Бич
03
2010

Фото Агшин

IMG_1369

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 23 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Хүнд өвчтэй хүүг ээж нь орхиод зугтжээ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-07-01, Лхагва
Image 
 
Вансүм хорвоогийн тоо­сон­цороос хүний төрлийг олж, нарт орчлонд  амьд явахын төлөө бяцхан биед баймгүй чадал гарган бүтэн гурван сар  үхэлтэй тэмцэж, ялчихаад бусдын  илүүчлэх сүү, асрагч сувилагч нарын гэрээсээ зөөх бантанг идчи­хээд хөлийн чимээ чагнасан шигээ ганцаараа гунганан, эрхий хуруугаа хөхөн  хэв­тэх  энэ нялх амьтныг Баяр­жаргалын Баяржавхлан /Хүүг ээжээр нь овоглосон байдаг аж/ гэдэг.  Ой гурван сартай Б.Баяржавлан хүүд эдүгээ хэд хоног дэргэд нь байж байгаад хэсэг сураггүй алга болоод бараа зүсээ харуулаад одох 60 гарсан хөгшин эмэг эх, Эх нял­хсын эрдэм шинжилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нараас өөр наашаа гэх хүн алга.
 
 

Нэгэн цагт “Би чамдаа хөөрхөн хүү төрүүлж өгнө”  хэмээн сайхан загнаж явсан хүүгийн эх, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харъяат Сарангийн Баяр­жаргал гэх эмэгтэй төрүүл­сэн хүүхдээ сул дорой биетэй, бүтэлттэй төрснийг мэдээд “Би хүнтэй уулз­чихаад ирнэ” гэж хэлэн гэрээсээ гараад хонгор үрдээ иргэж ирээгүй ажээ.  Аргаа барсан  А.Бадамханд гуай бэрийнхээ араас сураг тавьтал нутагтаа очоод өөр хүнтэй суусан гэх бүдэг бадаг мэдээ дуулдсан байв. Эхийнхээ ангир халуун уур­гийг гуравхан хоног хөхөөд хаягдсан хүү ёстой л хүн болох дуртайдаа л өсч тор­ниж байна. Таван халуун амиа хоолтой хонуулахын төлөө өглөө босоод л шуу­дай үүрэн хог ухах А.Бадам­ханд гуай  ач хүүгээ өглөө, оройдоо л энд тэндээс олж ирсэн даавуу шаавууны өөдсөөр хуурайлн, биеийг нь амрааж, ам руу нь юу олдсоноо хийнэ. Бүхэл бүтэн есөн сар ийм амьд­ралаар амьдарсан Баяр­жаргал хүүг тэжээлийн гүн дутагдал,  ханиад, хатгаа дээр дээрээс  нь нэрмэн  хорвоогоос буцдагийн да­ваан дээр эмч нар  амийг нь аварчээ.

Амьсгалын дутмагшлын улмаас зүрх  нь хэдэнтээ зогссон удаатай. Ор хоног хугацаатай юм болохоор тус тасгийнхан хүүгийн эрүүл мэнд, ар гэрийнх нь нөхцөл байдлыг ойлговч арга үгүй болохоор эмнэлгээс гар­гажээ. Тэр үед хүү эмч сувилагч нарын гарыг да­гуулан хараад байдаг бай­жээ. Харамсалтай нь,  гэртээ хариад 20 гаруй хоноод эргэж эмнэлэгт хүр­гэгдэж ирэхдээ  эмгэн буу­рал ижийнхээ дүрийг дахиж хэзээ ч  харах  чадваргүй болсон байна. Асаргаа сувилгаа байхгүй хүүгийн өвчин даамжирч хараанд нь нөлөөлсөн бо­лолтой. Тод­руулж хэлбэл, тархины саа­жилт,  хоол тэжээлийн дутаг­дал түүнийг  ийм болгосон хэрэг. Уншигч та хүүгийн эцэг нь хаачсан юм бол хэмээн бодож буй биз ээ.  Хүүгийн ээж төрсөн үрээсээ зугтааж одсон бол төрсөн эцэг болох Баяр­сайхан  өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгний үймээний хэргээр шоронд ял эдэлж байгаа аж. Ингээд хүүгийн эмэг эх А.Бадам­ханд гуай болон Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Эр­чимт эмчилгээний тас­гийн их эмч н.Энхцолмонтой уулзаж, Баяржавхлангийн ирээдүйн хувь заяаны та­лаар ярилцсанаа уншигч танд хүргэе.

 

А.Бадамханд: Хүүгээ хоолтой газар бараадуулмаар байна

-Хүүгийн бие анх ирс­нээсээ дээрдсэн байна уу?

-Хүү бид хоёр өнгөрсөн гуравдугаар сараас хойш эмнэлгээс салсангүй. Үнэн байдлаа хэлэхэд, эгч нь ачаасаа гадна  аравтай, долоотой хоёр нялх хүүхэд тэжээдэг. Амьдралд минь дэм болдог ганц хүү маань шоронд суугаа болохоор би л амьдралын төлөө тэмцэж байна. Ачийгаа олигтой асарч чаддаггүй ээ. Өглөө хуурайлж орхиод л Цагаан давааны хогийн цэг рүү хоёр хүүхдээ дагуулаад явдаг. Өдөржин хог ухаж, шил сав цуглуулаад түү­нийгээ зарж борлуулаад хоёр талх эсвэл жаахан уушиг, зүрх, бөөр авч ирээд бантан хийж, түүнийхээ шингэн хэсгээр Баяр­жавхлангаа угждаг. Өвөл­жин хүйтэн гэрт шээсэн дээрээ хэвтсээр байгаад ийм болгочихлоо. Сая намайг эзгүй хойгуур таталт өгөөд ухаангүй олон цаг болсон байсан. Тэгээд ч бичиг баримтгүй болохоор бид хоёрыг хэвтүүлэх газар олдохгүй олон газар ца­райчилж явсаар энд ирж хэвтсэн. Үүнийгээ сахиад эмнэлэгт байх гэхээр нөгөө хоёр маань турж үхэх гээд болдоггүй. Эмч нарт най­даад ачаа орхичихоод хэд хоног хог дээгүүр явж байгаад ирлээ. Бас ойрноос миний даралт ихсээд болдоггүй.

-Та хөдөөнөөс шил­жиж ирсэн үү, бичиг баримт чинь яасан юм бэ?

-Өвөрхангай аймгийн Бүрд сумынх. Зуданд хамаг малаа барчихаад хот руу ирсэн. Хэдэн жилийн өмнө гэр маань шатаад бичиг баримтгүй болсон.  Архиваас шүүл­гээд авъя гэхээр тор­гуулийнх нь мөнгийг дийлдэггүй юм.

-Баяржавхлан хүүх­дийн мөнгө авдаггүй юу?

-Бид нар бичиг баримтгүй болохоор хүүхдийн мөнгө энэ тэрээ авч чадаагүй. Манай нө­гөө хоёр хүүхэд ч тэтгэмж авдаггүй.

-Хүүд асрамж маш чу­хал байна. Та яая гэж бодож байна даа?

-Надад мэдэх юм алга. Эмнэлэгт гурван сар гаруй боллоо. Энд хоол ундтай, дулаахан боло­хоор сайхан байсан. Гэртээ харихаар бүх зүйл урьдын адил боло­хоор дахиад л өвдөх байх даа. Эмч нар хүүхэд асрах газар хөөцөлдөж л байгаа юм билээ. Хүүгээ хоолтой газар бараадуулчихаад сардаа нэг барааг нь харвал надад болно.

-Хүүгээ шоронгоос сул­­­луулах арга хайв уу?

-Мөнгөгүй болохоор яаж ч чадахгүй юм аа. Хулгай хийсэн гэж л цагдаа нар хэлдэг.

 

 Н.Энхцолмон: Хүүхэд асрах төв л хайж байна

-Баяржавхлан хүүгийн  хувьд эрүүл мэнд нь сай­жирч эмнэлгээс гаргах цаг болсон. Маш хүнд ирсэн. Хоёр ч удаа амьсгал дэмжих аппаратад орсон. Амьд­рахын төлөө тэмцээд бай­хаар нь өрөвдөөд эмнэл­­гээс гаргаад явуул­чихаж чадах­гүй байна, манай тасгийн­хан.  Өнгөр­сөн гуравдугаар сард манай тасагт хэвтэж эмчлүүлээд гарахдаа овоо сайхан болсон байсан. Гэр­тээ гараад 20 гаруйхан хоноод эргээд ирэхдээ л өвчин нь хүндэрч, нүд нь юм харахаа больсон. Таталт өгөхдөө л харааны эрхтнийг нь гэмтээчихсэн бололтой.  Эмнэлэгт хэвтээд 76 хонох гэж байгаа. Эмнэлгийн удирд­лагууд гарга гээд байгаа. Бид энд нь байлгаж байгаад хүүхэд асрах төв рүү өгөх санаатай хөө­цөл­дөж байгаа ч амжилт муутай л байна. Нялхсын клиник сувиллын орон тоо гүйцчихсэн учраас авах газар олдохгүй юм. Хараа­гүй, саажилттай учраас жи­рийн нэг асрамжийн газар бол нэмэргүй. “Гэрэл” төв гээд америк эзэнтэй сайн дурын буяны байгууллага байдаг юм билээ. Түүнд өгчих санаатай. Хөдөлмөр нийгэм, хамгааллын яамны мэргэжилтэн н.Батсүрэн гэж байцаагчид хандсан. Ирэх долоо хоногт шийдэгдэх байх. Эмнэлэгт байх хуга­цаанд бид цалингаасаа илүү­чилж, живх, хувцас авч өгсөн. Энд хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүд ч туслах л юм. Гагцхүү асаргаа л чухал байна даа.

Эмчлэгч эмч нь ийн ярьж байна. Бусдын хаяад явсан үрийн ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж яваа тэд үүнээс өөр юуг хийж чадах билээ. Хөөрхий эмэг эхийг ч буруутгаад яахав. Чадал нь энэ байх. Харин тээж төрүүлсэн эх юу бо­дож явдаг бол. Яаж нойртой хонодог байна аа. Хүмүүс ээ, хүний хорвоод амьд явах гэж амьдралын хатуу, өвчний хүндтэй тэмцэн үхлийн ирмэгээс буцсан хараагүй, хөгж­лийн бэрхшээлтэй хүүд туслаач.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны улсын байцаагч н.Батсүрэн та хүүгийн хувь заяаг хурдан шийдэж өгнө үү хэмээн хүсэх байна. Таны тус тэр хүүд хэрэгтэй байна. Б.Баяр­жавхлан хүүг бурхан ивээж, ядах нь хараа оруулж хайрла.

 

Ч.Чулуунцэцэг

news.mn




Сэтгэгдэл (3)
1. Бичсэн Irgen - 2009-07-06 12:12 - Зочин
 
 
Tuslah gej baigaa yum bol oligtoihon yum zohion baiguulaad, humuusiig urialaach dee! Neg yum bichchiheed yamar ch holboo sulbee barih yumguigeer ingeed hayachih yum. Ene huugiin emeed mongo togrog ogyo gevel yaj ogoh yum be?
 
2. Бичсэн lifez rhythm - 2009-07-02 20:47 - Зочин
 
 
yamaar ch yum be dee.
yamar hetsuu yum be?ter huud gants odriin hooliig ni ch bolov em tariag ni bolov ogoh yumsan daa.hund tursun uree hayh tiim aguu zorig haana ni bdg bnaa.setgel hachin bolchihloo bur...
 
3. Бичсэн Ganaa - 2009-07-02 10:59 - Зочин
 
 
yamaar ch yum be dee.
Yasan ch uruvdmuur uym ve dee. Ter buyantai buural n\' ugui bol yanaa. Saikhan setgeltei khumuus olon shuudee. Khuud bolon khugshind tuslaya.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-07, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ
дисковери чанел энэ тухай маш том нэвтруулэг хийсэн м...
2010 09 03/ 13:02 цааш...

Герман дахь консул монгол иргэнээ доромжилжээ
Gadaadad baigaa irgedee hudetgej uzehgui yum bol yah gej gadaadad bid nariin tatwariin mengiig ideed...
2010 09 02/ 18:53 цааш...

Дуучин Т.Ариунагийн гэрэл зурагнуудаас
hi ariunaa olon xund erch xuch uram zorig ugch chaddag ueiinxeneesee gaixaltai tsoglog emegtei ene n...
2010 09 02/ 10:44 цааш...

АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо
If you want to buy a house, you will have to get the business loans. Moreover, my mother commonly us...
2010 09 02/ 09:06 цааш...

Оюутан солилцооны хөтөлбөрийн эргэн тойронд
Global Leadership, Open World,Prince World, AAAA gesen 4 n baiguullagatai khariutslaga tootsokh kher...
2010 09 02/ 01:31 цааш...

Оюутан солилцооны хөтөлбөрийн эргэн тойронд
Luivarchid
2010 09 02/ 01:29 цааш...

Камертон хамтлагийн “2010″ тоглолтоос /фото сурвалжлаг...
Saihan toglolt bolson gesen. Ganaa jaahan jingee hasmaar haragdaj baina, nuguu 3-aasaa arai ovorto...
2010 09 01/ 21:15 цааш...

Герман дахь консул монгол иргэнээ доромжилжээ
Иргэдийн буруу байсан ч гэсэн заавал хэрэлдэж, доромжи...
2010 08 31/ 00:45 цааш...

Францад каратегийн тэмцээнд монгол хүү алтан медаль а...
naad medeegee mongolin neg sonind ugchuul ih zugeer baina daa. ihenh humuux medeegui baigaa shd.
2010 08 31/ 00:26 цааш...

Францад каратегийн тэмцээнд монгол хүү алтан медаль а...
sain bna huu mini hezee ch nyatsaj bolohgui shuu chadahgui medehgui shantrah zuil zunduu tulgarna sh...
2010 08 30/ 21:20 цааш...

Бахархах БАНХАР
ene banhar tovd ch gesen mongol banhariin vr umshvde ene chine l mni mongoliin baharahal umshvde mon...
2010 08 28/ 21:21 цааш...

Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ
Tegeed l diildsen yum bna sh dee :cry :cry
2010 08 28/ 19:56 цааш...

Та америкт тэтгэлгээр суралцах боломжийг бvv алд
sain baitsgaaanuuuu bi dund angiiin huuuhed nadaaad gadaadad surah husel ih baidagldaa tgeed terniii...
2010 08 28/ 05:48 цааш...

Г.Гантуяа миссийн зурагнуудаас
yavdaltai huuhen erdenet hotiin surguuli togssoon surguulidaa ner hundgui,neeh tom tom tsagirag zuuc...
2010 08 26/ 22:59 цааш...

Г.Гантуяа миссийн зурагнуудаас
ikh mahlag yumaa yaj baigaad miss bolchikhdog baina.gaikhmaar yumaa.temtseenii shuugchid ni yamar hu...
2010 08 26/ 22:55 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ