Хэзээ, Хаана, Юу?
- Сар шинийн Баярын мишээл ТВ нэвтрүүлэг Оакландад 2012-02-19 (22:00 - 23:59)
- АНУ дахь МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН "Эмэгтэй Таны Хөгжил" АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ 2012-03-10 (13:00) - 2012-03-11 (23:59)
- Оросын алдартай дуучин Валерий Леонтьев Лос Анжелест 2012-04-01 (19:00 - 23:59)
- Stars of the Russian Ballet in Northridge, CA 2012-05-04 (20:00 - 23:59)
- Оросын алдартай дуучин Валерий Меладзе Лос Анжелест 2012-05-06 (19:00 - 23:59)
Инээхүү Дээр Шинээр
| Попын хааныг тойрсон элдэв шуугинаас |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2009-07-06, Даваа | ||||
Майкл Жэксоны бие хамгаалагчаар ажилладаг байсан Мэтт Фиддес гэгч попын хааныг нэгэн болзоот бүсгүйтэй байсан хэмээн мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ "Тэрхүү эмэгтэйг хэн байсан гэдгийг би зарлахгүй ээ. Амьдрал нь эрээнтэй бараантай байсан үед нь попын хаан хайрлаж хүндэлдэг онцгой хүн байсан талаар гэр бүлийнхэн нь мэдэж байгаа байх гэж би бодож байна. Хичнээн удаан хугацаанд би тэднийг хосууд байсан гэдгийг сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ хэд хэдэн газар амьдарч байхад нь хамт байсан гэдгийг нь би мэднэ. Гэхдээ тэр бүсгүй олонд өөрийгөө дэлгэх эсэх нь өөрийнх нь эрх. Гэр бүлийнхэн нь ч энэхүү хувийн асуудлыг нь ярих эсэхэээ өөрсдөө шийднэ биз” хэмээжээ. Попын хаан хоёр ч удаа гэрлэж байсан бөгөөд 1994 онд нэрт дуучин Эльвис Преслийн ганц охин Лиза Мэритэй сууж байсан бол 1996 онд том хүүхдүүдийнхээ эх Дебби Роутай гэрлэж, гурван жил хамтдаа амьдарсан билээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард найман ихэр хүүхэд төрүүлэн дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан Надя Сулеман гэгч эмэгтэйн ихэр хүүхдүүдийг Майкл Жэксон өргөн авах хүсэлтэй байсан гэнэ. Надя Сулеманы хуучин төлөөлөгч хэлж байгаагаар “Хоёрдугаар сарын сүүлээр попын хаан тэдэнтэй холбогдсон гэнэ. Анх Майклийг залгахад тоглоом л гэж бодсон. Учир нь өдөр бүр хэдэн зуун утасны дуудлага бид хүлээж авдаг байсан. Тэдний ихэнх нь алдартай одууд л даа. Нэг өдөр утасны цаана байгаа хүн маань, Сайн байна уу. Би Майкл Жэксон байна хэмээхэд би бага зэрэг шоконд орсон. Майкл хүүхдүүд ямар байгааг, Надя хэрхэн энэ бүхнийг зохицуулж байгааг сонирхоод, хэрвээ Надя хүүхдүүдээ өсгөж, асрах боломжгүй бол өөрт энэ эрхийг эдлэх боломж байгаа эсэхийг асуусан л даа. Үнэхээр онцгүй. Тэр үнэндээ хүүхдүүдээ зарах уу гэж л асууж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс би шууд л татгалзсан хариу өгсөн” хэмээжээ. Алдарт дуучны эх Катерин Жэксон нэг л өдөр хүүг нь нас барсан хэмээх утасны дуудлага ирэх вий дээ хэмээн үргэлж айн, түгшдэг байсан бол энэ бүхэн нь өнгөрсөн зургадугаар сарын 24-ны пүрэв гаригийн өдөр биелэлээ олсон байна. Хүүгээ өвчин намдаах хүчтэй эм байнга хэрэглээд байгааг мэдсэн ээж нь хүүдээ ойр байж, энэ бүхнийг нь зогсоохыг хүсч байсан ч дийлээгүй ажээ. Эмгэнэлт дуудлага авсан өдрөө ээж нь хүүгээ байгаа Рональд Реаганы нэрэмжит , Калифорнийн их сургуулийн эмнэлэгт очиход нулимсан далайд живсэн бусад хүүхдүүд нь хүлээж байсан ажээ. Өвчин намдаах эм амьдралыг нь авч одно гэдгийг мэддэг байсан Катерин хүүдээ хичнээн хэлж байсан ч хайртай бага хүү Майкийгаа аварч чадсангүй. Попын хаан Майкл Жэксоныг нас барсных нь дараа гурван хүүхдийнх нь хувь заяа хэрхэн шийдэгдэх эсэх нь олны анхаарлыг татаж байна. Одоогийн байдлаар эмээгийнхээ асрамжид байгаа хүүхдүүд удахгүй хэнтэй амьдрах эсэхээ шүүхийн шийдвэрийн дагуу шийдүүлнэ. Аавынхаа гэрээслэл ёсоор бол эмээтэйгээ юмуу аавынхаа хамгийн сайн найз, дуучин Дайна Росстой хүүхдүүд үлдэх юм. Майкл хоёр том хүүхдийнхээ загалмайлсан эцгээр “Гэртээ ганцаараа” киноны од Макалай Калкинийг сонгосон бол загалмайлсан эхээр нь нэрт жүжигчин Элизабет Тайлорыг нэрийдсэн билээ. Хэдийгээр хүүхдүүд нь олны нүдэнд дандаа л баг, халхавчтай явж байдаг боловч олон түмэн аль хэдийнэ цэнхэр нүд, цагаар арьстай гэдгийг нь олж мэдэн, хүүхдүүд нь Майклийн төрсөн хүүхдүүд биш гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Үнэхээр ч тэдний цагаан арьс, цэнхэр нүд нь аавынх нь төрөлхийн бараан төрх, хар арьснаас тэс ондоо, эсрэг зүйл билээ. Харин нэгэн үл мэдэгдэх эмэгтэйгээр тээлгүүлэн төрүүлсэн бага хүү бага Принц нь буюу аавынх нь нэрлэдэгээр Блэнкэт нь бараан хар үс, хар нүдтэй, боровтор арьстай ажээ. Хүүхдүүдийг нь өөрийнх нь бус гэсэн олны хэл аманд няцаалт өгөхийн тулд тэрээр 2003 онд Мартин Башир хэмээх нэр хүндтэй сэтгүүлчтэй нээлттэй ярилцлага хийхдээ өөрийнх нь гэр бүл хар, цагаан, бүр Ази цустай холилдсон эрлийз гэр бүл ажээ. Өөрийнх нь төрсөн эцэг Африк гаралтай ч цэнхэр нүдтэйг, зарим нэгэн эртний өвөг дээдэс нь Кавказ, Энэтхэг гаралтай хүмүүс байсныг дурьдсан байна. Хоёр жилийн өмнө буюу 2007 онд хагас тэрбумын хөрөнгөтэй хэмээн зарлуулж байсан попын хаан нас барахдаа ч гэсэн тэр хэмжээний өр үлдээгээд буцсан билээ. Тиймээс албан ёсны өв залгамжлагчид болох гурван хүүхэд болон ээж Катерин нь ихээхэн хэмжээний өв өвлөх нь үү? Овоолсон их шороо шиг өр хүлээж авах нь уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
Г.Уянга news.mn
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-09, Пүрэв ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





