Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

03062856

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 43 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
ОРОСЫН ГЕОПОЛИТИК БА МЕДВЕДЕВИЙН УРИЛГА (Найрсаг урилгын яхир санаа) Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-04-13, Даваа
Image 
 
Саяхны сонинуудаар ийм нэгэн мэдээ хөврөв. Уншихад жирийн л нэг мэдээ. "Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Екатеринбург хотноо  Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг айлчлахыг урьсан захидал ирүүлсэн байна.” Одоо уншигч тантай хамт урилгын өнгөц бус санааг тайлъя. Урилгыг Д.Медведев уул нь нэр дэвшигч Н.Энхбаярт  3 сарын 17-ны өдөр ирүүлсэн юм байх.
 
Хачирхалтай нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба 4 сарын 10-ны өдөр олон нийтэд ил болгов. МАХН-ын сонгуулийн штаб энэ мэдээгээр сонгогчдод ямар нэгэн юм "ойлгуулах" гэж хичээсэн учраас хагас сарын дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэсэнтэй холбогдуулан сонинд тавьсан бололтой.
 

Тэд нар  сонгогчдод юу ойлгуулах гэснийг би бараг таамаглаж байна. "С.Баяр оросоос саяхан нилээд мөнгө авч ирсэн түүгээр Эх орны хишгээ өгөх юм гэнэ ээ" гэсэн цуурхал, явган яриаг дээрх мэдээтэй зэрэг тараасныхаа нотолгоо болгох л гэжээ. Би харин геополитик судлаачийн хувьд бүр цаад учрыг нь ухах гэж хичээлээ.

 

2009 оны 2 сарын 26-ны өдөр    "Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2009 оны 5 сарын 24-нд болно" гэж СЕХ товлон зарлахдаа "гадаадад суугаа ЭСЯ-дын ажилтнуудын саналыг үндэслэсэн" гэдгээ онцолж байжээ. Тэгэхээр 2009 оны 3 сарын 17-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол руу урилга илгээж суухдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэзээ болохыг сайн мэдэж байсан гэсэн үг. Учир нь аливаа орны ЭСЯ -ныхны үндсэн чиг үүрэг нь улс төрийн чухал үйл явдлуудын талаарх мэдээллээр оршин суугаа орныхоо удирдлагуудыг болон өөрийн удирдлагуудыг хангах билээ.

Эндээс "Ерөнхийлөгч Д.Медведев  5 сарын 24-ний өдөр Монголд болох сонгуулийн дүнг аль эрт мэдээд, Н.Энхбаярыг 6 сарын 15-ны өдөр Орост айлчлан ирэхийг урьжээ" гэсэн логик дүгнэлт гарна аа даа.

Дипломат ёс гэгч бол хаа хамаагүй зүйл бус маш нарийн бодлого дагуулдаг зүйл бөгөөд Оросын Ерөнхийлөгч урилгаараа монголчуудад юуг ойлгуулахыг  хүсэв?  "Та нарын удирдагч хэн байхыг Кремль шийддэг хэвээрээ шүү! " гэх гэв үү? Эсвэл "олон долоон юм бодолгүй Н.Энхбаярыг сонгоотох, дараа нь би дуудаж уулзана гэв үү?".

Монголын удирдлага хэн болохыг Москвад шийддэг байсан нь цоо шинэ зүйл огт биш. Ийм түүх нэг биш бий. Харин 1990 оны Ардчилсан хувьсгалаар монголчууд тэнэг бай, ухаантай ч бай удирдлагаа өөрсдөө сонгодог болж, монгол хүн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бүрэн эдлэж ирсэн нь ахин түүх болох цаг ирлээ гэж үү?

Түүх сөхье
1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний шууд үргэлжлэл 1921 оны зэвсэгт бослого нь Зөвлөлт нийгэм байгуулах, коммунист хувьсгал хийх гэсэн зорилгыг огт агуулж байгаагүй нь тодорхой болсоор байгаа билээ. С.Данзан, Д.Бодоо нар энэ тэмцлийг оройлохдоо Хятад, Оросын эзлэн түрэмгийлэгчдийг хөөж Богд хаант Монгол улсаа сэргээн мандуулахыг хүсэж, зорьж, тэмцэж байсан юм. Харамсалтай нь монголчуудын энэ тэмцлийг оросууд геополитикийн тоглоомондоо ашиглан, урвуулснаар Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн - Социалист хувьсгал болон мушгирчээ. Энэ ажлын хүрээнд Монголын чин зоригт эх орончдыг ээлж дараагаар хөнөөсөөр улс төрд зөвхөн оросыг аялдан дагагчдыг үлдээж, тэднээр дамжуулан оросууд Монгол орныг 70 орчим жил захирсан ажгуу.  

Нийтлэлч Баабар Х.Чойбалсанг "хүүхэлдэй №1", Ю.Цэдэнбалыг "хүүхэлдэй №2" хэмээн тодорхойлж байсан нь гашуун ч гэсэн үнэн юм. Тэднийг улс орны удирдлагад гарах, төр барих ажлыг эхнээс нь дуустал оросууд зохион байгуулж "сонгууль" гэх жүжгийг дэглэдэг байлаа.

С.Шинкаревын Цэдэнбалын тухай бичсэн номон дээр нэгэн гашуун дуртгал байна. Академич Е.Чазов хэмээх эмч Оросын болон Монголын удирдагчдын эрүүл мэндийг хариуцан үздэг байжээ. Тэрээр 1984 онд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүдэд Ю.Цэдэнбалын эрүүл мэнд доройтож, удирдах алба хаших боломжгүй болсон талаар мэдээлэл хийсэн байна. Ингэснээр орны хүнийг сонгох асуудал сөхөгдөж, УТТ-ны гишүүд хэрхэхээ шийдэж ядан хэсэг сууцгаажээ. Энэ үед Москвагаас ЗХУКН-ын Төв Хорооны Монголыг хариуцсан нарийн бичгийн дарга утастсанд Ц.Намсрай харилцуурыг авчээ. Цаадах нь "Академич Е.Чазов мэдээлэл хийсэн үү?" гэж лавламагцаа шууд л "За, Жамбын Батмөнхөд хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд нь баяр хүргэж байгааг дамжуулаарай" гэж хэлээд утсаа тавьжээ. Харин хоёр хоногийн дараа нам, төрийн төв хэвлэлүүд дээр Төв хорооны дотоод сонгуулиар Ж.Батмөнхийг намын дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар "сонгосон" тухай мэдээлжээ.

Оросууд эргэж ирлээ
1990 оноос хойш арав гаруй жил Оросын удирдлагууд монголыг бараг мартсан шахуу байв. Уг нь сүүлийн зуугаад жилийн турш Төв азид баримтлах, хятадтай харилцах гадаад бодлогодоо монголыг бамбай, золиос болгон ашиглаж ирсэн юм.

Хамгийн хуншгүй нь монголчуудын "манлай Ленин багшаа" хэмээн шүтэж байсан Оросын Ерөнхий сайд В.И.Улъянов монголчуудаас далдуур 1922 онд Хаант Оросын үеийн бодлогыг үргэлжлүүлэн   "Монгол бол Хятадын харъяаны улс" хэмээн хятадуудтай тохирч байжээ. Сталины үеэс монголд хандах хандлагаа өөрчлөгдөж арай дээдсэн ч буферный буюу бамбай улс болгох, түүхий эдийн бааз маягаар ашиглах санаархал нь хэрэгжсээр байсан. Хожим Орос-Хятадын харилцаа эрс хүйтэрсэн завшаанаар Монгол улс НҮБ-д элссэн билээ.

Гэтэл 2006 оноос оросуудын монгол дахь сонирхол сэргэж эхлэв. Оросын улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн төлөөлөгчид ойр ойрхон хүрэлцэн ирж, орд газруудаар айлчлаад энэ тэр сонирхлоо илэрхийлэхийн зэрэгцээ "монголчуудыг тэмбүүнээс салгасан" гавъяагаа дурсаад буцдаг болов.

2008 он гарсаар Монголын улс төр дэхь оросын оролцоо илт мэдрэгдэж эхлэсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө болон хойно улам тод болж зарим талаараа цагаандаа гарсан ч гэж хэлж болно. Цөөхөн баримт дурдъя.

2008 оны 4 сарын сүүл үеийн оросын хэвлэлүүд дээр "Монголд болох УИХ-ын сонгуульд сөрөг хүчин Ардчилсан нам бага зэрэг илүү хувиар буюу 2-3 суудлын илүүгээр ялах нь" гэсэн судалгааны дүнг нийтлэгдснийг интернет ухдаг хэн боловч үзэж болно. Энэ судалгааг Монголын Сант Марал төвтэй хамтран гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл бий.

2008 оны 7 сарын 2-нд Центр Политической Конъюнктуры(www.ancentr.ru) хэмээх судалгааны байгууллагын тэргүүн К.Симонов (зураг дээр В.Путины хажууд байна) болон Е.Логинов, Е. Войко Монголд 7 сарын 1-нд болсон үйл явдлаар яаралтай өгүүллүүд бичиж нийтлэсэн нь онцгой анхаарал татахаас аргагүй юм. 

Тэд "Монголд болсон сонгуулийн дүнг зарласны дараа олныг хамарсан эсэргүүцэл өрнөлөө. 7 сарын 1-нд Ардчилсан намын дарга Цахиагийн Элбэгдорж сонгуулийн явцад маш их будлиан гарсанд МАХН-ыг буруутгалаа. Сонгуулийг будлиантуулсныг эсэргүүцэгчид эрх баригч намын байр луу дайрч шатаасан байна. Эмх замбараагүй байдлын үеэр 5 хүн буудуулж, 300 хүн шархтжээ" гэхчилэн мэдээллийн шинжтэй бичиж байснаа "Орос улс энэ үйл явдалд Монголын эрх баригчдын талыг дэмжиж байна. Оросын ГХЯ онц байдал тогтоосныг «зөв зүйтэй» хэмээн үзэж байна" гээд нилээд зааварлах шинж рүү хальтарчээ. Хамгийн гол нь тэд  "хамтарсан засгийн газар" байгуулах тохиролцоонд хүрэхийг (наиболее вероятным сценарием является создание коалиционного правительства) зөвлөжээ. Энэ зөвлөгөөг 7 сарын 18-нд хэвлэлээр мөн давтсан байна.

Зогс! Энд цөмөөрөө жаахан тогтоцгооё. Үймээн гарсны маргааш монголд хамтарсан засгийн газрын талаар бодох сөхөөтэй хүн байсан уу?

МАХН-ын дарга С.Баяр хоёр сарын дараа Бага хурал дээрээ 38 минут үргэлжилсэн илтгэл тавихдаа л "стандарт бус шийдэл" хийж хамтарсан засгийн газар байгуулъя" гээгүй бил үү? Эсвэл тэр оросуудын "саналыг" хоёр сар бодож нойргүй шаналсны эцэст зөвшөөрөв үү?

Тодорхой бөгөөд хачирхалтай зүйл нь 7 сарын 2-нд оросуудаас өөр ийм санал гаргасан тал байхгүй ажээ. Тэдгээр өгүүллүүд дээр анхаарал татаж байгаа үг өгүүлбэрүүд бол "пророссийски ориентированная МНРП, поддерживаемся президентом" (Ерөнхийлөгч нь дэмжиж буй Оросын баримжаатай МАХН), "2008 онд Д.Медведев Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа уулзсан гадаад улсын анхны тэргүүн нь Монголын Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа" зэрэг юм. Онцолж хэлэхэд эдгээрийг бичигчид нь зүгээр нэг хүмүүс биш Ю.Путин, Д.Медведев нарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд ажээ. (зураг үз) 

 

Оросуудын өнөөгийн сонирхол юу юм бэ?
Бид л анзаарахгүй байгаагаас биш тэд бол нуухгүй байна. Энэ бол бидний таамаглаад, цэцэрхээд байгаа шиг Таван толгой, Эрдэнэт, Оюу толгойн баялгийг сонирхоод байгаад биш илүү алсын зорилтонд байгаа юм.

Дээр дурдсан өгүүллүүд дээр ч энэ талаар тодорхой бичсэн байна. Оросын сонирхол бол "уран". Монгол бол тэдний үнэлэмжээр ураныхаа нөөцөөр дэлхийд дөрөвт орж байна. "Цөмийн салбар дахь харилцааг С.Баярын 2008 оны 5 сард орост хийсэн айлчлал идэвхжүүлсэн, Краснокаменскт Госатомтай ураны олборлолтын талаар тохиролцоо хийсэн" гэдгийг тэд дурджээ. Путины захирамжаар оросууд өнгөрсөн 4 жилд ураны хайгуулд 3 тэрбум гаруй доллар зарцуулсан боловч Оросын нутаг дээр олигтой илэрц олдоогүй байна.

Харин Монголд оросын өнөөгийн хэрэглээгээр тооцоход 20 жил ашиглах нөөц тогтоогдсон байгаа, мэргэжилтнүүд хайгуулын явцад энэ хэмжээ ихсэнэ гэдэгт оросууд итгэлтэй байгаа юм. Уран бол ирээдүйд зайлшгүй тулгарах эрчим хүчний хямралыг давах юугаар ч орлуулшгүй нөөц. Хүч чадал, эрх мэдлийн тулгуур болох бараа. Дэлхийд жанжлах хэрэгсэл

 
Барын сүүл явах уу, батганын толгой байх уу?
Хоёрдугаар хуурамч (лже) Дмитрий гэж ард түмэндээ нэрлэгдсэн Медведевийн монгол руу илгээсэн урилгыг ухаж бодох тусам бидний монголчуудын төрийн тэргүүнээ өөрсдөө мэдээд сонгодог уламжлал тасрах нь ээ гэсэн зовнил төрнө.
 
"Барын сүүл явах уу, батганын толгой байх уу ?" гэдгээ бид ирэх 5 сарын 24 нд шийднэ. Ядуу ч батганын толгойгоороо үлдэж чадвал Медведевийн нэр заасан урилга хүчингүй болох биз ээ. Хүний далбаан дор баярхсанаар өөрийн эрхээр зовж, хар гэртээ хаан байхсан даа.
    
Үүнийг тунгаая, эрх чөлөө, тусгаар тогтнолдоо хайртай эрхэмсэг монголчууд минь ээ

 

 

Судлаач, доктор Ц.Ганхүү (Мичиганы ИС)

Даяар Монгол Сонин

 
Зураг дээр: Центр Политической Конъюнктуры байгууллагын мэргэжилтнүүд (монголын талаар бичсэн) Д.Медведевийн сонгогдох өдөр.
 
Image 

 

 

Зураг дээр:  Центр Политической Конъюнктуры байгууллагын ерөнхийлөгч К.Симонов

Image 


 




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн unen - 2009-04-17 16:40 - Зочин
 
 
congyyli
enxbajr congogdox ni oilgomjtoi bolloo doo. jana daa ooriin gesen tolgoitoi eronxiilogchtei bolox umsan daa. mongolchyydiin zoblon dyysax boloogyi bololtoi.jmar ch ytgaar bodson elbegdorj demii xorongo zarcyylax ni dee. xy namiin ydurdlagad enxbajraas oor xyn baixgyi gej 100 xybi sanal ogson gexed neg l ynemshilgyi. jg l xoid colongos shig l um bolox ni dee
 
2. Бичсэн MUNKH - 2009-04-14 15:03 - Зочин
 
 
ZUW YARIJ BN
Enkhbayar ugaasaa dahin erunhiilugch bolno gj bhgui. ulaan tsain huiwaldaan daranguillaar l yalsan gj zarladgui yum bol ter ugaasaa butkuu gdg n todorhoi. odoonoos zaluuchuud bidnii gart mgl-ig uguh tsag n bolson gj bodjiino. hunii nutagt eh ornoo gsn chin zorigt setgeltei zaluus har myangaaraa bgaag bid heneer ch heluulehgui medne. Huwisgalt ch bai ardchilsan ch bai ted bugd neg ashig sonirhliin 2 uur barimtlaltai ulsuud gj helehed erduu ch buruudkuu. za tged mgl-oo gsn setgeltei zaluuchuud, new power bwal nadtai holboo bariarai.odoo iim yawdaliig zogsooh tsag n bolson. 
holboo barihiig huswel : Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй holboo barina uu. 
tnx
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-04-18, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ