|
2009 оны 5-р сарын 24-ны Ням гаригт АНУ-ын Колорадо мужийн Дэнвер хотын "УЛААНБААТАР ХОТЫН ПАРК"-т монгол туургатны билэг тэмдэг болсон ТУЛГА хөшөө нь монгол үндэстэний урлаг соёл, дуу хуурын болон хүчит бөхийн бэсрэг наадмаар сур жавхлантайгаар албан ёсоор нээлтийнхээ ажиллагааг хийллээ.
ТУЛГА хөшөөний нээлтэнд: 1. Д. Даваасүрэн - Монгол улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Ямны Элчин зөвлөх 2. James F Wagenlander - Дэнвер дэхь Монгол улсын өргөмжлөлт консул
3. Л. Батбаяр - Колорадо мужийн монголчуудын холбооны ерөнхийлөгч
4. Marsha Jonhson - Дэнвер хотын зөвлөлийн төлөөлөгч
5. Д. Хулан - Колорадо мужийн монголчуудын холбооны Дэд ерөнхийлөгч
6. Nancy Lubi - Дэнвер - Улаанбаатар эгч дүү хотын хорооны дарга 7. М. Цогтсайхан - Тулга хөшөөний зургийг зохион бүтээгч нар үг хэлж тууз хайчлан нээлтийн ажиллагааг явууллаа. 2001 онд Дэнвер хотын дарга агсан ноён Veb-ийн санаачлагаар бидний төрөлх Улаанбаатар хот маань Дэнвер хотын 10 дахь дүү хот болж Дэнверийн олон улсын эгч дүү хотуудын зөвлөлөөс ДЭНВЕР-УЛААНБААТАР эгч дүү хотуудын комиссийг байгуулсан юм. Уг комисс нь Колорадо мужийн Монголчуудын холбоотой хамтран ажилладаг бөгөөд Улаанбаатар хотын паркийн зөвшөөрлийг авахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Улаанбаатар хотын парк маань Дэнверийн хөгжиж буй шинэ хорооллуудын нэг LOWRY-д 2008 оны 5-р сарын 10-ны өдөр албан ёсоор нээгдэж "УЛААНБААТАР ХОТЫН ПАРК" хэмээн нэрлэгдэх болсон.
ТУЛГА хөшөөг энэхүү паркт босгох санааг уран бутээлч зураач М.Цогтсайханы санаачлагаар Колорадо Мужийн Монголчуудын Холбоо, Дэнвер-Улаанбаатар эгч дүү хотын хороо, Монгол улсын өргөмжлөлт консулын алба болон ноён J. Wagenlander, ТУЛГА хөшөөний төслийн багийн хамт олон 3 жилийн турш шургуу ажилласны эцэст өнөөдөр нээлтийн ёслолыг бид хийллээ.
ТУЛГА хөшөөний төслийн багт М. Цогтсайхан, Ц.Наранзул, А.Золзаяа нар идэвхитэй ажиллаж ирснийг дурьдах хэрэгтэй.
Колорадо Мужийн Монголчуудын Холбоо, Мэдээ мэдээллийн зөвлөл Фото цуглуyлга: 




 




























INEEHUU.COM 
|