Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

LA_Naadam_2008_MonDuu_220

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 37 зочид ба 4 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

Сургууль амарлаа. Хүүхдүүдтэйгээ хамт яаж цагаа зөв өнгөрөөх вэ? (2-р хэсэг) Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-06-26, Баасан
Image 
 
Цаг зав муутай байгаа хүмүүс мэдээжийн хэрэг байнга ийш тийш яваад байх боломжгүй л болов уу. Бас машин тэрэгний асуудал ч гарч болно. Тиймээс заавал их мөнгө зарахгүйгээр хүүхэдтэйгээ хамт цагаа сайхан өнгөрөөж болно гэдгийг та өөрөө сайтар мэдэж байгаа байх.
 
Заваараа гэр бүлээрээ хажуугийн парк орж шорлог хийж шарах, боломжтой бол шүлс гоожуулхаар сайхан хорхог хийж идэж, хамт загас барих, хөл бөмбөг, бейсбол, газрын болон агаарын теннис гэх мэт спортоор хичээллэн тоглож болно.
 

Хамгийн гол нь та болон таны хүүхэд цаг заваа хамт өнгөрөөж хажуугаар нь хоорондоо юм ярьж, санал бодлоо хуваалцаж алжаалаа тайлах нь гол шүү дээ. Бид нар үргэлж л зав муутай, бүх юманд толгойгоо гашлуулан явдаг: хаана гайгүй цалинтай ажил олох уу, яаж мөнгөө хэмнэх үү, яаж машин/байрны төлбөрөө төлөх үү, Монголд байгаа ар гэрийхэндээ яаж туслах уу, байр саваа яаж авах уу гээд хажууд байгаа хүүхэддээ, хань ижилдээ анхаарлаа тавьж чадахгүйгээс болоод хоорондоо харилцахаа болиод үл ойлголцож эхэлдэг юм. Бидний амьдралын өнгөрч байгаа тэр цаг мөчүүдээ та алдалгүй ядаж хэдхээн цаг, ядаж хагас өдөр ч гэсэн гэр бүл, үр хүүхэддээ зориулж байвал танд болон таны гэр бүлд сэтгэлийн дэм болох болов уу.

Дараахь дурдсан зүйлүүд хэн нэгэнд хэрэгтэй болж магадгүй гэж бодоод энд товч хэлбэрээр орууллаа. Үүнд:   

 

Хотын засаг захиргааны үйл ажиллагаа

Калифорнийн мөн бусад мужуудын ихэнхи хотуудын засаг захиргаа нь улирал болгон сэтгүүл гарган хотынхоо иргэдэд шуудангаар тараадаг юм. Уг сэтгүүлд мужаас явуулж буй насан хүрэгчидэд зорилсан англи хэлний оройн хичээл болон Америк иргэншилэлийн шалгалтанд бэлтгэдэг үнэгүй ангиудаас авахуулаад бүх насны хүмүүсд зориулсан төрөл төрлийн хичээл санал болгодог (жишээ: усан сэлэлт (зөвхөн зуны улиралд), төрөл бүрийн спорт, дуу хөгжим, жүжиг бүжиг, гар урлалын анги, нотариат болон realtor-ын тусгай анги мөн түүнчлэн хүүхдийн зуны зуслан, номын сангийн үйл ажиллагааны танилцуулга, жуулчлал, гэр бүлд зориулагдсан олон төрлийн сургалт, зөвлөлгөө г.м.). Эдгээр ангиуд нь насанд хүрэгчидэд мөн тэтгэврийн хүмүүсд ч зориулагдсан байдаг бөгөөд бага орлогтой өрхийн гишүүдийг үнэгүй сургалтанд хамруулж болдог.  

Хэрвээ таны хүүхэд 1-5 насны хооронд юм бол та хүүхдээ хямдралттай үнээр сургалтанд хамруулж болно. Тэр нь жил бүр 8 сараас 5 сар хүртэл үргэлжилдэг бөгөөд 7 хоногт 1-3 удаа явагдана. Уг сургалт нь хүүхдийн нас болон мэдлэгт тохируулан цагаан толгой, дуу хөгжим, үгийн сан сайжруулах, гар урлалаар хичээлүүлэн хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулхад бэлтгэж өгдөг жишээтэй юм. Эдгээр сургалт хичээлүүдийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл хотынхоо засаг захиргааны оффисын Community Service, Youth Activity Registration Center уруу хандаж лавлаарай. Интернетээр үзэж сонирхоё гэвэл Google-ээр хотынхоо нэрийг оруулж хайлт өгч олсоны дараа хотынхоо албан ёсны цахим хуудаснаас үзэж болно.

Нийтийн номын сан

ImageТаны амьдарч буй хотын нийтийн номын сангаас та хүүхэддээ үнэгүй ном, хямд үнээр болон удаан хугацаагаар (7 хоног) уран сайхны кино, Xbox, Playstation, Wii-д зориулсан компьютерийн тоглоом, хөгжмийн CD авч өгч мөн түүнчлэн хүүхдээ төрөл бүрийн үйл ажиллагаанд хамруулснаар ном унших, англи хэл сайжруулах сонирхолыг улам их бэхжүүлэх болно. Түүнчлэн гэртээ компьютер эсвэл интернет сүлжээгүй бол үнэ төлбөргүй компьютер ашиглаж, компьютер, сүлжээ, зарим программ хэрхэн ашиглах талаар үнэ төлбөргүй хичээлд бас хамрагдаж болно.

Хүүхдүүдэд зориулсан номын сангийн үйл ажиллагааны зарим жишээнүүдээс дурдвал: өглөө бүр хүүхдүүдэд мөн ээж аав нарт нь зориулж номын уншлага явагддаг, түүнчлэн хүүхдүүд тусгай өрөөнд зураг зурж, юм урлаж, компьютер тоглож, цахим ном уншиж, интернет сүлжээ рүү орж чөлөөт цаг заваа өнгөрөөдөг юм.

Эдгээр үйл ажиллагаанд номын сангийн ажилтангаас гадна сайн дураар ирж тусалдаг өсвөр үеийн насны хүүхдүүд, эсвэл цаг заваа гарган сургуулийг багш, хүүхдүүдийн аав ээж нар ирдэг юм. Мөн насанд хүрсэн хүмүүсд зориулагдсан Book Club гэж байдаг.  Тэр нь ямар нэгэн номыг уншисаны дараа уг номны талаар хоорондоо ярилцаж сэтгэгдлээ хуваалцадаг хүмүүсийн бүлгийн цуглаан юм. Уг цуглаанд явснаар та хүмүүстэй танилцахаас гадна англи хэлээ сайжруулж, уран зохиолын сонирхолоо улам гүнзгий болгож болно.

Мөн түүнчлэн хотын хүүхдийн жүжгийн театр буюу playhouse гэж бий. Тэнд хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн урлагийн үзүүлбэр үзүүлхээс гадна урлагийн авьяастай хүүхдүүдийг шалгаруулж үйл ажиллагаандаа хамруулдаг.

Лос Анжелес хотын хувьд гэвэл нийтийн номын сан нь хот дотроо нийт 72 салбартай бөгөөд та гэртэйгээ ойр салбарынхаа хаяг, үйл ажиллагааны талаар мэдэхийг хүсвэл http://www.lapl.org/branches хаягаар орж сонирхоно уу.  

Гар урлал    

Хэрвээ орой үдэш, хагас бүтэн сайны өдрүүдэд хүүхдүүдтэйгээ юм урлаж хийе гэвэл

Parents сэтгүүл - www.parents.com

Family Fun сэтгүүл - www.familyfun.com

гэсэн цахим хуудас руу орж үзэж янз бүрийн хоолны жор, гэртээ эсвэл гадаа тоглох шинэ тоглоомны дүрэм олох, хүүхэдтэй холбоотой ямар нэгэн зөвлөлгөө авах г.м. хэрэгтэй мэдээг олж авахад нэмэртэй болно. Энэ 2 веб хуудас нь Америк даяар ээж аав нарын унших дуртай сэтгүүлүүдийн цахим хуудаснууд нь бөгөөд сэтгүүлийг нь худалдан авах сонирхолтой бол Michaels’ эсвэл Jo-Аnn гэсэн нэртэй гар урлалын эдлэл зардаг дэлгүүрүүдээс олж авч болно. Мөн түүнчлэн тус 2 дэлгүүрээс юм худалдаж авхад 25-50 хувийн хөнгөлөлт авья гэвэл LA Times Sunday сониноос уг 2 дэлгүүрийн зараас купоноо хайчилж аваарай. Харин та хүүхдээ аль эсвэл өөрийгөө тус дэлгүүрүүдийн гар урлалын төрөлжсөн ангид хамруулъя гэвэл худалдагч эсвэл дэлгүүрийн ажилтангаас тодруулж лавлаарай.     

 
Хүүхдүүдэд зориулсан сэтгүүл

Зуны турш мөн сургуулийн үеээр хүүхдийнхээ мэдлэг, танин мэдэхүйг сайжруулъя гэж бодож байвал дараахь сэтгүүлүүдийг захиалж үзээрэй. Хүүхдийн сонирхолоос хамаараад сэтгүүлийн сонголт нь өөр хоорондоо ондоо байх болов уу. Үүнд:

National Geographic Kids - http://kids.nationalgeographic.com

Kids Discover - http://www.kidsdiscover.com

Discovery Kids - http://kids.discovery.com

Smithsonian Kids -  http://smithsonian.kids.us

 

Спорт, эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн тухай, тэдгээрийн зан харьцаа, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан мэдээ агуулсан сэтгүүл сонирхож үзье гэвэл:

http://www.magazines.com уруу ороод Kids дотор бүх төрлийн сэтгүүлүүд байгаа.

Жич: Зарим сэтгүүлүүдийн захиалгын үнэ нь өндөр байж магадгүй болохоор гэртээ интернетээр цахим хуудаснаас нь үнэгүй юм үзэж уншиж сонирхож мөн түүнчлэн нийтийн номын санд бүх төрлийн сэтгүүлийг үнэгүй уншиж болно гэдгийг санахад илүүдэхгүй.

Номын дэлгүүр, Netflix маягийн book rental буюу ном унших төлбөртэй үйлчилгээ

Хүүхдүүддээ унших ном худалдаж авч өгөх сонирхолтой хүмүүс

Scholastic интернет дэлгүүр - http://store.scholastic.com

Barnes & Noble – http://www.barnesandnoble.com

Borders - http://www.borders.com

гэсэн дэлгүүрүүдийн цахим хуудас уруу орж бараануудыг сонирхож болно мөн түүнчлэн дэлгүүр үрүү нь орж үзье гэвэл цахим хуудасны Location уруу орж байршилалуудыг нь үзэж болно. Barnes & Noble болон Borders дэлгүүрүүд бага насны хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй номны уншлага зохион байгуулдаг бөгөөд тухайн дэлгүүрийн үйл ажиллагааны хуудаснаас эсвэл ажилтангаас асууж лавлана уу.  

Түүнчлэн нийтийн номын сан дотор номын дэлгүүр гэж бий. Дэлгүүр дотор хүмүүсийн хэрэглэж байсан ном, сэтгүүлийг хямд үнээр худалдаалдаг юм.

Бас сүүлийн үед Америкт дэлгэрч байгаа номны нэг өөр үйлчилгээ бол Book rental. Хэрвээ та гэртээ Netflix компаниар DVD –г интернетээр захиалж шуудангаар хүлээн авч кино үздэг бол уг үйлчилгээг ном болон сэтгүүл дээр хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл та нэг дор хэдэн ном хүлээж авах сонирхолтой байгаагаас хамаараад сарын тань төлбөр ондоо байна. Одоогоор үний хувьд уг үйлчилгээ нь бага зэрэг үнэтэй санагдаж магадгүй ч гэсэн мэргэжлийн ном худалдаж авахааас л арай хямд болох болов уу.  Сонирхож байгаа хүмүүс

http://www.booksfree.com

http://www.paperspine.com

гэсэн сайтууд уруу орж үзээрэй. Гол нь хайж байгаа болон хэрэгцээтэй байгаа номоо олж чадаж байгаа бол өндөр үнээр худалдаж байснаас сарын төлбөрөө төлөөд шуудангаар хүлээн авч уншиж байх нь дээр шүү дээ.  

 

Бас нэг шинэлэг үйлчилгээ бол компьютерийн тоглоом, DVD, CD, номоо хоорондоо үнэ төлбөргүйгээр солилцож болно. Үүний тулд

http://www.swaptree.com

гэсэн нэртэй сайт руу ороод бүртгүүлэх хэрэгтэй. Танд илүүдэж байгаа ном аль эсвэл DVD хэн нэгэнд хэрэгтэй болоод оронд нь танд таны сонирхол татах юм санал болгох ч юм билүү?

 

Онлайн тоглоом
ImageСургуулийн бэлтгэл, бага болон дунд ангийн хүүхдүүдийн мэдлэг, танин мэдэхүйг сайжруулах онлайн үнэгүй тоглоомуудыг дараахь цахим хуудаснууд уруу орж тоглож болно. Үүнд :

PBS Kids телевизийн суваг - http://pbskids.org

Noggin телевизийн суваг – http://www.noggin.com

Nick Jr. телевиз суваг – http://www.nickjr.com

Sesame Street - http://www.sesamestreet.org

Cartoon Network телевиз суваг - http://www.cartoonnetwork.com

Nickelodeon телевиз суваг - http://www.nick.com

Эдгээр цахим хуудаснуудаас таны хүүхдийн үзэх дуртай телевийзийн сувагийн баатрууд янз бүрийн тоглоом тоглуулж, оньсого таалгуулж, тоо бодуулах болон үгээ зөв бичүүлэх зэрэг хүүхдийн сонирхолыг татах зугаатай тоглоомууд зөндөө бий.

 

Монгол хэл дээрхи цахим мэдээ /хүүхэд, гэр бүлд зориулагдсан/

Монголын цахим ертөнц одоогоор маш их эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол хэл дээр мэдээ, мэдээлэл олход илүү хялбар болж байна. Доор дурдсан сайтууд танд болон таны хүүхдэд Монгол хэл дээр ном уншихад мөн хүүхдэд зориулсан сонин хачиныг сонирхоход хэрэгтэй болж магадгүй гэж бодоод хавсаргасан болно. Үүнд:

Дэлхийн хүүхэд бүрт зориулагдсан номын сан - http://www.read.mn

Монгол хэл дээрхи уран зохиол, утга зохиол -   http://www.biirbeh.mn

http://www.literature.mn

http://www.onlinebook.mn

http://www.elibrary.mn

Яруу сэтгэгч - http://yaruus.amjilt.com

Монголын түүх соел - http://origo.mn/tuuh-soyol

Монголын домог - http://www.tsahimurtuu.mn/main/domog

Англи-Монгол, Монгол Англи цахим толь -     http://www.bolor-toli.com

http://dic.on-toli.com/modules/english

http://www.websters-online-dictionary.org/translation/Mongolian

 

гэсэн цахим хуудаснууд байна. Миний бие цахим ертөнцөд байгаа бүх сайтуудыг нэмээгүй ч гэсэн өөрийн мэдэх мөн танд хэрэгтэй болж магадгүй гэсэн үүднээс энэхүү материалыг бэлтгэлээ.

Та бүхэн сайхан амарч цаг заваа гэр бүл, хүүхдүүдтэйгээ зугаатай, үр дүнтэй өнгөрөөгөөрэй гэж хүсэж байна.

 

Жич: хоолны жор болон эрүүл мэндийн талаар илүү мэдэхийг хүсвэл:  

Монгол хэл дээрхи хоолны жоруудыг дараахь сайтуудаас олж болно. Үүнд:

Imagehttp://www.hool.mn

http://www.e-health.mn

http://www.e-food.mn

http://www.ecook.mn

 

Англи хэл дээр:

http://www.foodnetwork.com

http://allrecipes.com

http://www.asianonlinerecipes.com

мөн түүнчлэн интернет дээр search хийхэд олон төрлийн сайтууд гарч ирнэ.

Эрүүл мэндийн зөвлөлгөө:

http://www.e-health.mn

http://www.103.mn

 

Анхааран уншисан Танд баярлалаа.

Хүндэтгэсэн,

 

З.Хулан
www.lamongols.com

 

Жич: нийтлэлийн эхний хэсгийг эндээс уншиж болно.

 




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн Zochin - 2010-07-08 16:46 - Зочин
 
 
thank you very much
 
2. Бичсэн zizi - 2009-06-28 22:29 - Зочин
 
 
thank you very much
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-08-18, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 18 цаг, 36 минут - ийн өмнө
  • Admin : sarangoo just scored 14420 on Pacman
  • Admin : sarangoo just scored 9150 on Pacman
  • Admin : sarangoo just scored 6030 on Pacman
  • davaatseren : erguu har gechii nar hezee ch amjiltanad hurehgui
  • Admin : tsedsee just scored 1578 on Snake
  • Admin : tsedsee just scored 832 on Snake
  • Admin : tsedsee just scored 332 on Snake
  • Admin : tsedsee just scored 131 on Snake
  • Admin : tsedsee just scored 130 on Snake
  • odonchimeg : hi solongos kino bkuu yumuu
_PLEASE_LOGIN

Онигоо

-Явж л байг. Клубт явснаараа турахгүй, харин явж байгаа гэдэг сэтгэлээрээ өөрөө турдаг юм.

 

Ханшийн Мэдээ