Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

LA_Naadam_Auyr_Boko_2008_306

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 61 зочид ба 2 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

Монгол Бүсгүйчүүд Гоо Үзэсгэлэнгээ Гайхуулсан Тэр Оройн Тэмдэглэл Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-06-17, Лхагва
Image 
 
Азийн орнуудын соёлын өв уламжлал, үнэт зүйлсийг охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй нь хослуулан танилцуулдаг “Miss and Mrs Asia USA 2009”  тэмцээн 21 дэх удаагаа  болж өнгөрлөө.  
 
АНУ-ын Калифорни мужийн Glendale  хотын ALEX театрт 2009 оны 6 сарын 13-нд болсон тэмцээний тэргүүн байрын төлөө өрсөлдсөн арван бүсгүйн гурав нь Монгол байсан юм.
 
Энэ жилийн тэмцээнд  Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд,  Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг   орныг төлөөлөн  АНУ-ын 10 мужийн 30 гаруй  бүсгүй  гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж,   улс үндэснийхээ өвөрмөц  урлаг соёлын өвөөс танилцуулав.  Тэмцээний Miss-ийн ангилалд 18-25 насныхан, Mrs.–ийн ангилалд  ээж нар, гэр бүлтэй хүмүүс  оролцдог юм байна.  Бас бяцхан мисс гэдэг ангилалаар шалгаруулалт явуулдаг ч энэ жил  өнжиж байгаа  гэнэ.
 
“Miss and Mrs Asia USA 2009”   тэмцээнд Монголоо төлөөлөн  Ганбаатарын Саруул, Баярсайхны Мандухай нар Мiss,  Бямбадоржийн Хандсүрэн  Mrs. Төрөлд тус тус  оролцсон.  
   
Монголчууд энэ тэмцээнд  өмнө нь хоёр ч удаа оролцож байсан. Тухайлбал өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон,  харин энэ жилийнх шиг өргөн бүрэлдхүүнтэй, хөгжөөн дэмжигчидтэй ирж байгаагүй шүү гэж тэмцээний  хүний нөөцийн асуудал  хариуцсан ажилтан  хэлсэн юм.   
 
 
Фүүригээ дэлгэсэн Япон, Caаригаа дэрвүүлсэн Энэтхэг буюу ...
 
Үндэсний хувцасаа танилцуулах  хэсэгт  орон орныхоо онцлогыг харуулсан ганган дэгжин хувцасаараа  өрсөлдсөн юм. Япон бүсгүй улаан өнгийн гоёмсог кимоно өмссөн агаад   гараа алдлан эргэлдэхэд  сул унжсан ханцуйн  фүүри нь дэрвэж, дотрын цагаан, хуниас нуглаасны шар, хөхүүд ил гарч  өнгө хийгээд усны урсгал шиг хөдөлгөөний гайхамшигт хослолыг тайзнаа  бий болгосон бол Хятад бүсгүй   төв хэсэгтээ  л  модон ултай,  яаж тогтож явдаг юм гэмээр гутлаараа олны сонирхолыг татав.  Энэтхэг болон дундад азийн бүсгүйчүүд сааригаа дэрвүүлэн  гарч ирэхэд шооч нэг нь   орныхоо даавууг нөмөрчихсөн юм уу гээд л.
 
Тайланд, Индонизийн хүүхнүүд  яг адилхан малгайгаар, Израйли бүсгүй Дэвидын одот далбаагаараа тус тус гангарав. Тайваны  бүсгүй жигүүрээ дэлгэсэн  шувууны хөдөлгөөнийг  алтлаг өнгөт нөмрөг, хурууныхаа хөдөлгөөнөөр гайхам илэрхийлж, Солонгосын бүсгүй  цайвар ногоон өнгөтэй Ханбөкийнхаа дотор гараа нууж намжирдлаа.
  
Миссийн ангилалд оролцсон Саруул дэгжин бүрх, үндэсний загвартай цайвар хөх өнгийн хослол,  Мандухайн Монгол Үндэсний малгай,  хөх өнгийн үндэсний загвартай хослол,  Хандсүрэнгийн  өмссөн  Монгол хатагтайн иж бүрэн хувцаснууд өнгө загвар сайтай, олны талархалыг хүлээж байлаа. Хэрэв үзэгчдийн саналаар үндэсний хувцасыг шалгаруулсан бол манай бүсгүйчүүд л  шалгарах байсан. Үүнийг батлах мэт 2005 онд  энэ тэмцээний Miss  төрөлд түрүүлж  байсан гэж өөрийгээ танилцуулсан  Кристан Ху  ”энд оролцож байгаа Монголчуудын хувцас үндэсний шинжээ хадгалж европын загварын элементүүдийг оруулснаараа ганган дэгжин болгожээ гэж хэлмээр байна. Миний бодлоор  танай бүсгүйчүүд энэ шагналын эзэн болох байх аа” гэсэн шүү.
 
 
Бүжиглэдэг  бүсгүйчүүд
 
“Miss and Mrs. Asia USA 2009 тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийн  дуулж хуурдаж, бүжиглэсэн нь олныг шуугиулсан хэсэг байлаа. Вьетнам бүсгүй төгөлдөр хуур хөгжимд сонгодог аяз тоглож,  үндэснийхээ нэгэн (Хайрын дуу) дуугаар ая барив. Тэмцээний Mrs.-ийн төрөлд оролцсон Б.Хандсүрэн  Монгол  бүжгээ  эвлэгхэн бүжиглэж олны талархал хүлээсэн бол Хятад бүсгүй  шанзны аянд шүхэртэй,   Филлипини бүсгүй  уртаа гэгчийн өднүүд бэлхүүсэндээ бэхлээд сууж ч нэг, зогсож ч нэг  бөмбөрийн аянд бүжиглэв.  Ливан бүсгүй  Hard Rock  дуулж, Тайланд, Япон бүсгүйчүүд  “Cha cha”,  “Rumba”    бүжиглэж   өрсөлдөв.  Энэ  тэмцээний  төгсгөлд гардуулсан шагналыг Хятад бүсгүй хүртсэн юм.
 
 
Malibu-гийн үзэсгэлэнт...  
 
Малибу хэмээх Лос Анжелесийн ойролцоох Номхон далайн үзэсгэлэнт эрэг, Урлаг соёлын оддын амьдардаг дүүрэг бий. Энэ нэрээр нэрлэгдсэн  дотуур хувцас, усны хувцасны компаний ивээн тэтгэж явуулдаг үзүүлбэр тэмцээний бас л шуугиантай хэсэг байв.    
  
Сири, Ливаны бүсгүйчүүд мяраалаг, Солонгос бүсгүй харин эсрэгээрээ турьхан, Тайланд намхан, Вьетнам,  Филлипинийг төлөөлж оролцсон  эрлийз бүсгүйчүүд бие хаа тэгш байв.  Гэхдээ Монгол бүсгүй тэднээс илүүрхэж Ганбаатарын Саруул “Best in swimsun” шагнал хүртэж  Малибугийн үзэсгэлэнт бүсгүй болов.
 
 
Үдшийн дагинас
 
Гоёлын даашинз өмссөн  бүсгүйчүүдийн өрсөлдөөнд  миссийн төрөлд оролцсон бүсгүйчүүд  тайзны хоёр талаас  гарч  өөрсдийн гоёлыг  танилцуулж байсан бол  Mrs.-ийн төрөлд оролцсон бүсгүйчүүд нөхөр, хүүхдээрээ  хөтлүүлэн  тайзны төв хэсгээс гарч  ирсэн юм.     Вьетнам,  Филлипини, Тайландын хүүхнүүд  нөхөр болох “шар” залуусаа сугадан, 20 настай Тайван залуу ээжийгээ, мөн 10 настай  Амарбат хүү  ээж Хандсүрэнгээ  хөтлөн тайзнаа гарч  танилцуулсан.
 
Энэ үдшийн гайхамшигтай гоёлуудын тоонд  Тайваны бүсгүйн улаан хүрэн өнгийн  дэгжин даашинз, Солонгос бүсгүйн мөнгөлөг өнгөтэй, Япон, Вьетнам,  Филлипини бүсгүйчүүдийн цагаан, шаргал өнгөтэй урт хормойтой, Сири, Армени бүсгүйчүүдийн  бараан өнгийн, Монгол бүсгүй Б.Мандухайн хормойн хэсгээрээ  өдөн чимэгтэй шар даашинз даашинзууд өөлөх юмгүй сайхан санагдсан.   Г.Саруулын өмссөн  дизайнер  Юмжирийн загвараар хийсэн улаан, Б.Хандсүрэнгийн өмссөн Торго салоны Болдын урласан  Хөх өнгийн даашинз  Монгол  загварын гайхамшгийг тэр тайзнаа харуулав.  Энэ төрлийн шагналыг   Тайван бүсгүйд олгоно лээ.
 
 
Brad Pitt-ийн оройн зоогт  уригдана  
Хэд хэдэн цуврал шалгаруулалтын  дараа  “Miss and Mrs Asia USA 2009”  тэмцээний  Miss төрөлд оролцсон шилдэг тав,  Mrs. Төрөлд оролцсон  шилдэг  таван бүсгүйг зарлахад манай гурав  багтаж  хөгжөөн дэмжигч Монголчуудынхаа цөсийг хөөргөв.
 
Тэмцээний энэ даваанд miss төрөлд шалгаран үлдсэн бүсгүйчүүд тус бүр хоёр, Mrs. Төрөлд шалгарсан бүсгүйчүүд нэг асуулт суглаж, хариулсан юм.
  
“Таны төлөөлж байгаа оронд  нийгмийн ямар хүндрэл бэрхшээл байгаа вэ?”,  “Та  энэ тэмцээнд түрүүлвэл эхний  сардаа ямар  байдлаар нийгэмдээ нөлөөлөх вэ?”,  “Хүний амьдралыг чимдэг үнэ цэнэт зүйл  юу вэ?”,  “Та  Ерөнхийлөгч Обама, Телевизийн хөтлөгч Офра, жүжигчин  Брэд Питт нарын хэнтэй нь оройн зоог  хамт баримаар байна, яагаад?”  гэх мэт янз бүрийн утга агуулгатай  тус тусын асуултад  хариулав.  Тэмцээнд оролцсон  Вьетнам  бүсгүй  жүжигчин  Брэд Питтэй  хамт оройн зоог   барих хүсэлтэйгээ хэлэхэд үзэгчид Анжелена Жолигоос булаах нь гэж харамласан бол  Яагаад?  гэж хөтлөгч түүнээс асуухад  өөр өөр, үндэс угсаатай хүүхдүүдийг өргөж,  өсгөж байгаа тухай нь асууж яриулна гэж  бодож байгаагаа хэлж харин үзэгчдийг тайвшруулах шиг болсон.
  
Тэмцээнд оролцогчид  унаган Англи хэлтэй,  хариулт оновчтой, үгээ  сонгож хүнд хүрч байгаа нь илт ялгарч  байсан. Эндэхийн “first generation” манайхны хувьд энэ тал дээр анхааран бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодож  суулаа.    
 
 
Өмсгөсөн титмийг  буцаамгүй...
 
Тэмцээний  эцсийн шатны шалгаруулалтын дүн танилцуулах хэсэг хамгийн сэтгэл догдлуулсан мөч байсан.  
 
“Miss and Mrs. Asia USA 2009”  тэмцээний  Miss  ангилалын  дөрөв дүгээр байрыг  Баярсайхны Мандухай,  Mrs. Ангилалд  гуравдугаар байрыг  Бямбадоржийн Хандсүрэн нар эзэлж   Монголчууд биднийгээ баярлуулав.      Mrs.-ийн Ангилалд   Вьетнам бүсгүй түрүүлсэн юм.  
 
Харин Miss  тэргүүн байрын төлөө   Филлипини бүсгүй, Монгол бүсгүй Саруул нар  шалгаран үлдсэн юм.  Эцсийн мөчид  Монголыг төлөөлөн оролцож байгаа Саруул  гэж  зарлаад  “Miss Asia USA 2009”  титмээ  өмгөснөө буцаан авч    Филлипини бүсгүйд  энэ жилийн тэмцээний  тэргүүн титмийг гардууллаа.
 
Магадгүй хөтлөгчийн алдаа байж болох ч  Саруулд өмсгөсөн “Miss Asia USA 2009”  тэр титмийг  буцаамгүй байлаа.  Ганбаатарын  Саруул маань “First runner-up,   Miss Asia USA 2009”  буюу тэргүүн дэд байрыг эзлэв.
 
2008 оны “Miss Asia USA” Диане Ю-гээс  Монгол бүсгүйчүүдийнхээ талаарх бодлыг нь асуухад “Бие даасан үзэл бодолтой, өөртөө илтгэлтэй,үзэсгэлэнтэй Монгол бүсгүйчүүдтэй энд танилцсандаа баяртай байна. Би хувьдаа Саруулыг түрүүлнэ гэж итгэж байсан. Гэхдээ залуу хүн цаашид олон тэмцээн, уралдаанд  амжилттай оролцох байхаа” гэж хэлнэ лээ.
 
 
Баярлалаа... та нарт баярлалаа
 
АНУ-д  амьдарч байгаа Азийн үндэстнүүдийн Гоо үзэсгэлэнгийн өрсөлдөөн  болсон энэ тэмцээнд оролцоно гэдэг хувь хүний амьдралд тэр болгон  тохиолдохгүй үйл явдал.  Монгол бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэн, Монгол үндэсний соёл, урлагын үнэт зүйлсээрээ дамжуулаад эх орноо АНУ-д  сурталчладаг Монголчуудын нэгэн  арга хэмжээ ийнхүү нэмэгдэж байна. Монгол бүсгүйчүүд маань  ч тэмцээний титмийг авах  цаг удахгүй биз ээ.  
 
Нөгөө талаар 20 гаруй жилийн түүхтэй энэ тэмцээн өндөр шалгууртай бололтой. Тухайлбал: энэ жилийн тэмцээнд оролцож байсан нэгэн бүсгүйн  намтар түүхийг судлаад нилээд хэдэн жилийн өмнө  Playboy-д зургаа нийтлүүлж байсан шалтгаанаар хассан гэнэ. Тэгвэл баярлаж хөөрсөн сэтгэлээ хуваалцсан 40  нилээд  гарсан болов уу гэмээр  нэгэн эмэгтэй “хөхний  хавдартаа” шаналж яваа ч  энэ тэмцээнд амжилттэй оролцсон баярын сэтгэлээ  нууж  чадахгүй байсан.
 
Томоохон ивээн тэтгэгчидтэй  бүсгүйчүүд  тэмцээнд зориулан гарсан сэтгүүлийн хэдэн нүүр сурталчилгаа тавьсан,  манайхан “бор зүрхээрээ”  төлбөр мөнгөө төлөөд л явсан байх жишээтэй.
 
“Miss and Mrs Asia USA 2009” тэмцээнд оролцсон, үзэж сонирхсон хүмүүстэй  уулзаж санал сэтгэгдлийг нь  сонссон юм.  Монголоос хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Бэгзсүрэн гуай  “Холын энэ нутагт   болж байгаа тэмцээний тэргүүн  эхний байруудад Монгол  хүүхдүүд маань шалгарч байгааг хараад сэтгэл их хөдөлж байна. Монгол хүн чинь  авъяас билэгтэй,  авхаалжтай, хэнээс ч дутахгүй  байна шүү дээ гэв”  
 
Тэмцээний Mrs. Ангилалд  гуравдугаар байр эзэлсэн Хандсүрэнгийн ээж Сурмаа гуай “хүүхдийнхээ хувцасыг хийлгэх гээд  сүүлийн үед  их л завгүй байлаа.  Үр дүн ийнхүү гарч  байгаад  баяртай байна Хувцасыг  нь урласан Монголын “Торго салон”-ы хамт олон, дизайнер Болдод  баярлаж байгаагаа хэлье гэв.  
  
Б.Хандсүрэн  хэлэхдээ “Намайг энэ тэмцээнд оролцоход бүх талаар  дэмжиж тусласан  гэр бүлийнхэндээ, аав, ээждээ, ахдаа, “Sports 4D”  компаний захирал ах Л.Жавхлант,  Лос Анжелес орчмын Монголчуудын холбооноос энэ тэмцээнийг хариуцан ажилласан Б.Жавхлан, дүү Б.Энхцэцэг,  хөгжимчин Жүрмэд түүний гэр бүлийнхэн,  бүжгийн багш Дуламсүрэн, Гоо сайханч Энхтуяа эгч,  хөгжөөн дэмжсэн Монголчууддаа их баярлалаа”  гэж  баяр талархалаа хуваалцав.
   
 Тэмцээний “First runner-up, Miss Asia USA 2009”  буюу дэд байрын шагналт  Ганбаатарын  Саруул  “Энэ тэмцээнд оролцох нөхцөл бололцоог хангаж өгсөн  Гэр бүлийнхэндээ, эмээдээ, найз нөхөддөө, Батаа ахдаа маш их баярлалаа. Мөн  Миний Монгол хувцасыг хийсэн Торго салоныхон, Гоёлын даашинзийг хийсэн дизайнер Ү.Юмжир эгчдээ баярлалаа, Энэ тэмцээнд оролцох санал санаачлагыг гаргасан Лос Анжелесийн Монголчуудын Холбооны Дашка ах, Жавхаа эгч,  хөгжөөн дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Энэ тэмцээнд оролцсоноороо Солонгос, Вьетнам, Хятад, Япон гээд олон найзуудтай болсон, их зүйлийг  сурч мэдсэн.  Мөн ажил, бизнесийн шинэ боломж нээгдэж байгаа гэж бодож байна.  Эртний түүхтэй Монгол орныхоо нэрийг  гаргаж явахыг хичнээнээ” гэж хэлсэн юм. Тэрээр “Монголын Оюутан мисс”-ээр шалгарч  байсан ажээ.  
 
Энэ тэмцээнд оролцсон, оролцож  байсан Монгол бүсгүйчүүддээ баярлалаа.  Зардалыг чирэгдлийг нь өөрсдөө  дааж, олон өдөр цаг заваа зориулаад  Монгол хүний авъяас билэг, гоо үзэсгэлэн, Монгол орныхоо соёл урлагын өвийг бусад улс үндэстэн, олон нийтэд таниулж  байгаад тань баярлахын учир  бий.
 
 
Д.Бишүүгарам
Лос Анжелес хот



Сэтгэгдэл (12)
1. Бичсэн jessica - 2009-06-29 15:11 - Зочин
 
 
hehehe
Daraa jil bi oryodoo turuuleh yum shig bna bi ene huuhnuudees tsarai zus bie haagaaraa iluuldee heheheh
 
2. Бичсэн bataa - 2009-06-29 15:08 - Зочин
 
 
yah vee
Ene jiliin temtseend gadna dotnii oroltsson busguichuudees oligtoi ohid baisangui ,ungursun jil orson Amarjargal hamaagui deer baij dee ene jiliin ohiduudaas iluu bas zagvar umsdug gesendee nuur tsarainii proforts sain gehuu dee
 
3. Бичсэн yanaa - 2009-06-29 15:03 - Зочин
 
 
yanaa
icheesei ene miss d orson ohiduud La d saihan huurhun ohin barag baihgui bolohoor ene matruud uursdiiguu ih yumand bodojdee Ene SARUUL gej huuhen neeh tom nuurtei bor ohin bas targan erduusuu missiin shinjiig burduuleegui bna 2 rt bas la giin dood zeregleliin uvuu nariin baarand shireend suudag ajil hiideg geed ta nar boddoo naiz zaluu Orgil ni tuuniig ni meddeg hahahah
 
4. Бичсэн Nogoolin - 2009-06-28 19:48 - Бүртгэлтэй
 
 
R
Mataruud jim miss bdag gehed hetsuu l yum
 
5. Бичсэн ulmedeh - 2009-06-25 13:09 - Зочин
 
 
R
Dajgui saihan haragdaj baina lee zurguud harahad. Saruul goyo bietei goyo ohin baij umssun daashinz ni joohon gutaasan baina. Oiroos harsan zurangaas harahad tseejnii teruugeer unjaad gaylgar mur ch hiisen baih shig.Sain hiisen strapless dress huh tas barij bur goyo haragduuldag daa. Endees uuruu umsuj uzej baij avahgui. Manduhai dress goyo chimsen bainaa. Manaihan yamar sponsor hiigeed uguh hun baih bish uursduu chadlaaraa sain beldej orson baina.
 
6. Бичсэн Davka - 2009-06-23 22:54 - Зочин
 
 
Turuulsen ni Mongolchuud
Herwee bagiin dun gej baidag san bol Turuulsen ni MongolchuuD gemeer jm./  
Ich Wuensche Euch viel Erfolg!Ambaa&HHH! 
8)
 
7. Бичсэн zochin - 2009-06-23 07:04 - Зочин
 
 
turuulsen vietnam
Ter turuulsen vietnamyn huzuu ni aimaar ta nar anzaarch harsanuu? Churiisun huzuun deer danhar tolgoi lol :roll
 
8. Бичсэн batir - 2009-06-22 11:23 - Зочин
 
 
turuulsen vietnam
Uzesgelent mongol busguichuudeeree bakharkhaj bna shuu. Minii Mongoliin Uzesgelent khuukhnuud urd ted shudargaar bol gishgej chadakhgui eee
 
9. Бичсэн 2t - 2009-06-20 01:25 - Зочин
 
 
turuulsen vietnam
Hen durtai ni ordog ch bai manai ohid teden dotroo gaigui ni baisan. Ter Amraa orood iim amjilt gargasan ni haa baigaan. Sonin burt guij ochij yariltslaga uguud site bolgond uuriigee reklamdaad baisan avgaig sanaj bainuu haha. Odoo bodson chin ineed hurchlee.
 
10. Бичсэн Zochin emegtei. - 2009-06-19 11:11 - Зочин
 
 
turuulsen vietnam
Manai ohid huuhnuud uneheer biye haa zus tsarai saitai and all natural goyo huuhnuud sh dee. Zarim ulsiinh ni ch bas hetsuu humuus baigaa l daa. Saruul turuuleh baisan uymaa. Gehdee l ajilittai oroltsson 3 busguidee bayar hurgye! Saihan busguichuudeeree baharhaachee, hun muulahiin ovchtoi Mongolchuud!
 
11. Бичсэн lol - 2009-06-19 00:49 - Зочин
 
 
turuulsen vietnam
durtai negni yavaad orchdog hoorhon temtseen uu ugui yu kk yostoi neg end tendees chireed avaad irsen shan garuud bsn daa uzej uhtlee ineesenshd
 
12. Бичсэн Gajig Bishuu - 2009-06-18 00:26 - Зочин
 
 
turuulsen vietnam
Ene er ni neg l bish bicheed baih yumdaa
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-06-30, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 20 цаг, 39 минут - ийн өмнө
  • Admin : sarangoo just scored 14420 on Pacman
  • Admin : sarangoo just scored 9150 on Pacman
  • Admin : sarangoo just scored 6030 on Pacman
  • davaatseren : erguu har gechii nar hezee ch amjiltanad hurehgui
  • Admin : tsedsee just scored 1578 on Snake
  • Admin : tsedsee just scored 832 on Snake
  • Admin : tsedsee just scored 332 on Snake
  • Admin : tsedsee just scored 131 on Snake
  • Admin : tsedsee just scored 130 on Snake
  • odonchimeg : hi solongos kino bkuu yumuu
_PLEASE_LOGIN

Онигоо

Галзуугийн больницийн эмч, төвөөс шалгалтаар ирсэн комисс өвчтөнүүдээ танилцуулна. Эмч:
-Энэ Жироновский, 2,4 дэх өдөр хүн хүлээж авдаг юм.
-Харин энэ бол Зюганов, 3,5 дахь өдрүүдэд хүн хүлээж авдаг юм.
-Энэ бол Явлинский, 1,3 дахь өдрүүдэд хүн хүлээж авдаг. Комиссийн гишүүд:
-Танайд Путин бий юу, хэзээ хүн хүлээж авдаг юм бол?
-Аа, би юу, би бол хэзээ ч хамаагүй хүн хүлээж авна аа.

 

Ханшийн Мэдээ