Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultday_2011_shinee_042

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 50 зочид холбоотой байна
Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Louis Vuitton Монголд хэрэгтэй юу? Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-07-22, Лхагва
Image 
 
Монголд байгаа хүмүүс гадаадад амьдарч байгаа бид хэдэд дуулгах нэг сайхан мэдээтэй байна: Францын Louis Vuitton-ы албан ёсны дэлгүүр нь удахгүй Улаанбаатарт Сүхбаатарын талбайн хажууд нээгдэх юм байна. Дэлхийн том брэндүүдийн нэг болох LV нь Монголд орж ирж хүүхэн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн нүдийг унагаах эд зүйлүүдийг танилцуулж, хүсэл мөрөөдөл нь болох гэж байна.
 
 
Сүүлийн үед дуучин Мадоннагийн сурталчилж байгаа LV нь бидний мэддэг классик болсон бор өнгөтэй шар үсэгтэй цүнх, түрийвчээс гадна бүх төрлийн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд эгэл нэгэн жирийн хүний хэрэглэх эд зүйл биш л юм. Америкт ажиллаж амьдраад сарын дундаж 1000-4000 ам. долларын цалинтай бид хэд хүссэн ч авч чадахгүй байгаа юмыг Монголд дундаж 100-500 ам. долларын цалин авч байгаа хүмүүс ямар мөнгөөрөө ийм үнэтэй брэндийн барааг худалдаж авах вэ гэдэг нь л сонин байна. Улсын төсвийн мөнгийг идэж буй сайд дарга нар, иймээ тиймээ том компани, корпорацийн захиралууд, тэдгээрийн ар гэрийхэн л иймэрхүү үнэ цэнэтэй юмыг эдлэнэ үү гэхээс тогтсон цалингаараа амьдардаг энгийн иргэдэд хүртээлтэй эд биш. Яахав, нэг талаараа манай Монголчууд гадаад дотоод их явж их юм үзэж нүдээ тайлж, соёлтой улс орны хүмүүс ингэж амьдардаг, ингэж хувцаслаж, иймэрхүү эд зүйлсийг хэрэглэж, иймэрхүү хоол хүнсийг хэрэглэдэг гэсэн ойлголттой болж, дэлхийн глобалчилалттай зэрэгцээд хөлөө нэгтгэн явж байгаа нь мэдээжийн хэрэг сайшаастай.

Yves Rocher, Adidas, Nike, Christian Dior, BMW, Wagner, Swarowski, LandRover болон бусад брэндийн албан ёсны дэлгүүрүүд бий болж чанартай, дэлхийн нэр хүндтэй бараа  бүтээгдэхүүнийг танилцуулж эгэл жирийн энгийн хүмүүсд ч танигддаг болжээ. Сүүлчийн мөнгөө шавхаад, энд тэнд өр тавьж аль эсвэл гадаад дотоодод амьдарч байгаа ээж аав, ах эгчээсээ мөнгө нэхэн авч, хүсэж мөрөөдөж байсан Mercedes Benz юм үү сүүлийн үеийн Lexus, Akura, Ford –ын үнэтэй машиныг худалдан авч бензиний мөнгөгүй, 9911-тэй сүүлийн үеийн үнэ цэнэтэй моодны гар утастай бөгөөд утасныхаа төлбөрөө хийх чадваргүй Монголчууд бол Монголоороо зөндөө л байна. Нэг л их гял цал болсон мөртлөөсөө түрийвчэндээ сохор мөнгөгүй бид яахаараа үргэлж бие биенийхээ дээр гарах гээд байдаг юм бэ?

Ээж ааваараа байр сав, унаа тэргээ авахуулаад гангарч байгаа залуучууд гэртээ байгаа хүүхэддээ хоол хүнс авах мөнгөгүй байдаг. Нэг л их ганган, брэнд хөөсөн хүүхнүүд байгаа мөнгөөрөө өөртөө юм худалдан авч, түрүү жил өмсөж байсан гутлаа дахин өмсөж ажил дээрээ хүмүүсийн “нүдний булай” болж байснаас гээд шинээр худалдан авч эр нөхрийгөө аль 5 жилийн өмнө авч өгсөн куртка өмсүүлдэг жишээтэй. Хүүхэддээ сургуулийн бичиг хэрэгсэл авна гэж гарсан эмэгтэй замаараа их дэлгүүр орж өөртөө үнэтэй нүүрний будаг, үнэртэй ус аваад, хүүхэддээ “тэгэж байгаад нэг юм аваад өгчихнө” гээд явч байгаа нь Монголчууд бидний л зан. 

4 жилийн өмнө Монгол руу очиж найз нөхөдтэйгээ уулзаж ярилцахдаа “хоолонд орох уу” гэдэг асуултыг сайтар бодож байж хүндээ тавиарай гэж зөвлүүлэв. Гайхан “яагаад тэр билээ” гэж асуухад нэг л их үнэтэй машин унасан ганган гарууд тамхины мөнгө зээлээч гэж явч байна, зоогийн газарт хоолоо идчихээд төлбөрөө төлөхгүй “голорч” байна гэж дуулсан юм.

За би энд хүн муулъя гэж бодоогүй л дээ. Яахав, дуртай хүн LV авна уу, Gucci авна уу, Prada авна уу – тэр бол тухайн хүний хэрэг. Яахав, мөнгөндөө умбаж хийх газаргүй л явна биз. Монголд төсвийн мөнгө идээд халаавчиндаа бэлнээр 10,000 ам. доллартай явж байгаа хүн цөөнгүй л байна. Монгол гэлтгүй Калифорнид амьдардаг нэгэн найз маань АНУ-д ирээд өдрийн 2 ажил хийж мөнгөө цуглуулж “хөл дээрээ босож” 7 жилийн дараа өөртөө Lexus-ийн ганган SUV авсаныг нь танил найзууд нь сонсоод бас “хүний доор орохгүй” гээд баярхан баахан Lexus авав. Түрүү жилийн баяр наадмаар нэг нь Movado-ийн цаг авсан чинь бас бөөн хүн шуурч бүгд Movado-гоор гангарваа. Харин энэ жилийн баяр наадмаар манай Монголчууд жинхэнэ Louis Vuitton-оор гангарсан гэсэн сураг гарсан.

Саяхан Монголд байхад нэг найз маань “та нар брэнд гэж мэдэх үү, тийм дэлгүүр бас бараа Америкт байдаг уу” гэж инээдтэй зүйл асууж билээ. Монголд ухаан алдаад байгаа түүний авсан гэх үнэтэй цагийг WalMart - ад  зардаг гэдгийг тэр лав мэдэхгүй. Хэдийгээр тэрээр олон газар явж гадаадад олон жил ажилсан ч гадаад брэнд л бол мундаг гэх шинэ Монгол зан нь түүний нүдийг тагалсан бололтой.

Энэ мэтийн инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг зүйлүүд хаана ч байгаа Монголчууд бидэнд тохиолдож, мах цусанд нь л шингэх учиртай л юм болов уу. Харин хий дэмий ингэж мөнгө үрж байснаас бид яагаад Монголд байгаа ядуу юм уу өнчин хүүхдүүдэд тусалж болохгүй гэж? Яагаад бид тархи толгойндоо юм нэмж цэнэглэж болохгүй гэж? Apartment-ын 1 bedroom байранд олон roоmmate-тэй  амьдарч байж, гангарч байснаас хэрэгтэй юманд мөнгө төгрөгрөгөө зарцуулж болохгүй гэж үү? Ядаж Монголд байгаа хүүхдүүдэд тэтгэлэг маягаар  жилд суралцуулах боломжийг нээж өгч болно шүү дээ.

Би л “Монгол”, би л “Чингисийн үр сад”, би л “Монголоороо гоёдог” гэж орилж хашгирч байснаас Монгол оронд минь юу хэрэгтэй вэ, би гэдэг хүн жоохон ч гэсэн яаж туслах вэ гэсэн бодолтой болвол улс маань хөгжиж эхэлнэ. Таныг өдөр болгон 100, 100 доллар явуулж юм хий гэсэн хүн байхгүй. Наад захад 99 cent дэлгүүрээс бичиг хэрэг, өдөр тутмын хэрэглээний барааг олуулаа цуглуулж нартай өдөр сайн санааны ачаагаа бусадтай хамт Монгол руу явуулж ядаж 10 хүүхдэд сургуульд хэрэглэх юмтай, өмсөх хувцастай, амьдрах зорилготой болгож болно.

Монголчууд бид өөрсдөө хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх юм бэ? Биднээс илүү гадаадынхан сэтгэл зүрхээ Монголын ядуу, өнчин хүүхдүүдэд зориулж сайн санааны ачаа, 50,000 хүүхэд багачуудад очих өөрсдийн нэхсэн малгай, бээлий, ороолт, ноосон цамц гэх мэт зүйлүүдийг энд тэндэхийн хүмүүсээс жил бүр цуглуулан зардлуудаа өөрсдөө гарган контейнерээр явуулж байна (дэлгэрэнгүй: http://www.fireprojects.org орж танилцаж болно). Юм нэхэж чадахгүй байлаа гэхэд бид хувиасаа мөнгөн тусламж үзүүлж болно. Жишээ: 

http://www.unicef.org/mongolia/support.html - UNICEF

http://www.owc.org.mn/oyuntulkhuur - дуучин Оюунтүлхүүрийн хүүхдүүдэд туслах сан

http://www.cebraonline.com/snow-leopard-trust-70-c.asp - Монголд устаж буй цагаан ирвэсийн тоог үржихэд зориулагдсан энэхүү хүүхдийн тоглоомны худалдааг дэмжин хүүхдүүдэд Монгол болон Киргизийн авьяаслаг эмэгтэйчүүдийн хийсэн тоглоомнуудаас худалдан авч болно.

http://www.samaritanspurse.org/index.php/CHP/Childrens_Profiles - North Carolina-д байрлах Христийн Samaritan’s Purse Intl Relief гэдэг ашгийн бус байгууллага Монгол болон бусад орны хүүхдүүдэд зүрхний мэс засал үнэ төлбөргүй хийж өгч шинээр амьдрал бэлэглэдэг.

http://www.vap.org.uk/asia/mongolia/cultural-projects/workcamp-2009-1.html - VAP буюу Volunteer Action for Peace ашгийн бус байгууллага нь Монголд зуны зуслан, өнчин хүүхдүүдэд багшлах багш нарыг үнэ төлбөргүйгээр ажилуулж хүүхдүүдэд зуны амралт, англи хэлний хичээл заалгах сайхан боломжийг олгодог жишээтэй юм.

*Энэ хэдэн байгууллага, санг би онлайн search хийж байгаад олж авсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон өөр байгууллагыг та ч онлайнаар хайлт өгснөөр гарган ирж чадна.

 

Саяхан эх үрсийн баяраар Бэй Эриа, наадмаар Лос Анжелесд хүмүүс өөрсдийн хэрэглэхгүй ном, хувцас, шинээр худалдаж авсан бичиг хэрэгслүүдээ цуглуулан Монгол руу сайн санааны ачааг явууулсан билээ. Нэг иймэрхүү маягаар бид чадлаараа хэдхээн хүнд ч гэсэн тусалж чадвал өөрсддөө буян болно шүү дээ. Миний хэлэх гэсэн юм гэвэл, бид хэр удаан амьдарч, хэзээ хорвоо ертөнцөө орхин явхаа мэдэхгүй. Бид ирэхдээ нүцгэн ирдэг, явахдаа ч гэсэн авч явах зүйлгүй яваад өгдөг. Бид одоо брэндийн нэр хөөж хэн нэгний халаасанд мөнгөө өгч “мөнгийг нь угааж өгснөөс” хажууд туслаж болох хүндээ анхаарлаа тавья гэж уриалмаар байна.

Ер нь тэгээд бид өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй байна. Хятадын хямд, чанар муутай, юугаар ч хийсэн нь мэдэгдэхгүй, ямар бордоо хэрэглэсэн ч ойлгомжгүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэж байснаас өөрсдөө гараараа хийсэн эд зүйл, хоол хүнсээ авах хэрэгтэй. Бид өөрсдийн үйлдвэр үйлчилгээгээ хөгжүүлэхгүй бол хүмүүс тэгээд л ажил төрөлгүй, идэх хоол ундгүй гадаад руу гарахын тус болно. “Хүмүүсээ гадаад руу алдаж дууслаа” гээд амаа бариад байгаа мөртлөөсөө хийсэн зүйлгүй л байна. Бие биений дээр гарч, гэртээ хөргөгчиндөө идэх хоолгүй байж гадаадын нэртэй компаний барааг өдөр тутмын хэрэглээ болгон баярхаж явснаас өөрсдийн үндэстний бүтээгдэхүүнээ дэлхийн жишигт яагаад оруулж болохгүй гэж. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн урамыг бодож, Монголынхоо мөнгө хөрөнгөө Франц юм уу Англи уруу гаргаж байснаас Монголдоо л байлгая л даа. Юмыг багаас нь эхлээд хэрэгжүүлж болно. Бид өөрсдөө л хөдлөж, анхны алхмаа хийх хэрэгтэй байна. Бие биедээ урам хайрлаж, хүндэтгэн явцгаая. Нэг нэгний доор орж, хийж байгаа юмыг нь муулж байснаас дэмжээд л явъя л даа. Болохгүй юм гэж байхгүй. Дэлхийн нэртэй пүүс компаниуд нэг өдрийн дотор нэрд гараагүй нь л лавтай. Өчнөөн олон жил зүтгэж, шүдээ зууж явсаны эцэст гарч ирсэн шүү дээ. Бид нарт ч энүүн шиг хийж чадахгүй, мэдэхгүй юм гэж байхгүй.

Харин 3 сая ч хүрэхгүй хүн амтай Монголд Францын Louis Vuitton бол арай л бид нарт эрт ч байна, хэрэгцээгүй ч байна. Угаасаа мөнгө нь ч манайд орох биш, гадаад уруу явах тул бид нарт ямар ашиг байгаа юм бэ гэж л бодох хэрэгтэй. Мөнгө төгрөг, хөрөнгөтэй хүмүүс гадаадын улс орнуудаар явахдаа л авдаг юм байгаа биз. Харин Монголчууд бид нарт цэвэрхэн хот, хүүхдийн тоглох, спортоор хичээллэх талбай, хүүхдийн парк, мэдлэгээ сайжруулах материал, боломж нь хэрэгтэй...


Хүндэтгэн ёсолсон,

 
Image


Ed

lamongols.com




Сэтгэгдэл (12)
1. Бичсэн shigtge - 2010-04-08 12:33 - Зочин
 
 
xuue ene chini nogoo china d xiideg xuuramch garuud bna shdee. ene xuuramch buteegdexuunees olson mongoor yu xiideg gej bodoj bna ta nar. terrorist uil ajillagaa xunii naimaa xar tamxinii naimaa gex met xuuli bus xunii esreg chiglesen uil ajillagaag sanxuujuuldeg... xyataduud made in france gesniig ni xurtel duurailgaad xiichixdeg yum...Xuuramch buteegdexuuniig bitgii avaarai. xervee avbal ta xun torolxtonii esreg ajillagaand oroltsoj bna gesen ug.
 
2. Бичсэн Zolo - 2010-04-05 07:11 - Зочин
 
 
Ямар нэгэн бизнесийг эхлүүлэхэд заавал эдийн засаг, нийгэм, хүмүүсийн амьдралын төвшин,өрсөлдөгч гээд л олон талын янз бүрийн судалгаа хийдэг.Монголд өнөөдөр хотын замаар явж байгаа машинуудыг хар л даа. Хүмүүсийн өмсөж байгаа хувцасыг хар л даа. Ихэнх нь өндөр үнэтэй тансаг машинууд, үнэтэй хувцаснууд л өмсөж байна шүү дээ.Хүмүүс ч үнэтэй брэнд гэсэн хувцасаар гангарах дуртай болсон. Үүнийг л харсан болов уу? бас Улаанбаатар хотод гадаадаас ирсэн жуулчидыг оруулах гээд гоё дэлгүүр өмнө нь байсан билүү! Миний бодлоор энэ дэлгүүр нээгдсэн нь зөв өө. Орох нэг нь орж үйлчлүүлэх л биз. Орж чадахгүй нэг нь хажуугаар нь алхана биз дээ!
 
3. Бичсэн LV - 2009-08-05 15:03 - Зочин
 
 
shal huuramch
ene huuramcH baihoo aygui bol ta nar bodoldoo LV chin todorhoi hun amtai ulsiihan hun amn bolomjiin mongo hiidegl gajar needeh bolhoos manaih shig shariiin 500$ avdag gajar hudlaa baihaa ENE ONGOOJ BGAAN CHINA GIIN HUULBARL BAIH
 
4. Бичсэн USA-gaas mendchilj baina. - 2009-08-05 12:39 - Зочин
 
 
shal huuramch
Sain baitsgaana uu, ta bugdedee ene odriin mendiig hurgeye. Ene sedviin daguu hun bolgon l ooriin sanaa bodloo cholootoi heltsgeej bna daa. Minii huvid gevel bid mongold amidarch, ajillaj baihdaa busdiin l adil goyo huvtsas onsoj, unetei yum hereglej naiz nohdoosoo dutahgui yumsan gej tsalingaas tsalingiin hoorond or tavij, tuuniigee hajuu dah haniasaa shanalgaj l yavsan. harin ened irsen chin bi chin mash teneg, bogood boginohon bodoltoi amidarch yavj dee, HOORHII. Ter delguur ni neegdeh tusmaa sain yum bish uu, hen heden togrognii yum avch baih ni hamaa alga, hen uilchluulj baigaa ni sonin sh dee. Tedniig humuus haraad bugd tanin daa, haanaas olson yamar mongooroo avch baigaa ni shuud l haragdah yum bish uu, Uuniig hevleliin toloologchid ch sain olzuurhah bailgui, tedgeer humuus uchih erhtengui l yum bol yumaa avag l dee. Hartsgaaya. 
:eek
 
5. Бичсэн Adi - 2009-07-29 21:12 - Зочин
 
 
Mongoloos
gadaadad bga mongolchuud mongolinho talar neg l talas ni harsan uzel bodoltoi bh yumaa.buun yduuchuud,esvel avilga avsan baychuud,honogiin hooloo yay gj bj neg l ih brand huusun humuus bdag l gj bodhin.neg l ih uruvduj huurhiilsun humuus...
 
6. Бичсэн zochin - 2009-07-25 19:21 - Зочин
 
 
zochin
negentee neegdeh ni todorhoi boltson yumnii hoinoos oroitoj yaritsgaaj bgan bish u, naaduul chin ali hediin avah mongoo yahuu gsn humuus hed bgaag medchiheel neej bga bloor...nogoo heeli hahuuli yanhandalt hulgai deerem....
 
7. Бичсэн zochin - 2009-07-23 22:21 - Зочин
 
 
USA-d olon jil bolloo bi
Neeree Mongold baihdaa hund oligtoi haragdahiin tuld l amidardag baijee bi.End ireed shine mashin, house avlaa. Gevch hen ch namaig anzaarsangui. Ehleed ih uramgui bailaa. Ene baidal olon jil urgeljleheer hund gaihuulah gesen minii zan aranshin or ugui bolson doo.
 
8. Бичсэн Zochin - 2009-07-23 14:53 - Зочин
 
 
USA-d olon jil bolloo bi
BAIZ...ene Brand LV bairlaj mongoliin xotiin tov-iig chimj bolno,xarin xotiin tov bairlal, gazar omchlol-iixon mon nuxatstai xuleej avsan bol mon sain, Ashigaa tentsuu xuvaaj avch 2 talaasaa 10%,10%-iig mongoliin xotjiltiin baiguulaga, onchin xuuxediin suvilald, zam teever, zorchigchidiig tav tuxtai uilchluulex avto teever gex met-iin xamgiin chuxal xesegt xuvaaj ogvol zugeer dee.... 
OO tiim neg l ene shop-oor orj nud ni xuljiraad xooson garsan bolgon ix orovdoltei bolno. ter yaxav baidag l boloxoos tedniig buruutgaxgui XARIN uls toriin bolon tosov-iin mongo xumsaldag terguutenuud,exneruud orj yamar neg xudaldaj avbal MON XOOSON GARSANAAS xamaagui orovdoltei ter ni xooson garsan ooriin irgediixee xund ajil xiij xodolmorloj olson irgeniixee xuviig bieluulj tatvaraa tolson ter irgedee bodolgui xaixraagui zan ni XAMGAAS orovdoltei l dee....  
null
 
9. Бичсэн zochin3 - 2009-07-22 22:21 - Зочин
 
 
USA-d olon jil bolloo bi
Mash saihan sanaa, bas zov bichjee, 
Tiim demii tsag ni boloogyi uymiig odoo manaid oryylah shaardlag baihgyiee.Mongold onoodor honogoos honogt amidarch bgaa hyn , ail hed bilee, 
Joohon yhaanati baitsgaaya Mongolchyyd mini 
ooriig chini demjij bnaa. :zzz
 
10. Бичсэн zochin - 2009-07-22 20:05 - Зочин
 
 
zochin
MAsh Zuv zyitei bichjee. Bi bas ter teneg hymyysiin chin neg dyreeree mon bolgoo. Ooriigoo hondlongoos haraad bogsoo ulaital ichiv. Ene metchilin hedyylee shudarga baitsgaayaa.  
Bayrlalaa ED.
 
11. Бичсэн zochin - 2009-07-22 15:04 - Зочин
 
 
zochin
mash zob bichijjee. uneheer tiim shuu. demjij bainaaaaa :)
 
12. Бичсэн harin l dee - 2009-07-22 14:20 - Зочин
 
 
zochin
:?
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-08-16, Ням )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ