Гах
18
2014

Фото Агшин


la_fasionparty_2008_062

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 18 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



МУГЖ ДУУЧИН САРАНТУЯА: Би Болдхуягийг ирэхээр сайхан хуушуур хайрч өгөөд л явуулдаг Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-07-21, Мягмар

Image 

-Дуучин Сарааг хэт их биеэ даасан учраас энэ байдал нь эргээд алдаа болж очдог гэж хүмүүс ярьдаг. Таны хувьд бардам байна гэж чухам юуг хэлэх вэ?

Миний хувьд уран бүтээлч хүн өөрөө эрх чөлөөтэй өөрийн гэсэн үзэл бодолтой бусдад агаар ордоггүй эдийн засгийн болоод сэтгэл зүйн байдал биеэ даасан байх нь хамгийн чухал гэж боддог. Тэгээд ч алдаанаасаа айдаг хүн хэзээ ч зоригтой алхам хийж амжилтыг бүтээж чаддаггүй. Хийсэн уран бүтээлээ төр ард түмэнээрээ үнэлүүлнэ гэдэг дуучин хүний хувьд цаашдын хийх уран бүтээлд нь шинэ эрч хүч зөв энергийг өгдөг. Шагнал дагаж хариуцлага гэдэг шиг одоо хийж байгаагаасаа илүү ихийг хийж бүтээ гэсэн өндөр хариуцлага оногддог гэж ойлгодог.

 

Нөгөө талаар бусад шиг алтан дундаж бариад магтуулах ч үгүй муулуулах ч үгүй яваад байх надад зохидоггүй юм шиг санагдсан. Тийм учраас бусдын адил үргэлж шинийг хийхийн төлөө өнөөгийн залуучуудтай хөл нийлүүлж алхахыг хүсдэг. Хүний амьдрал өөрөө хэмжээ хязгаартай гэдэг шүү дээ. Ганц олдох амьдралаа өөрийнхөө хүссэнээр дуртайгаа хийж бүтээж явсаар тавилангаа дагавал болно байх. Яахав хүмүүс намайг хэт биеэ даасан гэж ойлгож байгаа бол надад энэ байдал илүү их таалагддаг. Ер нь би ямар нэгэн юманд хүлэгдэх дургүй. Хийж байгаа ажилдаа дуртай, хэнээр ч хэлүүлэхгүй хийж чаддаг учраас бусад хүмүүст бардам юм шиг харагддаг байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч эмэгтэй хүн эрхэмсэг байж л хорвоо оршин тогтноно биз дээ.  

-Таны хувьд хөрөнгө мөнгө, найз нөхөд, нэр алдрыг юу гэж ойлгодог вэ. Хүмүүс өөрийг чинь 2 хүүхдийнхээ аавуудаас дэмжлэг аваад, тоглолт хийгээд боломжийн амьдардаг гэж ярьдаг. Ер нь гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулж байна…

-Хүмүүсийг миний хувийн амьдрал руу хэтэрхий ихээр өнгийгөөд байгаад би дургүй ханддаг. Сараагийн амьдрал бол Сараагийн л амьдрал ш дээ. Монголоор дүүрэн баян амьдралтай хүмүүс байхад ганц бие дуучны амьдралыг ухаж төнхөөд байдаг нь надад таалагддаггүй. Олны нүдэнд даруухан царайлсан хэрнээ цаана хөрөнгө мөнгө нь хэтийдсэн тийм хүмүүс олон байгаа. Тэд өнөөдөр дэлхийн хэмжээний үнэтэй машин унаад л өндөр өртөгтэй хаусд амьдарч нийгмийн хөгжлийг өөрийн нүдээр бүх зүйл болж байгаа мэтээр харж байна. Манайхан тийм хүмүүсийг ямар аргаар мөнгөтэй болсоныг нь шалгаад тэдний амьдрал руу өнгийвэл хавьгүй дээр байх гэж хэлэх байна. Өнөөдөр Сараа бусдын дээр гарчихаагүй бас доор нь орчихоогүй дундыг бариад л амьдралаа аваад л явж байгаа. Сүүлийн хэдэн сар намайг салсан нөхрүүдээсээ ч юм уу хүүхдүүдийнхээ эцгүүдээс мөнгө татдаг гэж хэлж ярьж бичлээ. Одоо болоо ш дээ. Тэр хүмүүс чинь ардаа гэр бүлтэй, амьдралтай гэдгийг бодох хэрэгтэй. Ар гэрийнхэнд нь мэдээж хэцүү байж л таараа. Аль эсвэл манайхан намайг хүүхдүү-дийнхээ эцгүүдээс мөнгө аваасай гэж хүсээд байдаг юм болов уу ойлгохгүй л байна. Гэхдээ хүүхдүүдийнхээ эцэг, эх гэдэг хариуцлагыг хэзээ ч мартаж болохгүй. Миний хувьд өнгөрсөнөө сөхөөд байдаг нэгэн биш ээ, харин ч тусгаар тогтносон эмэгтэй болов уу гэж боддог. Зах зээлийн нийгэмд хэн хөдөлмөрлөж хөдөлж байна тэр хүний амьдрал мэдээж сайхан байх нь ойлгомжтой. Бусдын хэлээд байгаа шиг Сараа хэн нэгнээс дэмжлэг туслалцаа авч амьдардаггүй. Надад тийм амьдрал зохих ч үгүй. Хүүхдүүдийнхээ өмнө маш том хариуцлага хүлээсэн нөгөө талаар миний дуунуудыг сонсдог намайг дэмждэг ард түмэндээ сэтгэлийн өртэй явдаг учраас би цаг наргүй хөдөлмөрлөж нарнаар гараад сарнаар гэртээ орж байна. Анх тайзан дээр гарч дуугаа дуулсанаас хойш хорь гаран жил болж өнөөдөр Сараа гэдэг нэгэн брендийг бий болгож чадсан болохоор миний уран бүтээлийг дэмжиж хамтран ажилладаг манай улсын томоохон байгууллагууд байдаг. Тэдэнтэйгээ хамт дэм дэмээрээ болж л байна. Манайхан монголд ганцхан Сараа байгаа юм шиг л хандаад байж болохгүй биз дээ. Өөрсдийн уран бүтээлээрээ олонд танигдсан Ариунаа, Болд, Жавхлан гээд олон мундагчууд байна. Тэднийг мөнгө яаж олж санхүүгийнхээ пирамидийг хэрхэн босгож байгааг яагаад сонирхож болохгүй гэж магадгүй тэднээс сонирхолтой зүйл гарах ч юм билүү.

-Сүүлийн үед хүмүүс хүүдийнхээ боловсролыг хамгийн их анхаардаг болж таны хувьд хүүхдүүдийнхээ боловсрол дээр хэр анхаарч байна.

-Одоогоор нэг их анхаараад байгаа зүйл алга. Сурах ёстой сургуульд нь сургаад л явж байна. Би боддог юм, хүүхдүүдээ өндөр өртөгтэй үнэ сургуульд оруулна гэж боддоггүй. Эхлээд хүүхдийнхээ авъяасыг тодруулъя юунд илүү хандлагатай байна тэрийг нь нэлээн анхаарч байгаа. Би хүүхдүүдээ оюунлаг сургуульд сургана гэж боддог. Одоогоор миний хүүхдүүд бусдын адил дундаж хэмжээнд жирийн л англи сургуульд сурч байна. Яахав хүмүүс миний хийж байгаа алхмуудыг хэтэрхий тасарчихсан тансаг амьдралтай гэж ойлгоод байдаг шиг санагддаг. Гэнэт Бали арал руу нисээд л тэнд амраад л байж байгаад Герман, Итали руу нисээд байхаар энэ ямар мөнгөөрөө яваад байна гэж хардаад байгаа нь надад мэдрэгддэг. Над шиг өдөр 10-16 цагт хөдөлмөрлөж байгаа юм чинь жилдээ ийм хэмжээнд амарч болно биз дээ. Бас хүүхдүүдээ хүссэн сургуульд нь сургаж болмоор л юм. Ер нь би өнөөдрийг биш маргаашийг тэрний цаана хүлээх ирээдүйг харж амьдардаг.

-Өөрийг чинь гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрдөг гэж сонссон юм байна. Хэрвээ шаардлага гарвал гоо сайхны хагалгаанд ороход бэлэн үү?

-Өнөөдөр дэлхий хөгжөөд олон улсад гоо сайхны мэс ажилбарыг хүлээн зөвшөөрсөн байна. Би ямар холливудын алдартай дэлхийн хэмжээний кино жүжигчин биш учраас гоо сайхны хагалгаа хийлгээд байх шаардлага байхгүй. Хэрвээ хүн өөрөө өөрт тохиолдоод байгаа гоо сайхны асуудлаа дийлэхээ больсон тохиолдолд байгалийн алдааг засах нь зөв гэж боддог. Хамгийн гол нь хэнээр хэрхэн засуулсан дараа ямар үр дүн хүлээх вэ гэдэг нь чухал гэж ойлгодог.

-Таныг хувцаслалтан дээрээ анхаардаггүй гэж хүмүүс ярьдаг. Та энэ яриатай санал нийлэх үү?

-Харин зарим нэгэн хүмүүс ийм яриа гаргадаг юм шиг байна лээ. Би хувьдаа санал нийлдэггүй. Хэрвээ Сараа хувцаслалт тал дээрээ анхаардаггүй алдаа хийдэг байсан бол өнөөдөр ийм алдартай явахгүй байсан болов уу. Хүмүүсийн хүссэнээр хувцаслахгүй байна гэж байгаа бол тухайн хүний намайг үзэх үзэл гэж ойлгоно. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг биз дээ. Алдартай дуучдыг тайзан дээр олны өмнө бусдаас ялгаруулж харагдуулахын тулд ямар хувцасны сонголт хийвэл илүү хүмүүсд хүрэх вэ гэдэг тал дээр имиджмeйкрүүд ч яс юман дээр мэдэхгүй ш дээ. Яахав зөвхөн имиджээр гарч ирж байгаа уран бүтээлчидэд их чухал байх. Миний хувьд үзэгчдийн 100 хувь таашаалд нийцэх гэж хувцасладаггүй. Яг өөрийнхөө хэмжээнд л хувцасладаг. Магадгүй энэ тэнд Сараа муухай хувцаслаад хүн амьтан ухаан алдууллаа гэж сонсоогүй биз дээ.

-Өөрийн тань нүдээр монголын рок попын хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд би өөрөө дотор нь хутгалдаад явж байгаа болохоор дүгнэж хэлээд байх утгагүй байх. Ер нь бид чинь өөрсдийн хэмжээндээ явж байгаа. Нөгөө талаар сүүлийн үед гоё аялгуутай дуу ховордчихсон байна. Энэ байдал ганцхан монголд ч биш дэлхий даяар аялгуу муутай дуунууд дуулагддаг болсон. Өнөөдөр бидний дунд аялгуу алга байна. Дандаа дуу чимээ, ритм эргэн тойрон байгааг бүгд л сонсож байгаа. Яахав өдрийн од шиг ганц нэг гоё аялгуутай дуу олддог шүү. Монголын рок попынхон дунд шинэ сэлгэх хүч янз бүрийн хөгжмийн урсгал чиглэл хүчтэй орж ирж байгаад баяртай байдаг. Манай рок попынхон азид нэлээд дээгүүрт ордог байсан. Одоо ч манайхан тэр байраа алдаагүй урагшилж байна.

-Саяхан нэлээн олон хүн ерөнхийлөгчийн зарлигаар гавьяатын тэмдэг энгэртээ зүүсэнд хүмүүс жаахан дургүй хандаад зарим нэгэн хүмүүс нь авсан шагналаа буцааж байх шиг байна. Энэ тал дээр гавьяатын хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Ардчилсан гэсэн гоё тодотголтой нийгэмд амьдарч байгаа бид уг нь их азтай хүмүүс гэж боддог. Харамсалтай нь манайханд нэг муухай зан байхын хийж бүтээж байгаа хүний ажлыг төр үнэлээд өгөх ёстой шагналаа өгч байхад хүмүүс тэрэнд өгөөд хэрэггүй гэх утгатай хов яриад явдагт ичдэг. Тэр хүмүүс хийх ёстой ажлаа нэр төртэй хийгээд л авах ёстой гавьяа шагналаа авч байгаа. Ер нь хэнийг шагнах шагнахгүй байхыг бид мэддэг юм биш төр гэдэг ард түмний сонголтоор бий болсон байгууллага шийддэг гэж ойлгодог. Хэрвээ ард түмэн мэддэг бол тэр ард түмний гавьяатаа өгнө биз. Миний хувьд бусдад атаархаад байх нэгээхэн шалтгаан байхгүй учраас бүгдийг гаднаас нь л хардаг. Хамгийн гол нь гавьяат цолыг урьдчилаад өгөх, цагт нь өгөх, оройтож өгөх гэдэг дээрээ ялгаатай байдаг байх. Манайд гавьяат аваагүй генийн мундаг хөгжилтэй хөгжмийн зохиолчид байж л байна. Тэд төрийн концертонд хөгжим зохиодоггүй болохоос өнөөдөр гайгүй гэсэн цэнгээний газарт тоглоод л явж байгаа. Эдгээр хүмүүсийг дэмжих нэрийг нь гавьяатад дэвшүүлэх хүмүүс цөөхөн байна. Сая ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай ажлаа өгөхөөсөө өмнө манай Дашдондогт гавьяат өгсөнд үнэхээр баяртай байгаа. Дашка бол ийм хэмжээний шагнал авах хүртлээ урлагт зүтгэсэн хүн гэж би хувьдаа ойлгодог тийм ч учраас түүнийг гавьяат авхад хүмүүс дургүйцээгүй гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед нийгэмд болж байгаа бүхнийг Лермонтовын “Беччерон” шиг үгүйсгээд байгаа нь олон талаас ул суурьтай бодож хийхийг хэлээд байх шиг санагддаг. Цаг хугацаа өөрөө бүхий эдгэрэл гэдэг болохоор удахгүй бүх зүйл сайхан болно гэж найдаж байгаа.

-Таныг Буян компанийн Жаргалсайхан гуай нэлээн дэмждэг гэж сонссон юм байна…

Image-Намайг уран бүтээлч гэдэг үүднээс олон компаний захиралууд дэмжиж хамтарч ажилладаг. Буян компаний хувьд манай “Хөх тэнгэр” хамтлагийг анхлан үүсгэн байгуулсан нэг ёсондоо манай хамтлагийн загалмайлсан эцэг Жаргалсайхан гуайг гэж хэлж болно. Энэ хүн бол монголын рок поп урлагт их юм хийсэн хүн наад зах нь тоглолтын тасалбарыг үнэ цэнэтэй болгож гаднаас өндөр хурдтай чанартай хөгжим оруулж ирсэн гээд тоочоод байвал олон юм ярих байх. 1990-ээд оны үед Чойном, Цэдэндорж гуай нарын хориотой байсан яруу найрагчдын шүлгээр дуу зохиолгуулж цомнол бичүүлж явсан нэгэн. Ийм хүнээ бид хайрлаж хүндэлдэг.

-Өөрийн тань дуунуудаас ганцаардал мэдрэгдээд байх шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үнэнийг хэлхэд ганцаардсан хүмүүс Өнчин цагаан ботго юм уу эсвэл Гоолингоог дуулдаг байх. Хүний амьдрал үйл явдлаар дүүрэн байдаг гэдэг шиг заримдаа надад ганцаардах үе байдаг. Яагаад гэвэл тийм гуньсан үед юм бодогдуулсан дууг дуулах ч юм уу сонсоход таашаал мэдрэгддэг. Дандаа цоглог аятай дуу сонсоод дуулаад байна гэж хэзээ ч байхгүй. Хүн гэдэг чинь өөрөө аймаар уйдамтхай амьтан болохоор манай хөгжмийн зохиолчид улиралыг нь тааруулж аялгуу хийдэг гэж ойлгодог. Тэрнээс биш Сараа гэдэг хүн гунигтай дуулаад байгаа юм биш гэж хэлмээр байна. Ганцаардал гэдэг миний ойлгож байгаагаар бүх зүйл нь бүтэхгүй талруугаа явж байгаа хүний мухардалд орсон үеийг хэлэх болов уу. Уран бүтээлийнх нь зам үргэлж шулуун байгаа дуучнаас яаж ч бодсон ганцаардлын өнгө аяс бараг сонсогдохгүй шүү. Сараагийн гунигтай дурсамжийн дуунууд дуулаад байгаа нь маш сайн дэглэсэн жүжиг байхгүй юу. Энийг л манайхан ойлгохгүй намайг хөөрхий ганцаардаж гэж хэлээд байх шиг санагддаг.

-Хүүхдүүдийн чинь аав хүүхдүүдээ эргэж ирдэг үү. Та хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг биз дээ.

-Манай Эрхэмээгийн аав Болдхуяг Алтан гадас одон авсан гэж дөнгөж сая найзаасаа сонслоо. Тийм болохоор орой гэртээ хариад хүүгээ аавтай нь яриулаад баяр хүргэнэ гэж бодож байгаа. Бид хоёр хүний хийдэггүй зүйлийг хийгээгүй болохоор бусдаас санаа зовоод л дуугарч ядаад л хэн хэнээсээ нүүр буруулаад байдаггүй. Хүүхдийнхээ амьдралд тохиолдож байгаа баярт үйл явдлууд дээр уулзаж хамт байдаг. Болдхуягийг ирэхэд нь сайхан хуушуур хайрч өгөөд л явуулдаг. Тэрнээс биш хүмүүсийн бодож байгаа шиг асуудал бид хоёрын дунд байхгүй. Хүүхдүүдийнхээ санхүүгийн асуудлыг би өөрөө шийддэг. Яахав эцгүүд нь өөрсдийн санаагаараа туслая гэвэл миний зүгээс хүлээн авна. Би хүүхдүүдийнхээ эцгүүдийг сайн яваасай, сайхан амьдраасай гэж боддог.

-Таны төрсөн өдрийн тоглолтыг хэр олон хүн үзэв. Тоглолтын ивээн тэтгэгч байгууллагаа хэрхэн зохицуулж байна. Сүүлийн үед дуучид бизнесийн зорилгоор тоглолтоо зохион байгуулдаг болсон юм шиг санагддаг…

-4 сард тоглосон миний төрсөн өдрийн тоглолтыг манай улсын шилдэг байгууллагууд болох Хаан банк, Жи-мобель зэрэг байгууллагууд дэмжиж ажилласан болохоор би ханатал нь тансаг хэмжээнд зохион байгуулж чадсан гэж бодож байгаа. Урд урдын тоглолтуудаасаа олон зүйлээрээ ялгаатай болсон. Намайг тоглолтоо хийх гэж байхад манай нэг эгч надад чиний фэнүүд чинь чиний спонсор юм байна гэж хэлж байсан. Эдийн засгийн хямралтай энэ үед 20 мянган төгрөгөөр цаг заваа үрэн байж миний тоглолтыг маань үзсэнд сэтгэл хангалуун байгаа. Одоо цагт ямар ч дуучин хүн уран бүтээлээрээ амьдарч байгаа учраас нэг төрлийн шоу бизнес гэж хэлж болно. Тухайн хүн хийж чадаж байвал яадгийм бизнес болгох хэрэгтэй. Бид одоог хүртэл дотооддоо тоглож боллоо одоо дэлхийн хэмжээнд гаргах шаардлагатай. Сүүлийн үед манайхан дуучдыг ардаа амьдралтай гэдгийг мэддэг болсон байна. Үнэндээ дуучдыг уран бүтээлгүйгээр нь төсөөлөхөд их хэцүү гэж боддог. Хамгийн сүүлийн үеийн бодитой спонсорын мэдээ гэвэл би сая 5 сард Япон дахь монголын оюутны холбооны урилгаар очиж тоглоод очиход манай сумочид намайг дэмжиж дараагийн гарах 14 дахь цомгийг ивээн тэтгэхээр болсон. Мөн энэ цомгийн маань дуунуудад хийгдэх видео клипийг манай Ама Бямбадорж ивээн тэтгэхээр амласан. Энэ бол хувь хүнд биш миний уран бүтээлд хандив өргөлөө гэж ойлгож байгаа.   

- Хүмүүс таныг дуучин Ариунаатай харьцуулж өрсөлдүүлдэг. Амьдрал дээр та 2 сайхан найзууд биз дээ…
 
-Манай үндэсний бөхийн хоёр Мөнхийг манайхан байнга хооронд нь сөргөлдүүлж бие биенийгээ үзэж чадахгүй болсон мэтээр яриад байдаг байсантай адил Ариунаа бид хоёрыг мөнхийн өрсөлдөгч дайснууд мэтээр ярьдаг гэдгийг бид хоёр хоёулаа сайн мэддэг. Ариунаа бид хоёрын хувьд амьдрал дээр тэр болгон уулзаад байж чаддаггүй. Хааяа ажлын завандаа уулздаг. Эмэгтэй хүмүүс уулзаад юу ярьдаг билээ тэрийгээ л ярьдаг. Уран бүтээлийн хувьд зүү орох зайгаа андууд гэж хэлж болно.

-Өөрийн тань мөнгө хайрлахгүй авсан хамгийн үнэтэй хувцас юу вэ?

-Миний сүүлийн хоёр тоглолтон дээр тайзны зураачаар ажилласан Түвшин гэдэг залуу брендийн оргинал хувцас тайзан дээр их муу харагддаг гэж хэлж байсан. Би үүнтэй санал нийлдэг. Нөгөө талаар мэргэжлийн хүн тайзны гэрэлд нь зориулан хийсэн олны хэлдгээр дуураймал хувцсыг илүүд үздэг. Би хэзээ ч тайзан дээр үнэтэй хувцас авч өмсдөггүй. Харин манай үндэсний томоохон баяр цагаан сар, наадмын үеээр монгол дээлээ өмсөхыг эрхэмлэдэг. Хамгийн сүүлд нэг монгол дээл нэлээн үнэ хаяж авсан. 

-Та СУИС-ийн дипломыг хэзээ нэгэн цагт авна гэж ярьдаг. Саяхан дипломоо авсан гэж сонссон юм байна.

-Харин тийм яриа гарсан байсныг би сонссон. Одоог хүртэл би СУИС-ийн дипломыг гар дээрээ тавиагүй л явж байна. Үнэндээ тэр сургуулийг төгссөн ч бай төгсөөгүй ч бай одоо чухал биш болсон гэж хэлье. Харин одоо сурч байгаа залуучууддаа хандаж хэлэхэд хүн сургуулийг сураад заавал төгссөн дээр шүү. Хамгийн гол би энэ мэргэжлийг эзэмшихийн тулд ямар үнэ цэнээр олж авч байгаа вэ эргээд мэргэжлээрээ хэрхэн яаж ажиллах билээ гэдгийг маш сайн судалж тооцох хэрэгтэй. Миний хувьд яг одоо дотор нь буцалж яваа монголын рок попын тайз л том их сургууль гэж боддог.

-Таны хувьд хайр дурлал гэж юуг хэлэх вэ. Амьдралыг хайргүйгээр төсөөлөхын аргагүй гэдэг шүү дээ…

-Амьдрал уран бүтээл хоёрыг яаж хайргүйгээр төсөөлөх билээ. Би хайрыг амьдралыг даван туулах амин дэм гэж боддог. Хүн бүхэн хайран дундаас төрсөн гэдэгтэй санал нийлдэг. Манай урлагийнхан чинь бие биенээ хайрлаж хүндэлдэг хүмүүс байдаг. Тийм ч учраас их хайрлаж дурладаг байх. Хайрыг зөвхөн хоёр хүний харилцаа гэж ойлгож болохгүй. Хайр өөрөө олон утгатай хамгийн наад талын жишээ л гэхэд эх орноо хайрлах хайр байна. Би боддын монгол шиг хөх тэнгэртэй цэнгэг агаартай улс орныг дэлхийн хаанаас ч олохгүй байх. Ийм сайхан эх оронд төрсөндөө бахархаж явдаг. Хорвоо дээр байгаа энэ олон хайраас жинхэнэ утга төгөлдөр хайр л жинхэнэ амьдралын хайр байдаг гэж ойлгодог. Хүн амьдралын хайрандаа их бодож тунгааж байж сонголтоо хийх хэрэгтэй. Ч.Лодойдамба гуайн хэлсэнчлэн сайхан хайр байдаг юм олдвол алдаж болохгүй гэдэг үгийн утгын би дотроо сайтар тунгааж явдаг. Энэ үг миний амьдралд дутагдаж явдаг шиг санагддаг.

-Уучлаарай танд ямар эрчүүд таалагддаг вэ. Амьдрал зохиогоод амархан салаад байх шиг санагддаг...

-Урлагийг сонгоод нэр алдрыг олоод олны анхаарлын төвд амьдарч байгаа хүнд зайлшгүй зарим зүйлийг золиослох шаардлага гардаг. Тиймээ чиний хэлдгээр би урьд нь амьдрал зохиосон тэгээд болохгүй болохоор зам замаа хөөсөн нь үнэн. Салдаггүй хос шиг гүрийгээд байж болох л байсан байх. Миний хувьд зоргоороо амьдрах нь илүү таалагдсан учраас сонголтоо хийсэн. Уран бүтээлч хүн сэтгэл зүйн хувьд асуудалгүй тайван байвал уран бүтээлдээ илүү их анхаарал хандуулдаг. Эсвэл тайван амьдралтай байгаад ус гоожуулсан уран бүтээлтэй байвал урлагийн ертөнцөд явах зам олдохгүй байх. Би урьд нь хэнтэй амьдраад салсныгаа мартчихдаг. Яагаад ч юм надад би тэр хүнтэй амьдарч байсан даа гэсэн бодол төрдөггүй. Өдий хүртэл ганцаараа амьдраад ирсэн юм шиг санагддаг. Ганцхан миний өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээж бодолд даруулдаг зүйл бол хүүхдүүд маань шүү дээ. Эргээд бодоход хүн гэдэг амьтан чинь өнгөрсөн үеийн дурсамжаараа хөглөгдөж амьдардаг юм байна. Гэтэл минийх эсрэгээрээ байдагт гайхдаг. Үргэлж завгүй байж уран бүтээлийнхээ төлөө санаа тавиад баахан гүйсний эцэст хааяа нэг найз хүүхнүүдтэйгээ суугаад дарс уухдаа өнгөрсөн амьдралаа зах захаас нь цухуйлгаад л өнгөрдөг. Тэгээд ч хайр гэдэг зүйл чинь хамт байхаар улам их мэдрэгдэж холдоод явахаар замхарч үгүй болдог юм шиг надад санагддаг. Цаг үргэлж хамт байсаар эхлээд дасна хайрлана, хүндэтгэнэ дараа нь халамж болж хувирдаг гэж сонссон. Миний хувьд амьдарч байсан хүмүүстэй хайргүй байсан гэж үгүйсгэхийн аргагүй. Амьдрал дундаас би ганц л хайрыг олсон тэгэхээр би дуундаа дэндүү их хайртай юм байна гэж бодсон. Надад ноомой царайлсан сулбагар эрчүүд таалагддаггүй. Өөрийн гэсэн үзэл бодолтой худал ярьж хуурч мэхэлдэггүй хэлсэн үгэндээ хүрдэг эрчүүд илүү ихээр таалагддаг. Манай эрчүүд бодит байдалтай эвлэрч чаддаг ухаалга тэвчээртэй, аливаа зүйлд ухаалаг ханддаг чадамжтай хүмүүс шүү дээ. Тийм болохоор эрчүүдийг ямар байлгах нь бүсгүйчүүд биднээс шалтгаалах байх.

-Дуучин Сараа хожмын өдөр цайгаа хамт уух ханьтай болье гэж боддог уу?

-Үнэндээ үр хүүхэдтэй хүн ганцаардлаас айдаггүй байх. Өнгөрсөн хугацаанд миний амьдралд тохиолдсон баяртай гунигтай бүхий л үйл явдлуудаа нэгтгээд ном бичье гэвэл одоог хүртэл миний дотор байж л байна. Ямар Сараа борлогдохоо байсан бараа биш дээ. Хожмын өдөр ханилаад суух эр хүн олдохгүй байна гэж байхгүй. Мэдээжийн хэрэг тухайн цагтаа сэтгэлд маань нийцсэн хайрыг булаасан тийм хүн таарах л байх. Одоохондоо уран бүтээл ажил гээд л хань ижилийн анд гарах завгүй л явна. Яагаад гэвэл хүүхдүүд маань бага нас залуу байгаа дээрээ жаахан ч гэсэн уран бүтээл хийх хэрэгтэй биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.


 

Б.Ганзориг

Сэрүүлэг сонин




Сэтгэгдэл (17)
1. Бичсэн zochin - 2009-07-23 13:58 - Зочин
 
 
Xooloonoos busad ni mangar....
 
2. Бичсэн beauty - 2009-08-05 00:36 - Зочин
 
 
saraadaa amjilt husie. saikhan emegtei sain duuchun shu hundelj yavdag.
 
3. Бичсэн kate - 2010-01-15 14:07 - Зочин
 
 
Goyo yariltslaga ogson bn. Uhaantai yum yarijee. Saraadaa amjilt huseye!
 
4. Бичсэн misheel - 2010-06-30 06:01 - Зочин
 
 
ih goe duuldag sn duuchin ariunaagaas l deer orosoor ih sn yaridag gsn mash tom amjilt hvsii :grin
 
5. Бичсэн iuna - 2010-06-30 23:46 - Зочин
 
 
amjilt husie chi chaddag hiideg buteedeg deer ni uhaantai tegeed l bolloo
 
6. Бичсэн dampil - 2010-07-01 23:22 - Зочин
 
 
chamd ih amjilt husehgui ee!!! zugeer l enertseeree guideg hun gej boddog shuu. chi gaihaltai shu uragshaa zarimdaa hondii ongo dugarah geed baidgaa anhaarna biz tehdee chi mundag ni shuu MONGOLIIN OK
 
7. Бичсэн лар - 2010-07-13 06:04 - Зочин
 
 
хүний нөхөр хулгайлагч ,нөхрийн хулгайч,авгай . монгол Хүүхнүүдээ Сараа авгай гаас болгоомжил нөхрийг чинь хулгайлах вий.
 
8. Бичсэн ганаа - 2010-08-18 21:09 - Зочин
 
 
Сараа эгч үнэхээр сайн дуучин сайхан сэтгэлтэй сайн бүсгүйд эр хүн эхнэртэй байх үгүй нь хамаагүй татагддаг байлгүй дээ. Амьдрал учраас
 
9. Бичсэн Зочин - 2011-04-21 20:06 - Зочин
 
 
Сараа маш сайхан хоолойтой үнэхээр чадалтай дуучин. хүмүүс түүнд атаархаж байгаа юм. Өөрийн гэсэн үзэл бодолтой, дайчин, байгаагаараа байж чаддаг үнэхээр гайхалтай эмэгтэй. Би ч гэсэн түүнд цайлганаар атаархдаг шүү :) Page Title
 
10. Бичсэн hishgee - 2011-05-26 05:57 - Зочин
 
 
hi.tanid amjilt husey.uneheer urlagiin tuluu zoliosloh heregtei zuiliig gargaj chadsan tsuuhun hunii heg hi zui yosoor ta yum aa.uuntei hench margahgui.hun uuriinhuuruu l bhad suuld ni haramsah yumgui saihan sh dee.tanid mash ih amjilt husey.
 
11. Бичсэн Хишигээ - 2011-06-30 18:10 - Зочин
 
 
Ларт: Лараа чи нөхөрөө булаалгаа юу. Хэрэв тэгээгүй бол дуугай бай за.Хоосон атаархагч. Юу ч хийж чадахгүй юм байж :grin
 
12. Бичсэн uugii - 2011-07-27 13:21 - Зочин
 
 
Mongoliin neg ch gesen emegtei erchuudees hamaaralgui amidarch chadaj bgaad bi mash ih bayarlaj bna.amjilt husey tsaashidiin chini amidral uranbugteeld tani.
 
13. Бичсэн сити - 2012-02-13 20:16 - Зочин
 
 
өөө зайлуул наадхаа тэр улс төрлүүнэ
 
14. Бичсэн zochin - 2012-10-19 03:22 - Зочин
 
 
sain duuchin shuu amjilt husie
 
15. Бичсэн zochin - 2012-10-19 03:23 - Зочин
 
 
amjilt
 
16. Бичсэн 16. - 2012-10-22 09:20 - Зочин
 
 
Arvan huruu tegsh amidral mash hovor shuu.
 
17. Бичсэн enkhe - 2013-03-09 20:36 - Зочин
 
 
:grin
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2009-08-02, Ням )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЭ ЖИЛИЙН ТӨВ ЦЭНГҮҮН
Shine holbooniihon odoo l goy bolj baina shuu. Ingeed baival demjihed belen shuu.
2014 12 18/ 11:22 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЭ ЖИЛИЙН ТӨВ ЦЭНГҮҮН
Hello, bolj bna shuu dee thanks lot
2014 12 18/ 00:56 цааш...

Лос Анжелесийн Шинэ Жилийн Хүүхдийн Сүлд Модны Наадам...
Хуухдийн шинэ жил болж байна даа,наад хараал ероолоо т...
2014 12 17/ 14:14 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
:) javascript:ac_smilie(';)') :) :) :) :) :) ;) ;)
2014 12 17/ 07:25 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
:) javascript:ac_smilie(';)') :) :) :) :) :) ;) ;)
2014 12 17/ 07:25 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
:) javascript:ac_smilie(';)') :) :) :) :) :) ;) ;)
2014 12 17/ 07:25 цааш...

Т.Туяажаргал: Бид Монгол чихмэл тоглоомын брэндтэй бол...
Unaga haanaas avch boloh vee end La d zaragdaj bgaa uy chadlaaraa tuslamaar bn
2014 12 14/ 09:15 цааш...

Nair: A Mongolian Cultural Night
Ene mongol hoolnii gazar gej dampyyrsan hool hiih uym a.byyzan dotroos us garch irj baigaam da.tsai ...
2014 12 13/ 18:29 цааш...

Nair: A Mongolian Cultural Night
xolbooniixoon ta nar ene zaraa mongolooroo bichildee oilgox xyn xeceg bna medexgyu nad metiin nastai...
2014 12 13/ 11:27 цааш...

ТА ЯМАР ЗОРИЛГООР АНУ-Д ИРЖ БАЙНА ВЭ?
:) :grin :p :p
2014 12 11/ 00:18 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЭ ЖИЛИЙН ТӨВ ЦЭНГҮҮН
Xuue chapakuudaa delgerengvi medeeleliig udaxgvi tavine getsen bgaa bizdee zaraa oilgoj unshaachee c...
2014 12 10/ 22:01 цааш...

Лос Анжелесийн Шинэ Жилийн Хүүхдийн Сүлд Модны Наадам...
Zarim neg nusakuudad xelie gar xuluu xudulguduggvi yma gexed gants vg nemerlexgvi bj duugai bai nusa...
2014 12 10/ 21:56 цааш...

MGL Studio: АНУ дахь ''Онц тээвэрчин'' Ж. Лхагвасүрэн
ene uls turchid bolson boloogui alban tushaaltnuud ichij amidraasai yam tamgin gazruudaas suudlaa ta...
2014 12 10/ 20:23 цааш...

Лос Анжелесийн Шинэ Жилийн Хүүхдийн Сүлд Модны Наадам...
nodnin ovliin ovgon n beleg ogoogui sh dee, haalgan deer oocherloj bgaad huuheddee belgiig n avch og...
2014 12 10/ 09:10 цааш...

Лос Анжелесийн Шинэ Жилийн Хүүхдийн Сүлд Модны Наадам...
Sain baitsgaana uu? 12 sariin 21,28 nii buten sain odor LA n maani tomchuudiin shine jil boloh uchi...
2014 12 09/ 23:05 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ