| Сургууль амарлаа. Хүүхдүүдтэйгээ хамт яаж цагаа зөв өнгөрөөх вэ? |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||
| 2009-06-02, Мягмар | ||||||||||||||||||||||||||||
Америк даяар сургуулийн дүүрэг болгон өөр өөрийн гэсэн хуваарьтай ч гэсэн ерөнхийдөө бүгд ойролцоо өдрүүдэд эхлэж, төгсдөг жишээтэй юм. Зуны амралт болох 2 сар хүүхдүүдээ яах вэ гэсэн бодол эцэг эхийн толгойнд орж ирж байгаа байх. Калифорнид амьдарч байгаа Монголчуудын хувьд гэвэл интэртэйнмэнт буюу цагаа хөгжөөнтэй өнгөрөөх зөндөө газартай болхоор нэг их хол яваад байх шаардлагагүй. Заавал ганц бие залуучууд биш, мөн түүнчлэн бүх насны хүүхдүүдэд зориулсан янз бүрийн сонирхолтой газрууд байгаа тул ээж аав нь цаг заваа гаргаж мөн орох билетны мөнгөө бэлдэж замд гарах л хэрэгтэй юм. Энд удчихсан хүмүүс бол миний бичиж байгаа эдгээр газруудын тухай аль хэдийнээ мэдээд, очиж үздэг нэгэн үзээд амжичихсан л байх, гэхдээ яаж мэдэх үү гээд, хэн нэгэнд хэрэгтэй мэдээлэл болж магадгүй гэж бодлоо. Attraction parks За юуны түрүүнд Лос Анжелес, Сан Диего хавийн сонирхох паркуудын тухай дурдах хэрэгтэй болов уу. Үүнд: Universal Studios Hollywood - http://www.universalstudios.com/ Los Angeles Zoo http://www.lazoo.org/ Knott’s Berry Farm - http://www.knotts.com/ Six Flags Magic Mountain - http://www.sixflags.com/magicMountain/tickets/index.aspx Disneyland - http://disneyland.disney.go.com/disneyland Aquarium of the Pacific - http://www.aquariumofpacific.org/ SeaWorld - http://www.seaworld.com/ San Diego Zoo - http://www.sandiegozoo.org/ San Diego Wild Animal Park - http://www.sandiegozoo.org/ Усан дотор сэлж, усанд тоглох парк: Wild Rivers Water Park - http://www.wildrivers.com/ Six Flags Hurricane Harbor Water Park - http://www.sixflags.com/hurricaneHarborLA/index.aspx гэх мэтчилэн газруудаар очиж үзэж болно. Эдгээр паркуудын билетыг урт очерд халуун наранд шарагдаж зогсож хүлээхгүй байя гэвэл интернетээр MasterCard, Visa болон бүх төрлийн кредит картаар худалдан авч болно. Тийм тохиолдолд та арай хямд үнээр авах боломжтой. Харин онлайн худалдаж авах боломжгүй байгаа бол бүтэн сайн болгон гардаг LA Times Sunday сонинд хааяа купон хавсаргасан байдаг тул 10 болон түүнээс дээш ногоон төгрөгийг хэмнэх боломжтой гэдгийг санаж байгаарай. Бүтэн сайны уг дугаарууд нь дэлгүүр хоршоо, ресторан болон дэлгүүрүүдийн гадаа хаа сайгүй зарагддаг. Сонинтой нь хамт ирж байгаа купонууд нь зөвхөн парк биш, бүх төрлийн дэлгүүр хоршооны хямдралын тухай (Ralphs, Vons, BestBuy, Kohl, Sears, Macy’s г.м.), хоолны газар (McDonald’s, Carl’s Jr. г.м.) савласан хүнс ногоо, эм, гоо сайхны болон гэр ахуйн бүтээгдэхүүнд зориулагдсан тул Ням гарагийн өглөө маш хурдан зарагдаж дуусдаг тул та ирэх 7 хоногт хэрэглэх купон эртхэн бэлдэж авъя гэвэл сонингоо эртхэн шиг аваарай. Ж: Та Macy’s дэлгүүрийн кредит картгүй байсан ч юм худалдаж авахдаа 10-25% хэмнэж болох купоныг LA Times Sunday худалдаж авснаар хэмнэж болно. За өөр нэг арга гэвэл нэг парк орход орох/гарах хаалган дээр тухайн паркны танилцуулган дээр эсвэл хамт дагалдах материал (газрын зураг г.м.) дээр ихэвчлэн өөр паркуудын купонууд байдаг жишээтэй тул та ядаж тэдгээрийг нь хэрэглээд мөнгөө хэмнэж болно. Миний мэдхээр ус болон ундааны үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн дээр ямар нэгэн паркны купон хэвлэсэн байдаг юм. Хэрвээ та Сан Диего уруу явах төлөвлөгөөтэй байгаа бол зөвхөн парк биш, тэр хавийн ойр орчимыг үзэж сонирхоё гэвэл мөнгөө хэмнээд package авч болно. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл хэд хэдэн үзэх юмны билетыг нэг доор хямдруулсан үнээр авна гэж байгаа юм. Ж: Go San Diego Card нь 3 болон 5 өдрийнх байдаг бөгөөд дотор нь парк, музей, хотын downtown, цэцэрлэг хүрээлэн, түүхэн дурсгалт газрууд г.м. бүгд орсон байдаг. Харин та болон таны гэр бүл яг юу үзэж, хэдийн хугацаагаар зочлох сонирхлоос хамаараад сонголтоо хийж болно. За тэгээд хол явах болмжгүй байгаа хүмүүс бол мини-гольф эсвэл арай жижиг хэмжээний парк орж болно. Үүний жишээ гэвэл: Boomers - http://www.boomersparks.com/ Scandia - http://www.scandiafun.com/ Laser Island - http://www.laserisland.com/ Game Works - http://www.gameworks.com/ John’s Incredible Pizza - http://www.johnspizza.com/ Chucke Cheese’s - http://www.chuckecheese.com/ Гэхдээ эдгээр жижиг паркууд хаа сайгүй олон байдаггүй болхоор зарим нь зөвхөн тухайн хот дотор л байдаг юм. Харин хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэх сонирхолтой бол эдгээр газруудтай ойр амьдарч байгаа бол их тохиромжтой юм. Хүүхдүүд хоол идхээсээ гадна тоглоом тоглож, олсон билетүүдээрээ бас янз бүрийн шагнал авах их дуртай. Хүүхэдтэйгээ цагаа сонирхолтой өнгөрөөх бас өөр нэг арга гэвэл Mall дотор хүүхдүүдэд зориулсан янз бүрийн компьютерийн тоглоомны газрууд байдаг тул та бүхэн гэртэйгээ ойрхон томоохон mall орж үзэж сонирхож болно. За ямар ч л байсан, та парк орсон ч, далайн эргээр зугаалсан ч Калифорний халуун наран доор удаан хугацаагаар байвал хүүхдүүддээ малгай, нарны туяанаас хамгаалах тос, солих хувцас (усанд норох тохиолдолд), оройн сэрүүнд өмсүүлэх хувцас, хүүхдийн гар цэвэрлэх нойтон салфетк эсвэл шингэн гар цэвэрлэгч бэлдэж авч явах мөн түүнчлэн боломжтой байвал ажлын өдрүүдэд гадуур явбал хөл цөөтэй байдгийг санаж байгаарай. Аль ч паркны тухай сүүлийн үеийн мэдээ, байрлал, ажиллах цагийн хуваарь, билетны үнэ ба ямар нэгэн хямдралын тухай мэдээг та дэлгэрэнгүйгээр цахим хуудаснаас нь орж үзэж сонирхож болно. Мөн хүүхдүүдээ авч явхаасаа өмнө тухайн газрын ride дээр суух хүүхдийн өндөр (height limit)-ийг шалгаж байгаарай. Таны хүүхэд хэт их балчир байвал ride дээр суулгахгүй нь мэдээж, гэхдээ хүүхдээ ээлж ээлжээр нь харж үлдэн тухайн тоглоомон дээр аав ээж нь тус тусдаа сууж болдог гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл, ээж аав балчир хүү 3 хамт явж байвал эхлээд аав нь тоглоомон дээрээ суугаад, ээж хүү 2 нь тухайн тоглоомны хаалган дээр (exit) хүлээж байгаад аавыг нь ирэхлээр ээж нь хүүгээ аавтай нь хамт үлдээгээд зөрөөд тоглоомон дээр сууж болно гэх жишээтэй. Энэ талаар та тоглоомон дээрээ суухаас өмнө ажилладаг хүнээс нь урьдчилан лавлаж асуугаарай. Түүнчлэн заримдаа ямар нэгэн веб хуудас парк/ тоглоомны газрын янз бүрийн хямдралын купонуудыг интернет дээр байрлуулдаг тул мөнгөө хэмнэе гэж бодвол Yahoo юм уу Google-дээд хайж үзээрээ. Та бүхэн зундаа сайхан амарч, гэр бүл, хүүхэдтэйгээ цагаа сайхан өнгөрөөгөөрээ. Хүндэтгэсэн,
З.Хулан ![]() ![]() ![]()
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-07-07, Лхагва ) | ||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|






.jpg)


