Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

la_newyear_nextstep_2008_067

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 49 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

Бага насны минь шүтээн баяртай! Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-07-07, Мягмар
Image 
 
Өнөөдөр буюу 7 сарын 7-ны өглөө АНУ-ын телевиз сувгуудаар Лос Анжелесийн Стэйплс Төвөөс шууд цацагдсан Michaеl Jackson Memorial –ыг гэртээ 2 хүүтэйгээ хамт үзэж суув. Өмнөх өдрүүдэд миний бага насны шүтээний тухай гарсан нэвтрүүлгийг онлайн, телевиз, youtube-ээс үзэж, өөрийн сонсох дуртай байсан дуунуудыг FM, CD-нээсээ дахин сонсож, 2 хүүдээ клипүүдийг нь үзүүлж MJ-ийн тухай ярьж өглөө.
 
 

10 жилийн бага ангийн хүүхэд би хамаатан охинтойгоо анхны удаа видео приставкаар Jackson-ы Thriller-ийг ёстой “сүнсээ зайлтлаа” айж том өрөөний ширээн доор нуугдан үзэж байхад, кинон дээрхи зомбинуудаас цочин идэж байсан хоолоо хивсэн дээрээ асгаж эгчдээ загинуулж байсан билээ. Тухайн үед Монголд видео приставкнууд дөнгөж орж ирж байхад хамаатны эгч маань Японоос гэрийхэндээ нэгийг явуулж хүүхэд бид хэдээс гадна томчуудын сонирхолыг ихээхэн татан гадаадын техникийн хөгжлийг гайхан шүтэж байсан удаатай юм. Өнөөдрийн хүүхдүүд “видео кассет” гэж юу байдгийг ч бараг мэдэхгүй явж байх үед бид хэд 15-20 жилийн өмнө тэдгээрийг олдохгүй эрдэнэс гэж хайрлан пленкийг нь олон удаа ороож гэмтээхгүйн тулд олуулаа нэгнийндээ цугларч уран сайхны кино, гадаадын дуучид хамтлагуудын бичлэгийг үзэж суудаг байсан билээ. Roxette, Pink Floyd, Madonna, George Michaеl, Elton John, Bee Gees, Michael Jackson гэх мэт нэртэй гадаадын хамтлаг, дуучдын бичлэгүүд хүн бүрт олдодгүй байхад хамаатны ах эгчийнхээ буянаар үзэж, Майкл шиг бүжиглэх гэж өрөөндөө хэд хэдэн цагаар “үзэж таардаг” байсан түүхтэй.
 
Bad, Billie Jean, Thriller, Beat It гэсэн дуунуудыг сонсож үгнүүдийг нь цээжилдэг байсан бид хэд шүтээнийхээ хөдөлгөөнүүдийг нь бага ч гэсэн цээжилж хоорондоо хэн нь Майкл шиг бүжиглэдэгийг үзэж орой байрныхаа гадаа дуугийн дуулж, кассет тоглуулагч дээр хөгжмийг нь тоглуулж байлаа. Плакатыг нь олж ханан дээрээ үлгэж бараг үнсэх холгүй байсан би тэр үеийн бага насны дурсамжуудаа энэ 10 хоногийн дотор дахин эргэн санаж өөрийн шүтээн байсан Майклдаа дотроо баярлалаа гэж хэлж даанч эрт энэ хорвоог орхин явлаа гэж гашуудаж байна.
 
Миний гашуудлыг дэлхий даяар олон шүтэн бишрэгч, хөгжим сонирхогч хүмүүс бас хуваалцаж байгаа болов уу гэж бодож байна. Ямар ч л байсан өнөөдрийн салах ёсыг үзэж байхад хорин мянган хүний суудалтай Стэйплс төвд дуучинтай салах ёс хийх эрхийг авах гэж 1.6 сая гаруй хүн интернэтээр бүртгүүлсэн ч дөнгөж 8750 хүн л энэ эрхийг олж авсан байна. Попын хааныг эцсийн замд нь үдэн, хүндэтгэл үзүүлэхээр алдарт дуучид болох Стиви Уондер, Мэрай Кэри, Ашер, Лайонель Ричи, Женнифер Хадсон, Жон Мэйер, нэрт сагсчин Коби Брайнт, Мэжик Жонсон, Мартин Лютер Кингийн хүүхдүүд, Куин Латифа, Ларри Кинг гэсэн цуутнууд иржээ. Москва, Париж, Лондон, Нью-Йорк, Йоханесбург, Лос Анжелес гэсэн дэлхийн том хотуудад шүтэн бишрэгчид нь гадаа цугларч гадаа том дэлгэцээр Майклтай хийж байсан салах ёсыг шууд үзэж даган дуулж сэтгэлийн үгсээ хэлж байсан юм.

Бурхан шиг төсөөлөгдөж байсан бидний шүтээн даанч бэрхшээлтэй мөн богино амьдралтай байсан юм. Майкл шиг дуучин, бүжигчин ойрын хугацаанд гарч ирэхгүй л болов уу.
 
Тавтай нойрсоорой, Майкл. Энэ дэлхийг дуу хөгжимөөр өөрчлөхийг оролдсон чамдаа баярлалаа.

 

Ed,
www.lamongols.com




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн Tiimee - 2009-07-10 14:05 - Зочин
 
 
Ter bol Burhanaas hun torolhtond ilgeegdsen beleg baisan yum. Harin tsag hugatsaanii huvid Michael-g buruu tsagt iruuljee. Burhan humuusiin uhamsar, oyund ni iheehen naidsan ni tuunii aldaa bolson yum bolov uu. Udaa daraalan ooriin baigaa baidal, ovchin zovlon, uchir shaltgaanaa tailbarlan helseer baital humuus tuuniig ni ul oishooj, ogt oilgohguin deerees tuuniig shuun heleltsej, yag oorsod shigee adilhanaar bodon hatuu muu ugeer helj doromjilsoor butsaagaad yavuullaa daa. Hunii horvood ergej torood hereggui shuu, Michael mini. Az jargaltai, divaajingiinhaa orond l setgel sanaa amgalan taivan amidar daa.
 
2. Бичсэн ene medeeg bichigch mash sain - 2009-07-07 21:57 - Зочин
 
 
:cry
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-17, Баасан )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 20 цаг, 31 минут - ийн өмнө
  • Admin : sarangoo just scored 14420 on Pacman
  • Admin : sarangoo just scored 9150 on Pacman
  • Admin : sarangoo just scored 6030 on Pacman
  • davaatseren : erguu har gechii nar hezee ch amjiltanad hurehgui
  • Admin : tsedsee just scored 1578 on Snake
  • Admin : tsedsee just scored 832 on Snake
  • Admin : tsedsee just scored 332 on Snake
  • Admin : tsedsee just scored 131 on Snake
  • Admin : tsedsee just scored 130 on Snake
  • odonchimeg : hi solongos kino bkuu yumuu
_PLEASE_LOGIN

Онигоо

Хоёр шинэ орос буу хална
-Өчигдөр орой харьж явсан чинь нэг хүн, “Туслаарай, аллаа” гэж хашгираад.
-Тэгээд?
-Тэгэхээр нь гүйж очоод… туслаад… алаад…

 

Ханшийн Мэдээ