Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

IMG_1083

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 46 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
TOEFL, LSAT, BAR шалгалтуудын тухай Хэвлэ Имэйл
(6 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-03-14, Бямба

Image 

TOEFL-ийн шалгалт

АНУ-ын их сургууль коллежид орохын тулд хамгийн эхний босго нь TOEFL (test of English as a foreign language) буюу албан ёсны хэл нь англи биш орнуудын иргэдээс авдаг хэлний түвшин тогтоох суурь шалгалт болохыг манай залуучууд сайн мэдэх билээ. Хуулийн сургуулиудын хувьд энэхүү шалгалтыг үндсэн шалгуур болгодог.

 

Ерөнхийдөө бакалаврын зэргээр АНУ-д их сургуульд сурахаар төлөвлөж байгаа хүний хувьд 500 ба түүнээс дээш, мастерийн зэргээр сурахаар бол 550 ба түүнээс дээш онооны ерөнхий болзол тавьдаг. Гэхдээ их сургууль бүр харилцан адилгүй өөрсдийн шалгуур оноог босго болгон тавьдаг. Жишээ нь та цаасан шалгалтын 600 оноотой дүйцэхүйц TOEFL-ийн оноотой байхад Харвардын их сургуульд Хууль зүйн мастерийн зэргээр сурч чадна. Харин Индианагийн их сургуулийн Мастерт сурахын тулд 560 оноо байхад хангалттай.
 

Ер нь өнөөгийн залуусын хувьд дээрх шалгалтанд өндөр оноо авах нь тийм ч бэрхшээлтэй асуудал байхаа больжээ. Хэдэн жилийн өмнө миний найз нөхөд дундаас 640-өөс дээш оноо авсан хэд хэдэн залуус өндөр тэтгэлэг авч гадаадын их дээд сургуульд суралцахаар зорьж байлаа. Орчин цагийн мэдээллийн хурд, интернэт хэрэглээ зэрэг хөгжлийн хүчин зүйлээс шалтгаалж англи хэл сурах, англи хэл дээр суралцах асуудал нь энгийн өдөр тутмын хэрэглээний түвшинд очиж байна. Хамгийн гол нь дээрх шалгалтанд өндөр оноо авахын нууц нь хэлний төгс мэдлэгээр хэмжигдэхээс илүүтэйгээр шалгалтын бэлтгэл, тактикт суралцах, шалгалт өгөх арга барилд өөрийгөө дасгаж байж өндөр оноо авах боломжтой. Энэ шалгалтанд дээгүүр оноо авах зорилго тавьж буй хэн бүхэн сайн чанартай сургалтын төв, сайн ном, сайн зорилго тавьж өөрийгөө дайчилж чадваас амжилтанд хүрэх бүрэн дүүрэн боломжтой.

 
LSAT

“Хуулийн сургуулийн элсэлтийн хороо” буюу “Law School Аdmission Council” (LSAC) хэмээх байгууллага хуулийн сургуульд элсэх хүсэлтэй оюутнуудаас “Law School Admission Test” буюу “Хуулийн Сургуулийн Элсэлтийн Шалгалт”-ыг жилд дөрвөн удаа авдаг байна. 6, 10, 12, 2-дугаар саруудад зохиогддог энэхүү шалгалт нь элсэгчдийн унших чадвар, логик хийгээд үгзүйн чадварыг голчлон сорьдог бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд л гэхэд АНУ-ын хэмжээнд 142,331 хүн дээрх шалгалтыг өгсөн байна. Энэ нь өмнөх жилийнхээс даруй 1,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Шалгалт тус бүр нь 35 минут үргэлжлэх олон сонголтот хариулт бүхий таван хэсгээс бүрдэх буюу түүнээс гадна 35 минут үргэлжлэх бичлэгийн чадвар сорих хэсэгтэй.

Мэдээж олон сонголтот шалгалтыг шударга зохион байгуулах талаар сайтар бэлтгэсэн өрөө танхимд, өндөр хяналтын дор зохиодог.  

Шалгалт нь дотроо логикийн сорилт, унших чадварын сорилт, аналитик сорилт, оноо өгөгддөггүй хэсэг, бичгийн хэсэг зэрэг үндсэн бүтэцтэй. Ихэнх хуулийн сургуулийн жишгийг харахад голдуу Америк оюутнаас дээрх шалгалтыг авдаг бөгөөд гадаад оюутнуудаас тэр бүр шаарддаггүйгээрээ онцлогтой.      

BAR exam
Монголчууд бидний хувьд Америкийн хуулийн оюутнууд их сургуулиа төгсөөд “Баарын шалгалт” өгдөг тухай, тэр нь манайхны “Хуульчдыг сонгон шалгаруулах шалгалт”-тай төсөөтэй болохыг аль хэдийнээ мэдэх болсон бизээ. Нэгдсэн улсад Муж улс бүр “Баарын шалгалт” зохион байгуулдаг. Аль нэг мужид дээрх шалгалтыг давсан бол тухайн муждаа л хууль эрх зүйн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Техасын Баарын шалгалт давсан хүн Индианад өмгөөлөл хийх эрхгүй. Хэрвээ Индианад хууль эрх зүйн ажил эрхлэхийг хүсвэл тухайн мужийн шалгалтыг давсан байхыг шаарддаг.  Мэдээж эрдэм шинжилгээ судалгааны тухайд бол ийм хязгаар байхгүй. Олон улсын оюутнууд хуулийн сургуулиа төгссөний дараа Нью-Йоркийн “Баарын шалгалт” өгдөг. Зөвхөн тэнд шалгалт өгснөөр олон мужид хууль зүйн ажил эрхлэх боломж нээгддэг. “Баарын шалгалт” нь хуульчдын эрх зүйн боловсролыг практик орчинд үйл ажиллагаа явуулахад нийцсэн эсэхийг тогтоодог. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн хүү, 1999 он болтол амьдарч байсан бага Кеннеди өөрийн муждаа гурвантаа өгч байж Баарын шалгалтыг давьж байсан түүх байдаг. Энэ жишээнээс алдар хүндтэй болоод баян чинээлэг хэний ч өмнө хуульчийн сонгон шалгаруулалт зөвхөн шударга өрсөлдөөний дүрмийг л санал болгодгийг харж болно. Нэгдсэн Улсад хуулийн сургууль төгсөгчдийн давбал зохих хамгийн том даваа болох “Баарын шалгалт” нь Америкийн  Баарын Холбооноос (American Bar Association) зохион байгуулагддаг. Тус Холбоо 1878 оны Наймдугаар сарын 21-нд байгуулагдсан бөгөөд өдгөө 410.000 гишүүдтэй үндэсний хэмжээний байгууллага юм. Тус холбооноос Америкийн хууль зүйн боловсролын шалгуур тогтоож хуульчдын ёс зүйн дүрмүүдийг баталдаг. Анх 1969 онд “Хуульчдын мэргэжлийн хариуцлагын дүрэм”-ийг баталсан бөгөөд 1983 онд шинэчлэн баталсан нь өдгөө Нэгдсэн Улс даяар Калифорниагаас бусад 49 мужид мөрдөгдөж байна. Калифорнийн засаглал дээрх дүрмийг хүлээн зөвшөөрөөгүй боловч тэдний хуульчдад тавих ёс зүйн шалгуур нь ерөнхийдөө ойролцоо жишигтэй юм билээ.
 
Шалгалт АНУ-ын 48 мужид долдугаар сар, хоёрдугаар саруудын сүүлийн лхагва гарагуудад жилд хоёр удаа зохиогддог. Харин Delaware, North Dakota зэрэг хоёр мужид жилд ганцхан удаа долдугаар сард зохиогддог байна.         

Шалгалт ерөнхийдөө хоёр өдрийн турш үргэлжилж нийтийн эрх зүйн тогтолцоо, үндсэн хууль, гэрээ, нотлох баримтын эрх зүй гээд эрх зүйч мэргэжлийн бүх стандартыг хангасан байх шалгуурын бүхий л төрлөөр хуульчдыг сорьж “шүүсийг нь шахдаг”. Зөвхөн Louisiana муж шалгалтаа гурван өдрийн турш зохион байгуулдаг. Нэг дэх өдөр, гурав дахь өдөр, тав дахь өдөр тус бүрдээ бүтэн 7 цаг, нийтдээ 21 цагийн турш хамгийн урт шалгалт нь үргэлжилдэг муж юм. Ер нь Louisiana муж Нэгдсэн Улсын бусад 49 мужаасаа өвөрмөц онцлогтой. Энэ муж шүүхийн прецедент болох өмнө шийдэгдсэн төсөөтэй хэргийн шийдвэрийг удирдамж болгон шүүхийн практиктаа хэрэглэдэггүй өвөрмөц системтэй. АНУ-ын 49 муж Англо-саксоны тогтолцоотой бол ганцхан Луйзиана муж л Ром-германы тогтолцоо бүхий зөвхөн хууль тогтоомж ашиглаж кейсийн шийдлийг тогтоодог. Та санажбайгаа бол Леонардо Де Каприогийн тоглосон “Catch me if you can” буюу “Чадвал намайг бариарай” гэдэг тун сонирхолтой кино байдаг даа. Тэр киноны гол дүр болох Абэгнэйл хүү эхлээд нисгэгч, дараа нь эмч, тэгээд хуульч болж хувирдаг. Тэр бүрийдээ хуурамч чек хийж хэдэн сая долларын “залилан” үйлддэг. Тэрээр хуульч болохдоо Луйзиана мужийн Баарын шалгалтыг төвөггүй давж мөрдөгч “Том Хэнкс” түүнээс Луйзианагийн Баарын шалгалтыг хэрхэн давсан тухай киноны турш хэд хэд асуудаг. Чухамдаа Абэгнэйл нь бодит хүн бөгөөд хамгийн нүсэр шалгалтыг 14-хөн хоног бэлдээд давсны учир нь түүнд хэдэн зуун кейс унших шаардлага байгаагүй ердөө батлагдсан хуулиудын хүрээнд шалгалтандаа бэлтгээд тийнхүү амжилттай давах бололцоо байсан байна. Нэг талаас сод ухаан, нөгөө талаас тус мужийн эрх зүйн тогтолцоо ийм боломж олгожээ.      

 
 
Д.Эрдэнэболдын “VERITAS буюу Америкийн хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл” номоос.



Сэтгэгдэл (6)
1. Бичсэн nandia - 2010-03-31 01:34 - Зочин
 
 
bayrlalaa. anagaah, biotechnologiin chigleleer surah bol yadagiin bol. ter talaar duulsan yum baival helj ogooch. bi harin magistert surah sanaatai bgan. ene talaar duulj medsen yum bval nzdaa helj tuslaarai. minii hayg Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй mail bichvel bayrlana shuu. Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
 
2. Бичсэн Монгол хүү - 2010-02-12 05:05 - Зочин
 
 
баярлалаа. Сонирхолтой мэдээл өгсөнд
 
3. Бичсэн bilguun03 - 2009-08-14 01:21 - Бүртгэлтэй
 
 
hi manaihan ungeed medsen sursanaa hund helj ogood bie biee demjed yavbal amjiltand hurna shuu dee gadaad baidag mongolchuud bie biesee uheh gej baigaa yum shig bolj baigaa yumaa nuugaad l tenegteed l yavtsgaadagaa bolih tsag uul ni bolson baimaar yum negdsen setgeleer bie bie demjitsgeemeer yum
 
4. Бичсэн Bolormaa - 2009-08-12 11:03 - Зочин
 
 
bayarlalaa
Mash saihan bichjee. Amerikt surch bolowsroh sonirholtoi olon aabiin ohid huwguuded tus bolno gedegt bich bas itgej baina. :)  
 
Mongolchuuddaa tsaashhidig olon zuun medeelel hurgej baigaasai gej husye.  
Bolormaa
 
5. Бичсэн Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй - 2009-06-04 22:03 - Зочин
 
 
bayarlalaa
hi bi EMSHUIS-d bio-anagaahiin surguulid emch sudlaach mergejleer suraltsdag 1r kursiin oyutan ene chigleleer suraltsah tetgelegt hamragdah talaarh medeell.g ogch bolhuu please :?
 
6. Бичсэн түлхүүр - 2009-04-16 19:17 - Зочин
 
 
баярлалаа
бага ч болсон юм мэдэж авлаа. :grin :grin
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-03-14, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ