Бич
03
2010

Фото Агшин

lamon_nextstep_2009_273

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 23 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

А.Сүхбат: Би монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-07-02, Пүрэв
Image 
 
Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хандан тунхаг бичиг илгээжээ.

“Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, ардчилал, шударга ёсыг тогтоогч, хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэндээ илгээх тунхаг бичиг” хэмээн хаягласан энэхүү захидалд даян аварга А.Сүхбат монгол үндэсний бөхөд шударга барилдаан, шударга ёс зүй тогтоох цаг болсныг уламжилж, одоогийн бөхийн барилдаан, бөхчүүдийн талаар өөрийн саналаа багтаасан бөгөөд Монгол үндэсний баяр наадам, бөхийн барилдаан маань цэвэр ариун ёс зүйтэй байг хэмээн уриалжээ. Даян аваргын захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
 
 

эсэргүүцсэн, найраа хийдэг биеэ хэдэн халтар төгрөгөөр үнэлдэг улсын цолтой бөхчүүд рүү чиглэсэн алхам байсан”.

Анх Монголын үндэсний бөхийн барилдааныг ямар хүмүүс зохион, ямар дүрмээр барилдаж, ямар цол өгч, түүнийг нь ямар байдлаар овог аймагтаа хүлээн авч байсан бэ гээд манай бөхийн үүсэл хөгжлийн талаарх олон асуулт урган гарч ирдэг. Энэ нь их үндэстэн байсан бидний аугаа их бахархал гэлтэй.

Бид бүхний таамаглаж байгаагаар эзэн Богд Чингис хааны үед л гэхэд Хавт Хасар, Бүрч бөх, Бэлгүтэй нараа барилдуулж, түмэн олноо цэнгүүлж, жилийнхээ өнгийг шинжиж байсан түүх байдаг. Улмаар монгол бөх нь халх, үзэмчин, ойрад гэх мэт өөр өөрийн онцлогийг агуулсан үндэснийхээ өв соёлыг шингээсэн бие даасан  спорт болж, өнөөгийн хөгжилд хүрсэн юм. Монгол үндэсний бөх нь үндэстний бахархал болж ирсэн төдийгүй бие бялдрын хүмүүжил, сахилга бат, тэсвэр тэвчээр олгож, авьяас чадварыг хөгжүүлж ирсэн байдаг. Үүний нэг жишээ гэвэл, хүү төрвөл бөх, эр унага төрвөл ажнай хүлэг болоорой гэж ерөөдөг уламжлал тогтжээ. Бөхийн барилдааныг үндэснийхээ спорт болгосон улс орон олон байдаг.

Иран, Турк улс гэхэд тосон барилдаан болон бөхийн чөлөөт барилдааныг үндэстнийхээ хэмжээнд бодлогоор хөгжүүлж, өндөр түвшинд аваачсан бол япончууд сумо барилдааныг олон улсад дэлгэрүүлж, 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулж, улмаар дараагийн олимпийн их наадамд үзүүлэх тоглолтоор үзүүлэх тоглолтоор орж, олимпийн төрөлд багтаахаар шаргуу ажиллаж байна. Би энд юуг гаргаж ирж хэлэх гээд байна вэ гэвэл, манай үндэсний бөх бол дэлхийн шилдэг бөхийн барилдаан гэдэгт огт эргэлздэггүй. Манай монгол бөх барьцтай, барьцгүй, сэрвүү, хав золгож барилдах гээд бусад барилдааны сонгомол арга мэхүүдийг өөртөө шингээсэн “Их монгол-Их бөх” болж чадсан юм.

Барилдаан эхлэхээс өмнө бөхчүүд хүчтэй амьдтыг дуурайн гараа, дэвээ, шаваа хийх болон алдар цолоо уянгалуулан дуудуулж, дахин давтагдахгүй уран, хурц, дайчин шаламгай барилдааныг хийж, үзэгч түмнээ уухайн дуунд баясгаж, нааддаг онцлогтой, гайхамшигтай урлаг, спортын хослол юм. Харамсалтай нь, сүүлийн үед энэ шударга спорт маань элдэв луйвар, бууж өгөлт, найраа гэх ёс бусын үзэгдэлд автаж, мөхөхөд хүрч байна.

Миний хувьд улс хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд хоёрын даваанд одоогийн улсын аварга /тэр үед заан цолтой байсан/ О.Балжиннямтай таарч, өвдөг шороодож байсан. Тэр наадамд намайг хаясан бөх маань түрүүлж, улсын арслан болж байсан ба би өсч өндийгөөд 80 жилийн ойн баяраар түрүүлж байсан түүхтэй. 1990 он гэхэд бидний залуу бөхчүүд найраагаар тэр тэр начин болсон гэсэн, нас нь ахиж, амжилт гаргахаа байсан цолтой бөхчүүд найраа хийж, мөнгө авч начин төрүүлдэг гэдгийг анх удаа мэдсэн юм. Үүний эсрэг өнөөдрийг хүртэл бөхчүүд бид бүхэн болон МҮБХ дорвитой арга хэмжээ авч, энэ алдаа завхралыг засахын төлөө юу ч хийж чадсангүй. Тухайлбал, намайг ид барилдаж байхад улсын цолонд хүрдэг даваануудад янз бүрийн гуйлт ирж, зовоодог байлаа. Намайг битгий амлаач, тэр бөхийн амлалгүй өнгөрөөгөөч, авсан ам угтуул бөхөө сольчих л доо... гэх мэтээр.

Би багш, сурган хүмүүжүүлэгч хүн. Бидний ирээдүй хойч үе, бахархал болсон энэ сайхан залуучууд авлига, найраагаар амьдарч, түүнд дасчихсан, залгамжлагч нэгэн болох нь ээ гэж үргэлж санаа зовинож яваад нэг л мэдэхэд ид барилдаж байсан цаг үедээ гэнэт зодог тайлсан.

Энэ шийдвэр маань найрааг эсэргүүцсэн, найраа хийдэг биеэ хэдэн халтар төгрөгөөр үнэлдэг улсын цолтой бөхчүүд рүү чиглэсэн алхам байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй шахам өтөлсөн ахмад бөхчүүд идэр залуусыг тэрий хадтал унагасаар дээд даваанд хүрдэг жүжигт үнэмшдэг нэг ч наадамчин байхгүй. Ийм улайм цайм, худлаа барилдаан хийж, авлигыг дэлгэрүүлж байгааг харан баясах гэж ард түмэн наадамд очдоггүй юм. Энэ хэдхэн тооны нөхдөөс болж, монгол бөх ёс зүй, өөрийн дархлааг алдах ёсгүй. Бид бүхэн бөхчүүд, ард түмэн, монголчууд бүгдээрээ энэ байдлыг илчлэн гаргаж, шахан зайлуулах хэрэгтэй. Миний хийдэг гол ажил бөх барилдах байсан. Би улсад гурав түрүүлэхдээ нийтдээ гурван сая төгрөгийн шагнал авсан. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, ядарч сульдан, ялж ялагдаж байж амжилтад хүрсэн. Гэтэл найраа хийж, начин төрүүлсэн нэг нөхөр түрүү бөхийн шагналаас 40-50 дахин илүү буюу 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд тунаж барилддаг бидний ховор агшныг үзээд маасайтал инээгээд сууж байхыг нь харахаас ой гутдаг юм. Одоо найраа гэгч улам л залуужиж байна. Саяхан болсон Бүх цэргийн наадам дээр найраа яг наадам дээр болдог шиг болж чадаж байна. Бөхчүүд залуу үедээ найрааг сайн зааж, сургаж өвлүүлсэн байна. Нэгийн даваанаас найраа явж, улсын цолонд ойрхон яваа залуучууд... тухайлбал, цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Ч.Содномдорж, Б.Батмөнх, Б.Сангисүрэн нар бууж өгч, цэргийн начин төрүүлж байх жишээтэй. Залуу хойш үе маань аз хийморьтой явах, хийморио үхүүлэхгүй байх талаар бодохоо ч байчихаж... Бид бүхний жаргалант ирээдүй болсон үр хойчдоо найраа гэж байдаг юм аа, найраагүй наадам гэж байдаггүй юм гэж хэлэх үлдлээ гэж үү.

Тийм биш ээ, огтхон ч тийм зүйл байж болохгүй. Бидний хувьд манай “Олимп” сургуулийн хамт олон болон зөв шударга үзэлтэй олон хүмүүсийн хувьд найраа авлига хэзээ ч хийлгүйгээр шударгаар тэмцэлдэхийг уриалсаар ирсэн юм. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам бөхийн барилдаанаа ариун сайхан рашаан лугаа цэвэр авч явцгаая.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайд хувь хүнийхээ болон хамт олныхоо өмнөөс шударга байхыг уриалж буй нь талархаж буйгаа илэрхийлье. Өнөөдөр зөв шударгы байхын талаар зөв ажиллаж, зөв ярихын талаар, зөв амьдрахын талаар цаг алдалгүй ярьж, зааж сургахгүй бол Монголын үр хойч өнөөдрийн байдлаар иймэрхүү л байна. Зөвхөн бөхийн төлөөлөл болсон хэдхэн бөхчүүд гэхэд найраа авлигачдад идэгдчихсэн, олон нийтэд нэр хүнд нь уначихсан байна. Энэ байдлаа даруй засахгүй бол үзэгчид ирэхгүй, үзэгчид үзэхгүй бол наадам болохгүй гэсэн үг биз дээ.

Миний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон нийт ард түмэндээ намайг дэмжсэн энэ авлига найрааг зогсоохийн төлөө санал сэтгэгдлээ хэвлэл мэдээллээр илэрхийлж, хамтарч ажиллахыг хүсч байна. Энэ жилийн наадам найраагүй сайхан болоосой. Монгол наадам, Монгол бөх шударга барилдаанаар үргэлж наадамчдаа баясгаж байдаг. Би монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно. Та бүхнийг хүндэтгэн ёслов.

 
Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат.



2009.06.28

Image 




Сэтгэгдэл (6)
1. Бичсэн AVARGAA BARILDARAI - 2009-07-18 22:20 - Зочин
 
 
A
AVARGIIG DAHIN BARILDAH BOLOMJ NI BGAA GEJ BODOJ BNA YAMAR ZODOG TAILAKH ENE TER GESEN HUULI BGAA BISH DAHIN BARILDAHAD BOLOHGUI YUM BHGUI EE DEMJITSGEEYE MONGOLCHUUDAA
 
2. Бичсэн bukh - 2009-07-17 02:57 - Зочин
 
 
avargiig demjij bna
DAYAN AVARGA A. SUKHBAT BOL DAHIN TURUULEH 2-3 BOLOMJ BII GEJ UZEJ BNA TUUNIIG MONGOLIIN ARD TUMEN BID DAHIN BARILDAHIIG NI HARMAAR BNA URIALJ BNA MONGOLCHUUDAA
 
3. Бичсэн h - 2009-07-17 02:54 - Зочин
 
 
k
sukhbat avargiig dahin zuleg nogoon devjeend ni avchirah heregtei mongolchuuddaa urialj bna
 
4. Бичсэн shudrag bukh - 2009-07-03 08:23 - Зочин
 
 
k
chamd helehed, yumaa medej baigad bichij bai!!! 
Chi uuruu jinhen hov jiv hoodog hun baikh. 
Sukhbat shig barilddag bukh suuliin 10-20 jil geed barag garahgui za yu. 
Minii huvd Sukhbatiin uzel bodoliig demjij baina.Mongol bukhiin devjee shudraga baigaasai gej husej baina.Mungu bish huch hudulmur, er zorig,shudraga zana bukh hunii chimeg baigaasai!!!
 
5. Бичсэн USA - 2009-07-03 05:48 - Зочин
 
 
k
Daichin, khurts, shalmag, ukhaalag, medremjtei mash saikhan uzuushtei barildaan gargadag Dayan avarga A.Sukhbat taniig minii Mongoliin Naadmiin devjee uguilj bna. Nadad odoo neg ikh naadam uzeed baikh sonirkhol alga, jujig uzekh gej ochiltoi bish, Avarga tanii barildaaniig kharj undulzuj, dogdolj, mongol bukhiinkhuu gaikhamshgiig kharakh gej l ochdog blaa. Zodog tailsan kharamsdag daa. Gekhdee tanii khiij bgaa yumiig demjij bna. Minii Mongold bukh shatand ingej shudarga khumuus n garch ireesei gej khusch bna. Ardchilsan erunkhiilugch TSAKHIAGIIN ELBEGDORJ shudarga es shinechleliig togtookh bkh gej naidaj bna. Dayan avarga tanid amjilt khusie. Tanaar Minii Mongoliin Naadmiin devjee uguulegddeg shuu gedgiig khelmeer bna. Sain uils tani delgerekh boltugai!!!
 
6. Бичсэн SUHBAT - 2009-07-02 15:39 - Зочин
 
 
k
Sukhbat mini chi ooroo nairaagaar dayan avraga hiichiheed odoo bitgii barildah bolomjgui bolsondoo saralhaad hadam shigee hov hoogood bai. Duugai hadmiinhaa daalgavariig bieluuleed olimp surguulidaa hevtej baisan chini deer baih. CHI hamgiin anh mongol bohiin devjeend tsolnii erembe gedeg zuiliig umartan deed tsoltoi bohoo zoddog uvaigui zuiliig gargasan shuu. Hervee chi sumo barildsan bol chi tsolond hurelgui hoogdood ireh baisan. Chi bol mongol bohiin devjeend zodoon, deerelhuu zan,deed tsoltondoo sharalhadag adgiin uildluudiig avchirsan tsoriin gants shuu. Duugai hadamtaigaa hovoo zoogood hevtej baisan chini deer shuu!!!!!!!!!!
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-07, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 гараг, 1 өдөр - ийн өмнө
  • Tuvsho : tanai tses chin ih zambaragui yma neg kino uzeh gsen bish haigad olohgui ym gehde ter kinon bga gsen
  • Admin : nergui just scored 57810 on Pacman
  • Admin : irhestuya just scored 3090 on Pacman
  • Admin : super man 1 just scored 14270 on Pacman
  • Admin : super man 1 just scored 3780 on Pacman
  • Admin : super man 1 just scored 1950 on Pacman
  • Admin : s_saruul just scored 5540 on Pacman
  • Admin : s_saruul just scored 3820 on Pacman
  • Admin : Mungunkhonkh just scored 830 on Pacman
  • Admin : Mungunkhonkh just scored 330 on Snake
_PLEASE_LOGIN

Онигоо

-Аав аа та тоглоом даадаг уу?
-Би ээжтэй чинь тоглоод, нэг удаа унтчихсан юм. Тэгсэн нь чи гарсан. Тэгэхээр тоглоом даагаад л явж байгаа биз дээ.

 

Хамтрагчид












Ханшийн Мэдээ