| “… to the Mongolia” Сайн санааны ачаа |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009-06-27, Бямба | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() Эх орноосоо алс ажил амьдралын мөр хөөж яваа Эрхэм Монголчуудаа Та бид элгэн садан минь аз жаргалтай байгаасай, эх орон минь өөдлөн хөгжиж бусдын зэрэгт хүрээсэй гэж бодож явдаг. Тийм үү? Таныг нэг ном, ширхэг CD-ээс эхлээд хөгжилд түлхсэн бүхэл бүтэн төсөл хөтөлбөрөөрөө, бизнес, ажил амьдралд тустай үзэж судалсан санаа сэдлээсээ эхлээд бүтээл туурвилаараа, эдэлж хэрэглээгүй хуучин эдээсээ аваад үйлдвэрлэж, бүтээсэн шинэ бүтээгдхүүнээрээ Монгол хүндээ, Монгол орондоо хувь нэмрээ оруулахсан гэж бодож, мөрөөдөж явдаг гэдэгт итгэдэг. Тийм ээ. “Дэлхийн хаанаас ч Монголдоо тэмүүлж, Дэм дэмэндээ өөдлөе” Биднийг инээж байхад нөгөө маань уйлж, биднийг нь гуниглаж явахад бусад нь баясан сайнтай муутай,амьдрал үргэлжилж байна Бид өөрсдийн чадах зүйлээрээ бие биеэндээ, эх орондоо тусалж, дэм өгье. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран Монгол хүмүүс бие биедээ тусалж, сайн санаа, буянт үйлээ гүйцэлдүүлэх “… to the Mongolia” хөтөлбөр хэрэгжүүлжье хэмээн уриалж байна. • Хэнээс. Англо Фрейт компаний Лос Анжелес дахь салбараас санаачлан “… to the Mongolia” анхны ачаагаа удахгүй илгээнэ. Лос Анжелес орчимд суралцаж, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд, Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо, Лос Анжелес дахь Монголчуудын Шашины байгууллагууд, бизнес эрхэлж, ажиллаж суралцаж байгаа найз нөхөд ахан дүүс маань бидний санал санаачлагыг дэмжин чин сэтгэлийн тусламжаа ирүүлж байгаад баярлалаа. Дэлхийн даяар тархан суугаа Монгол хүн таныг ч бидэнтэй нэгдэн ажиллана гэдэгт итгэж байна. • Хэнд. 86400 хөтөлбөрийнхөнд ачаагаа хүргүүлэх болно. Нэг өдөр 86400 секундээр тоологдоно. Эх орныхоо хөгжил дэвшил, монгол хүнийхээ сайхан сайхны төлөө чадах бүхнээ цаг мөчтэй уралдан хийж, бодит ажил болгохыг уриалсан 86400 хөтөлбөрийн санал санаачлагыг нь дэмжин, Дэлхийн хаанаас ч Монголдоо тэмүүлж, Дэм дэмэндээ өөдлөе хэмээн энэ ачаагаа илгээх юм. • Юу илгээх вэ гэж үү? Ном, хувцас, хүүхдийн тоглоом, ер нь таны чин сэтгэлийн бодит зүйлийн тусламжийг хүлээн авна. Таны тусламж амьдрал дорой, дэмжлэг хамгийн шаардлагатай байгаа захын дүүрэг, холын суурингийн хүмүүст очиж буйг 86400 хөтөлбөрөөр дамжуулан үзэх болно. Таны чин сэтгэлийн тусламжийг Лос Анжелесийн Anglofreight компани ямар ч үнэ төлбөргүйгээр Монгол хүргэнэ. 86400 хөдөлгөөний залуус саяхан АНУ-ын конгрессийн номын санд Монгол номууд илгээж Монголынхоо ном соёлыг Монголыг сонирхон судалдаг хэн бүхэнд зориулсан шинэлэг ажил хийснийг orloo.com бидэнд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа хэл соёл түүхээсээ суралцахыг дэмжих бодит эхлэл болгон Лос Анжелесийн Монгол Номын санд зориулан Монгол ном илгээх юм. • Ачаа авах хугацаа. “... to the Mongolia” сайн санааны тусламжийн ачааг та яг энэ цаг мөчид өгч болно. Бидний утас 213 281 1694, 310 938 8295 2009 оны 7 дугаар сарын 12-ны өдөр буюу Лос Анжелесийн Монгол наадам дээр “... to the Mongolia” сайн санааны ачааныхаа нээлтийг хийх болно. Та наадмын өдөр мөн сайн санааны тусламжаа өгөөрэй. • Медиа “... to the Mongolia” сайн санааны үйлсэд таны оруулж байгаа хувь нэмрийг 86400 нэвтрүүлгээр, мөн таны илгээсэн зүйл хэнд хүрч байгааг энэ нэвтрүүлгээр дамжуулан нийтэд хүргэнэ.
86400 ТВ Нэвтрүүлэг сонирхое гэвэл:
1-р хэсэг
2-р хэсэг
3 хэсэг
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-12, Ням ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|







.jpg)
Ном, хувцас, хүүхдийн тоглоом, ер нь таны чин сэтгэлийн бодит зүйлийн тусламжийг хүлээн авна.