Бар
09
2010

Фото Агшин

la_volleyball_day2_084

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 32 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Монгол улсын Ардын Жүжигчин Б.Дамчаа таалал төгсчээ Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-06-26, Баасан

Image 

Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 06/24-нд  таалал төгсчээ.

Монгол улсын Ардын жүжигчин Б.Дамчаа нь 1932 оны хоёрдугаар сарын 7-нд Баян-Өлгий аймгийн Буянт сумд төрсөн.

Монголын театр, кино урлагийн алтан үеийнхэн маань намрын сүүлчийн навчис шиг нэг нэгээр цөөрсөөр л байна. Хаврын хавсраганд нүдүүлж, халуун зуны наранд шаруулж, аянгад гялбуулж, аадарт шүршүүлж байхдаа унаж, ойчоогүй хэрнээ намрын тогтуухан өдөр навчис өөрөө сэм сэмхэн унаж л байдаг. Дорнын их найрагч Б.Явуухулан нэгэнтээ

“Санаадгүй байхад минь

Санчиганд маань буурал сууж байлаа

Салхигүй байхад

Шарласан навч унаж байлаа” хэмээн бичсэн нь бий.

Үүн лугаа адил Монголын театр, киноны алтан үеийн нэгэн төлөөлөгч, Ардын жүжигчин Банзарын Дамчаа таалал төгслөө гэсэн мэдээ өвгөн жүжигчнийг өрөвдөж хайрласан, үнэлж хүндэтгэсэн сэтгэлээр бялхаж монгол даяар түглээ. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийтийн өмнө өнөөх л төлөв даруу төрхөөрөө алхаж явсан түүнийг ийм амархан өөд болчих юм гэж хэн саналаа. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Ардын жүжигчин Б.Леоновыг нас барахад Ерөнхийлөгч В.Путин “Оросын ард түмний аугаа их жүжигчин нас барлаа” хэмээн орон даяар зарлаж, эмгэнэн гашуудаж байж билээ. Үүн лугаа хүндэтгэлийг Монголын төр Ардын жүжигчин Б.Дамчаа агсанд зориулахад ахдахгүй. Тэр бол зөвхөн авъяас билэгт жүжигчин байгаад зогсоогүй ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч нийгмийн зүтгэлтэн байсан билээ.

Залуу идэр насандаа театр, кинондоо хамаг бүхнээ зориулж явсан тэрбээр өтөл буурал насандаа их хотын утаа униараас холдож, их бичгийн ажлаа эрхлэхээр Био комбинат хэмээх жижигхэн сууринд тухласан юм. Харамсалтай нь, түүнд тухлан сууж, туурвин бичих боломж бараг гарсангүй. Эргэн тойрных нь хүмүүст элдэв зовлон бэрхшээл тулгарч, тэр бүхний учрыг олж, хужрыг тунгааж өгнө үү хэмээн арай дөнгүүр нэр хүндтэй, олны танил учраас Б.Дамчаа агснаас энгийн номхон иргэд учирлаж гуйх болжээ.

Бусдын төлөө явна гэдэг буянт сайн үйл тул ном журмынх нь дагуу, шат дамжлагаар нь хөөцөлдөж, цөөн хүнд ч гэсэн тус болъё гэж тэр зүтгэсэн боловч хороо хорины даргаасаа эхлээд эсэргүүцэлтэй тулгарч, төрийн машины хүнд суртлын өмнө хүчин мөхөсдөж эхэлжээ. Тэр ч бүү хэл байшин сав нь хүртэл хөхөө өвлийн хүйтнээр хөлдөж, эсгий гутал, үстэй дээлтэй өвөлжихөд хүрч байлаа. Аргаа бараад хотын захиргаа, иргэдийн хуралд хандсан боловч тодорхой арга хэмжээ авсангүй.

Тэрээр Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлан Хүний эрхийн Үндэсний комисс, Эмнести интернейшнл зэрэг гадаад дотоодын байгууллагуудад хандан гомдол гаргаж байв. Сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжин өлсгөлөн хүртэл зарлан байж “мартагдсан хороолол”-ынхны ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж байсан удаатай. Үүнийг нь Эмнести интернейшнл олон улсын байгууллагаас эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгаа иргэний хөдөлгөөний сайн жишээнд хүртэл оруулж тайлан илтгэлдээ дурдаж байв.

Аливаа хүн алдар хүнд, гавъяа шагнал хүртэх нэг хэрэг, харин аюулгүй, эрүүл орчинд амьдрана гэдэг өөр хэрэг гэдгийг Б.Дамчаа агсан өөрийн биеэр мэдэрсэн билээ. Алдарт жүжигчин Б.Леоновын тоглосон “Шагнал” хэмээх гайхамшигт киног манай үзэгчид андахгүй. Тэр кинонд Б.Леонов шударга гүндүүгүй эр хүний дүрийг гайхамшигтай сайхан бүтээсэн. Үнэндээ тэр гүндүүгүй сайхан эр бол Б.Дамчаа гуай л байсан гэлтэй. Хэдийгээр Б.Дамчаа агсны театр, кинонд бүтээсэн дүрүүд нь ихэвчлэн туслах шинжтэй, эсрэг баатрын дүрүүд байсан ч гол баатраа маш сайн тодотгосон том дүрүүд байсан гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрбээр кинонд бүтээсэн эсрэг баатрын “нүгэл”-ээ аргил сайхан хоолойгоороо дуулсан олон сайн дуугаараа цайруулсан билээ. “Цэнгэлтэй үдэш”, “Дайсны цэргүүдээ, сонсоцгоо” киноны дуу, “Хурд” хамтлагтай дуулсан “Эх орон” гээд манай ард түмний зүрх сэтгэлд шингэсэн гайхамшигт сайхан дууг дахиад Б.Дамчаа агсан дуулахгүй. Гэвч дэлгэцийн алтан сангаас Молом занги, Хавчиг Луузан, Исмайл тайж үеийн үед “Санаа муут яван хатна шүү, сайн санаж яваарай. Эрх чөлөө, тусгаар тогтнол хямд үнээр олдоогүй юм шүү” хэмээн монголчуудад сануулан мэндчилсээр байх болно. Радиогийн алтан фондноос өнөөх л аргил хоолойгоороо үзэсгэлэнт сайхан монгол эх орноо магтаж, өнгөрсөн дайны гашуун сургамжийг сануулсаар байх болно.

“Ардчилсан ерөнхийлөгчтэй анхны өглөө”-г баяр хөөртэйгээр угтсан Монголын мянга мянган жирийн иргэн нь Б.Дамчаа агсан байсан нь гарцаагүй. Энэ өдрийг үзэх гэж "үхэх завгүй” хүлээсэн цөөн азтаны нэг нь яах аргагүй Б.Дамчаа гуай билээ. Одоо тэрбээр сэтгэл амар тэнгэрийн орондоо заларлаа. Одоо Ардчилсан Монголын Ерөнхиийлөгч аугаа их жүжигчиндээ сүүлчийн удаа өндөр хүндэтгэл үзүүлэх л үлдлээ.

Монгол улсын Ардын Жүжигчин Б.Дамчаагийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь Лос Анжелес,  АНУ болон дэлхий даяар тархсан нийт Монголчуудын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Хэдийгээр эгэл Монгол аав, ээжийн авьяаст хүү, Ардын жүжигчин Б.Дамчаа таалал төгссөн ч түүний бүтээсэн дүр, ээдрээ бартаа ихтэй ч эгэлгүй  гайхамшигт амьдрал нь мянга мянган Монгол залуусын бахархал, үлгэр дууриалал  болон үлдэж, үеийн үед дурсан хүндэтгэх болно.

Ум сайн амгалан болтугай.




Сэтгэгдэл (3)
1. Бичсэн LA california - 2009-07-03 19:02 - Зочин
 
 
Aldart jujigchin Damchaa agsand
TAnii buteesen ter olon saihan dur tanii ter saihan mongol hunii gunduugui saihan turh chini Mongolchuud bidnii setgeld uurd honogshih bolno . Gunee emgenel ilerhiiley .
 
2. Бичсэн denver.usa - 2009-06-29 09:36 - Зочин
 
 
UM MA NI BOD MI HUM
Ger bul hamaatan nuhudud ni emgenel ilerhiilie
 
3. Бичсэн mongol - 2009-06-28 21:20 - Зочин
 
 
Um sain amgalan boltugai
Sain hunii hiisen buhen zuun jil dursagdavch huuchrahgui ee. Aguu aviyas, erdem uhaan ni Mongol nutagt munh orshig. Um sain amgalan boltugai.
 
Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-09, Лхагва )
 
дараах >

Сэтгэгдэлүүд

Оскар эзэддээ очлоо
zygeer l yaahav bi blind side iig yzeegyil dee gehdee l blind side=haragagdahgyi tal geheer neg l sa...
2010 03 09/ 13:16 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
ihenh n mongol ohid bish bnoo shal balai yum;) ;) er n yaahaaraa dandaa shaldan bhaar goyo gd bodch...
2010 03 08/ 19:41 цааш...

Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ?
:) mash ih bayarlalaa-Hulan.
2010 03 08/ 10:49 цааш...

Зэрэглээ мэт 3-р сар
emegteichuudiin bayar bol hunii erhiin eder arhidah shaltag baihgui arhind durtai ulsuud ynz buriin ...
2010 03 08/ 07:36 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
hiih yumgui yadsan site ve ... gadniihan l bitgii uzeerei ... bidendee odoo yahav de... ergu...
2010 03 08/ 05:03 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ene anhnyam zailaaa ... gichii shig haa suuj bgaam omhii aris ovdog deeree tavitsan ntr hn y...
2010 03 08/ 05:01 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ee ene hediin baigaageee.. yadtsiin ineedtei uruulaa tsorvoih geed tenegtej ogchee ... bugd em...
2010 03 08/ 04:58 цааш...

Дуучин Агиймаагийн зурагнуудаас
Goe xvvxen baina.Xvmvvs dendvv ataarxuu yumaa.Mongolchuud negniigee deesh garax gexeer dooroos ni zu...
2010 03 07/ 07:36 цааш...

Ажлын эрх авах өргөдлөө явуулахдаа хүлээж авах Цагаач...
Thanks Hulan!
2010 03 06/ 15:08 цааш...

Мартын 8-ны баярын цэнгүүн буюу Малчидад туслах хандив...
shulgee zov bicheech .. hunii shulgiig ch buren zov huulchihaj chadahgui zohioj chaddagguimaa...
2010 03 06/ 07:21 цааш...

Мартын 8-ны баярын цэнгүүн буюу Малчидад туслах хандив...
гарчиг оновчгүй шүлэг алдаатай байна хайрын толь гэ...
2010 03 06/ 07:19 цааш...

Мартын 8-ны баярын цэнгүүн буюу Малчидад туслах хандив...
Malchidad xandib ogsonoos shineer barigdax gej b.gaa emnelegt xandib stygluulsan ni xamaagyi onobcht...
2010 03 05/ 10:25 цааш...

Мартын 8-ны баярын цэнгүүн буюу Малчидад туслах хандив...
ta nar garchigaa zov bichij curaach zygeer l bayariin chengyynd orolchnyy tegee l boloo biz dee oors...
2010 03 05/ 09:41 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
jinhene mongol ohid mun uu .joli tres joli . gej l helmeer bna gehdee tsewer ichimtgii mongol ohidii...
2010 03 05/ 02:53 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
ed nar mongol mun yum uu?? yakut tuva eteriin huuhnuudiin youtube deer bsan zuragnaas ch yavj bh shi...
2010 03 04/ 18:43 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ