Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

la_cultday_2011_shinee_103

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 31 зочид ба 4 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-07-02, Пүрэв
Image 
 
Монголын ард түмний Үндэсний их баяр - Наадмын 88 жилийн ойг тохиолдуулан эрхэм Та бүхэнд халуун баяр хүргэн мэндчилье.  

Та бидний элэг зүрхнээс уяатай Монгол нутагт маань  нар, хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэлээ.
 
 
Хилийн чанадад ажиллаж,сурч, амьдарч байгаа монголчууд бид энэ баярын өдрүүдэд эх нутаг,  элгэн садан, хотол түмнийхээ  хөдөлмөр  бүтээл,  хөгжил дэвшлээр  бахархах   сэтгэлээр дүүрэн байна.

Харь газарт шар өдөр, бор хоногтой уралдан хөдөлмөрлөж  яваа  Та бүхэн ахуй амьдралаа дээшлүүлж, үр хүүхдээ  өсгөн хүмүүжүүлж, ард үлдсэн гэр бүл, улс  гүрнийхээ  хөгжилд  өөрсдийн хувь нэмрийг оруулах  эрмэлзлээр ямагт дүүрэн байдагт би гүнээ талархдаг. Монгол орноо гэсэн бидний итгэл сэтгэлийг хөгжөөдөг аугаа түүх, үндэсний соёл, ёс заншлаа хадгалах,  хүүхэд залуустаа уламжлан өвлүүлэх зүтгэл тань эвлэвэл бүтдэг, эрчилбэл чангардагийн үлгэрээр өргөжин тэлж  АНУ-д суугаа монголчуудын эвт санааны  илэрхийлэл, хожим дурсагдах нандин  бахархал болж байгааг энэ завшаанд дурдахад таатай байна.

Бидний монголчууд санаа  бодол,  хүч чармайлтаа нэгтгэн,  сайн зүйлсээ бататгаж өөдрөг сэтгэл, зүтгэлээр хичээн тэмүүлвэл  улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ажилдаа шамдан, эрдэм соёлыг хуримтлуулж, англи хэлийг сурч эзэмшин цог золбоотой явах нь олон үндэстний  үй олон хүн цугласан энэ оронд  ганц хувь хүний хэрэг биш, Монгол орныхоо нэр хүндийг өргөх, түүнийг сонирхдог, судалдаг, талархан дэмждэг анд нөхдийн хүрээг тэлэхэд ивээлтэй бодит  хувь нэмэр болно гэдгийг санацгаая.
 
Дүүрэн баяртай, түвшин жаргалтай байж, Наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг элэг нэгт ахан дүүс Та бүхэндээ ерөөе.

                                                                                 

АНУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙД Х.БЭХБАТ




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн zochin - 2009-07-03 16:30 - Зочин
 
 
Gadaadad ter tusmaa ANU-d baigaa bidend mendchilgee ilgeesend bayartai baina.Ene zavshaaniig ashiglan neg zuiliig lavlahad NY hotod baigaa mission geed baigaa gazar mongolchuudad anhaaral tavih estoi yu,bur tag chig l heden hun baidag suragtai,bas tegeed UN gedeg tom gazar ender tsalin punluutei heden hun ajilladag suragtai.Tegeed heden bor yum oloh geed har ajil erhelj baigaa nutag negtnuudee martaad baigaa n' zebuu,saidaa. Saihan nadaarai.
 
Шинэчлэгдсэн огноо ( 2011-02-16, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 18 цаг, 41 минут - ийн өмнө
  • Admin : sarangoo just scored 14420 on Pacman
  • Admin : sarangoo just scored 9150 on Pacman
  • Admin : sarangoo just scored 6030 on Pacman
  • davaatseren : erguu har gechii nar hezee ch amjiltanad hurehgui
  • Admin : tsedsee just scored 1578 on Snake
  • Admin : tsedsee just scored 832 on Snake
  • Admin : tsedsee just scored 332 on Snake
  • Admin : tsedsee just scored 131 on Snake
  • Admin : tsedsee just scored 130 on Snake
  • odonchimeg : hi solongos kino bkuu yumuu
_PLEASE_LOGIN

Онигоо

-Байна уу? Ээж үү, ээж ээ би авгай авч байгаа.
-Их сайн байна, миний хүү. Ээж нь маш их баяртай байна.
-Гэхдээ, ээж ээ, негр хүүхэн ш дээ?
-Хамаагүй дээ, аав ээж чинь арьсны үзэлтэн биш.
-Гэхдээ ээж ээ, дөрвөн хүүхэдтэй юм аа…
-Зүгээр ээ, миний хүү, хүнд хүн илүүдэх биш.
-Тэгээд бид хаана амьдардаг юм билээ гэж бодож байна.
-Гэртээ л хүрээд ирэхгүй юу даа. Аав чинь эр хүн байна, учир ойлгоно биз.
-Аа, та?
-Ээж нь чамтай утсаар ярьчихаад, боож үхье дээ.

 

Ханшийн Мэдээ