна лээ. Миний энэ шашныг сонгосон шалтгаан нь энэ л дээ. Хөөрхий Баярхүүд үнэнч, хөөрхөн эхнэр олдохгүй байгаа байхгүй юу. Асуудлаа шийдэхээрээ өөр шашин шүтнээ...

Өвлийн гуталтайгаа халуун зун гүрийгээд байж болохгүй биз дээ? Зун пүүз авч өмсөнөө. Олон хүүхэдтэй байхыг номлодог шашин шүтнэ. Эсвэл нэг мөсөн олон эхнэртэй байхыг номлодог шашин шүтдэг юм бил үү? Ямар ч байсан үхэхдээ тэвэр дүүрэн хүүхэдтэй байхыг л хүсч байна. Энэ л миний хувьд шашнаас авч хүртэж бодит ашиг. Өдөр болгон нүдээ аньж байгаад, үхдэлтэй загалмайд тонголзож мөргөсийнхөө ашигийг гаргахгүй бол утгагүй биз дээ?

Гэхдээ бас нэг асуудал байгаа... Над шиг матерлист хүн дэлхийг 6000 жилийн өмнө ертөнцийн эзэн бүтээсэн гэдэг үгэнд итгэж чадах бол уу? 10 жилд дэлхий 4,5 тэрбум жилийн өмнө үүссэн гээд багш гуай яриад байсан даа. Аль нь үнэн юм бол? За за, итгэлээ. Багш гуай жоохон хэтрүүлээ биз...

Эцэст нь та шашин шүтэх гэж байгаа бол танд нэг юм хэлчихье. Танд би Буддаг, эсвэл Христийн шашинг шүт гэж хэлэхгүй. Хүссэнээ л шүт. Гэхдээ Будда, эсвэл Христ жинхэниэсээ байдаг, үгүй нь танд ямар ч хамаагүй гэдгийг санаж яв. Тэднийг амьд гэдгийн батлах ямар ч шаардлага байхгүй. Тухайн шашныг шүтсэнээр та сэтгэл хангалуун үлдэж байвал тэгээд л болоо... Үгүй бол шашнаа соль. Үнэнч энэ тэр гэж битгий мангартаарай. Эцсийн, эцэст бүх шашны зорилго ижил. Та л сайхан амьдарч байвал болоо. Энийг би хэлэх гэсэн юм!

 

http://www.bayarhuu.com

 




Сэтгэгдэл (10)
1. Бичсэн enhee haus - 2009-02-03 01:21 - Бүртгэлтэй
 
 
yg unen...humuus bas ih tuilshramtgai oilgolttoi bdag shashnii tal deer.bi lav ooriinhoo shutej za shuteh ni ch haashaa ym itgej naiddag shashindaa setgel hangaluun l baidii shd
 
2. Бичсэн egalba - 2009-02-03 07:48 - Бүртгэлтэй
 
 
yg unen...humuus bas ih tuilshramtgai oilgolttoi bdag shashnii tal deer.bi lav ooriinhoo shutej za shuteh ni ch haashaa ym itgej naiddag shashindaa setgel hangaluun l baidii shd 
 
bi chamtai sanal negdjiin
 
3. Бичсэн boldsaihan - 2009-02-03 15:28 - Зочин
 
 
huuhed shig yum bichej
Bi Virginia mujid doctoroor ene ene chigleleer surch bgaa l ene hun ygaad zuwhun uurinhuu bodliig humuust tulgaj bgaag yruusuu oilgohgui bna. Unshigch ta buhend helehed Burhan medeej bgaa gehdee tegej amarhan halj soliod bdggui yumaa. Iim amarhan yum haana bh bileedee odoonii manai setguulchid gej arai l boljdee...
 
4. Бичсэн Saruul - 2009-02-03 20:55 - Зочин
 
 
Mormonii shashintai zuuraldah chin saiha
Mormon ruu orohoosoo omno ergeed garah ymar ch bolomjgui gedgiig sain oilgoj sudlaarai daa.Tegeed bas 1 zuiliig iimerhuu yum bichiheesee omno sudlaachee gej helya.Ter bol "God makers" geed iimerhuu margaantai asuudluudiig tailbarlasan barimtat kino bgaa.Teriig uzeed dahin ymarhuu zuil bichihiig chin tesen ydan huleej bnaa.
 
5. Бичсэн Goyo - 2009-02-04 14:20 - Зочин
 
 
Goyo heljee
ene unen shdee mgl chuud onoodor shashind materialiin sonirholoor handja ih orgod bolson, yaanguya oor shashin shutej bgaa ulsuud. tegej bgaa ulsuud ali oorhiinhoo husej bgaa yumaa avch chadahiigaa l bodoodd ortsgoodoo. xaxaxa
 
6. Бичсэн Od - 2009-02-04 23:35 - Зочин
 
 
Jaahan um ynshsan deer um bna shuu chi
yostoi l jaahan huuhed shig um bichihj. Tegehdee bas zarim neg dugnelt hiichihjee. Jaahan um ynshsan ni deer um shig bna huu. Ohiniii tuluu itgel unemshlee songood ireheer chin mynharahgui yah ve, imeerhuu shaltgaanaar shahin shutesnees bolj l zambaraagui um ih bolj baina. Za eriig ch togloson baih gej bodoj bna. Shashin bol amidral gej uy ve? gedeg ene amidraliin syyri asyyltand l hariyliig ugch baigaa um aa. Shashin bolgon uur hariylt ugnu. Gehdee zugeer huniig tomootoi bailgahiin tuluu shashin uussen gevel uun shig mynharsan bodol baihgui. Zarimdaa bid bi yah gej amidraad baigaa um be gej asyydag, dotrooos ene asuult gunees gardag. uund lshashinyyd hariyltiig ugch baigaa um aa, tsaash ni yrival ih um bna. ingesgeed dyysgie, jaahan um ynshaarai naiz mini, amjilt husie
 
7. Бичсэн Shashin gedeg bol munhag humuu - 2009-02-05 18:02 - Зочин
 
 
Jaahan um ynshsan deer um bna shuu chi
Bi burhand itgedeg, tegehdee minii bodloor ehenh shashnii humuus oorsdiin erh ashigiig bodson baidag. Shashnaas bolj mongolchuud manjiin door orson shuu. Odoo Mongoliig yaduu baigaag dalimduulj heden Christian assholes humuusiig huurj tarihiig ni ugaaj baina.
 
8. Бичсэн dze - 2009-02-05 20:09 - Бүртгэлтэй
 
 
Jaahan um ynshsan deer um bna shuu chi
ene tal deer olon hun uur uur bodoltoi baih bichsen zarim zuiltei chin sanal niilj baina gehdee ter gutal puuz ehner ene ter bol bas negen turliin tuilshiral gehdee chi helee setgel hangaluun saihan amidarval bolloo gej uneheer tegej amidarch chadaj bgaa bol hen ch yugaa ch hiisen bolno hamgiin gol ene chinii l amidral yu shutej yahaa uuruu l shiidne
 
9. Бичсэн bayaraa9619 - 2009-02-06 03:29 - Бүртгэлтэй
 
 
shashin
Er ni manai Mongold shashin gej bn u? Yagaad ingej asuuj bn ve geheer shashin gedeg chin oor-n surgaali nomloltoi, yos judagtai, todorhoi shinj chanar-g aguulj bdag bus u. tegtel manaid bgaa shar-n shashin bol zugeer l bantan. Hen durtai ni l nomlol aildahaar bolchihood bgaa.
 
10. Бичсэн Улаан Христчин - 2017-02-11 03:15 - Зочин
 
 
shashin
Баярхүү: Бүх шашин адилхан 
Мухамед: Буруу номтнуудын эрийг алж, эмийг хүчинд. Юуны түрүүнд иудейчүүдийг, дараа нь Христэд итгэгчдийг ал. 
Назарын Есүс: Дайснаа хайрла, баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа тавьж өг. Хүн чамд хэрхэн хандахыг хүсдэгчлэн бусдад тийнхүү ханд. 
Баярхүү гуай нэг бол ном сайн унш, үнэхээр мэддэг бол худлаа мэдээлэл бүү тараа. Бүх шашин адилхан гэж ёстой худлаа шүү. Загалмайтны дайны үнэн түүхийг үзээрэй. Тухайн үеийн шашны удирдагчид, Папын талынхан бол Есүсийг цовдолсон Иудейчүүд мэт Бурханы дайснууд байсан. Тэд бол Бурханы нэр барьсан яргачид байсан юм шүү. Яг л өнөөгийн Америкчууд ижил хүйстний асуудлаас болоод улс нь мөхөж байгааг тоодоггүй хэрнээ Бурханы нэрээр Исламистуудыг алж байгаатай адил гэсэн үг. ЕСҮС ХЭЗЭЭ Ч ИСЛАМИСТУУДЫГ АЛАХГҮЙ. ТЭДНИЙГ БУРХАН БИШ, БУШ, ОБАМА ШИЙТГЭЖ БАЙГАА ШҮҮ... БИ ЕСҮСТ ХАЙРТАЙ, ИСЛАМИСТУУДАД ХАЙРТАЙ, ЛАМ НАРТ ХАЙРТАЙ. ХАЙРЛАХ ХҮСЭЛ ТӨРӨХГҮЙ, ҮЗЭН ЯДААД БАЙВАЛ ХАНА РУУ МӨРГӨӨД Ч БОЛОВ ХАЙРЛАХ ГЭЖ ХИЧЭЭНЭ. Хэрэв над руу дайрах кайфтай байвал хүссэнээрээ дайрч доромжлоорой.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2009-02-07, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг