Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultural_day_2008_188

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 46 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Ч.Цэлмүүн: Би эрлийз биш ээ, цэвэр Монгол Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-06-14, Ням
Image 
 
Бүтэн гурван сарын турш “UBS” телевизээр явагдсан  “Universe best songs” уралдааны “Гала” тоглолт явагдаж ялагч нь тодорсон билээ. Тус уралдааны ялагч Ч.Цэлмүүнтэй ярилцлаа

-”Universe best songs” уралдааны ялагч болсонд тань баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу, аль сургуульд ямар мэргэжлээр  суралцдаг вэ?
-Баярлалаа. “MIU” сургуулийн био технологийн хоёрдугаар дамжааны оюутан. Ам бүл тавуулаа. Аав, ээж, ах, дүүтэйгээ амьдардаг. Аав, ээж маань эмч хүмүүс. Би дунд сургуульд байх даа зураг зурдаг байсан. Нэлээн хэдэн зургийн үзэсгэлэн гаргасан. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч байлаа. Дуулж хөгжимдөнө. Мөн монгол бүжиг, R&B break dance хийдэг байсан.
 
-Танай удамд урлагийн хүн байдаг уу?
Аав маань залуудаа дуулдаг, гитар, бөмбөр, төгөлдөр хуур тоглодог байсан гэдэг. Аав болон Б.Наранзун ах, бас нэг ах гурвуул хамтлагтай байсан. “Мишээл” гэдэг дууг нь хүмүүс их сонсдог.

-Энэ уралдаанд ямар зорилготой оролцов?
-Ийм уралдаан явагдахыг мэдээгүй байсан. Би Солонгост дадлага хийж байгаад ирсэн чинь уралдааны бүртгэлийн сүүлчийн өдөр таарсан юм. Найз Энхүүш маань “Оролцоод үз” гэж ятгаад бүртгүүлсэн. Ямар нэгэн зорилго тавиагүй. Бүртгүүлсний маргааш оролцогчдыг студид цуглуулахад 400 гаруй хүн ирсэн. Тэр олон хүнийг хараад л сүрдэж, айсан шүү. Шат ахих тусам зориг орж өөртөө илүү итгэх, итгэл төрсөн.

-Бага байхдаа дуулдаг байсан уу?
-Гурван настай байхдаа “Ямаха” төгөлдөр хуурын сургуульд нэг хэсэг явж байлаа. Төгөлдөр хуур, бөмбөр тоглож сурсан. Тэр үе л урлагт ойртох, ойр байх эхлэл болсон байх.  Дараа нь “Эрэл” дунд сургуульд ороод хоор дууны хоёрдугаар хоолой хийдэг болсон. Одоо төгөлдөр хуур, бөмбөр тоглохоо больсон. Харин морин хуур сонирхон тоглож байгаа.

-Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмших бодол байгаагүй юу?
-Урлагаар тууштай явж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн, ямар ч цаг үед мөнх байх уран бүтээл хийхийг хичээнэ. Дуулах, хөгжим тоглох бол миний хобби, урлагийн мэргэжил эзэмшихгүйгээр сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлэх боломж бий.

Надад бага боловч дуулах авьяас байгаа бол монголынхоо урлагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах юмсан гэсэн мөрөөдөл байсан.

Энэ мөрөөдөлдөө хүрэх гараагаа амжилттай эхэлсэндээ баяртай байна.
Амьдралынхаа өмнө дуулах гэсэн ганцхан зорилго тавиад явбал миний хувьд багадна. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн, мартагдашгүй сайхан дуу дуулж чадахгүй бол хэдэн жилийн дараа мартагдаад л өнгөрнө.

-"Universe best songs" уралдааны сүүлчийн шатанд шалгарч үлдэхэд тань үзэгчид өөрийг тань түрүүлэх байх гэж ярилцаж байсан, Үүнийг дуулсан уу?
-Тийм үү. Манай шилдэг 25 өөлхийн аргагүй жигд, авьяаслаг залуус байсан. Намайг дэмжсэн үзэгчиддээ их баярлалаа. Шагнал гардуулах үед намайг уйлсангүй, сэтгэл нь хөдөлж хөөрч, баярласангүй гэж яриад байсан. Яг тэр мөчид үнэндээ би түрүүлсэн гэдэгтээ итгээгүй. Яагаад гэхээр эхний өдрийн тоглолт дээр санасан хэмжээндээ дуулсан. Харин хоёр дахь өдөр хөгжимчин буруу нотноос "ля"-гаас эхлэх байсныг"фа"-гаас эхлээд би өнгө алдаж дуулсан юм. Тэгээд л миний дуу тэр чигтээ өөр болоод явчихсан. Тайзны ард ороод өөрийн эрхгүй асгартлаа уйлсан. За би ч шалгарч чадахгүй юм байна гэж өөрийгөө тайвшруулсан. Тэрнээс болоод сэтгэлээр унасан байлаа. Шагнал гардуулахын өмнө хөтлөгч үзэгчдээс “Та нар хэн гэж бодож байна" гэж асуусан. Үзэгчид бүгд Цэлмүүн гэж хашгирахад бас л итгээгүй. Шагнал авсан хэрнээ нэг л итгэж чадахгүй байсан шүү, Тэмцээн дууссан гэхээр нэг л сонин санагдсан. Баяртай, бас хөнгөн гунигтай ч юм шиг. Яагаад гэхээр бид өдөр бүхэн уулзаж хамт байгаад хоорондоо их дассан, Одоо бусад 24 нөхдөө үгүйлж л байна.

-Хамтарч уран бүтээл хийх талаар хоорондоо ярилцаа уу?
-"UBS" телевизтэй хамтарч уран сайхны кино хийнэ гэсэн. Бусад зүйлийг ярих цаг арай л болоогүй байна. Бүгд л их том давааны цаана гарсан болохоор одоо сэтгэл амарч тайвширсан байгаа. Найзууд маань амарч сэргээлт аваад дараагийн ажилдаа орох байх. Өнөөдөр бид уулзана, энэ үеэр магадгүй юу хийхээ ярилцах болов уу.

-Өөрийнхөө дууны цомгийг гаргах уу. Студи, продакшнаас хамтран ажилл ах санал тавьж байна уу?
-Хүмүүс надаас олон зүйлийг хүсч, хүлээж байгаа байх. Тэдний сэтгэлд хүрсэн чанартай, өвөрмөц дуу гаргах. Харин ямар нэг студи, продакшны нөмөр нөөлөг дор явахыг хүсэхгүй байна. Би ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр эрх чөлөөтэйгөөр уран бүтээл хиймээр байна. Ер нь бодлоготой хандана. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй. Дуучин Т.Ариунаа этч шиг хэнд ч захирагдахгүй хүссэн уран бүтээлээ хиймээр байна.

-"Universe best songs" уралдаанд ихэвчлэн ямар хэлээр дуулсан бэ?
-Бүх шатанд англи хэлээр дуулсан. Миний бодлоор англи хэлээр дуулахад дууны утга санаа, аялгуу хоёр их гоё таарч нийлдэг юм шиг санагддаг. Надад хамгийн ойр нь англи хэл байсан. Манай аав, ээж, дүү бид хоёрыг бага байхаас англи хэлээр гэртээ байнга яриулж өсгөсөн юм. Монгол хэлнийхээ хэмжээнд англи хэлийг эзэмшсэн. Тийм учраас л англи хэл дээр дуу сонгосон. Эхний шатанд Сeline Dion. хоёрдугаар шатанд Сhristina Aguilerа, гуравдугаар шатанд Аlicia Кеуs, дөрөвдүгээр шатанд ахиад Сhristina Аguiler, гала тоглолтод "Америкын шүтээн"-ий ялагч Кelly Clarkson нарын дууг дуулсан.

-Гадаадад амьдарч байсан юм уу. Аав, ээж тань монгол хүмүүс үү?
-Үгүй, үгүй монголдоо амьдарч байсан. Зарим хун намайг эрлийз гэж яриад байх шиг байсан. Дашрамд хэлэхэд, би эрлийз биш ээ, цэвэр монгол.

-"Гала" тоглолтод шалгарч үлдсэн 24-ийн хэнтэй нь илүү ойр дотно байв?
-Бүгдтэй нь дотно харилцаатай байсан даа. Илүү ойр дотно гэвэл Хулан, Эрдэнэтүлхүүр нар. Хулан маань тэр болгонд байдаггүй өвөрмөц хоолойтой. Хулангийн ганц хоолойны өнгө, дуулах чадвар ч биш. Түүний хувь хүний төлөвшил бусад оролцогчдоос эрс ялгарч байсан нь таалагдсан учраас дотно найзууд болсон. Эрэгтэйчүүдээс Тэмүүжин ах их дажгүй санагдаж байлаа. Тэмүүжин ах ноён нуруутай, намбалаг санагдсан. Хүчтэй өрсөлдөгч нарын нэг нь Тэмүүжин ах байв. Гала концерт дээр маш нүсэр гоё тоглолт хийсэн. Би Тэмүүжин ахыг дэмжиж байсан болохоор түрүүлэх байх гэж бодож байсан.

-"Universe best songs" уралдааны явцад шантрах, няцах үе гарч байсан уу?
-Тийм үе байсан. Тэмцээний хугацаа их урт байлаа. Тэмцээнээс гарна гээд “UBS”-ээс уйлаад гарч явж байсан. Буруугаа ойлгоод эхэлсэн ажлаа дуусгах нь зөв гээд буцаж очсон юм.

-Энэ тэмцээн өөрийн чинь амьдралд ямар өөрчлөлт гаргасан бэ?
-Өөрийн хүчинд итгэх итгэлийг энэ тэмцээн өглөө. Шинэ боломж, бололцоог амьдралд минь нээн өгч байна. Өөр үүд хаалга нээгдлээ. Өмнө нь би тайзан дээр гараад хөгжимгүй, ганцхан микрофонтой дуулж үзэх юмсан. Миний хоолойны чадал ямар хэмжээнд байгаа бол. Хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл дуулж үзэхсэн гэж мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдөлдөө бага багаар ойртож байгаадаа баяртай байна.

-Өөрийнхөө дуулах авьяасыг хэзээнээс илүү ихээр мэдэрсэн бэ?
-Багаасаа дуулж эхэлсэн. Дууны уралдаанд орж байгаагүй ч гадаад, дотоодын олон концертод оролцож байлаа. Хүмүүс чамд авьяас, хоолой байна. Дуучин болно шүү гэж хэлдэг байсан. Хааяа өөрийгөө дуучин болж чадна шүү гэж сэтгэлээ зоригжуулахаас хэтэрдэггүй байв. Тэрнээс биш чадалтай хоолой надад байгаа гэж хэзээ ч бардаж яваагүй. Дуучин болох боломж надад байсан. Дуучин болох гэж "В" продакшнд хүртэл орж байлаа. Түүнээс гараад "Solо" студид хэсэг явсан. Дуучин болох цаг нь болоогүй байсан байлгүй.

-"В" продакшнд хэр удав. Тийш ээ орох саналыг хэн тавьсан бэ?
-Нэг их удаагүй ээ. "В" продакшнд орох саналыг дуучин Эгшиглэн надад тавьсан юм. Хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө гарсан. Хүмүүс харьцааны соёлтой, найрсаг дотно харьцаатай хамт олонтой ажиллахыг хүсдэг. Тэгээд ч дуучин Д.Болд миний нэрийг өөрчилнө гэсэнд аав үүнийг зөвшөөрөөгүй.

-Өөрийгөө ямар зан чанартай гэж боддог вэ?
-Их романтик хүн байх. Миний хувьд аливааг мэдэрч, урсгалыг дагах биш, сөрж явахыг боддог. Зарчим ч байж, аль болох өөрийгөө дарж, даруу байхыг хичээдэг.

-Өөрийгөө дарж даруу байх нь авьяас чадвар, нооц боломжоо хаах юм биш үү?
-Мэдээж би өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлдэг. Өөртөө их хайртай. Гэхдээ бусдыг дорд үзэж өөрийгөө дөвийлгөх, гайхуулах шаардлага надад байхгүй, Авьяас надад үнэхээр байгаа бол гайхуулах шаардлагагүйгээр гараад ирэх байх. "Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэсэн үг" байдаг. Би явах ёстой замаараа явж, чадах юм аа хийх нь зөв байх.

Магадгүй "Universe best songs" уралдаанд ялагч болоогүй бол би урьдын хэвийн амьдралдаа дассан, нөгөө л нэг хуучин Цэлмүүн байх байсан. "UВS"-ийн энэ уралдаан намайг илүү хурцалж өглөө.

-Загвар өмсдөг үү. Миссийн тэмцээнд оролцож байсан гэж дуулсан юм байна үнэн үү?
-Загвар өмсдөггүй ээ. "Оюутны мисс 2008" тэмцээнд орж түрүүлж байсан. Манай сургуулийн дээд курсын эгч ороод үз гэж санал болгоод орж үзсэн юм, Тэр тэмцээнд түрүүлсэн болохоор дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцох байсан. Хичээл, шалгалт, шүүлэг гээд явж чадаагүй.

-Ер нь тэмцээн, уралдаанд од, азтай юм биш үү. Эсвэл өөрт чинь их нуугдмал авьяас чадвар байна уу?
-Өөрийгөө нээх, авьяас чадвараа сорих гэж л ордог. "Universe best songs"-ийн шүүгч нар чамд материал байна гэдэг. Тэр их чухал үг. Үнэхээр надад нөөц байгаа бол түүндээ хүрч хөдөлмөрлөх нь чухал байх.
 
 
Нийгмийн Толь Сонин



Сэтгэгдэл (8)
1. Бичсэн chi eg l oor ontsgoi shvv - 2011-05-18 05:30 - Зочин
 
 
vvniig unshihsd vneheer uramtai blaa cham shig iim bodoltoi hvmvvs olon bgaasai. za tegeed amjilt hvsiy daa
 
2. Бичсэн ochko - 2010-10-07 23:11 - Зочин
 
 
tged mongol tsarai yg ymar in sonin ym yaritsgaahin joohon nvd tomtoi l bol erliz bolchigvi shd
 
3. Бичсэн ганаа - 2010-06-08 01:23 - Зочин
 
 
чиний нүд хамар монгол биш эээ эрлийз бол эрлийз гээд хэлэхэд юунаасаа ичдэг байнаа
 
4. Бичсэн bilguun03 - 2009-08-19 14:27 - Бүртгэлтэй
 
 
uneheer aviyastai ohin bainaa uran buteeliin ondor amjilt husie tselmuund tsaashdaa mongoliin urlag soyld ih huvi nemer oruulaarai gej erooe doo setgel avyas baihad hol yavna shuu ertnees ooriigoo od gej bodoj bie tooj bolohgui od boloh yagaa ch ugui baij suuliin ueiin zaluus 3 duu duulaad l ooriigoo od gej bodotsgooh bolj dee
 
5. Бичсэн tulgaa - 2009-08-19 08:22 - Зочин
 
 
chamd buh zuil bn
Чи үнэхээр чадварлаг, ухаалаг охин шүү чи монголын болон дэлхийн урлаг соёлд их хувь нэмрээ үлдээх ёстой хүмүүсийн нэг юм шүү чамд амжилт хүсэе.
 
6. Бичсэн nasaa - 2009-06-18 05:20 - Зочин
 
 
amjilt
ooriigo erliiz bish gj bxad ene odoo erliiz gj bicheed bg xvn ataarxaad bgmuu daaa.erliiz gj nuugaad bx shaltgaan ch baixgvi bxdaa ene xvvxded
 
7. Бичсэн nasaa - 2009-06-18 05:15 - Зочин
 
 
amjilt
xelj yrij bgaa ni vnxeer taalagdlaa unshsan chini vnxeer zob bodoltoi zob setgeltei xvvxed bn yaj cham shig iim saixan abyastai zob bodoltoi zob setgeltei ix aztai xvn boloxuuuuu.tsaashdiin ajil vilsed chini amjilt xvsii
 
8. Бичсэн Mongolhun - 2009-06-16 16:43 - Зочин
 
 
erliiz
Erliiz l baina sh dee, harvaas. Yag l Filipino.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-06-22, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ