| САРНЫ ТУЯАН ДАХЬ PERSIEDS - ИЙН СОЛИРЫН БОРОО |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009-08-04, Мягмар | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2009 оны 8-р сарын 11-нээс 12-нд, мөн 12-ноос 13-нд шилжих шөнө PERSIEDS / грек нэр нь PERSEUS / одны орд байрлах байрнаас солирын бороо буюу од xарвах үзэгдэл цагт 60-90 удаа явагдана. Манай бөмбөрцөгийн хойд хагас буюу Америкийн нутаг дэвсгэр дээрээс илүү тод ажиглагдана. Ерөнхийдөө ХҮН ТАВАН ОД буюу CASSIOPEIA одны ордыг харж болох манай бөмбөрцөгийн хойд хагсын аль өнцгөөс ажиглаж болно.
Харин тэр үед тал сар гарсан байх болохлоор зарим жижиг од харвалт, солирын уналтын гэрэл тэр тод гэрэлд замхарч харагдахгүй байж болох юм. Энэ үзэгдэл нь 11-ний шөнө, орон нутгийн цагаар 23 цаг / 11pm before midnight / -аас эхлэх боловч оргил болох хамгийн ихээр харагдах үе нь 11-нээс 12-нд шилжих шөнө 1 цаг 30 минут / 1am after midnight /-д, дараа өдрийн 12-ноос 13-ны шилжих шөнө 1цаг / 1am after midnight /-т байх юм. Аяандаа сар өмнөд тэнгэрийг голлох болон үүр цайх үер харагдахаа болих юм. Иймэрхүү үзэгдлийг гэрэлтэй орчин буюу гэрэлтүүлэгтэй гудамж, зам, талбайгаас ажиглах нь үр дүнгүй, тохиромжгүй тул ямарч гэрэлгүй орчин болох цэцэрлэгт хүрээлэн юм уу эсвэл хотоос зайдуу газрыг сонговол илүү дээр болов уу. Дэнвэр хотын одон орон сонирхогчид голдуу уул руугаа гардаг. Энэ үзэгдэл нь ертөнцийн зүгээр зүүн хойд хагаст тэнгэрийн хаяанаас дээш 40 хэмийн өндөрт ХҮН ТАВАН ОД буюу CASSIOPEIA одны ордны доохон талд байрлах PERSIEDS одны ордноос харагдана. Хүн аль нэг гараа урдаа авч тэнийлгэн алгаа доош харуулан атгаад, атгасан алганыхаа хоёр захыг нэг нүдээрээ харах тэр өнцөг хэвтээ өнцгийн 10 хэмтээ ойролцоо байдаг ба гарын шууны тэнхлэгийн дагуу 90 хэмээр эргүүлбэл босоо өнцгийн 10 хэмийг төвөггүй олно. Энэ үед JUPITER буюу БАРХАСБАДЬ гариг монгол нэр нь ҮЛЭМЖ өмнөд тэнгэрийн хагаст голлон байрлах болно. Шөнийн тэнгэр харагдах 3 дахь тод гэрэлт биет гэдэг. Маш тод хурц ганцхан тэр од л тэндээ байх болно. Энэхүү сүүлт одны явж өнгөрсөн зам дагуу хоосон орон зайн хуйлралт үүсч түүнд татагдсан олон сая жижиг том сансар огторгуйн биетүүд цугларан бөөгнөрч үүлэнцэр буюу МОЛИР / METEORIOD /-ийн урсгалыг бий болгожээ. Ингээд жил болгон манай дэлхий бөмбөрцөг маань өөрийнхөө тойрог замаараа тэдгээрт ойртох үед дэлхийн татах хүчинд автагдсан молирууд атмосферт орж ирэн голдуу 75км-100км өндөрийн хоорондох МЕЗОСФЕР-ийг гатлахдаа шатаж галт бөмбөлөг буюу СОЛИР / METEOR / болон унаж ирдэг. Ихэнх нь замдаа шатаж дуусч замхардаг боловч том хэмжээний молирууд солир болон шатаж дуусалгүйгээр эх дэлхий дээр унаж улмаар хөрч унтаран ТОЛИР / METEORITE / болон хөрсөн дээрээс олддог. Зарим металли ихтэй молирууд солир болон шатаж унах үедээ хатуу төлөвөөсөө шингэн төлөвт шилжин халуун хайлмаг болон газар дээр унаж мөн царцан хөрч хатуу төлөвдөө эргэн шилжсэн байдаг. Үүнийг TEKTITE гэж нэрлэдэг. За ингээд уншигч авхай та бүгдийн ажиглалтанд амжилт хүсье!!! ТЭР ҮЕИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙГ!!!
Тайлбар: Сүүлт Од
Тайлбар: Тойрог замуудын бүдүүвч
Тайлбар: Толир буюу Метеорит Тайлбар: Тектита
Тайлбар: Солирын тэсрэлт - meteor burst Тайлбар: Солирын бороо - meteor shower
Тайлбар: Орион ордны солирын бороо
Тайлбар: Солирын бороо Тайлбар: HALE-ийн сүүлт од
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-09, Лхагва ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|







