|
***СОЁЛ УРЛАГ: 1000 ам.долларын даашинз буюу хөгжилтэй хайрын түүх. Дуучин Эгшиглэнгийн киноны дууны шинэ клипнээс сонирхоно уу.
Өнгөрсөн баасан гаригт “Өргөө”, “Тэнгис” кино театруудад нээлтээ хийсэн “Гоёлын даашинз” уран сайхны кино залуусыг байлдан дагуулж эхэллээ. Өнөөгийн залуусын хайр дурлалыг хөгжимт инээдмийн хэлбэрээр харуулсан тус киноны найруулагчаар “Комеди арт” продакшны жүжигчин Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд “Боолын гэрээ” киног хийсэн уран бүтээлчид оролцож байгаа аж. “Big entertainment”-ийн бүтээл “Гоёлын даашинз” нэртэй эл киног найруулагч нь хөгжимт, инээдмийн кино хэмээн тодорхойлж буй. Киноны гол дүрд загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн, “Боолын гэрээ”, “Сайн уу, амьдрал минь” кинонд тоглож олны танил болсон залуу жүжигчин О.Цэнгэл, “A capella”хамтлагийн гишүүн Д.Одбаяр нар тогложээ. Нээлтийн өдөр кино театрын танхим үзэгчдээр дүүрсэн байлаа.
Киноны үйл явдлаас товчлон хүргэе… Сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин Ариунаа, түүнд санаандгүй байдлаар үнсүүлсэн Чука гэх залуусын хайр сэтгэлийн түүхээр кино эхэлдэг аж. Хөрөнгө мөнгөөрөө гайхуулж, дэлхийд алдартай брэндийн гутал, цүнх, хувцас, гоёл чимэглэлээр гангарах дуртай найзуудаасаа дутахгүйг хичээх Ариунаа охин эгчийнхээ 1000 ам.долларын үнэтэй, сваровскийн тансаг шигтгээ бүхий ноолууран гоёлын даашинзыг хулгайгаар шинэ жилийнхээ баярын хүлээн авалтад өмсөнө. Мэдээж Ариунаа 1000 ам.долларын даашинзтайгаа бусдаас онцгой харагдаж байлаа. Харамсалтай нь, түүний энэ их баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй. Тэрбээр бүжгийн талбай дээр 1000 ам.долларын үнэтэй нөгөөх даашинзан дээрээ улаан дарс, коктейл асгаснаар үйл явдал өрнөнө. Хичнээн цэвэрлэсэн ч даашинзны улаан толбо арилсангүй. Яахаа мэдэхгүй болсон Ариунаа 1000 ам.долларын үнэтэй тэрхүү ноолууран даашинзыг дахин захиалж хийлгэхээр шийднэ. Гэсэн хэдий ч түүнд дахин даашинз хийлгэх мөнгө байгаагүй тул сургуулийнхаа Чука гэх залуугаас тусламж хүснэ. Урд нь Ариунаа найзуудтайгаа мөрий тавьж, Чука гэх энэ залууг уруул дээр нь үнсэн тоглоомоо болгосон. Тиймээс Чука хариугаа авч, хоёр сарын турш үерхэх болзол тавьсан байна. Кинон дээр гарах энэхүү гоёлын даашинз нь амьдрал дээр ч гэсэн 1000 ам.долларын үнэтэй аж. Кинондоо зориулж хийлгэсэн уг даашинзыг “Гоёо” компанид захиалан, дизайнер Б.Чимэгчулуун урлажээ. Харин киноны найруулагч “Big” энтертайнмент студийн найруулагч З.Батболд энэхүү киногоо “1000 ам.долларын даашинз” нэртэй дэлхийд алдартай зохиолоос сэдэвлэжээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ киногоороо би хүмүүст амьдралыг өнгө, мөнгөөр хэмжилгүй, хоорондын нандин харилцаагаа эрхэмлэж явах ёстойг ойлгуулах гэсэн юм” гэжээ. Киноны дууны клип: “Тэнгис”-т 4-5 монгол кино гарахаар хүлээгдэж байна Сүүлийн үeд манай кино урлаг ургац арвинтай байгаа. Дуу дуугаа авалцан мэндлэх уг бүтээлүүдийн талаар үзэгчид сайтай, муутай байгаа юм. “Тэнгис” кино тeатрт гэхэд сүүлийн таван жилд нэлээд монгол кино үзэгчдийн хүртээл болжээ. Тус кино тeатрын мeнeжeр Ц.Очирхуягийн хэлснээр “Тэнгис” кино театр нээгдсэнээс хойших таван жилийн хугацаанд нийтдээ 50 монгол кино үзэгчдийн хүртээл болжээ. Одоо дахин дөрвөөс таван монгол кино дэлгэцнээ гарахаар төлөвлөөд байгаа. Тэдгээр бүтээлүүд тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. news.mn
"Өргөө" 4,5 тэрбумаар дахин мэндлэлээ Тэртээ 1989 онд үзвэрийн хоёр танхимтай үүд хаалга нээж байсан “Өргөө” кино театр шинэчлэгдэж барууны хэв маягтай, орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн тоноглогдон дахин үүд хаалга нээлээ. Хотын өнгө төрхийг нэгээр нэмж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан уг театрыг шинэчлэн засварлахад 4,5тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэхүү танхим нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуу дүрсний өндөр технологи бүхий дөрвөн том үзвэрийн танхимтай аж. Дахин мэндэлсэн “Өргөө” кино театр “big line film” болон “Comedy art” прадакшнуудын хамтарсан “Гоёлын даашинз” хөгжимт инээдмийн киногоор нээлтээ хийсэн. Уг уран бүтээлд топ Д.Пүрэвсүрэн алтны магнайдын эхнэр байхдаа нэр холбогддог байсан жүжигчин Б.Одбаяртай дурлалд хосуудын дүр бүтээсэн нь тэр хоёрын хайр сэтгэлийн холбоог ил тод болгосон юм. Factnews.mn “Энэ хүүхнүүд үү” тоглолт болно Төгөлдөр хуурч С.Мөнгөнцэцэгийн “Энэ хүүхнүүд үү” тоглолт энэ сарын 24-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тус тоглолтын удирдаачаар Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нар ажиллаж байна. Түүнчлэн С.Мөнгөнцэцэгийн тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын зарим уран бүтээлч оролцож ая дуугаа өргөх аж. “Мөрөөдөл” хамтлаг жааз тоглолтоо толилуулав Хөгжим бүжгийн коллeжийн Ардын хөгжмийн ангийн нэгдүгээр курсийн оюутнуудын “Мөрөөдөл” хамтлаг шинэ уран бүтээлийнхээ тоглолтыг багш оюутнууддаа толилууллаа. Өнгөрсөн жил тус хамтлаг Улаанбаатарт болсон жааз хөгжмийн олон улсын фестивальд амжилттай оролцсоноос гадна Япон улсад ардын урлагаа сурталчлаад иржээ. “Мөрөөдөл” хамтлаг нь монгол ардын хөгжмийн зэмсгүүдийн боломж, цар хэр өргөн болохыг уг тоглолтоороо харуулсан байна. Авьяаслаг залуус маань морин хуур, ятга, ёочин, шанз зэрэг ардын хөгжмүүдээр Монголын болоод дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс жааз хэлбэрээр тоглосон байна. “Би бид хоёр” сэтгэлгээний түүвэр уншигчдын захиалгаар бүтжээ Зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ уншигчдын хүсэлтээр хэвлэсэн шинэ номоо худалдаанд гаргалаа. “Би бид хоёр” нэртэй түүний энэхүү номд өмнө нь бичиж хэвлүүлсэн “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Диваажингийн хоригдлууд” номнуудад орсон өгүүллэгүүд нь багтсан бөгөөд шинэ түүврээ “Намрын тухай чаат” нэртэй бүлэг болгон оруулжээ. Саяхан болсон шинэ номын нээлтэнд Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргал, сэтгүүлч, зохиолч Б.Галаарид, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Ш.Баттөр, зураач Батзориг тэргүүтэй уран бүтээлчид болон түүний уншигчид нь хүрэлцэн иржээ.
Нээлтийн үеэр Б.Галаарид “Бид үргэлж дэлхийн тухай ярьдаг. Дэлхийд гарах гарц, таниулах авьяас чадвар гэж ярьсаар ирсэн хэдий ч тэр үнэлэмжид хэн багтах вэ гэдэг талаар огт ярьж байсангүй. Тэгвэл өнөөдөр Монголын утга зохиолоос гадаад ертөнцөд нүүр бардам гаргаж тавих бүтээлүүдтэй зохиолч бол Х.Болор-Эрдэнэ юм” гэжээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав “Болор-Эрдэнийн бүтээлүүдийг саяхан Хятадын утга зохиолын хүрээнийхэн өөрийн зах зээлд хэвлэж түгээх санал тавьсан. Тиймээс энэ саналыг хүлээн авч бүтээлүүдийг нь урд хөршид илгээгээд байна” гэсэн юм. Номын нээлтийн хүндтэй зочин Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, -Болор-Эрдэнэ нь анхны номноосоо эхлээд л сэтгэлгээний урсгалаар зохиол бүтээлээ туурвиж, хоёр жилд нэг удаа ном гарган уншигчиддаа хүргэж байхдаа нэгээхэн ч удаа зорьсон замаасаа хазайж, арилжааны шинжтэй, хямдхан өгүүллэг хавчуулсангүй. Үүнийг хараад би надаас хойш Монголын уран зохиолын үргэлжилсэн үгийн чиглэлд жингийн ачааг үүрч явах бүрэн чадалтай хүн гэж энэ зохиолчийг нэрлэх байна гэсэн юм. Х.Болор-Эрдэнийн сэтгэлгээний бүтээлүүд нь цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа бөгөөд энэ удаагийн ном нь уншигчдын захилга, хүсэлтээр бүтжээ. “Сүүлчийн бүжиг” киноны нээлт боллоо “Өнгөт инээд интертаймент”-ийн бүтээл “Сүүлчийн бүжиг” кино “Тэнгис”,”Соёмбо” кино театруудад нээлтээ хийлээ. Уг киног зохиолч Ц.Хүсэлбаатар найруулж, зураглаачаар нь Н.Баттуяа, хөгжмийн зохиолчоор нь Ц.Байдраг нар ажиллажээ. “Сүүлчийн бүжиг” киноны гол дүрд Б.Уянга, Б.Тамир нарын залуу уран бүтээлчид тоглосон байна. Киноны нээлтэд “Өнгөт инээд интертаймент” хамтлагийн уран бүтээлчид “S-110” хамтлаг, болон бүх жүжигчид нь оролцсон юм. Тус киноны бүжиг дэглээч, туслах дүрийн жүжигчин Г.Ган-Очир бүжгийн тухай кино хийх саналыг анх гаргаж, зохиолч Ц.Хүсэлбаатарт тавьсан байна. “Сүүлчийн бүжиг” кино залуусын хайр дурлалыг харуулахаас гадна чөлөөт бүжгийн гайхамшгийг хүмүүст мэдрүүлэх барууны стилийн кино болсон гэж уран бүтээлчид үзэж байна.
Монгол охид олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцлоо Испанийн Сан-Себестьян хотноо жил бүр болдог олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан саяхан болж өндөрлөлөө. Энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч амжилттай оролцоод иржээ. Тэд дөрвүүлээ медаль хүртэж, тэмцээний шүүгчид болон үзэгчдийн бахархал гайхшралыг төрүүлсэн байна. Олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын 16 дахь удаагийн уралдаанд нийт 10 гаруй орон оролцсон бөгөөд манай сурагчид 8-16 насны ангилалд өрсөлдөж, эхний хоёр байрт шалгарсан байна. Ж.Ариунзаяа, Э.Номин-Эрдэнэ нар ансамблийн чиглэлээр анх удаа оролцсон бөгөөд Испанийн хөгжимчидтэй тэнцэн байраа хувааж, хоёрдугаар байрт шалгарчээ. Энэ ангилалд нэгдүгээр байр гэж шалгаруулаагүй аж. “Хар сарнай” хамтлагийн Б.Маадай кино хийж байна Монголын кино урлаг сүүлийн үeд нэлээд олон уран бүтээлээр урын сангаа нэмэх болсон. Тун удахгүй “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадайгийн бүтээсэн “9009” нэртэй кино үзэгчдийн хүртээл болох гэж байна. Залуусын хайр сэтгэлийн талаар уг кинонд өгүүлжээ. Мөн “Би чамд хартай” киноны үргэлжлэл болон “Би чамд хайртай 2” дэлгэцнээ гарахад бэлэн болоод байгаа юм байна. news.mn
Ариунаа хүнээр тэжээлгэсэн хүүхдээ өөр дээрээ авлаа Монголдоо бийлэгжүү бизнесмэнүүдийн нэгэнд зүй ёсоор орох “Ноёд” группын ерөнхийлөгч Буяндоржийн гэрт саяхан орчлонгийн ээдрээ гэдэг биеллээ олжээ. МУГЖ Т.Ариунаатай хуримаа хийхээсээ өмнө “Ноёд”-ын ерөнхийлөгч бас л нэг Ариунаа (Ариунболор) гэх одоогийн дуучин эхнэртэй нь нэр, зүс, нас ойролцоо бүсгүйтэй хамт амьдарч байжээ. Хамт амьдрах бүү хэл тэд хоёр хүүхэдтэй байсан бөгөөд бага нь тэр хоёрын дундаас мэндэлсэн юм байна. Гэтэл бага хүүгээ хөлд ороод удаагүй байхад нь 1998 онд салж, ноён Буяндорж хүүгээ өөр дээрээ авсан аж. Харин хуучин эхнэр Ариунаа нь эх нутагтаа нөхөр хүү хоёрынхоо дэргэд байж тэвчсэнгүй юу, ямар ч байсан гадаадад гарчээ. Ингээд эрхэм бизнесмэн, МУГЖ дуучин бүсгүй хоёр хамтдаа амьдарч, дахин хоёр хүүхэдтэй болж тавуулаа сайхан гэр бүл амьдарсаар өдийг хүрлээ. Буяндоржийн ууган өнөөдөр хүү манай МУГЖ-г ээжээ гэж дууддаг аж. Арга ч үгүй биз, арав гаран жилийг хамтдаа өнгөрөөж, ээж хүү боллоо гэж амьдарч байсан юм чинь.
Саяхан гадны орныг зорьсон төрсөн ээж Ариунаа гавъяат Ариунаагийнд ирж, хүүгээ авах юм болж. Хууль мэдээж төрсөн ээжийн талд болохоор хүүгээ аваад явсан байна. Дуучин бүсгүйг хүндэлж, хайрлаж явдаг хүмүүс түүнийг хичнээн их уйлсан бол, хөөрхий, дассан хүн нь юм болохоор өр зөөлөнтэй дуучин маань их л шаналсан байх даа, гэхчилэнгээр өрөвдөцгөөж байна. Гэтэл зарим хүн тоосон шинжгүй тэрний өрөвч гэж хаана байдаг юм бэ? хэмээн хэнэггүйтэж байх юм. Саяхан манай нэгэн нэр хүндтэй телевизээр гарч байгаа дууны шоу тэмцээнийг шүүж байхдаа таягтай залууг дуугаа дуулахад нулимс унагаад авна лээ. Манай гавъяат уг нь ч өр нинжин сэтгэлтэй хүн биш л баймаар, тиймгүйсэн бол яаж НҮБ-ээс хүүхдийн элч дуучин цол, хүндэтгэл хүлээх билээ. Хүүхдэд хайртай байж л ийм цол хүртэх биз. Тэгвэл хүүгээ төрсөн ээжид нь өгөхдөө ямар их нулимс ойрхон гавъяат маань хичнээн өдөр нулимс урсгасан бол? Нөгөө талаас арван жилийн турш ирж хүүгээ нэхээгүй Ариунболор бүсгүй яагаад гэнэт хүүхдээ авахаар ирэв гэдэг асуулт гарна. Энэ хооронд хүүгээ санаагүй байна гэж баймааргүй, эх хүний сэтгэл нь ууршаад алга болоогүй бол арван жил ингэтлээ хүлээж чадахсан болов уу. Арай хүүгээрээ мөнгө хийж байгаа юм биш биз гэсэн бодолтой нэгэн байхад түүнийг үгүйсгэх нь ч байна. гэсэн ч үгүйсгэл нь газар дээрээ мад тавиулав. Учир нь манай монголын зах зээлийн багагүй хүчирхэг нэгэн субъект бол Буяндорж, “төрсөн” ээж Буяндоржоос мөнгө салгах гэсэндээ ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Ариунаа гэх эхнэрийн “даллагатай” ноён ерөнхийлөгч болон түүний гэр бүл гадагшаа ямар нэгэн мэдээлэл алдахгүй байхыг хичээж, түүнийг сонирхсон хүмүүс таамаглал дэвшүүлэх төдий байна. Дээдсийн Хүрээлэн "Сүүлчийн бүжиг" татан буугдав Сүүлийн үед fm, радиогийн хит прадыг “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаагийн дуулсан “Сүүлчийн бүжиг” киноны дуу тэргүүлж байгаа. Хэдийгээр дэлгэцнээ гараад удаагүй байгаа ч өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, амиа хорлох үзэгдэл нийгэмд бий болгосон гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс үзэн, төгсгөлийг нь өөрчлөх шаардах бичиг хүргүүлсэн байна. Учир нь уг бүтээлийг дэлгэцнээ гарснаас хойш нэг охин үерхэдэг байсан найз залуугаа саллаа гэж амиа хорлох үйлдэл гаргасан нь ийн шаардах бичиг хүргүүлхэд хүргэсэн байна. Харин уран бүтээлчид Шекспирийн “Ромео Жульета” жүжигийн төгсгөлтэй адил болгох гэж хичээсэн хэмээн ярьж, найруулагч Ц.Хүсэлбаатар төгсгөлөө өөрчлөх болсноо зарлаж, киногоо татан буулгалаа. Factnews.mn Хаянагийн дууны клипийг сонирхон үзье гэвэл: Усанд хаясан чулуу Айл болгоны хаалгыг сэмхэн тогшиж, хонох зөвшөөрөл авснаар хогны савнаас эхлээд хоймор хүртэл үзүүлдэг байсан. Алтантүрүү усанд хаясан чулуу шиг ор сураггүй болоод удаж байна. Хоносон айлынхаа эхнэр рүү мөлхсөн хэргээр нөхөрт нь зодуулж, булуу болсон нүүртэй, халамцуухан явдаг байсан тэрээр эхнэр авсан сурагтай. Гэхдээ түүний найз бүсгүй “нууц хатагтай” бололтой. Ямар сайндаа л студи дээрээ хүртэл дагуулж ирдэггүй аж. 25-р суваг телевизээс хөөгдсөндөө шаралхаж студи нээж, хэн болохоо харуулж яваа тэрээр өөрийн гэсэн телевизтэй болоод “Танайд хоньё” нэвтрүүлгээ авах санаа өвөртлөн яваагаа дотны найздаа ярьжээ. Factnews.mn Нара өөрийгөө олжээ Японд хөгжмийн боловсрол эзэмшсэн гэдгээрээ аархах дуртай дуучин Нара дуулахаас илүүтэй дэлгэцийн бүтээлд дурлах болсон. Дуулсан дуунуудаас нь илүүтэй “Хувилгааны эрэлд”, “Зөрлөг” кинонуудаар нь үзэгчид түүнийг танина. Харин тэрээр сүүлийн үед “Би биш, кино уран бүтээлчид гуйж тоглуулж байгаа” хэмээн ярьдаш хоббитой болж. Мөн түүний найз залуугүй байдаг нууц нь дуучин бүсгүйгээр “гоёж”, эд мөнгөнд нь “дурлах” залуус их байдаг учраас тэр аж. “Өөрийгөө хайж явна...” хэмээн дуулж гарч ирсэн шавлахан дуучин одоо урлагийн од болж, өөрийгөө нэг олсон бололтой. Factnews.mn Батзаяа 50 саяа яах бол? Хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавъяат Батзаяаг "Танайд хоноё" нэвтрүүлэгт оролцоход нь олон хүн өрөвдөж "Эр хүн туг ч барина, тугал ч хариулна" гэдэг үгийн үнэнийг биширч суусан. Нэгэн үе мандан бадарч явсан тэрээр амандаа ус балган гар нүүрээ өглөөний өлөн хирнээс салгахыг харсан хүн бүхэнд хэцүү санагдах нь мэдээж. Ямар эзгүй хээр хоног төөрүүлсэн биш. Харин мань эр тун өөдрөгөөр яриа хөөрөө өрнүүлж байсныг үзэгч , уншигч авхай нар санаж буй нь лавтай. Хэзээний сэргэлэн, егөө зангаараа 50 насныхаа ойг "ерөнхийлөгчид" нэр дэвшин хийсэн түүнд ДЭТ-ынхан алгаа тэнийлгэн 50 сая төгрөг өгсөн сургаар олон хүн "Одоо орон гэрийн ая бодоосой. Тоглож наадаад дуусчих вий" хэмээн өмнөөс нь санаа зовж сууна. Монголчуудын амьдрал Кино урлаг замхарч байна уу, хөгжиж байна уу Урлагийн төрөл зүйл дундаас хамгийн их хөгжиж орлог, ашигтай байгаа нь кино урлаг. Хошин урлагийнханы кино хийх хобби нь мистер Бэн хэмээн нэрийддэг Лхагвагийн “Хилэн хар”-аас эхлэлтэй гэхэд нэг их хилсдэхгүй. Түүний араас Хүрэлхүү, Бооёо, “X түц”-ийнхэн нэхэж ирсэн. Харин сүүлийн үед утга алдаад буй кино урлаг замхарч байна уу, хөгжиж байна уу гэдгийн ойлгоход бэр болжээ. Ямар нэгэн хараа хяналтгүй гаргаж байгаа “Тэнгис”, “Соёмбо” кино театрууд нь орлогоо боддог юм уу шалгуургүй авч гаргадаг. Уг нь социлизмийн үед Соёлын яамаар батлуулж байж түмний хүртээл болгодог байсан уламжлал өнөөдөр ул мөргүй алга болсон. Одоо юун тэр Соёлын яам байтугай, нэг сарын дотор “машиндаж” байгаа кино ямар юм байх нь ойлгомжтой. Эх захгүй гарч байгаа элдэв кинонуудыг харьяа байгуулага нь үзэж хараад, үнэлэлт дүгнэлт хийдэг болоосой. Factnews.mn “Монгол барилга-2009” үзэсгэлэн ажиллана Урин дулаан улирал ирж барилгын бүтээн байгуулалтын ажил эхлэхээр тус салбарынхан бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Яг энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг хооронд холбох гүүр болохуйц нэгэн үзэсгэлэнг нээхээр зохион байгуулагчид нь бэлтгэл ажилдаа ороод байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Барилгын зөвлөл, Зам тээвэр, хот байгуулалтын яам \ЗТБХБЯ\, Нийслэлийн засаг даргын тамгын газар \НЗДТГ\, Голомт банк, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ипотекийн корпораци, “Барилга МН” мэдээллийн төв, Орон сууцны санхүүжилтийн корпораци зэрэг байгууллагууд хамтран “Монгол Барилга 2009” үзэсгэлэнг ирэх сарын 5-9-ний өдөр зохион байгуулна. Үзэсгэлэн МҮХАҮТ-ын шинэ байрны үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд барилгын төрөл бүрийн материал үйлдвэрлэгчид, барилгын компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, барилгын машин механизм, тоног төхөөрөмж, барилгын материалын импортлогчид, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, худалдаа, лизингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцохаж. Энэ дашрамд дуулгахад үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд зохион байгуулагчдад хандаж болох юм байна. Бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх ажээ. ***СПОРТ: Сүмогийн их аваргууд Д.Хишигт хүүд сая иенийн хандив өглөө Япон улсын “Нагано Кенрицу” хүүхдийн эмнэлэгт цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн оноштой 13 настай Д.Хишигт хүү эмчилгээ хийлгэж байгаа юм. Хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 200 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Тиймээс хүүгийн ар гэрийнхэн Япон улсад хандивын аян зохион байгуулжээ. Өнгөрсөн бямба гаригт Японы сүмо бөхийн үзүүлэх тоглолт Нагано мужид болсон. Энэ үеэр Японы сүмо бөхийн их аварга Асашёорюу Д.Хишигт хүүд болон түүний аав, ээжтэй уулзаж, хандивын аянд биечлэн оролцсон байна. Мөн их аварга Хакухо, озэки Харумафүжи, Какурюү болон бусад бөхчүүд сая иенийн хандив өгчээ. Хэрэв та Д.Хишигт хүүд тусламжийн гараа сунгахыг хүсвэл Монгол улс, Улаанбаатар хот, “Хаан” банк 575 335 615-8 /төгрөгийн данс/, 575 335 666 8 /ам.долларын данс/ болон 99009110, 99842271 дугаарын утсанд хандаарай. news.mn 50 саяын бооцоотой барилдаанд аварга Д.Сумьяабазар хүч үзнэ Монгол, Буриад, Тува, Халимаг гээд орон орны тамирчдийн авхаалж, самбаа хүч чадлыг шалгах Монгол туургатын үндэсний бөхийн их наадам энэ сарын 24-26 өдрүүдэд “АСА” циркт болох гэж байна. Монгол бөхийн дүрмийн дагуу барилдах бөгөөд шигшээ барилдаанд цол, зэрэг хамаарахгүй сугалаагаар хүч үзэх аж. Уг наадмийн нийт шагналын сан 50 сая бөгөөд өмнө нь ийм хэмжээний бооцоотой барилдаан болж байгаа юм байна. Харин түрүү бөх 20 сая, үзүүрлэсэн нь 8 сая, шөвгийн бөхчүүд 2,5 сая төгрөг авахаас гадна нэг давсан ч 50-100 мянган төгрөг авах гэнэ. Монгол туургатны үндэсний бөхийн наадамд аварга Д.Сумьяабазар тэргүүтэй бөхчүүд хүч үзэх гэнэ. Уг наадмийн хоёр дахь хэсэг нь ирэх наймдугаар сард Өвөр Монголд болно. Хөдөлмөрийн Баатар Э.Бадар-Ууганы час өдөр Бээжингийн тэнгэрт монголынхоо тугыг мандуулж элгэ нэгт монголчуудынхаа цөсийг хөөргөж, магнайг нь тэнийлгэсэн хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганийд энэ сарын дундуур хулгай оржээ. “Brige” констранкшний 13-р хороололд баригдаж буй есөн давхар орон сууцанд гурван өрөө байр худалдан авсан бөгөөд шинэ байрандаа ороод удаагүй байхад нь ил хэрэг гарчээ. Гавьяатынхаас notebook, ipod, их хэмжээний юань, доллар бас бус зүйлүүд алга болсон бөгөөд одоогоор БЗД-ын цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байгаа аж. Гэхдээ гавьяат тамирчин гэрийн түлхүүрээ хаана хаяснаа санахгүй байгаа бөгөөд түүнийг нь олсон хүн хулгайч байж магад хэмээн цагдаагийнхан үзэж байгаа гэнэ. Юутай ч хэрэг гарах өдөр хөдөлмөрийн баатарын час өдөр байсан бололтой. factnews.mn Хакухо зодог тайлсныхаа дараа Японд vлдэнэ Энэ сарын 15-нд Токиогийн Чиёда дvvрэг дэх Японы гадаад сэтгvvлчдийн холбооны байранд болсон хэвлэлийн бага хуралд ёкозvна Хакvхо оролцжээ. Энэ vеэр тэрбээр “Зодог тайлсныхаа дараа ояката болж, залгамж халаагаа бэлтгэнэ” хэмээн ярьсан байна. Хэрэв тэр хэлсэн шигээ ояката болвол vvнээсээ өмнө Японы иргэн болох ёстой юм. Японы сvмогийн холбооны одоо мөрдөж буй дvрэмд зөвхөн тус улсын иргэншилтэй хvн ояката болох эрхтэй гэсэн заалт байдаг аж. Таван цагариг “Алдар”-ын тамирчин олимпийн анхны эрх хүртлээ Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин дэслэгч Х.Хаш-Эрдэнэ 2010 онд Ванкувер хотноо болох өвлийн олимпийн эрхийг Монголын тамирчдаас анх удаа хүртлээ. Олон улсын цанын холбоо (FIS), “Ванкувер-2010” цагаан олимпийг зохион байгуулах хорооноос МҮОХ-нд энэ тухай албан ёсоор мэдэгджээ. Х.Хаш-Эрдэнэ “Турин-2006” олимпод Монголын багийн тугч байсан бөгөөд Турины олимпод улсынхаа нэрийг гаргаж явсан туршлагатай тамирчин юм. Түүнийг өвлийн олимпийн эрх авсныг нь тохиолдуулан өнөөдөр МҮОХ-ны удирдлагууд Х.Хаш-Эрдэнэ болон өвлийн спортын бусад тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. Монголын цана, тэшүүрийн тамирчид 2010 оны Ванкуверын олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцохоор бэлтгэл, сургуулилтаа базааж байна.
***УЛС ТӨР: Бяцхан хүү Н.Энхбаярт Элбэгээг сурталчлав Сурталчилгааныхаа монгол багт итгэл алдарсан Н.Энхбаяр Оросоос мөнгөөр зодон байж машин дүүрэн пиар зөвлөхүүд авчирсан билээ. Саяхнаас орос зөвлөхүүдийн заавар хэрэгжиж мань эр энгийн хүний дүр эсгэн гудамжаар зангиагүй алхан жаахан хүүхдийг барьж аван "Надад дуулж өг" хэмээн албадах маягаар сурталчилгаа хийж эхлэв. Харамсалтай нь, жаалхүү түүнд "Намхан нуруутай, навтгар хамартай ч нум сумаа агсаад нутаг усаа хамгаалж, мангасыг дарах чадалтай монгол хүүгийн" тухай дуулж өгсөн нь Элбэгээг дэмждэгээ өөрийнхөөрөө илэрхийлсэн хэрэг байжээ. Н.Энхбаяр хүүгийн бяцхан ухаанаас гарсан чигч санааг мэдэрсний хувь өгөх гэж байсан чихрээ халаасандаа үлдээгээд амандаа бувтнасаар цааш одов. news.mn С.Эрдэнийг "Ганц худагт" суулгачихаад оронд нь Н.Баяртсайхан парламентад суугаад ч яах юм билээ УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнийн нэрийг Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдvvлсэн хэрнээ тангараг өргvvлээгvй. С.Эрдэнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа тул асуудлыг шийдвэрлэсний дараа өргөн мэдvvлэх нь зvйтэй гэсэн тогтоол vйлдсэн байдаг. Саяхан Нийслэлийн шvvхийн шvvх хуралдаан С.Эрдэнэ нарт холбогдох хэрэг гэгчийг хянан хэлэлцээд Нийгмийн даатгалын санд онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдохгvй тул БГД-ийн шvvхийн яллах тогтоолыг хvчингvй болголоо. Давж заалдах шатны шvvх нэмэлт мөрдөн байцаалт явуулах зайлшгvй шаардлагатай гэж vзжээ.Улсын яллагч шvvх хуралдаанд энэ хэргийг нотлох бичгийн баримт олдохгvй гэдгээ хэлсэн нь хуулийнхны анхаарлыг ихэд татаж байсан юм. Харин УИХ-ын сонгуулийн дvнг санаатайгаар засч, сонгуулийн дvнд нөлөөлөх гэсэн гэмт хэрэгт яллагдсан Н.Ширэндэв нарын хэрэг ч бас нотлогдсонгvй. Одоо СЕХ Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зvйлийн 7.3.9 дэхь заалтыг vндэслэн 25 дугаар тойргоос сонгогдож УИХ-ын гишvvнийхээ “Тvр vнэмлэх”-ийг гардаж авсан С.Эрдэнийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдvvлэх л vлдлээ. Учир нь Сонгуулийн дvнг цагдаа, прокурор, шvvх өөрчлөх эрхгvй бөгөөд гагцхvv Сонгуулийн байгууллага хэнээс ч хараат бусаар бие даан гvйцэтгэх хуультай. Сонгуулийн дvнг Сонгуулийн тойргийн хорооны тогтоолоор эцэслэн гаргадаг бөгөөд УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 19 тоот тогтоолоор Ц.Мөнх-Оргил, Х.Тэмvvжин, Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг УИХ-д гишvvнээр сонгогдсонд тооцож батлагаажуулжээ. С.Эрдэнээс бусад нь тангаргаа өргөж, гишvvнийхээ бvрэн эрхийг эдлэж яваа. Харин С.Эрдэнэ парламентад биш “Ганц худагт” сууж байгаа. С.Эрдэнэ УИХ-ын гишvvнээр сонгогдсон тул УИХ дахь Ардчилсан намын бvлэг нэр дэвшигч Н.Баяртсайханыг УИХ-д хэзээ ч хvлээж авахгvй гэдгээ ёс төртэй мэдэгдсэн нь ийм учиртай. С.Эрдэнийг шvvхэд өгч “Ганц худагт” суулгачхаад тvvний оронд парламентад Н.Баяртсайхан суугаад ч яах юм билээ. Өрсөлдөгчөө шоронд өгсөн хvн гэдэг нэг нэр хоёр хочийг олж, өөрийнхөө улс төрийн карьерийг нэг мөсөн дуусгаж олны өмнө төгсгөл болгох гээгvй л юм бол одоо Н.Баяртсайхан шvvх рvv гvйгээд байх шаардлагагvй болжээ. Өнөөдрийн тойм Төрийн сайд бүсгүй гэр бүл үймүүлдэг үү Нэгэн цагт төрийн сайд байхдаа эхнэрээ сольсон хэргээр Монгол улсын ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ажлаа өгч хөдөө “цөлөгдөж” байсан удаатай ч сайн ажиллаж Сэлэнгэ аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар дэвшээд зогсохгvй Монгол улсын Ерөнхий сайд болтлоо дэвшсэн. Социализмын vед ингэж шийтгэхээс гадна алдар цол одон медалиас хvртэл хасч бараг бvх насаар нь шахам өөдийн нар харуулдаггvй байсан бол орчин vед эсрэгээрээ эргэж ялангуяа урлагийнхнаас олон нөхрөөс салж нийлсэн цөөнгvй хvн гавъяат, ардын хэмээх өндөр цол хэргэм хvртэн ямар ч шийтгэлгvй гялалзаж яваа. Эмэгтэй сайдуудаас анх удаа БСШУ-ны сайд асан Н. Болормаа МVОНТ-ийн нөлөө бvхий нэгэн эрхэмтэй явалдан эхнэрт нь баригдаж vс гэзгээ зулгаалгаж, vнэт эдлэлээ тасдуулсан тухай сонин хэвлэлээр шуугиулж интернэтэд хvртэл тавигдаж хөглөсөн. Тэгвэл сvvлийн vед хэн нэгний татаасаар сайдын сэнтийд заларсан азтай, одтой бvсгvйчvдийн нэг ЭМ-ийн дэд сайд хатагтай Цолмонг олон эрчvvдийн сэтгэлийг татдаг гэдэг ч vнэнийг хэлэхэд өөрөө эрчvvдийн толгойг эргvvлж хайр зарлаж явдаг гэсэн мессеж хvмvvсийн дунд тархсан бололтой. Тэрээр өмнөх засгийн газраас суудалдаа vлдсэн ганцхан дэд сайд бөгөөд хариуцсан ажлаа мэдэхгvйгээр барахгvй утсаар доод хvмvvсээсээ лавлан өрөөндөө гоодож суудаг ажилтай болсон гэж яамныхан нь жиг жуг хийлцэж суугаа гэнэ. Цолмон сайдыг ойр дотныхон нь “шөмбөөхэй” гэж багаас нь өхөөрдөн нэрлэдэг бөгөөд тvvнийг “АХА” нэвтрvvлэгээрээ олны танил болсон “СЭМVVН” студийн захирал Б.Баяртай учир ургуулсан тухай хамт ажилладаг хvмvvс нь жиг жуг хийж байгаа гэнэ. Б-гээр эхэлсэн хvнд татагдах дуртай сайд бvсгvйг байн байн “АХА” нэвтрvvлэгийн байраар эргэлдэж найруулагч Баяртай дотно vгс ярилцаж хацрыг нь илж таалж байхыг харсан “Монгол костюмс” компаны загвар өмсөгч охид хараад нvдэндээ ч итгэхгvй мэл гайхсан сурагтай. Энэ хоёрын явдлын талаар Баяраагын эхнэр сэтгvvлч бvсгvй сайдын нөхөрт хов хvргэхэд нөгөөх нь vнэхээр ач холбогдол өгөөгvй гэрээсээ 10 гаруй хоног хэл сураггvй явж хашираасан сурагтай. Ийнхvv сайд бvсгvйн амрагийн явдлын талаарх яриа бусдын чихийг хэдий хvртэл мялаах юм бол доо. bolod.mn С.Отгонбаяр батлан даалтад гарлаа Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг эрүүгийн хэрэгт татан анхан болон Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёроор дөрвөн жилийн ял оноосон байсан. Харин энэ сарын 9-нд болсон Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Түүний өмгөөлөгч Ц.Монгол, Ж.Эрхэсхулан нар С.Отгонбаярыг батлан даалтад гаргах хүсэлтээ Нийслэлийн прокурор Х.Гэрэлтуяа, Ц.Оюунчимэг нарт тавиад байгаагаа тухайн үед хэлж байсан. С.Отгонбаяр Ганцхудагт саатуулагдсаар дөрвөн сар болж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Түүнийг батлан даалтад гарсан гэсэн мэдээллийг өмгөөлөгч Ц.Монголоос тодрууллаа.
-Таны үйлчлүүлэгч С.Отгонбаярыг батлан даалтад гаргасан гэсэн үү? -Бид хүсэлтээ тавьсны дагуу ийм шийдвэр гаргасан.
-Чухам хэзээ батлан даалтад гаргасан бэ. Одоо хаана эмчлүүлж байна? -Баасан гаригт батлан даалтад гарах байсан ч бүрдүүлэх бичиг баримт их байдаг болохоор өнөөдөр (өчигдөр)гарч байна. Одоо хаана эмчлүүлэх тухай мэдээгүй байна. Хүнд гэмт хэрэгт холбогдоогүй учир батлан даалтад байхад хориотой зүйл байхгүй гэв.
Мөн ОБЕГ-ын дэд дарга асан А.Даваасүрэнд нэг жилийн хорих ял оноосон бөгөөд тэрээр мөн таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан юм. Түүний өмгөөлөгч Н.Сосорбарам хүсэлт гаргасны дагуу энэ сарын 18-нд батлан даалтад гарчээ. Харин олны анхаарлыг татаад байгаа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга асан С.Эрдэнийн хэргийг Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа. Түүний өмгөөлөгчид нь Нийслэлийн шүүхийн магадлал бичигдсэний дараа батлан даалтад гаргах хүсэлт тавихаар болоод байгаа гэнэ.
Х.Оюун Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг эрүүгийн хэрэгт татан анхан болон Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёроор дөрвөн жилийн ял оноосон байсан. Харин энэ сарын 9-нд болсон Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Түүний өмгөөлөгч Ц.Монгол, Ж.Эрхэсхулан нар С.Отгонбаярыг батлан даалтад гаргах хүсэлтээ Нийслэлийн прокурор Х.Гэрэлтуяа, Ц.Оюунчимэг нарт тавиад байгаагаа тухайн үед хэлж байсан. С.Отгонбаяр Ганцхудагт саатуулагдсаар дөрвөн сар болж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Түүнийг батлан даалтад гарсан гэсэн мэдээллийг өмгөөлөгч Ц.Монголоос тодрууллаа.
-Таны үйлчлүүлэгч С.Отгонбаярыг батлан даалтад гаргасан гэсэн үү? -Бид хүсэлтээ тавьсны дагуу ийм шийдвэр гаргасан.
-Чухам хэзээ батлан даалтад гаргасан бэ. Одоо хаана эмчлүүлж байна? -Баасан гаригт батлан даалтад гарах байсан ч бүрдүүлэх бичиг баримт их байдаг болохоор өнөөдөр (өчигдөр)гарч байна. Одоо хаана эмчлүүлэх тухай мэдээгүй байна. Хүнд гэмт хэрэгт холбогдоогүй учир батлан даалтад байхад хориотой зүйл байхгүй гэв.
Мөн ОБЕГ-ын дэд дарга асан А.Даваасүрэнд нэг жилийн хорих ял оноосон бөгөөд тэрээр мөн таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан юм. Түүний өмгөөлөгч Н.Сосорбарам хүсэлт гаргасны дагуу энэ сарын 18-нд батлан даалтад гарчээ.
Харин олны анхаарлыг татаад байгаа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга асан С.Эрдэнийн хэргийг Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа. Түүний өмгөөлөгчид нь Нийслэлийн шүүхийн магадлал бичигдсэний дараа батлан даалтад гаргах хүсэлт тавихаар болоод байгаа гэнэ. www.elbegdorj.mn сайт ажиллаж байна www.elbegdorj.mn сайтаас нэр дэвшигчийн талаархи бүх мэдээллийг авах боломжтой боллоо. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөр, сонгуулийн кампанит ажлын талаархи бүх мэдээллийг тус сайтад байршуулж байна. Мөн нэр дэвшигчид хандан санал хүсэлт хүргэх сонирхолтой иргэдийн өмнө www.elbegdorj.mn сайт 24 цагийн турш нээлттэй байх болно.
Уг сайт нээгдээд хэдхэн хонож байгаа ч Ц.Элбэгдоржийн талаархи мэдээллийг сонирхсон зочдын тоо хэдэн мянгад хүрчээ. Сайтын хамгийн идэвхтэй уншигчид нь гадаадад суугаа монголчууд байгаа аж. Б.Цэрэнбалтав: Л.Гүндалайг гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгосон гэсэн үг биш Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг өмнө нь хөндөж байсан. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлыг ярих ёстой байсан ч ирц хүрээгүйгээс хойшилсон . Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаа эргүүлэн татсан, гэсэн мэдээлэл тархсан юм. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтаваас тодрууллаа.
-Танай газраас УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа эргүүлэн татсан гэсэн мэдээлэл тархаад байна. Энэ үнэн үү?
-Албан ёсоор татсан зүйл байхгүй. -Тэгэхээр Авлигатай тэмцэх газар худал баримт материал цуглуулсан байсан гэсэн үг үү?
-Тийм зүйл байхгүй. Баасан гаригт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдан энэ асуудлыг ярилцах байсан ч ирц нь хүрээгүй. Өнөөдөр /даваа гаригт/ ярилцан шийдэх эсэх нь тодорхой бус байна.
-Гишүүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм уу? -УИХ-ын гишүүн Л.Гүндалай хэрэгтэйгээ холбоотой зарим нэг зүйлийг нэмж шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаад байгаа юм билээ. Бидэнд хангалттай нотлох баримт байгаа ч өөрийнх нь хүсэлтийг хүлээж авах боломжтой юм гэсэн зүйл яригдсан. Түүнээс биш Л.Гүндалай гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгосон хэрэг огт биш шүү. Х.Сүрэн
Л.ГҮндалай: Тэд УИХ-аар тоглоод, УИХ хамт тоглолцоод байгаа нь ойлгомжгүй
Өрнөж байгаа үйл явдлын талаар УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалайтай уулзаж ярилцлаа.
-Улсын ерөнхий прокурор таны талаарх өмнөх саналаа эргүүлж татахаар болсон гэсэн шуугиан олны анхаарлыг багагүй татаж байна. Нөгөөтэйгүүр та Ерөнхий прокурорт ийм санал гаргахыг хүсэлт болгосон гэх яриа дуулдах боллоо. Та өөрийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байхыг Ерөнхий прокуророос хүссэн юм уу? -Прокурорын тэр бичгийн эхийг сэтгүүлчид олж үзсэн үү?
-Би хувьдаа үгүй. Бүр тийм бичиг ирүүлээгүй гээд байна шүү дээ? -Би үзсэн. Өмнөх саналаа эргүүлэн татаж байна л гэсэн байна лээ.
-Ямар шалтгаанаар тэгсэн гэж. Та тэгээч гэж хүссэн гэж бичигт дурдсан гэсэн? -Харин тэнд Л.Гүндалайн хүсэлтээр л гэсэн байна лээ. Би тийм хүсэлт гаргаагүй шүү дээ. /инээв/.
-Прокурорт хүсэлт гаргаагүй байхад тийм бичиг ирүүлнэ гэж үү? -Би надад тохсон хэргийг хэрэгсэхгүй болгооч гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Ямар ч нэхэмжлэгч байхгүй, хохирогчгүй, авсан хээл хахууль, авлига байхгүй учраас наад хэргээ хэрэгсэхгүй болго гэсэн хүсэлт тавиад байгаа юм.
-Хэзээ тавьсан хүсэлт юм? -Сар гаруйн өмнө тавьсан хүсэлт. Тэгсэн чинь Л.Гүндалайн хүсэлтийн дагуу бид саналаа буцааж байна. Эргүүлэн татаж байна гэсэн бичиг ирүүлсэн байна лээ.
-Та ямар үндэслэлээр прокурорт хүсэлт гаргасан юм бэ? -Надад хэрэг гээд байх зүйл байхгүй. Наадах юмаа хэрэгсэхгүй болго л гэсэн. Тэгсэн чинь миний хүсэлтийн дагуу буцаая гэсэн бичиг ирүүлчихсэн байна. Хэрэв миний хүсэлтийн дагуу юм бол буцааж авах биш хэрэгсэхгүй болгомоор юм. Би прокурорт саналаа буцааж ав гээгүй. Өөр тийм ийм юм хийгээд өг гээгүй.
-Прокурор саналаа татсанаар хэргийг бүрмөсөн орхихгүй байх. Дараа нь ямар алхам хийх бол, төсөөлөл байна уу? -Тэд юу найруулж, бодож байгааг би яаж мэдэх вэ. Үүнийг прокурор ч ганцаараа яриад байгаа юм биш, дээгүүрээ юу хийхээ ярьж л байгаа байлгүй.
-Дээгүүр гэдэг нь Авлигатай тэмцэх газар уу? -Үгүй ээ, үгүй. Бүр дээд боссууд нь. Прокурор, Авлигатай тэмцэх газар энэ тэр чинь дээрээ боссуудтай шүү дээ. Тэдэнтэйгээ ярьж тохироод л цаагуураа нэг юм сэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ хаашаа эргэсэн ч тэдний бодож байгаа юм бүтэхгүй биз дээ. Санасан ажлаа бүтэхгүй болохоор л байж ядаад байгаа болов уу гэж бодоод байна.
-Таныг буруутгах шалтаг олдохгүй байна гэж үү? -Тийм байна. Найдвар муутай ажил урагшаа явдаггүй шүү дээ. Буцаая гэж байна гэдэг чинь ул үндэсгүй, найдваргүй юм байжээ гэдгийг гэрчилж байгаа гэсэн үг. Гэтэл буцааж авах хуулийн үндэслэл байхгүй. Дахиад оруулж ирнэ гэхээр нөгөө л ярьдгаа ярина. Тоглоом юм уу, шоглоом юм уу энэ чинь. Орхих гэхээр дээрээсээ дарамттай болохоор өөр нэг юм сэдэх санаатай л байгаа байх. Улс төрийн ямар тооцоо хийх гээд байгааг би сайн мэдэхгүй л байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр Ардчилсан намд тавьж байгаа занга юм болов уу? -Магадгүй л юм. Нөгөө талын нэр дэвшигчийн “Загалмайлсан эцэг” энэ тэрийг шүүмжлээд яриад байхаар ууртай байгаа байлгүй.
-Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гээд сураггүй байна. Гишүүдтэй нь та хэлэлцэх асуудлын талаар ярьж үзсэн үү? -Уулзаад яах юм. Прокурор бичгээ буцааж татаж байгаа юм бол ёсоор нь л болгоно биз. Уг нь дэд хороо хуралдаад ч байх шаардлагагүй. Авах гэсэн юмыг нь буцаагаад өгчихнө л биз. Түүнд хуулийн зохицуулалт байхгүй. УИХ-ын дарга л эргүүлээд өгчихөд болно шүү дээ. Хуралдаад яах юм. Буцааж татахыг хүлээж авахгүй гэх юм уу. Буруу, аль эсвэл зөв гэх юм уу. Хуралдана гээд байгаа нь л сонин байна.
-Прокурорт таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д дахиад тавих боломж байгаа. Хэзээ бол? -Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахиад оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Мэдээж тэнд шинэ юм юу ч байхгүй. Нөгөө ярьдгаа яриад л ороод ирнэ. Тэр цагт УИХ парламент шиг байгаад, Халдашгүй байдлын дэд хороо нь дэд хороо шиг байх юм бол тэр тоглоом бүтэхгүй. Буцааж оруулах байсан юм бол яах гэж саналаа татаж авсан юм гээд хаях ёстой байхгүй юү. Тэгвэл яаж ч чадахгүй. Гэтэл тэд УИХ-аар тоглоод, УИХ хамт тоглолцоод байгаа нь ойлгомжгүй байна. Тэр асуудлыг хүлээж авахгүй л байх ёстой. УИХ тоглоомын байгууллага юм уу гэдгийг асуух ёстой. УИХ-ын гишүүнээр дураараа, үндэслэлгүйгээр тоглож байх ёсгүй л дээ. Өмнөх тоглоомыг хүмүүс мартаагүй байх. УИХ-ын гурван гишүүнийг БНСУ-ын казинод тоглосон гэснээ дараа нь Буман нарны гэрэл төслийг завхруулсан болгож үзэж байсан. Сүүлд нь бүтэхээ байхаар буцааж татаж байсан.
-Бүр дээр үед бол УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарыг С.Зоригийн хэрэгт холбоотой гэчихээд, казино, сүүлдээ татварын хэрэг болгож дампууруулж байсан шүү дээ? -Тийм зүйл одоо ч давтагдаад байна. Прокурор, Авлигатай тэмцэх газрынхан эздийнхээ дохио зангаагаар улс төрийн нүүдэл хийж УИХ-ын гишүүдээр тоглодгоо болих хэрэгтэй. Миний л мэдэхээр Монголын улс төрийн сүүлийн 10 жилд бор зүрхээрээ өөрөө гарч ирж олон түмэнд үнэлэгдсэн улстөрч бол ганц Л.Гүндалай шүү дээ. Тэгж хэлбэл худлаа ярьсанд орохгүй л байх. Бусад нь ямар нэг байдлаар албан тушаалаар дамжиж гарч ирсэн хүмүүс. Бор зүрхээрээ тэмцэж гарч ирсэн болохоор намайг “устгах” гэсэн бодлого барьж байгаа шүү дээ. Миний тэмцлийг байхгүй болгоё, баллая, өшөө хорслоо тайлъя гэсэн нөхдийн л явууллага. Түүнийг Монголын ард түмэн ойлгодог байлгүй дээ. Ойлгодог ч юм байна лээ. Сая Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой хөдөө очиход намайг ард түмэн гайхамшигтай сайхан хүлээж авч байсан.
-Ардчилсан намын нэр дэвшигчийг сонгогчид яаж хүлээж авч байна? -Их сайнаар хүлээж авч байна. Иргэд МАХН-аас уйдсан байна. Амьдрал ахуй сайжрах болов уу гээд хараад байдаг, байдаггүй. Ард түмэн байдлыг ойлгочихсон байна. МАХН-ын нэр дэвшигч сандраад давхиад байна. Өнгөрсөн дөрвөн жилд сайн ажилласан бол Н.Энхбаяр юу гэж сандрах юм бэ. Одоо ч Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн шүү дээ. Бараг сурталчилгаа ч хэрэггүй байхгүй юү. Ажил хийгээгүй болохоороо л адгаад сандраад байгаа биз дээ. Би хувьдаа анх сонгогдсоноосоо хойших УИХ-ын өнгөрсөн хэдэн сонгуульд сандарч давхисан удаа байхгүй. Тойрогтоо үнэлэгдэж чадсан. Хийсэн хүн хийснээрээ бахархаад л болоо байхгүй юү. Хөдөө бол ард түмэн элгээрээ хэвтчихсэн байна. Ард түмэн МАХН-д дүнг нь тавих байлгүй. Сонгуулийн сурталчилгааг шударгаар явуулахыг шаардлаа Ардчилсан намын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, МАХН-ын ерөнхийлөгчийн сонгуулийн PR нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг гүтгэн доромжилсон бүдүүлэг хэлбэр рүү шилжсэн болохыг мэдэгдээд, шударга бус сурталчилгаа хийхээ зогсоохыг шаардлаа. Ардчилсан нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг шударгаар явуулахын тулд МАХН-ынхантай хамтран ажиллах гэрээний хариуг долоо хоногийн өмнө явуулжээ. Гэвч өнөөг хүртэлх хугацаанд хариу ирүүлээгүй. Харин ч дээрх хугацаанд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэр хүндэд халдсан бүдүүлэг сурталчилгааг төлбөртэйгээр цацжээ. Энэ талаар бид Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа. -Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэр хүндэд ямар байдлаар халдаж байгаа хэрэг вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёрын зургийг сонинд нийтлэн, өндөр намыг харьцуулан хэнд нь өмссөн хувцас нь зохиж байна вэ гэх мэтчилэнгээр дүр төрхөд нь халдсан мэдээллийг бүхий л сонинд төлбөртэйгээр тавьсан. Энэхүү харьцуулсан зурагтай нийтлэлийг тавиагүй сонин гэж бараг алга. Мөн Улаанбаатар радиогоор цацагдах МАХН-ын төлбөрт нэвтрүүлгийн жагсаалтыг бид олж авсан. Түүнд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын намба имижийг харьцуулсан нэвтрүүлэг бэлтгэх, төлбөрт нь 150 мянган төгрөг, Бадамжунайгаар Ц.Элбэгдоржийн зан төрхийн талаар яриулах төлбөрт нь 300 мянган төгрөг, Ц.Элбэгдоржтой ярилцлага хийх гэсэн төлөвлөгөөг гаргасан байх жишээтэй. Заавал асуух 10-н асуулт гэдэгт “Осол болох бүрийд таны жолооч нар яагаад амиа алддаг вэ. Засгийн газрын тэргүүнээр сонгогдох бүрийд Засаг чинь яагаад урт насалдаггүй вэ, нэг тэрбум төгрөгийн үнэтэй Арт галерейг ямар хөрөнгөөр босгов, АНУ-д хэний мөнгөөр сурсан” гэх мэт асуултыг асуухаар жагсаалт гаргасан байгаа юм.
-Ардчилсан нам нь МАХН-тай гэрээ байгуулахаар хэд хоногийн өмнө бичиг хүргүүлсэн шиг санагдана. Түүнд энэ мэт гүжир гүтгэлэг явуулахгүй байхыг тодорхой заагаагүй хэрэг үү? -Долоо хоногийн өмнө Ардчилсан нам нь МАХН-тай Ерөнхийлөгчийн сонгуулийг шударгаар зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн гэрээг хүргүүлсэн. Харамсалтай нь, өнөөг хүртэл ямар ч хариу ирүүлээгүй. Уг нь Ерөнхий сайд С.Баяр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулах хэрэгтэй” гэж ярьсан ч тэр нь хэлбэр төдий болж байна. Тиймээс бид энэ мэт алдаагаа засч, нэр дэвшигчдэд шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой гэдгийг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаараа мэдэгдэж байгаа юм.
-Сонгуулийн шударгаар зохион байгуулахын тулд хэсгийн хороодод намын төлөөллийг тэнцүү бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага ямар ч байсан биеллээ оллоо. Гэвч иргэдийг мөнгөөр хахуульдан саналыг нь худалдаж авах оролдлого гарахгүй гэх баталгаа алга. Энэ тал дээр танай нам ямар хяналт тавих вэ? -Бидний судалгаагаар Монголын ард түмний 80 хувь нь шударга ёс, шударга шүүхийг хүсч байна. Ард түмэн эрх чөлөөгөө хоногийн хоолоор солих оролдлого хийхгүй болов уу. Асар том хүлээлт нийгэмд бүрэлдчихлээ. Тиймээс бид сонгуулийн булхай луйвартай холбоотой үнэн зөв мэдээллийг иргэдээс худалдаж авахаар болж, 1206 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. Хамгийн үнэн зөв, мэдээлэл өгсөн иргэнийг нэг сая хүртэл төгрөгөөр урамшуулна. Сонгуулийн ерөнхий хороо нь намын төлөөллийг тэнцүү оруулсан сонгуулийн хороодыг байгуулсан нь нэг давуу тал. Нөгөөтэйгүүр, бид сонгууль өгсөн иргэний үнэмлэх дээр тэмдэглэгээ хийе гэсэн саналыг гаргаад байгаа. Үнэмлэхийг нь цоолох ч юм уу, эс бөгөөс сонгууль өгсөн гэдгийг нь тодорхой баталгаажуулж тэмдэг тавьж ч болно. Ингэж чадвал нэг хүн гурван удаа сонгууль өгөх бололцоогүй болно. Өнгөрсөн жилүүдэд гарч байсан зөрчлийн нэг нь энэ шүү дээ. Жишээ татвал нэг хүн гурван удаа сонгууль өгсөн байх нь бий. Иргэний үнэмлэхээ ашиглаад л. Тиймээс бид ирэх жилээс иргэний үнэмлэхийг цахимжуулах бодолтой байгаа.
Ерөнхий сайд С.Баярын айлчлал өнөөдөр эхэлнэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар тус улсад айлчилж байгаа билээ. Энэхүү айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Ерөнхий сайд С.Баяр өнөөдөр 12.00 цагаас урд хөршийг зорих аж. Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 14-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тэрбээр энэ үеэр БНХАУ-ын Хайнань мужид жил бүр болдог Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцох юм байна.
С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ Монголын ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, МоАХ-ны удирдлага болоод найз нөхөд, төрөл төрөгсөд нь өнөөдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 47 нас хүрэх байсан бөгөөд түүний эхлүүлсэн цагаан морин жилийн ардчилсан хувьсгал эдүгээ 20 дахь жилтэйгээ золгож буй аж. Н.Энхбаяр алдартнуудын өлгий нутаг Булган аймагт ажиллалаа Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Булган аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа. Булган хангай нутаг анхдагчид алдар гавьяатнуудаараа алдартай. Анхны сансрын баатар, анхны олимпийн аварга гээд бидний хамгийн сайн мэдэх хоёр эрхэм Ж.Гүррагчаа, Л.Түвшинбаяр нар Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмжихээр хүрэлцэн иржээ. Мөн Ардын жүжигчин Х.Уртнасан, Б.Жавзандулам, гавьяат жүжигчин Ц.Үенч, зохиолч Д.Урианхай, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нарын алдартнууд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэмжиж буйгаа илэрхийлэн хүрэлцэн ирсэн байв. Улсын баатар Лхагвадоржийн талбайд цугларсан хүмүүстэй Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэндчилсэн. Тэд ажлын хувцас, хүрз, шуудай зэхээд Ачуутын голынхоо ай савыг цэвэрлэхээр явах гэж байсан аж. Ерөнхийлөгч Н.Энхбаяр их цэвэрлэгээнд гарах гэж буй иргэдэд хандан, байгаль орчин, ус голоо цэвэрлэж сэтгэл санаагаа хүртэл ариусгах гэж буйд талархал илэрхийлсэн. Ерөнхийлөгч Н.Энхбаяр олимпийн аварга төрүүлсэн Булган хангайн ард түмэнд баяр хүргэснээр иргэдтэй хийх уулзалт эхлэв. Монголчууд олимпийн аваргатай болсон тэр мөчид Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Би азтай Ерөнхийлөгч" гэж хэлсэн нь олимпийн аваргатай болсондоо омогшиж байсан ард түмнийхээ баяр хөөрийг хуваалцсан хэрэг байлаа. "Эх орны хишиг"-ийг иргэн бүртээ хүртээх нь хүн бүрт хүртээлтэй эдийн засгийн бодит суурь болно. Үнэхээр ядарсандаа бэлэн мөнгөөр өгье, зарим иргэдийнхээ орон сууцны зээлийг төлье, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх бололцоотой бол гарааны мөнгө нь "Эх орны хишиг" болог" хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх жилүүдэд хийх ажлаа товч бөгөөд тодорхой танилцуулав. Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 1982 онд ганданд шавь орохоор очиход хүлээж авч шавиа болгосон багш нь Булган нутгийн гаралтай Пүрэвжамц багш байжээ. Эдийн засагч Жамбалдорж гуай Ерөнхийлөгчийн санаачилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг улс орон хөгжлөө хөтлөх өөрийн гэсэн дардан замтай болсон хэрэг гэж үздэг аж. Нэгэн цагт тэрбээр өртэй байгууллагыг толгойлж байжээ. Байгууллага өртэй байхын зовлонг мэдэх тул улс орон бүр ч хэцүү байж таараа. Тиймээс Монгол Улсаа их өрөөс чөлөөлснөөрөө асар их гавьяатай хүн гэж Төрийн тэргүүнээ үнэлж байгаагаа хэлсэн юм Булган сумын иргэн Сайнжаргалын хувьд Ерөнхийлөгчийн нээлттэй мөрийн хөтөлбөрт "Монгол хүний үнэ цэнийг үнэлэмжтэй байлгах, шат шатны ИТХ-ын төлөөлөгчдийг мэргэжлийн байх шаардлагыг хуульчилж өгөх" санал тавив. Булган сумын IV багийн иргэн Б.Цэцэгдэлгэр найман хүүхэдтэй. Гурван хүүхэд нь 1-5 дугаар ангид сурдаг түүний амьдралд Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан "Үдийн цай" хөтөлбөр чухал хэрэгцээг нь хангах болжээ. Амьдрал тарчиг учраас өглөөд хүүхдүүдээ боорцог, гамбиргүй явуулах энүүхэнд. Харин өнөөдөр үүнд санаа зовох нь багасч. "Ээжээ, бид сургуульдаа очоод унд уучихна" гэх хүүхдүүдийнх нь үг эхийн ачаанаас ямар их хөнгөлж өгч байгаа тухай Б.Цэцэгдэлгэр ээж чин сэтгэлээсээ ярьж байв. Бага ангийнхны үдийн цайны 60-70 хувийг сүү, цагаан идээгээр хангадаг учраас малчдын орлого ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж буйг Б.Цэцэгдэлгэр анзаарчээ. Тэрбээр амьдрахын тулд хэрэглээний уут оёж, мод хөрөөдөж, саяхнаас хүлэмжийн ногоо тариалж эхлээд буй гэнэ. Нэгэн үе шил түүж Эрдэнэтэд аваачиж зардаг байжээ. Тэгэхэд Эрдэнэт, Булганы замаар түүсэн шилний тал нь хагараад очдог байж. Харин одоо хар замтай болсноор шил байтугайг аваад явахад түвэггүй болсон тухай ч эгэл жирийн ээж Б.Цэцэгдэлгэр Төрийн тэргүүндээ талархан өгүүллээ. Нэр дэвшигч төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш даргын өрөөнд "Мянганы зам"-ын санаачлага гарч байсан, Булган нутгийн уугуул Д.Урианхай гуайтай зохиолчдын байгууллагад хамтран зүтгэж байснаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр хуучиллаа. МАХН-аас Монгол Улсын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр Уриа: Эвийн хүчийг бэхжүүлнэ
Эх орны хишгийг өгүүлнэ МАХН надад өндөр итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүллээ. Энэ бол зөв эхлэлээ үргэлжлүүлэн, хийж бүтээснээ бататгах, МАХН-АН-ын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн, бодож төлөвлөснөө гүйцээж, эх орны өмнө тулгамдсан асуудлуудыг шинэ зорилт дэвшүүлэн шийдвэрлэх бололцоо олгосон өндөр итгэл найдвар юм. Нэр дэвшигч миний бие улс орны эдийн засгийн хямралт байдлыг хохирол багатай даван туулах, эх орноо хэтийн хөгжилд хөтлөх үндсэн зорилтуудыг хураангуйлан товчоолж, “Эвийн хүчийг бэхжүүлнэ, Эх орны хишгийг өгүүлнэ” гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөрөө та бүхэндээ өргөн барьж байна. Мөрийн хөтөлбөрийн бүтцийг дараах байдлаар хураангуйлан томъёолов. Үүнд: Нэг. Хариуцлагатай шударга төр 1. Төрийн зөв тогтолцоо 2. Төрийн шинэ үйлчилгээ 3. Төрийн өндөр хариуцлага Хоёр. Иргэншсэн эвсэг нийгэм 1. Бадрангуй монгол тэмүүлэл 2. Идэвхтэй, эх оронч иргэн 3. Ээлтэй аюулгүй орчин Гурав. Өсөлттэй, өгөөжтэй эдийн засаг 1. Баталгаатай шинэ орлого 2. Цэвэр цэмцгэр хот 3. Хөгжсөн шинэ хөдөө зэрэг зорилтууд багтаж байна. Мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй хувилбараар дор сийрүүлэв. Нэг. ХАРИУЦЛАГАТАЙ ШУДАРГА ТӨР
Төр, засгийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, шударга, шуурхай, хяналттай, хүртээмжтэй байж, бүх шатанд төрийн хууль ягштал хэрэгждэг болох нь хариуцлагатай шударга төрийн гол шалгуур, босго өндөр төрийн үндсэн шинж мөн.
1. Төрийн зөв тогтолцоо - Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн идэвхтэй оролцоог гүйцэд хангана. Төрийн тогтолцоог хариуцлагажуулж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоно. - Төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг хангаж ажиллана. - Төрийн удирдлагын бүх түвшинд оновчтой, зөв бүтэц бүрдүүлж, авлигагүй, хүнд сурталгүй, шударга ажиллах хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ. 2. Төрийн шинэ үйлчилгээ - Төрийн үйлчилгээг иргэдэд ээлтэй, тэгш шударга, хүртээмжтэй болгоно. Төлбөр хураамж багатай, чирэгдэлгүй үйлчилгээний шинэ төрөл хэлбэрийг хэвшүүлнэ. - Төрийн албыг чадваржуулж, ёс зүйтэй, мэдлэг чадвартай боловсон хүчнээр бэхжүүлнэ. Дотоод, гадаадад доктор, мастерын зэрэг хамгаалсан мэргэжилтнүүдийг төрийн албаны нөөцөд шалгалтгүй бүртгэх тогтолцоог бүрдүүлнэ. - Төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлнө. Бүртгэл-мэдээллийн шинэ тогтолцоог төлөвшүүлнэ. Иргэдийн санал хүсэлтэнд зөвхөн хуулинд заасан үндэслэлээр татгалзаагүй бол зөвшөөрсөнд тооцдог “эерэг хариуны зарчим”-ыг үйлчилгээнд нэвтрүүлнэ. 3. Төрийн өндөр хариуцлага - Төрийн байгууллагын ажил үйлчилгээнд хяналт-хариуцлагын шинэ тогтолцоо, арга хэлбэрийг бий болгоно. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтээс хянах бололцоог өргөтгөнө. - Шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлэн зохицуулах зорилго бүхий “Иргэдийн зөвлөл”-ийг байгуулж ажиллуулна. Үүний тулд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий нийгмийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлнэ. - Хүний эрх, хууль тогтоомжийг зөрчсөн төрийн албан хаагчдад заавал хариуцлага тооцдог механизмыг нэвтрүүлнэ. Ахмадууд, эхчүүд эмэгтэйчүүд, оюутнууд, хүүхэд залуучууд, хөгжпийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийн талаар төрийн халамж анхаарал, үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ. Хоёр. ИРГЭНШСЭН ЭВСЭГ НИЙГЭМ
Монгол хүн авъяас чадвараа нээж, мэдлэг боловсролоо дайчлан, зөв хөгжих, иргэний эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжийг хангасан иргэншсэн эвсэг нийгмийг хөгжүүлнэ.
1. Бадрангуй монгол тэмүүлэл
- Эрдэм боловсролтой, элбэг хангалуун амьдралтай, дэлхийн цараатай сэтгэж, монголын төлөө ажилладаг бадрангуй тэмүүлэлтэй иргэнийг төлөвшүүлнэ. - Бадрангуй Монгол тэмүүллийн “Эв дагаж хүч - хүч дагаж хөгжил” гэсэн итгэл үнэмшлээр эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах санаачилга, зүтгэлийг хөхиүлэн дэмжинэ. Ажил хөдөлмөр бол монгол хүн бүрийн амьдралын баталгаа, үнэ цэнийн хэмжүүр гэсэн бодлого баримтална. - Иргэн бүрийн сайхан хүсэл тэмүүлэл хэрэгжин биелдэг, монгол хүн эх орондоо эзэн сууж сайхан амьдрах, дэлхий дахинд үнэлэгдэх нөхцөл бүрдсэн шинэ Монгол Улс болон хөгжих итгэл үнэмшлийг бий болгоно. 2. Идэвхтэй, эх оронч иргэн
- Спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, эрүүл мэндээ өөрөө хамгаалдаг ухамсартай иргэнийг төлөвшүүлнэ. Эрүүл мэндийн суурь үйлчилгээг үнэ төлбөргүй болгох асуудлыг судална. Хүн амд хүртээмжтэй, оношилгоо, эмчилгээний Шинэ эмнэлэг төслийг санаачилж, “Эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Шинэ боловсролын үндэсний тогтолцоог хөгжүүлж, ерөнхий боловсролд олон улсын стандартыг нэвтрүүлнэ. Дэлхийн жишигт нийцсэн чанартай дээд боловсролын тогтолцоог төрөөс дэмжих бодлого баримтална. - Үндэсний хэл, соёлын үнэт зүйлс, уламжлалт шашин, сонгодог болон үндэсний урлаг, утга зохиолыг нийтийн хүртээл болгоно. Хүн байхын үндэс болсон зөв суртахуун, гоо сайхны үзэл хүмүүжил бүхий уламжлал заншлаа эрхэмлэн дээдэлдэг ёс зүйтэй эх оронч шинэ иргэнийг төлөвшин хөгжихөд дэмжлэг үзүүлнэ. 3. Ээлтэй аюулгүй орчин - Иргэд айх аюулгүй амьдрах, зөв хүн болж төлөвших эрх зүй, ёс суртахуун, мэдээллийн шинэ орчныг гэр бүл, байгууллага, хамт олны хүрээнд бүрдүүлэхийг зорино. - Цөлжилт, байгалийн тэнцэл алдагдалтыг зогсоох, агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ. Нутаг ус, байгаль дэлхийгээ хамгаалах иргэдийн санаачилгыг дэмжинэ. - Байгаль экологийн болон түүх, соёлын дурсгалт газруудыг төрийн онцгой хамгаалалт бүхий стратөгийн цогц газрууд болгох санаачилга гаргана. - Иргэд бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг энэрэнгүй ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх зарчим, шударга ёс хэрэгжих хүмүүн харилцааны ээлтэй орчныг төлөвшүүлэхэд анхаарна. - Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баяжуулж хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудалд онцгой анхаарна. Сайн хөрш, “гуравдах хөрш”, иж бүрэн түншлэлийн харилцаагаа дэлхийн улс орнуудтай өргөжүүлж, бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулна. - Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал хангагдах, эдийн засаг, нийгэм хөгжих, монгол хүн гадаадад ая тухтай аялж, тодорхой хугацаанд ажиллаж амьдрах таатай, тогтвортой гадаад шинэ орчныг бүрдүүлнэ. Гурав. ӨСӨЛТТЭЙ, ӨГӨӨЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ
Бизнесийн шударга ерсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, терийн зохицуулалтын оновчтой механизмыг нэвтрүүлж, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах бодлого хэрэгжүүлнэ. Шинэ технологид тулгуурласан, тогтвортой есөлттэй, иргэн бүрт егөөжтэй эдийн засгийг хөгжүүлнэ.
1. Баталгаатай шинэ орлого
- ”Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын зорилтод хүрэх, Монгол орноо дэлхийн дундаж орлоготой орнуудын жагсаалтанд оруулах “гурван 15-ын бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Монгол хүний амьдралын чанар, үнэлэмжийг нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлтөөр баталгаажуулан дээшлүүнэ. - ”Технологи” үндэсний хөтөлбөр боловсруулж, эх орны байгалийн болон малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үндэсний үйлдвэрлэл, ашиг орлоготой аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа, жижиг дунд үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж ажиллана. - ”Ашигт малтмал” үндэсний хөтөлбөр боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд яаралтай оруулж, иргэдэд “Эх орны хишиг” хүртээх ажлыг эхлүүлж, байр орон сууцтай болох, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэх зэргээр идэвхтэй амьдрахад нь тус дөхөм үзүүлнэ. - Монгол хүний хамгийн үнэтэй баялгийн нэг бол эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх явдал хэмээн үзэж ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол, дадлага чадвар бүхий иргэн бүрийг ажилтай болгож, баталгаатай шинэ орлоготой байх бодлого хэрэгжүүлнэ. 2. Цэвэр цэмцгэр хот
- Нийслэл хотоо соёлтой үйлчилгээ бүхий, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн иргэддээ ээлтэй, Монголдоо төдийгүй бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төв хот болгох нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. - Улаанбаатар хотыг утаагүй хот болгож, гэр хорооллын дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчин, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн, иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачилгад тулгуурласан “шинэ гудамж’ төсөл хэрэгжүүлнэ. - ”Хотууд” хөтөлбөр боловсруулж, бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг 100 орчим мянган хүн амтай, эдийн засаг, нийгэм, соёлын харьцангуй бие даасан цогцолбор болгон хөгжүүлэхийг дэмжинэ. 3. Хөгжсөн шинэ хөдөө - Хөдөөгийн ард иргэд сайн сайхан амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих найдвартай дэд бүтэц, нийгэм-соёлын шинэ цогцолбор бүхий сумын төв, суурингуудыг бий болгож, хөдөөг эрчимтэй хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ. - Малчнаа тэтгэсэн нийгмийн бодлого, мал аж ахуйг эрчимжүүлэх эдийн засгийн бодлогыг хослуулсан шинэ хот айл төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. - Тариаланчдын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг дээшлүүлж, байгальд ээлтэй, бүтээмж өндөртэй техник технологийг ашиглан газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэмжинэ. Хохирогчдын ар гэрийнхэн хандивын данс нээжээ Ард олны сэтгэлийг сэртхийлгэсэн 2008 оны долдугаар сарын нэгэн буюу эмгэнэлт мягмар гариг Монголын түүхэнд нэгэн хар хуудас нэмсэн билээ. Монголчуудын төсөөлөлд ч байгаагүй энэ өдрийг дахин давтагдах ёсгүйг сануулсан гэрэлт хөшөөний загвар шалгаруулах уралдааныг МоАХ өнгөрсөн оны долдугаар сарын 15-наас эхлэн 14 хоногийн хугацаатай зарласан юм. Уралдаанд ирүүлсэн нийт 30 гаруй бүтээлээс чөлөөт уран бүтээлч Т.Золбаярын “Долдугаар сарын 1” бүтээл шалгарч, хөшөөнд мөнхрөх эрх авсан. Үүнтэй уялдуулан хохирогчдын ар гэрийнхэн хөшөө босгох ажилд зориулсан хандивын данс нээжээ. Монголчууд энэ өдрийг хүсээгүй. Тийм ч учраас эрдэнэт таван хүний амийг авсан гашуун өдрийг үр хойчдоо сануулж, сэрэмжилж байх үйлсэд иргэн таныг гар бие оролцохыг уриалж байна. Хандивын данс: Хаан банк: 5029698788, Голомт банк: 1105003023 news.mn
|