Бич
09
2010

Фото Агшин

LA_Naadam_Auyr_Boko_2008_058

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 21 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

Нэрэлхүү зан ба ажилгүйдэл Хэвлэ Имэйл
(6 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-04-19, Ням
Image 
 
АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа хөөцөлдөх үед, танйлууд нь "За найз минь, мобикомын 9911..... дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож харьцахгүй шүү"  хэмээн сануулсан гэнэ.
 
Ердийн хэрэглээ, энгийн байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан боловч, яваандаа энэ бүхэн үнэн болохыг мэдэрсэн аж. Хүнийг өмсөж, эдэлсэн зүйлээр нь ялгаварлан харьцах ийм үзэгдэл, "бусдад таалагдах", " амьтан хүнд муу хэлэгдэхгүйн төлөө"  учир утгагүй хийрхэлийг дэгдээж буй.

-За чи, овоо гайгүй ажил хийж байж, ийм хөгийн машин унаад байхдаа яахав дээ.
Амьтан хүн муу хэлнэ.
 
-Өө чи, өдий болтол цагаан алт олж зүүгээгүй байгаа юм уу? Амьтан хүн муу хэлнэ.
Найз нь олоод өгөх үү.
 
-Зээл аваад ч болсон байраа шинэчлэхээс. Амьтан хүн муу хэлнэ. Чи Балдангийн шинэ байрыг үзээ биз дээ.
 
-Чи арай ч дээ, ийм хөгийн утас бариад байх даа яхав дээ. Амьтан хүн муу хэлнэ. Ядаж арай гайгүй утас олж барь л даа.
 
-Найз нь нэг гайгүй хүнтэй танилцсан юм. Чиний гоёлын хувцаснаас чинь түр өмсөе.
Намайг тоож магадгүй.
 
Өдгөө монгол оронд "амьтан хүнд муу хэлэгдэхгүйн төлөө"  их аян, аугаа хийрхэл дэгджээ. Гэтэл ийм боломжууд нь хаана байнаа. Монгол оронд ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт өссөөр хэрнээ, чамирхал, баярхал даган өссөөр.
 
Гадаадад ажиллаж буй монголчуудын гэр орон, ах дүүдээ илгээж буй мөнгө сардаа хэдэн сая $-оор тоологдож, монголын эдийн засгийн тоон үзүүлэлтэд ихээхэн жийрэг болдог. Дээр нь хулгай, луйвар, хээл хахууль, биеэ үнэлэх зэрэг муу аргаар олж буй мөнгөнүүд ийм хийрхэл, солиоролд зарцуулагдаж буй.
 
Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллээр байнга сурталчлагдан, "сүр жавхлантай" мэдээлэгдэж буй гэмт хэрэг. залилан, луйврын хэргүүдийн уг шалтгаан, үүдлийг ажиглаад үзээрэй. Ердөө л өчүүхэн шунал, зовлон болсон хоосон мөрөөдлүүд л үүний шалтаг нь болж байна.
                                              

 

Зовлон болсон "хоосон мөрөөдөл".

Хүсэл мөрөөдөл хүнийг өөдрөг сайхан руу хөтөлж, өөрийгөө хөгжүүлэх урам зориг нь болдог. Харин бусдаас илүү гарах гэсэн өчүүхэн атгаг санаа, боломжоосоо давсан хоосон мөрөөдөл нь эсрэгээрээ эзэндээ зовлон авчирдаг ажээ. Боломж гэдэг хязгаарлагдмал, бас хүн болгонд адил заяадаггүй.

-Өнөө боломж үгүй атал, өрөөл бусдад гайхуулахын тулд үнэтэй машин, тансаг харш мөрөөдөхийн зовлон. Өр зээл, элдэв аргаар хүслээ биеллүүлээ ч  өөрөө түүнийхээ боол нь болохын гутамшиг.

-Дунд сургуульд олигтой суралцаагүй атлаа, бусдад гайхуулахын тулд, ямар ч хамаагүй дээд боловсролтой болох мөрөөдлийн зовлон. Өөртөө мэдлэг биш, өрөөл бусдад үзүүлэхийн тулд, диплом "худалдаж авах"  нь үнэн хэрэгтээ өөрөө өөрийгөө л хуурч буй хэрэг.

-Өөрийн биедээ таацуулж бус, өрөөл бусдын атааг хөдөлгөхийн тулд, зохисон зохиогүй гоёл, таарсан таараагүй хувцас, эд мөрөөдөхийн зовлон. Хуруу дүүрэн бөгж, хүзүү дүүрэн зүүлт, биедээ нөмөрсөн үнэтэй болгон хүнийг сайхан харагдуулдаггүй.

-Өөрийн хэрэгцээндээ бус, өрөөл нэгнээс дуатахгүй гэсэндээ үнэтэй гар утас, сонин содон дугаар, "үнэтэй"  гэсэн бүхнийг мөрөөдөхийн зовлон. Хэрэгцээнээсээ илүү, чамирхал болсон энэ үзэгдэл, үргүй зардал, үгүйрэл ядуурал руу хөтөлдөг юм даа.

-  Үр хүүхдийнхээ авьяас сонирхол, ирээдүй гэхээсээ, үнэтэй л бол ямар ч хамаагүй сургуульд сурган чамирхах мөрөөдлийн зовлон. Үнэн хэрэгтээ үр хүүхдийн хүсэл сонирхолд биш, өрөөл бусдад гайхуулан чамирхах сэтгэлийг өвлүүлж буй, муу зуршил.

Энэ бүхнийг эргэцүүлэн нэг ажиглахад, монголчууд бид "баян"  хүний дүрд их тоглох болж дээ. Баяжих гэж бус "баян хүн"  болж харагдах гэдэг хүслэн, олон хүний зовлонгийн үндэс болж буй. Өөрийн боломж, чадалдаа таацуулан, эгэл хирнээ тайван амьдрахын оронд, өрөөл бусдаас илүү, бас "баян"  болж харагдах гэдэг энэ зовлон, олон олон монголчуудыг хийрхэл, солиоролд хүргэж байнаа.

Хүн баян болохын тулд, их суралцаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Бусдаас илүү болохыг хүсвэл бусдаас илүү,  илүү , бүр илүү суралцаж хөдөлмөрлөх хэрэгтэй болно. "Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн" гэдэгчлэн, их суралцаж, их хөдөлмөрлөн, ихийг бүтээх тусмаа, бусдаас онцгойрч, содон харагдах хүсэл нь арилдаг. Эрдэмтэй, ажилсаг хэрнээ энгийн даруу амьдарч байгаа олон хүмүүс бий.

Харин амар хялбар аргаар баяжиж, зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах хүслэн л хүнд их зовлон авчирдаг аж. Цаг ямагт өрөөл бусадтай өөрийгөө харьцуулж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх хүслэн, сэтгэлийг нь амраахгүй. Элдэв муу аргаар баяжиж, олны өмнө "од"  болон гялалзаж, бусдын атааг хөдөлгөх сонирхолтой хүмүүсийг сурталчлаад байх нь, өнөөгийн залууст муугаар нөлөөлж буй. Эрдэм мэдлэг, ажил хөдөлмөргүйгээр баяжих, энэ хөдөлгөөн, хийрхэл хэдий болтол үргэжлэх бол...                                              

 

Хар ба цагаан хөдөлмөр.

Ажил хөдөлмөрийг хар ба цагаан хэмээн социализмын үеэс л ангилж байсан. Биейин хүчний хөдөлмөрийг "хар",  оюуны чиглэлийн хөдөлмөрийг " цагаан" хэмээн өнгөлөн нэрлэж байсан хэрэг. Бусдаас оюуны чадвар, авьяас билгээр илүү хэсэг нь, үргэжлүүлэн суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж, энэ хэрээрээ бусдад "оюунлаг"  илч түгээж, нөлөөлж байдаг. Үлдсэн хэсэг нь өөрийн сонирхол, чадвартаа таарсан хөдөлмөр хийж, амьдралаа авч явах учиртай.

Энэ бол нийгмийн жам.

Харин ажил хөдөлмөр нь хар ба цагаан байхаас үл хамааран, өөрсдийнх нь хичээл зүтгэлд тохирсон үнэлгээтэй байж, түүнийгээ л хүн өөрийн амьдралдаа зарцуулдаг.

Тийм болохоор "Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ", "хөнжлийн хэрээр хөлөө жийх"  гэдэг хэллэгүүд гарсан биз. Харин өнөөгийн монголд авьяаслаг жүжигчид, мундаг уран бүтээлчид нь ядуу амьдарч, ажил хөдөлмөр хийж үзээгүй, арга зальтай нэгэн баян амьдарч байгаа нь манай тогтолцооны "гажуудал"  гэлтэй. Саяхан МУГЖ , олны дунд "Гармаа"  дүрээрээ танил болсон, жүжигчин Алтан-Өлзийн амьдрал байдлыг харуулсан теле нэвтрүүлэгийг үзээд харамсах сэтгэл төрснийг нуух юун.  Аугаа авьяас, оюуны шидэг бүтээлүүд монгол оронд" үнэ цэнэгүй"  байгаагийн бодит жишээ энэ.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа "хар ажилчин",  "аяга таваг угаагч",  бусдын боол" гэхчилэн шоолж тохуурхаж бичсэнийг мэр сэр уншиж байсан. Аяга таваг угаах, айлын гэр цэвэрлэх, хэн нэгэн өндөр настныг асрах нь бас л ажил хөдөлмөр. Хаа хаанаа хэрэгцээ нь байгаад, нэг нь хийж нөгөө нь хийлгэж, хийсний төлөө хөлсөө авч байгаад "ичингүйрэх"  шалтаг юун. Ямар бусдаас хулгайлж, бусдыг хуурч эсвэл бусдаас зээлж мөнгө олж байгаа бус. Ажил хөдөлмөрийн үнэ цэнэ багаддаггүй, хүн ажлыг голох бус ажил нь хүнийг голдог гэдэг үнэнийг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд сайтар ойлгож мэдэрч байдаг.

Ямар ч хүн хийсэн хөдөлмөрийн хөлсөөрөө, өөрийн хэрэгцээ боломжоо ханган амьдрах эрхтэй. АНУ-д өдөр нь бидэнтэй адил ажлын хувцас өмсөж, адилхан ажил хөдөлмөр хийж байсан америкчууд, орой нь төрөл арилжсан мэт, сайхан хувцас өмсөж, үнэтэй машин хөлөглөн, тансаг зоогийн газар сууж, алжаалаа тайлж байх нь ердийн үзэгдэл. Яагаад болохгүй гэж? Баян байлаа гээд хүн 2 хувцас давхарлан өмсөж, 2 таваг хоол идэх биш. Гагцхүү өөрийн хөдөлмөр, чадвар, чадлаараа олж буй мөнгө л хүнд сэтгэлийн амар амгалан, бас эрх чөлөө, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог ажээ.

Өдгөө монгол оронд ажил олдохгүй, ажилгүйдэл ихэсч, үүнийг дагаад ядуурал,гэмт хэрэг ихээр гарч  байгаа тухай зөндөө л уншиж байна. Гэсэн атлаа барилга барихаар, зам тавихаар хятад ажилчид ихээр орж буй гэх. 40 сая хүрч буй малаа маллах, газар тариалангаа хөгжүүлэхэд ажиллах залуус төдийлэн олдохгүй гэх.

Монголдоо их дээд сургууль төгсөж, дээд боловсрол зээмшсэн залуусын ихэнх нь наймаа болон худалдаа эрхэлж буй. Гараа бохирдуулж, биеэ зовоохыг хүсэхгүй атлаа, их мөнгө, бүр их мөнгө олохыг хүсэцгээнэ.  Бие амар их мөнгө олох арга нь хулгай луйвар, өөрийгөө болон өрөөл бусдыг худалдах л юм даа.

-Мөнгө зээлээч, ажил олдохгүй байна гэх.
-Зээлсэн мөнгөө яаж төлөх вэ? гэхээр
-Арга нь олдох байхаа гэнэ. Олдох арга нь юу байж болох?
-Ажил олдохгүй, амьдрал хэцүү байнаа гэх.
-Барилгын ажил байгаа юм бишүү гэхэд
-Хн. Ядарсан ч тэгж доошоо орохгүй шүү гэнэ. Ядрах болоогүй байнаа.

Монголчууд бидний ялимгүй хэрнээ цамаан зан, ямаан омог, мөнгөгүй байлаа ч зээлээд, аргалаад, болохгүй бол эцэг эх ,ах дүүгээрээ тэжээлгээд амьдраад байж болдог энэ боломж, монгол орны хөгжилд үнэхээр саад болж байнаа.

Хүнээс мөнгө зээлж, "урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж",  эсвэл муу аргаар мөнгө олж, өөрийгөө ч төдийгүй, өрөөл бусдыг ч зовоож байснаас, хатуу хэцүү ч гэлээ ажил хөдөлмөр голохгүй хийж, олсон мөнгөөрөө мөр бүтэн, нүүр бардам амьдрах нь хэцүү биш байлтай.

Амьдралд хар цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар цагаан гэж үгүй. Ажлыг ч өөрийгөө ч голохгүй хөдөлмөрлөвөл, олсон мөнгөөрөө өөрөө ч хөгжиж, амьдралаа ч дээшлүүлж, улс орон, өрөөл бусдад гавьяа байгуулдаггүй юм гэхэд гай болохгүй амьдрах боломж дүүрэн аж.
                                                     

 

Төгсгөл.

-Ажил амьдрал ямархуу байна даа?
-Өө дажгүй, Одоо уул уурхай руу ордог юм уу? гэж бодож байна гэсэн шог яриа дэлгэрээд удаж буй. Сүүлийн жилүүдэд монгол орон даяараа бүх зүйлийг умартаж. зөвхөн уул уурхайгаар амьсгалж байна. Энгийн иргэд ч, эрхэм түшээд ч зөвхөн уул уурхай ярьж, олон толгойн зүг амьсгаа даран, ширтэж буй. Ажил хөдөлмөр, хүний үнэ цэнэ, боловсрол мэдлэг, их боломжууд ард орхигдож, амар хялбар аргаар баяжина гэсэн гэнэн мөрөөдлөөр уул уурхай зүүдэлнэ, бас маргалдана. Энэ уул уурхайг ашиглавал, монголчууд бид баяжиж, ажил хийхгүйгээр, "амар сайхандаа жаргах болно"  гэж ухуулж буй эрх мэдэлтэн болон улс төрийн хүчнийхэнд өрөөл бусдаас илүү өөрсдөө л хагартлаа баяжиж , ханатлаа цэнгэх хүсэл мөрөөдөл илүүтэй бий.

Авралын од, аз жаргалын түлхүүр нь ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг бус зөвхөн уул уурхай болсон монголчууд минь гүн нойрноосоо гэрж, сайхан зүүднээсээ салах цаг болжээ.

Удирдах эрхмүүд, уугуул иргэд бид улс орноо хөрсөн доорхи "толгой" гоор бус , хүний мөрөн дээрх толгой болон хөдөлмөр зүтгэлээр хөгжүүлэн, баяждаг гэдгээ ухаарах цаг болсон биш үү? Хоосон мөрөөдөл, солиорол, хийрхэл нь хүний нүдийг нь таглаж, хөлийг нь тушдаг гэнэм. Сансар огторгуйн мэт мөрөөдлөөсөө газар бууж, бодит орчиндоо бодитоор сэтгэж, боломжоороо амьдрах цаг болжээ.


       Зовж зүтгэж, хөдөлмөрлөж олсон бүхэн жаргал болдог буюу.
       Зоволгүй, хялбар олдсон бүхэн зовлон болдог буюу.
                         

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Даяар Монгол Сонин




Сэтгэгдэл (12)
1. Бичсэн mongoloos - 2009-05-08 10:49 - Зочин
 
 
yamar teneg niitlel be/ end tiim teneg um baihgui,harin ch humuus 9911 tei utasaa boliod undesnii 98 tai utasaa udahgui demjih bolno.bugd benzin baga iddeg japan mashin unaad 2500 gaar gulash tsuuvangaa ideedsaihan l bainashtee. naana chin sard 3000 dollar hiigeed bool tsarailaad ,hadgalsanch munggui,olson munguu baas bolgoj suuhaar eh orondoo zaluu baihdaa irj bair suiraa olj avssan n deer. end humuus 100000 tug sard avaad amdraldaa hurgeel baina. ger horoololdoo amidaraad.4000000 tug avaad dundAJ AMIDARCH BAIGAA HUMUUS ZUNDUU. 1000000TUG AVAAD ARAI CHUU BOLGOJ BAIGAA HUNCH ZUNDUU. END ZUVHUN HUNII UURIIN HEREGLEE, TANILIIN HUREE,OUNII POTENTSALAAS SHALTGAALJ AMIDRAL URNUJ BAINA. TA NAR NAANAA NEG GUANZAND SOLONGOSIIN BOOL HIIJ 1 URUU BAIRAND 3 4 UULEE GUDAS DEVSEN HEVTEED MONBGOL HETSUU GEJ BITGII DONGOS.!!!!!!!!!!!!!!!!!
 
2. Бичсэн Zochin - 2009-05-05 22:33 - Зочин
 
 
Uneheer goy bichsen b,na. MGL-d uneheer amidral mash hetsuu b,gaa ch buh humuus-n dotor bi ene hunees iluu gesen bodol bdag ni so funny. Eh orond maani uneheer yahuu, yaj amidarnaa, yaj heden togrogtei bolnoo gesen humuus zondoo bga ch jaahan mongotei boloh-roo ter-gee ARHI nzdaa zoriuldag. Arhidalt gej haa saigui gazar avsan aimshig b,naa. Arhiguigeer barag amidral ugui met... Tor zasagt maani shine humuus garch, MGL-n oyunlag ard tumniig zov joloodon zalah huchirheg humuus garch ir-sei. Neg l zov tiish ni zalchihval ch MGL ard, tumen maani ih-g buteene dee.... WE SHOULD CHANGE the soceity, perspective.
 
3. Бичсэн Ajil - 2009-05-05 15:46 - Зочин
 
 
Ene niitlel taalagdlaa. Bi ch bas USA-d nileed heden jil suRch, ajillaad irlee, tegeed end huluu olj tokhijikh gej USA-d ankh ochij baisnaas dutakh yum alga daa. Bair avakh gej buun l aidas dund bailaa, bairnii zakhialga uguud munguu aldsan, bairgui uldsen olon ailiin tuukhiig sonsood setgel tugshuurtei bailaa. Ajil olj orno gedeg uunees hed dakhin hetsuu end. Neg tomkhon dargiin nadad helsniig ta bukhend bichie. Ajild orokh yariltslagand ochikhod(turiin alba) chi Mongold amidraagui udsan bna, turiin alband ajillakhad endkhiin amidraliin nuhtsul baidliig medekh mash chukhal. Ug ne chinii sursan chiglel, ajliin turshlaga bolomjiin yum gej baikh yum. Nadad bol ene ug ne oilgomjgui bailaa. Hamgiin gol ne ajil hiikh chadvar, turshlaga, sursan erdem chukhal bolokhoos, mongoliin amidraliin har tsagaaniig yag end amidarch bui humuus shig medekh shaardlaga minii hussen ajild ugui l gej bodoj baigaa. Bas 1 udirdakh alban tushaaltan, chi gadaadad amidarch baisan, togtvor suurishiltai ajiltan baina gedegt ergelzej bna gesen. Gekh met gadaadad surch ajillasnaaraa baharkhaad ajillakh zorilgotoi irsen chine iimerkhuu asuudluud nileed tulgarsan shuu. Ta nar sanalaa bicheerei, bid er ne gadaadad baisnaaraa gaduurkhagdaad baikh shig sanagdaad baidag bolchikhloo. Esvel bi arai uuntugch baidlaar handaad bna uu?
 
4. Бичсэн Монгол - 2009-05-04 17:24 - Зочин
 
 
Яг үнэн төрх ийм л бай
Их хөөрхөн юмаа. Яг л үнэн дээ. Үнэхээр ийм байдал толгойны өвчин болчихсон байгаа ш дээ. Юм л бол хүн муу хэлнэ гээд л ядаргаатаад байдаг юм. Хүнд үзүүлэхийн төлөө амьдарч байгаа юм шиг л... Маш ухаалаг бас инээд хүрмээр манай монголын хөөрхийлөлтэй амьдралыг үнэнээр нь бичиж. Баярлалаа.
 
5. Бичсэн zochin - 2009-04-28 16:50 - Зочин
 
 
Яг үнэн төрх ийм л бай
Tegeed ter 9911 nomer ni busad 9988 ch yum uu 9888 gedgeesee yugaaraa yalgaatai yum. yamar id shidtei yum??/ Bas ter 7701 genuu ter chin bas yamar id shidtei nomer yum be??? Nariin information uguugyi baina sh dee Tegeed yugaaraa yalgaatai yum be ene dugaaruud ni Mongold???
 
6. Бичсэн mongoloos iregch - 2009-04-28 08:01 - Зочин
 
 
neeree l hiirhel ih bainaa mongold
mongoldoo ochood 1 jil garan bolloo. uneheer deer bichsentei ijil yum bolson doo. jishee ni ungursun Martiin 8-nd humuus mungulug, ungulug, gangan degjin gej jigteihen bayarlatsagaaj baiv. ovoo shdee manai mongolchuud mungutei bolj gej baital margaash ni avtobusnii mungu zeeleech gesen dee...yamrav? gertee huuhduud ni hoolgui, gedes ni ulsgulun baihad eej aav 2 ni Mart 8, tsergiin bayar 2-t zoriulj arhi dars, shine huvtsas hunar avaad hamag munguu barsan gene. arai ch dee gej bodogdoj bailaa.ene bol gants ailiin jishee bish niitleg mongolchuudiin turh yum bna lee. aan tiim bas huuhnuud ni "ene gadaadad olon jil sursan gesen" geed l gar barihaas ehleed chih, gar, huzuundee yamar jewelry zuusen bna, yamar huvtsas umssun bna geel harna shuu dee. oorsdoo bolhoor 30 hureegui baij atgiin chinee altan eemeg, bugj zuusen ni nastai avgai shig l haragduulj baisan.sonin l setgehgui yum bna lee. bid hunii nutagt baihdaa baidgaa ger ruugee yavuulaad uursduu denduu egel daruuhan amidardag yum shigee...
 
7. Бичсэн Mongol Busgui. - 2009-04-27 09:23 - Зочин
 
 
Yostoi unen.
Mongolchuudiin tsamaan zan, nerelhuu 2 bur yag unen. Yostoi bugd l neg bayan amidral moroodson humuus. Tegsen mortloo barilga deeree ajillahgui, ajillasan ni arhia uugaad ajlaa taslaad, tegeed hyatad ajilchid oruulj ireheer hyataduudiig oruulj irlee gej uurlana. Gar utas holboo barih heregsel bolhoos hunii goyo gangaraa bish, Mongol ulsad ouyn uhaanii homsdol yamar ondor baigaag end mash todorhoi bishsen baina. Mongolchuud maani hichneen saihan huvtsas hunar omsson ch odii boltol homorson togoonoosoo garaagui met sanagddag. Pathetic, really!
 
8. Бичсэн Aviraa - 2009-04-27 00:47 - Зочин
 
 
SORRY...Bi bolon bid hen gedgee oilgoloo
USA-d uhtelee ajil hiigeed ch 9911-altan dugaar avch chadahgui um bna. 
SORRY...Bi bolon bid hen gedgee oilgoloo.
 
9. Бичсэн Bold - 2009-04-27 00:42 - Зочин
 
 
9911-tai bsan humuus bol medeej bolomjto
Arai tiim bish ee.Medeej 9911-iin huvid bol medeej Mongold utas gej hun buhen meddeggui bhad tuhain uedee ih l unetei hereglee bsan.Tegehed yun gar utas mashin bugd l yaydaa gedeg bsan. 
Tiim bolohoor tuhain uedee 9911-tai bsan humuus bol medeej bolomjtoi bolovsroltoi humuus bsan bh. 
Odoo bol medeej ter ueiin bolomjtoi humuustei baritsaad duuriagaad haana ni ch hurehgui shuu dee. 
9911-tei altan dugaar 20.000 $ -oor hudaldahuu gehed zardaggui um bna lee.9911-jiriin dugaar ni 2000 $ bdag um. 
7011- bariad medeej yah ch um bilee.
 
10. Бичсэн mongol ohin - 2009-04-26 14:50 - Зочин
 
 
9911-tai bsan humuus bol medeej bolomjto
tanitai sanal neg bna. bi 20 nastai. america-d high school tugsuud odoo college-d surch bna. manai mongolchuud ed hurungunii uvchin bolj oyun uhaanaa hogjuulehgui bsaar bgaad suirliin ermeg ruu yavj bna. bolovsrol hun chanaraa aldaad duuslaa shdeee.  
 
mongol ulsiin uls turchid zaluusiinhaa tuluu ulsiin mungu idehee bolii. 
 
ireedui unuudruus ehelne. 
zaluustaa uram zorig erch huch oruuulaach. 
 
mongol ulsiin ard irgediig burhan urshuu!
 
11. Бичсэн Khaliunaa - 2009-04-26 08:05 - Зочин
 
 
zov
Sanal heg
 
12. Бичсэн year - 2009-04-25 20:16 - Зочин
 
 
zov
za arai ch mongold iim bish sh dee yu geed iim hunii gadaadad bgaa humuusiin tolgoi erguuleh demii yum bichdeg yum be
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-05-08, Баасан )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 3 өдөр, 3 цаг - ийн өмнө
  • Admin : near just scored 6720 on Pacman
  • Admin : near just scored 2150 on Pacman
  • Admin : nyamka83 just scored 7190 on Pacman
  • Admin : nyamka83 just scored 4230 on Pacman
  • Admin : nyamka83 just scored 1940 on Pacman
  • Tuvsho : tanai tses chin ih zambaragui yma neg kino uzeh gsen bish haigad olohgui ym gehde ter kinon bga gsen
  • Admin : nergui just scored 57810 on Pacman
  • Admin : irhestuya just scored 3090 on Pacman
  • Admin : super man 1 just scored 14270 on Pacman
  • Admin : super man 1 just scored 3780 on Pacman
_PLEASE_LOGIN

Онигоо

Доктор Ватсон Бейкер стритэд байрлах Шерлок Холмсын гэрт ирэв. Холмс:
-Нөхөр Ватсон.та тохьтой хүн байж түрүүхэн зэргэлдээ гудамжинд болсон зодоонд оролцоод, тусгүй л байна даа.
-Гайхалтай, та яаж мэдэж байна аа?
-Таны цамцны ар талд миний гутлын мөр байна.

 

Хамтрагчид












Ханшийн Мэдээ