Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

img_1200120033_401

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 50 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Уилл Смит: Холливудын оддыг хараад яг тэдэн шиг хүн болно гэж хатуу шийдсэн Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-08-02, Ням
 Image
 
Дэлхийн шоу бизнесийн ертөнцөд өнгөт арьстай олон алдартнууд бий. Тэдний нэг бол дуучин, жүжигчин Уилл Смит. Тэрбээр Холливудын хамгийн их орлоготой жүжигчдийн нэгд тооцогддог. Уилл Смит өөрийн бага нас, эхийнхээ “АиФ” сонинд ярилцлага өгчээ.


-Таны бага насны тухай сонирхмоор байна. Ихэнх өнгөт арьстнуудын хүүхэд нас хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн байдаг?

-Өө, бас л харуудын адил өнгөрсөн дөө. Манай сургуулийн хүүхдүүдийн ихэнх нь цагаан арьстан байлаа. Би харуудтай тоглохоос нэг их зовоод байдаггүй байсан. Манай сургуулийнхан дажгүй. Намайг дээрэлхэнэ гэж үгүй. Өнгөт арьстан болж төрсөндөө гутардаггүй. Алдартай болсон болохоор харин ч хүмүүс намайг их хүндлэх юм байна шүү дээ.

 

Багадаа ямар хүүхэд байв. Ээжийнхээ тухай яриач?

-Нэлээд дүрсгүй хүүхэд байсан. Сургуульд сурах дургүй. Тэр ч бүү хэл, коллежид сурмааргүй байна гэж гэрийнхэндээ хүртэл хэлсэн удаатай. Тэд ингэж хэлэхээр их уурлана. Зодох шахна. Ээж маань “Чи л коллежид сурах хэрэгтэй” гэж учирлана. Коллежид сурахгүй бол өөдтэй амьдрахгүй гэж мөн ч их үглэсэн дээ.

-Тэгээд яасан. Үгэнд нь оров уу?

-Үгүй дээ. Аав маань надад харин ч гайгүй ханддаг байлаа. Тэгээд түүнтэй нэг хачин тохиролцоо хийж билээ. Тэр нь бүтэн жилийн турш дуу дуулж, хөгжим тоглоё. Хэрэв амжилт олохгүй бол коллежид сурьяа гэж би хэлсэн. Азаар тэр ондоо peп дуугаар том шагнал хүртчихдэг байлаа.

-Мундаг юм аа. Ээж тань тэр үед юу гэв?

-Ээж маань хатуу чанга хүн болохоор анх хэлсэн зүйлээсээ огт ухраагүй. Шагналынхаа мөнгөөр машин авч өгсөн. Ээж минь их баярласан даа. Түүнээс хойш би дуунаас ер салахаа больсон. Миний хобби гэхээсээ илүү карьер болсон гэж хэлж болно.

-Түүнээс хойш сургуульд сурсан л биз дээ?

-Мэдээж хэрэг, хэн ч гэсэн сургуульд сурч боловсрол эзэмших ёстой. Үүнтэй би санал нийлдэг. Ерөнхий мэдлэг шиг хүний амьдралд хэрэгтэй зүйл байхгүй. Би нэг их олигтой сургуульд сураагүй ээ. Бөөн дуу хөгжим болсон “амьтан” л байсан. Одооноос харин хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарч байна.

-Яагаад кино урлагийг сонгох болсон бэ?

-Холливудьн оддыг хараад яг тэдэн шиг хүн болно гэж хатуу шийдсэн. Тийм болохын төлөө их ч зүтгэлээ.

-Та хүүтэйгээ хамт “Аз жаргалд хүрэх нь” кинонд тоглосон. Нэлээд хэцүү дүр байсан гэж та нэгэнтэй хэлж байсан?

-Тийм ээ, амаргүй байсан шүү. Гэхдээ энэ ташрамд нэг зүйлийг хэлье. Жүжигчин хүн яг зураг авалтад орохын өмнөхөн өөрийгөө орчноосоо бүрэн тусгаарлаж чаддаг байх ёстой. Сайн дүр ийм нөхцөлд л төрдөг юм. “Аз жаргалд хүрэх нь” киноны Крис Гарднер гэж өөрийгөө бат итгүүлж чадсан тохиолдолд амжилтад хүрч чадна. Амьдрал дээр миний хүү бол миний хүү. Харин камерийн өмнө энэ зарчим алдагдана. Тэр зөвхөн жүжигчин л байх ёстой.

 

Э.Оджаргал

Улаанбаатар Таймс Сонин 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-08-11, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Профессор:
-Эр бэлгийн эс яагаад сүүлтэй байдаг вэ?
Хариулах оюутан олдсонгүй.
-За тэр эмэгтэй оюутан хариулаарай.
Нөгөө оюутан ичингүйрэн босож:
-Шүдний завсраар орчихвол татаж гаргахад амар байдаг юм болов уу…

 

Ханшийн Мэдээ