|
Монгол Охины Америкт Сурсан Түүх |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-06-08, Даваа |
|
Өдгөө 24 настай Бямбасүрэнгийн Анхчимэг 11 жилийн өмнө Хархорин хотын шороон замын дагуу зогсон гадаадын жуулчдад бэлэг дурсгалын зүйл заран бага зэрэг орлого олж гэр бүлээ тэжээх эх үүсвэрийн эзэн болдог байсан байна. Харин өнөөдөр Анхчимэг McDaniel College’s коллежийн 139-дэх төгсөлтийн ангийн нэгэн болон дипломаа аваад зогсож байна. Анхчимэгийн Америкт ирж суралцсан түүх нь сонирхолтой юм.
Goulds хэмээх Konterra Realty LLC нэртэй үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанийн эзэн нэгэн Америк эр 2002 онд Монголд жуулчилсан бөгөөд жуулчлах явцдаа Анхчимэгтэй танилцсан байна. Анхчимэгийн англи хэлний чадварт биширсэн Goulds түүнд е-майлийн хаягаа өгч харьцахыг хүссэн боловч тухайн үед е-майлийн тухай ойлголтгүй байсан Анхчимэг захиа бичээгүйгээр барам хаягийг нь гээсэн аж. Гурван жилийн дараа Goulds-ийн Монгол дахь жуулчлалын орчуулагч хөтөч нь Хархорин хотын оршин суугчидаас Анхчимэгийг эрж хайн олсон байна. Goulds Анхчимэгийг Монгол дахь инженерийн сургуульд 2 жил суралцах төлбөрийг төлсөн бөгөөд дараа нь түүнээс Америкт суралцахыг хүсэж буйг асуусан байна. Ингээд Goulds-ийн спонсордсоноор Анхчимэг Америкт ирж хэд хэдэн коллеж дамжин суралцаж эцэст нь McDaniel College’s коллежоос бүрэн тэтгэмж авсанаар өнөөдөр бизнесийн мэргэжлээр төслөө. Goulds Анхчимэгт тусалж буйгаа даруухнаар тайлбарлаж буй ба Анхчимэгт сургуульд суралцаж мэргэжилтэй болон гэр орноо тэжээх гэсэн тодорхой зорилго эрмэлзлэл байсан нь түүнд туслах хүсэл төрүүлсэн хэмээж байв. Анхчимэг өнгөрсөн жил McDaniel College’s коллежийн Будапешт дахь салбарт суралцсан ба, Их Британ, Итали, Чех, Австри Доминикан Републик зэрэг олон улс орноор аялсан байна. Анхчимэг өнөөдөр тэр Konterra Realty компанийн нягтлан бодох тасагт ажилд ороод байгаа ба цаашид үргэлжлүүлэн МБА мэргэжлээр суралцаж Монголдоо очиж бизнесийн салбарт ажиллах хүсэлтэй байгаа аж. Хамаг Монгол Сонин hamagmongol.net
|
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-06-22, Даваа )
|