| Гадаад дахь Монголчуудын сониноос |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2009-04-02, Пүрэв | ||||
Консулыг зодсон залуу “Ганц худаг”-т хоригджээ Орос Монголын хооронд наймаа хийдэг Э.Энхбаяр гэгч залуу Улаан-Үд хотод суух дэд консулыг зодсон хэрэг гарсан билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Оросын хил давсан байна. Улмаар пүрэв гаригт Улаан-Үд хот дахь Монголын Консулын газрын байранд дайран оржээ. Э.Энхбаяр хэрэг үйлдэх үедээ согтуу байсан гэнэ. Тэр Монголын Консулын газрын ажилтан Д.Заяагийн нүүрэн тус газар хутгаар сийчиж, дараа нь дэд консул Б.Батдэлгэрийг зодож танхайрчээ. Э.Энхбаяр нь А.Заяагийн эртний танил бөгөөд дотно харьцаатай байснаа мэдүүлжээ. Түүнийг хоёр улсын хэлэлцээрийн дагуу Монгол улсын хуулиар шийтгэхээр болсон байна. Э.Энхбаярыг энэ сарын 30-ны өдөр Алтанбулаг боомтоор Монголд нэвтрүүлжээ. Түүнийг одоо “Ганц худаг”-т хорьж шалгаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн 91.1-ээр хавтаст хэрэг үүсгэсэн байна.
Д.Мягмар Улаанбаатар Таймс ХБНГУ-д 4800 Монгол иргэн албан ёсоор амьдарч байна Холбооны бүгд найрамдах Герман улсад 4800 орчим Монгол иргэн албан ёсоор амьдарч байна. Ерөнхий сайд Баяр Герман улсад айлчлахдаа Монгол иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонслоо. Европын улс орнуудаас Монголтой хамгийн ойрын харилцаатай байдаг нь Герман улс. Их дээд сургуульд сурдаг оюутныхаа тоогоор ч европын бусад орноос их байна. Энд албан ёсоор амьдарч байгаа 4800 Монгол иргэний 1300 орчим нь оюутан залуучууд байдаг. Монгол оюутнууд Берлин, Штуттрагт, Мюнхен, Нюрнберг зэрэг оюутнууд төвлөрсөн байдаг байна. Мөн Германд бизнес эрхлээд явж байгаа, ресторан, зочид буудал ажиллуулж байгаа иргэд ч байдаг. Түүнчлэн алтан гартай 20 гаруй нарийн мэргэжлийн эмч мэргэжлээрээ ажиллаж байна. Ерөнхий сайд Германд албан ёсны айлчлал хийх далимдаа Монгол иргэдтэй уулзсан юм. Энэ үерээрээ Ерөнхий сайд улс эх оронд болсон цаг үеийн мэдээллийг нутгаасаа хол байгаа Монголчууддаа танилцуулж байсан юм аа. Германд сурч, ажиллаж байгаа залуучууд хэдийгээр Монголдоо ирэх хүсэлтэй байдаг ч угтах амьдрал бүрхэг гэдгийг хэлж байна. Цалин хөлс бага, түүнчлэн хүссэн зүйлээ хийхэд хүнд суртал, авилгаас эхлээд саад бэрхшээл олон байгааг тэд ярьж байлаа. Хэдэн жилийн өмнө гадаадын иргэнийг Монголд бизнес эрхлэхэд нь арай илүү харж үздэг байсан. Тухайн үед Монгол улс мөнгөгүй байсан болохоор гадны хөрөнгө оруулагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр татаж байсан юм. Харин өнөөдөр нөхцөл байсан шал өөр болсон гэдгийг ерөнхий сайд онцолж байлаа. Сүүлийн үед Чехэд ажиллаж байсан Монголчууд Германд ирэх болжээ. Европын орнууд хууль бусаар цагаачилж байгаа иргэдийг тэр бүр ажилд авдаггүй. Ялангуяа Германд ажиллахын тулд заавал шалгалт өгч эрх авдаг болохоор хууль бусаар амьдарч байгаа хүмүүст хүнд байдаг байна. Хууль ёсны ч бай, хууль бус ч байсан Бүгд Монгол иргэд учраас тус улсад байх элчин сайдын яамны зүгээс алагчлахгүй гэдгийг мөн энэ үеэр хэлж байна. UBS News “GB” брэндийн дотуур хувцасны дэлгүүр Вашингтонд нээгдэнэ Монгол улс өөрийн гэсэн дотуур хувцасны үйлдвэртэй болоод нэг жилийн хугацаа өнгөрчээ. АНУ-д экспортолдог “GB” брэндийн дотуур хувцас “Victoria Secret”-тэй өрсөлдөхүйц чанартай гэж “Гурван билиг” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Энхцэцэг хэлж байсан удаатай. Одоогоор Калифорни мужийн Беркли, Сан-Франциско хотод нэрийн дэлгүүртэй бөгөөд удахгүй Вашингтон хотод дэлгүүрийнхээ салбарыг нээхээр болжээ. Тус брэндийн дотуур хувцсыг америкчууд байнга захиалдаг гэнэ. Өөрсдийн вэб сайт болон сэтгүүлд бүтээгдэхүүнийхээ загварыг гаргадаг болохоор америк хэрэглэгчид долоо хоног бүр шинэ загваруудаас авдаг байна. М.Урин
Виз олгохыг түр хугацаагаар зогсоолоо БНЧУ санхүүгийн хямралын үед өөрийн орны хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилгоор Монгол, Молдав, Украин, Вьетнам, Тайланд улсын иргэдэд ажиллах , хувиараа хөдөлмөр эрхэлэх зорилгоор 90 –ээс дээш хоногоор тус улсад хүрэлцэн ирэх виз олголтыг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. “Энэ шийдвэр улс оронд бий болсон санхүүгийн хямралыг даван туулах арга хэмжээний хүрээнд Дотоод хэргийн яамнаас гаргасан хүсэлтийг үндэслэн гарлаа.
Цаашид хэрхэх тухай асуудлаар манай хоёр яамд харилцан зөвшилцөж байх ба чингэхдээ үүнд ДХЯ гол үүрэгтэй байх юм. Эл шийдвэрийн дагуу нэр дурьдагдсан орны иргэдэд дээрх төрлийн виз олгохыг түр хугацаагаар бүрэн зогсоож байгаа бөгөөд харин жуулчны визийг хуучин хэвээр чөлөөтэй олгож байх юм” хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга хатагтай Зузана Оплэталова мэдэгдлээ. Чехийн Эдийн засгийн танхимын ерөнхийлөгч Пэтр Кужэл үүнтэй холбогдуулан: “ Зарим үйлдвэр аж ахуйн газруудад байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед ажиллах хүчний зах зээлийг энэ мэтээр сааруулах нь тун цаг үеээ олоогүй явдал боллоо. Өнөөгийн хямралд хамгийн их нэрвэгдсэн салбаруудад дээрх ажилчид одоодондоо хэрэгцээ багатай байгаа боловч бусад олон салбарт ийм ажиллах хүчнийг авах сонирхол хэвээр байсаар байна. Тэдгээрт эдгээр ажилчид хямд бас чанартай чухам хүсэн хүлээсэн ажиллах хүчин нь хэвээр байгаа юм ийм үйлдвэр, аж ахуйн газруудад тэд дутагдах болно” хэмээн хэллээ.
Сайн дураараа буцах хөтөлбөр үргэлжилнэ Санхүүгийн хямралаас үүдэн гадаадын ажилчид олноор ажилгүй болж хүнд байдалд орсонтой холбогдуулан БНЧУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сайн дураараа нутаг орондоо буцах хөтөлбөр” өнгөрсөн 2 дугаар сарын 16 – ны өдрөөс эхэлсэн юм. Өнгөрсөн сар хагасын байдлаар түүнд 1093 хүн хамрагдан нутаг буцсан байна. Гадаадын Харъяатын цагдаагийн газрын мэдээгээр өдөр бүр чех улсын хэмжээнд эл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 50 орчим хүн бүртгүүлдэг гэнэ. Өнөөдрийн байдлаар 770 монголчууд эл хөтөлбөрт хамрагдан нутаг буцсан байгаа нь нийт буцагсадын 70 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд удаад нь узбекүүд / 178 /, вьетнамчууд / 75 / орж байна. ДХ-ийн сайд Иван Лангэр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа эл хөтөлбөрийн эхний шат амжилттай явагдаж тодорхой үр дүнд хүрч байна хэмээн дүгнээд эхний шатанд хамрагдах 2000 хүний тоо гүйцсэн хойно энэ ондоо багтаан хоёр дахь шатыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. Хоёр дахь шатанд 3000 хүн хамруулан улсаас 90 сая крон буюу 3,3 сая евро зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ шатанд буцах хүмүүст нислэгийн тийзийг одоотой адил үнэгүй олгох ба харин урамшуулал нь багасан 400 евро болох гэнэ. Үүний зэрэгцээ чехийн газар нутагт хууль бусаар буюу хараар оршин сууж байгаа гадныхныг буцаахад чиглэсэн нэг удаагийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байгаагаа ч илэрхийллээ. Харласан боловч чехийн нутгаас хөөн гаргах шийдвэр аваагүй мөн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй хүмүүс өөрсдөө сайн дураараа ирж бүртгүүлбэл энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой ба ийм тохиолдолд тэдэнд ямар нэгэн хүнд ял оноохгүй харин чехийн газар нутагт дахин ирэхийг тодорхой хугацаагаар хориглох хүртэлх шийтгэл ногдуулж болзошгүй юм байна. Чухам ингэж хорих эсэх хэрэв хоригловол тэр нь ямар хугацаатай байхыг тухайн хүн харласнаасаа хойш хэр удаан хугацаагаар оршин сууж байсан болон буцах зардлаа өөрөө төлж чадах эсэх гэх мэт нөхцлүүдийг харгалзан үзэж шийдвэрлэж байх ажээ. Харлагсдыг буцаах хөтөлбөр гурван сар үргэлжилж түүнд 200 мянга орчим евро зарцуулах юм байна. Т.Одонхүү /Прага/
Францад хууль бус наймаа хийж байсан Монгол эмэгтэй баригджээ Францын "Le Pays d'Auge" сонины N°3625 дугаараас Тамхины хууль бус наймаа хийж байсан эмэгтэй 3 сарын тэнсэн авлаа. Францын Livarot хотод оршин суугч 46 настай монгол эмэгтэй 8 сарын турш хууль бусаар монголоос тамхи аван, түүнийгээ 5 дахин их үнээр зардаг байжээ.
Roissy Нисэх онгоцны буудлийн Гаалийн албаныхан маргаантай илгээмжийн тухай мэдээлэл авч, хүлээн авагчийг газар дээр нь шалгахад 68 боодол тамхи болон хуурамчаар дуурайлган хийсэн Gucci, Vuitton, Dior, Chanel, Barbery зэрэг фирмийн 19 хувцас гарсчээ. Мөн үнэртэй ус зарснаа ч хүлээсэн бөгөөд цагдаагийнхан задгай мөнгөний зөрүүгүй шахам хөтөлсөн тооцооны дэвтрийг нь хураасан байна. Монгол эмэгтэй орчуулагчийн тусламжтайгаар шүүхэд мэдүүлэхдээ "Хууль бус наймаа хийсэн нь гэр бүлээ тэжээх ганц гарц байсан” гэжээ. Түүний өмгөөлөгч "Энэ эмэгтэй Францад 2004 онд нөхөр, 2 хүүхдийн хамт ирсэн. Тэр үед бичиг баримтийн асуудал нь бүрэн шийдэгдээгүй учраас ажил хийх эрхгүй, ямар нэгэн мөнгөн тусламж авах бололцоогүй. Тиймээс энэ эмэгтэйд гэр бүлээ тэжээх өөр арга зам байгаагүй” гэж мэдэгдсэн байна. Одоо монгол эмэгтэй хууль ёсны бичигтэй болсон бөгөөд лооль тарих, хураах газар ажиллаж байна. Шүүхээс түүнд 3 сарын тэнсэн, 7200 еврогийн торгууль ногдуулжээ. Д.Сарнай
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-04-09, Пүрэв ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





