Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

IMG_1084

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 39 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Шинэ онд монголчуудыг юу хүлээж байгаа вэ? Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-01-05, Даваа

Image 

Шинэ 2009 онд монголчуудын бүтээх хамгийн том "үйлс" бол улсынхаа шинэ Ерөнхийлөгчийг сонгох ажил. Төрийн тэргүүний сонгуульд зөвхөн парламентад суудалтай намууд өрсөлдөх эрхтэй. МАХН, Ардчилсан намын аль алийнх нь нэр дэвшигч үндсэндээ тодроод байна, албан бусаа. МАХН-аас одоогийн болоод экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Н.Багабанди нарын хооронд сунгаа явах бололтой.

 

Ерөнхий сайд С.Баяр нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласнаар ийм нөхцөл байдал үүслээ. Н.Энхбаярын хувьд өдгөө төр тэргүүлж байгаа давуу тал байгаа бол Н.Багабанди "Монгол ньюс" компанийн мэдээллийн хэрэгслүүдээр дөрвөн жилийн турш "Титэм үг"-ээ хэлж, олны анхаарлаас гарахгүй байхыг хичээсээр ирсэн юм. Сая болж өнгөрсөн шинэ жилийн үеэр тэрбээр Төрийн тэргүүний дайтай үг хэлж, сонгуульд нэр дэвших гэж байгаа "мессэж"-ээ нийгэмд илгээв.
 

МАХН хуучин, шинэ Ерөнхийлөгч нараасаа ийнхүү сонгох магадлалтай байгаа бол Ардчилсан намынхан ардчиллын хараацайнуудаа сойхоор зэхжээ. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэг Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болжээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сунгаа явуулахгүй хэмээж байснаас үзвэл тэдний нэгийг ямар нэг аргаар шодож үлдээх бололтой. ИЗН-аас намын тэргүүн С.Оюун нэр дэвших боломжтой ч тэрбээр "үгүй байх" гэсэн хариу өгөөд буй. Харин УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн асуудал нэг тийш болж Д.Энхбат бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлбэл Иргэний эвсэлд багтаж байсан намуудад нэр дэвшүүлэх эрх нээгдэнэ. ИЗН, Иргэний эвслийнхэн сонгуульд өрсөлдвөл ардчилагчдаас сонгуульд ялах магадлал буурах юм. Иргэд МАХН ба ардчилагчид гэдэг зарчмыг сонгуульд барьдаг тул МАХН-ын нэр дэвшигч ногоон гэрлээр ялалт байгуулж, ардчилагчид саналаа хуваан сүүл мушгидаг хуучин байдал давтагдахыг үгүйсгэхгүй.

Энэ оныг Засгийн газраас Үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан. Аймаг, сум, баг бүр үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлээд байгаа. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангах зорилго үүний цаана давхар явж буй. Харин Хүнсний аюулгүй байдлын жил болгоод хүнснээс хордогсдын тоо нэмэгдсэн, Ажлын байр нэмэгдүүлэх жил зарлаад ажилгүйчүүд өссөн шиг санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн үйлдвэрүүд хаалгаа барих вий гэсэн далд түгшүүр бас дагалдаж байгааг мартаж боломгүй. Оюутолгой, Тавантолгойг ямар гэрээгээр хэнтэй хамтарч, хэрхэн ашиглах нь удахгүй болох сар шинийн баярын өмнө тодорхой болох учиртай. Энэ нь 2009 оны бас том зорилтын нэг.

Монгол Улсын энэ жилийн нэгдсэн төсвийн төслийг өнгөрсөн оны намар үйлдэж байхад зэсийн үнэ гадаад зах зээл дээр 6400 ам.доллар байснаа төсөв батлах үед 3400 ам.доллар болж, одоо бүр 2700 ам.доллар руу гулсаад байна. Энэ нь улсын төсөвт сар бүр тодотгол хийх эрсдлийг бас дагуулах магадлалтай. Улс төрийн намууд ашигт малтмалын үнэ гадаад зах зээл дээр өндөр байх үед сонгуулийн халуунаар иргэддээ амласан 1,5 сая төгрөгийг өгч чадах эсэх нь энэ оны эхний хагаст мөн тодорхой болно.

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үйл явдлын хохирогчдыг хэрхэх, нөхөн олговор яаж олгох, хоригдогсдыг өршөөх, цагаатгах ажлыг яах гээд нэхэл дагуулсан олон асуултын хариу ч тодорхой болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани дундуур ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх магадлал ч бас байгаа билээ.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийн булхай будилааныг илчлэх ажил 2009 оны эхээр ширүүхэн байх бололтой байна. Онцгой байдлын газрын дарга асан П.Даш генералын шүүх хурлыг удахгүй хийхээр товлож, саяхан ял сонссон, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр хувь заяаны шоглоомоор түүнд гэрчээр оролцохоор болжээ. УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч удахгүй яригдахаар болоод байна.

Одооноос эхлээд төрийн жинхэнэ албан хаагчид улс төрийн намын харьяалалгүй боллоо. Гэвч бие нь намгүй ч сэтгэл нь намтайгаа байваас ажил хэрэг өмнөхөөс нэг их ялгарахгүй байх талтай. МАХН-ын дарга С.Баяр оны өмнөхөн болсон намынхаа бага хурал дээр "Сэтгэлээ буруулахгүй биз ээ" гэсэн утгатай үг хэлсэн нь ийм эргэлзээг төрүүлэхээр байна.

Ирэх хавар малчдад хатуухан тусч болзошгүй. Цаг уурынхан хоёр, гуравдугаар сараас цаг хатуурч, цас ихээр орж болзошгүйг сануулсаар байгаа. Харин тэр их цас тариаланчдад бол шар тос болох биз. Гэвч зурхайчдын айлдсан үнэн бол зун 38 хоногийн их халуун шатаж үндэстэй болгоныг хуйхлах гэнэ. Түүнээс тариаланчид сэргийлүүштэй.

Зурхайчид сар шинийг хэзээ тэмдэглэх талаар маргаан мэтгэлцээнээ уралдуулаад эхэллээ. Шинийн нэгэнд шинийн хоёрны сар гарч алмайруулж байсан шиг, энэ жил бүтэн сарын зөрүүтэй хоёронтаа золгож магадгүй болоод байна. Азийн ихэнх орон нэгдүгээр сарын 25-нд шинэлнэ гэж байгаа бол Балба, Төвд манайх гурав хоёрдугаар сарын 26-нд, бууз хөлдөхөө больсон цагаар амар мэндээ мэдэхээр болсон.

Ирээд хэдхэн хонож буй 2009 онд иймэрхүү үйл явдал биднийг угтах төлөвтэй.

 

Д.ОЮУНЦЭЦЭГ

news.mn 




Сэтгэгдэл (4)
1. Бичсэн egalba - 2009-02-03 07:50 - Бүртгэлтэй
 
 
sanal negdjiin doorh huntie
No way Elbegdorj 
Elbegdorj erunhiilugchid neree devshuulehees ichdeggui yum baihdaa. 7 sariin 1ng Mongolchuudiig hoorond ni hagargan murgulduulsen hun, Erunhiilegch bolchihvol Mongoliig hujaad hudaldah bailgui.
 
2. Бичсэн hugo - 2009-01-28 13:31 - Бүртгэлтэй
 
 
sanal negdjiin doorh huntie
Yun Elvegdorj Bat uul ve uur hun bhgui l yum bh daa.Arai l bishee.Bagabandi chin2 udaa uliran songogdoo biz dee.Yagaad dahiad ner devshine gej.Undsen huulind neg hun 2-s iluu erunhiilugchid songogdoh erhgui bdag biz dee.Deed tal ni 8 jil gej.Esvel bi anduuraad bna uu.Za tegeed mongoliin erunhiilugchid yamar ih medel bh bish dee.Heden hun shagnaj odon engert ni zuugeed l suuj bdag biz dee.
 
3. Бичсэн SAN-Francisco - 2009-01-09 09:19 - Зочин
 
 
sanal negdjiin doorh huntie
Enkhbayar ,Bagaa 2 erunhiilugchid neree devshuulehees ichdeggui yum baihdaa. 7 sariin 1ng Mongolchuudiig hoorond ni hagargan murgulduulsen hun, Erunhiilegch bolchihvol Mongoliig hujaad hudaldah bailgui.
 
4. Бичсэн aagii81 - 2009-01-06 20:11 - Бүртгэлтэй
 
 
No way Elbegdorj
Elbegdorj erunhiilugchid neree devshuulehees ichdeggui yum baihdaa. 7 sariin 1ng Mongolchuudiig hoorond ni hagargan murgulduulsen hun, Erunhiilegch bolchihvol Mongoliig hujaad hudaldah bailgui.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-01-13, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 22 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Даргын туслах:
-Захирал аа, манай Африкт байгаа ажилчдаас, усны асуудал хүндрэлтэй байна гэж захиа иржээ.
-Үнэн болов уу?
-Үнэн юм шиг байна аа.
-Та яаж мэдэж байгаа юм?
-Дугтуйн дээр маркаа үдээсний машинаар үдсэн байна.

 

Ханшийн Мэдээ