Бич
29
2014

Фото Агшин


img_00201

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 30 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Хүүхдүүд ба техник технологи: Эцэг эхчүүд бид юуг анхаарвал зохилтой вэ? Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-08-07, Баасан
 Image
 
Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ хэрэгтэй үедээ холбогдох, хаана байгааг мэдэх гэж гар утас, хичээл номоо хийж, мэдээлэл олж мэдэг гэж  компьютер авч өгдөг. Гэтэл эдгээр хэрэгцээт хэрэгсэл хүүхдүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл санаа, амь нас, ирээдүйд нь хор учруулах бололцоотойг бодолцож явах нь зүйтэй билээ.

1.    Нойргүйдэл
Техник технологи хөгжихийн хэрээр бид технологиос улам л хамааралтай болж байна. Технологи хөгжөөгүй байх үед хүмүүс нар жаргамагц л унтацгаадаг байсан бол хүүхдүүд маань одоогийн энэ олон анхаарал сарниулсан техник хэрэгслүүдтэй өрөөнд ганцаараа шөнө орой  болтол олон цагаар унтахгүй байгааг хаалттай хаалганы цаанаас бидний ихэнх нь мэдэхгүй өнгөрөөж байна.
 
 
Энэ нь өнгөн дээрээ асуудал биш санагдаж байв ч нойрны дутагдал нь хүүхдүүдэд өдөр нь толгой өвдөх, биеийн эсэргүүцлийн системийн сулрал, ууртай бухимдалтай болох, никотин, каффейны хэрэглээг нэмэгдүүлэх, чих нь үргэлж шуугих, нүдний хараа муудах, анхаарал нь үргэлж сарних буюу эмнэлгийн хэллэгээр Attention deficit hyperactivity disorder зэрэг асуудлуудыг авчирдаг байна. Цаашилбал өвчин тусч магадгүй ч энэ бүхнээс урьдчилан сэргийлэх арга бол ердөө л шөнө орой гар утас, компьютерыг нь унтраах явдал юм. Хүүхдүүдийн яриагаар тэд гар утсаа орны хажууд тавьж унтаад шөнө хэдэн ч цаг болж байсан утас дуугарвал сэрж мессежинд хариу бичдэг гэцгээсэн юм.  

National Sleep Foundation байгууллагын зөвлөгөөнд сургуулийн насны хүүхдүүд болон томчууд 9-өөс доошгүй цагаар унтахыг ёстой гэдэг. Гэтэл 2006 онд үндэсний хэмжээгээр ахлах ангийн хүүхдүүдийн дунд хийсэн санал асуулгаар оролцогсдын дөнгөж 20 хувь нь 9 цаг унтдаг гэсэн бол тэн хагас нь хичээлтэй өдрүүдэд 8-аас бага цагаар унтдаг, 28 хувь нь долоо хоногт ядаж нэг удаа хичээл дээрээ унтдаг гэсэн байна. Энэ судалгаа авснаас хойш нөхцөл улам муудсан нь мэдээж. Capital Allergy & Respiratory Disease Center-ийн Dr.Myrza Perez-ийн хэлснээр “Гар утас, компьютер, ТВ нь хүний нойрыг сэргээх гэрлийн цацрагийг ялгаруулдаг. Энэ гэрэл нь нүдэнд туссан дүрсийг хүний тархинд дамжуулах үйлдлийг автоматаар идэвхжүүдэг” гэж байна. Тэгэхээр унтахын өмнө нь бүгдийг нь унтраалгаж байя.

2.    Машин барих явцад утсаар ярих, текстлэх нь аюултай
Утсаар урих нь жолоочийн анхаарлын ихээр сарниулдаг тухай та бүхэн олноор уншиж байсан бизээ. Тэгвэл хүүхэд залуучуудын маань хийх дуртай зүйлийн нэг жолооны ард тектлэх нь маш аюултай болохыг дараахь судалгааны дүн харуулж байна. Бодит жолооны ард хийсэн анхны судалгаагаар текстлэх өмнө нь лабораторит хийж байсан судалгааны дүнгээс хэд дахин илүүтэйгээр анхаарал сарнилуулдаг гэж гарчээ. Энэхүү шинэ судалгааг том тракийн сабинд 18 сарын турш байрлуулсан камерийн бичлэгт үндэслэж гаргасан ба текстлэж байсан жолоочийн аваар хийх эрсдэл нь текстлээгүй жолоочоос 23 дахин их гарчээ. The Virginia Tech Transportation Institute-ээс гаргасан энэ судалгааны явцад жолоочийн замаас текстээ унших, бичихээр нүдээ шилжүүлж байгаа хугацааг хэмжсэн байна. Аваар болохын өмнө болон бараг аваар хийх шахсан үеүдэд жолооч нар ойролцоогоор 5 секундыг текстэнд зарцуулж байсан ба энэ нь хурдны замд хөл бөмбөгийн талбайн хэмжээний урттай замыг өнгөрөөх хугацаа юм. Ийм урттай замд жолооч замаа харахгүй явна гээд боддоо.
36 мужид жолооны ард текстлэхийг хориглодоггүй бол 14 мужид, түүний дотор Калифорнид чихэвчгүй утсаар ярих, текстлэхийг хуулиар хориглосон. AAA байгууллагаас саяхан авсан санал асуулганд оролцогчдын 87 хувь нь жолооны ард текст, имэйл бичих нь замын хөдөлгөөнд оролцогчдод “маш аюултай” заналхийлэл авчирдаг гэж үзсэн нь согтуу жолооч нарыг заналхийлэл гэж үзсэн хүмүүсийн тоотой бараг адил хэмжээгээр /90 хувь/ байгаа юм. Залуучууд өөрсдийгөө олон зүйл зэрэг амжуулдаг шинэ үеийхэн гэж үзэцгээж жолооны ард утсаар ярих, эсвэл бусдад харагдахгүйг бодож текстлэж  байдаг тул аюул ослоос хүүхдүүддээ сэрэмжлүүлэх үүрэгтэй бид тэдэнд сайн ойлгуулж тайлбарлах хэрэгтэй байна. Тэгээд ч бичиж байгаа мессежийн 10-аас 8 нь бараг онц хэрэггүй зүйлс бичсэн байдаг гэж уншсан юм байна. Тэгвэл зогстлоо хариу бичилгүй хүлээж болохнээ.

3.    Бага насны хүүхдүүдийн мессеж, имэйлд хяналт тавь.
8-12 настай хүүхдүүд буюу твийнсийн /tween/  бараг 40 хувь өөрийн гарын утастай ба энэ тоо жилээс жилд улам нэмэгдэж байна. Дээр нь компьютерийг тооцвол тэд электроник ертөнц үрүү ах эгч нараасаа дутахгүй орж байна. Үнэхээр ийм олон техник хэрэгслэлийг багаасаа ашиглаж байгаа нь мундаг боловч Интернэтийн аюулын талаар огтхон ч ойлголтгүй байдаг тэдэнд муу хүмүүс байдаг талаар тайлбарлаж сэрэмжлүүлэх нь бидний үүрэг билээ. Энэ сард нийтлэгдсэн Cox Communications болон National Center for Missing and Exloited Children байгуулагагуудаас хамтран хийсэн “Tween Internet Safety Survey” судалгааны дүнгээс үзэхэд үндэсний хэмжээгээр дээрх насны хүүхдүүдийн 1/5 хувь нь өөрийн хувийн мэдээллээ онлайнд байрлуулсан ба тэдгээрийн бараг ј -тэй нь танихгүй хүн онлайнаар холбогдсон байна. Тэдний бараг 1/10 хувь нь танихгүй хүнд хариу бичиж, чатласан гэжээ. Америк хүүхдүүдийн 90 орчим хувь нь 9 нас гэхэд интернэтийг аль хэдийн хэрэглэж  эхэлсэн байдаг ба 11-12 насныхны 1/3 нь MySpace, Facebook-д өөрийн хуудастай гэсэн бол тэдгээрийн 61 хувь зургаа тавьсан, 48 хувь нь насаа худлаа бичсэн, 51 хувь нь танихгүй хүнээс мессеж хүлээж авч байсан гэжээ. Мөн судалгаагаар охидууд хөвгүүдээс илүү идэвхтэйгээр имэйл, чат, өөрийн хуудсаа шинэчилж байдаг аж. Хүүхдүүд ингэж интернетээр уулзсан огт танихгүй хүмүүстэй өдөржингөө өөрсдийн хувийн мэдээлэл, сэтгэл санаагаа хуваалцаж байгааг ихэнх эцэг эхчүүд анзаарахгүй өнгөрч байдаг.  

Энэ тоо баримтууд бидэнд юу өгүүлж байна?
-    Sexting буюу секси байдлаар авахуулсан зураг гар утсаар явуулах, хүлээн авах талаар хүүхдүүдтэйгээ ярилц. Америкийн ахлах насны хүүхдүүдийн 20 хувь нь өөрсдийн нүцгэн, хагас нүцгэн зурагнуудаа имэйл, утсаар явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
-    Техник, технологийг тэднээс хорих аргагүй ч аюулгүйн байдлын үүднээс тэдний мессеж, имэйлийг уншиж хяналт тавих болно гэдгээ эхнээсээ хэлж тохиролцоорой. 10 настай хүүхдүүдэд хувийн эрх чөлөөний асуудлаас илүүтэй аюулгүй байдал нь чухал билээ.
-    Тэднийг танихгүй хүнд утасны дугаараа өгөхгүй байх, танихгүй хүнээс мессеж авахгүй байх дүрэм тогтоо. Улсын өмгөөлөгчийн туслах, хүүхдийг хуурсан, уруу татсан гэмт хэргийн чиглэлээр ажилладаг Laurel White гаж донтонгууд аав ээжтэйгээ ойр харьцаатай хүүхдүүдтэй холбогдохыг боддоггүй бөгөөд асуудалтай байгаа хүүхдүүдийн зовлон сонсож ойлгож байгаа мэтээр “найзалж” итгэлийг олж авдаг гэсэн байна. Иймд хүүхэддээ MySpace, Facebook-ийн хуудаснынхаа хамгийн эхний 8 “найзуудынхаа” дунд эцэг эхийнхээ аль нэгийг оруул гэж хэлээрэй.
-    Хүүхдүүдийн сар бүр бичих мессеж, ярих минутанд хязгаар тогтоо. Ингэснээр тэднийг орчин тойрноо анхаарахгүй дэлгэцээ л ширтэн суудаг муу зуршилд бүр “орчихоос” хамгаалах болно. Мөн утасны төлбөрт нэмэр оруулж сургахад гэмгүй. Мөн буруу зүйл хийсэн тохиолдолд утсыг нь хураах арга хэмжээ авч бай гэж нэгэн сэтгэл судлаач зөвлөжээ.
Мөн MySpace, Facebook-ос гадна 8-12 насны хүүхдүүд зориулсан хамгаалалт сайтай сайтууд бий. Тухайлбал:
-    гишүүд нь сургалтын тоглоом тоглох, сайтын сонинд юм бичих зэрэг боломжийг олгодог www.whyville.net /үнэгүй/. 13-оос доош насны хүүхэд данс нээхэд эцэг эхийн имэйл хаяг шаардагдана. Уг сайтад чатлахын тулд хүүхдүүд сайтын дүрмийн хичээлийг судалсан байхыг шаардана. Мөн чатлах үед ямар нэгэн буруу үйлдэл ажиглагдвал сайтын 911-д даруй мэдэгдэж болно.
-    Өөрийн пингвинээ сонгоод тоглоом тоглох боломжийг www.clubpenguin.com олгодог. Хэрэв сарын 6 доллар төлөөд төлбөртэй гишүүн болбол өөрийн хуудсаа нээж болно. Хүүхдүүд 2 янзын чатлах аргаас сонгож болно: бэлэн бичсэн текстийг ашиглаж эсвэл өөрийн чөлөөтэй үгээр гэвч муухай үг блоклогдоно.
-    Хүүхдүүэд блог, имэйл бичих, зургаа хуваалцах, ижил сонирхолтой хүүхдүүдийн групп үүсгэх зэрэг боломжийг www.imbee.com сайт /үнэгүй/ олгоно. Эцэг эхчүүд кредит картын дугаараа өгч бүртгүүлэх ёстой. /ямар нэгэн мөнгө суутгахгүй ч муу хүмүүсийг бүртгүүлэхээс хамгаалах зорилготой/ Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийн блог, иэйлийг хянах бололцоотой.     

4.    Cyberbully буюу онлайнээр дээрэлхэж доромжлох нь.
ImageТа бүхэн бага байхдаа сургууль дээр хүүхдүүд дээрэлхүүлж доромжлуулсан, хуурч мэхлүүлэн олны дунд шившиг болсон зэргийн улмаас сургуульдаа явахаас дургүй болох, сэтгэл санааны өөрчлөлтөнд орох зэрэг тохиолдлыг харж эсвэл учирч байсан нь бизээ. Энэхүү үйлдлийг “Bullying”, дээрэлхээд байгаа хүүхдийг булли /bully/ гэж нэрлэдэг ба технологийн нөлөөгөөр орчин үед биеэр тохиолдохоос илүүтэйгээр электрон хэлбэрээр түгээмэл тохиолдох болжээ. Гар утас, интернэт нь булли заавал том биетэй, хүч чадал, эрх мэдэлтэй байж ядарсан нэгийгээ дээрэлхдэг дүр зургийг өөрчилж хүүхдүүдийг зовоогоод сэтгэл санаагаар унагааж байгаа нөхөр нэг муу жижиг охин ч байх боломжтой болгож байна. Булли нар имэйл, инстант мессеж, гар утас, текст мессеж, зураг, видео болон MySpace, Facebook зэрэг сүлжээг ашиглаж элдвээр нэрлэж дуудах, гадуурхах, гүтгэлэг тараах, зовоох /harassment/, сүрдүүлэх, өөр хүний нэрийн өмнөөс харьцах зэргээр хохирогчдоо зовоодог. “Online harassment” гэдгийг ”Онлайнээр байрлуулсан зүйл эсвэл мессеж хэн нэгнийг ичгэвэртэй байдалд оруулах, санаагий нь зовоох, эсвэл сүрдүүлэх байдал үүсгэсэн бол онлайн зовоолт гэнэ” гэж тодорхойлжээ. Wiresafety.org сайтад мэдээлснээр дунд сургуулийн хүүхдүүдийн 90% нь онлайнаар сэтгэл санаагаа зовоолгуулж үзсэн, 75% нь ямар нэг сурагчийн тухай муухай мэдээлэл харж, хүлээж авч үзсэн, 40% нууц үгээ хулгайд алдсан эсвэл дээрэлхүүлдэг хүүхэд нь нууц үгийг өөрчилж тэдний өмнөөс мэдээлэл тарааж байсан, эцэг эхчүүдийн зөвхөн 15% нь cyberbully гэж юу болохыг мэдэж байсан гэсэн баримт байна.
 

Найзыгаа хувцсаа сольж байхад нь зургийг аваад хүмүүст доромжилсон тайлбартайгаар тарааснаас өгсүүлээд хэн нь бичээд байгаа нь мэдэгдэхгүй чамайг үзэн ядаж байна гэхчилэн мессежийг өдөр бүр авдаг байсан зэрэг жишээ нь бараг жижиг тохиолдолд орж байна. Өнгөрсөн жил St.Louis хотын 13 настай охинтай онлайнээр танилцсан баньд нь гэнэт холбоогоо таслахаар болж чамгүйгээр хорвоо илүү сайхан байх болно гэж бичсэний дараахан тэр охин амиа хорлосон билээ. Гэтэл энэ хэргийг шалгах явцад амьдрал дээр тийм хөвгүүн байгаагүй бөгөөд тэр охины ойролцоо амьдардаг ангийнх нь охины ээж хуурамч нэрээр данс нээж тэр охиноор тоглож байсныг илрүүлсэн юм. Үүн шиг харамсалтай явдал болоогүй ч сэтгэл санааны хямрал, шаналал авчирсан олон жишээ байна. Саяхны нэг сонин дээр ахлах ангийн нэгэн сурагч оюутан болох жилээ Jason хэмээх нэг хүү Myspace-ийн хуудсаар өөртөө нь “найз” болохоор хүсэлт тавихад аав ээж нь байнга сануулдгийн дагуу болгоомжилсон ч хэд хэд чатласаны дараагаар өөрийг сэтгэл санааг ойлгодог сайн хүүхэд гэж танилцсан байна. Тэгээд 1 жилийн турш хэдэн зуун меесеж, гараар бичсэн захиа, зураг, ил захидал гээд л харилцаа холбоо улам батжиж, улам түүнд татагдах болсон ба хэд хэдэн удаа уулзах гэсэн боловч ямар нэгэн шалтаг гарж уулзаж чадахгүй байх болсон тул улам сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэлгүй болж, хичээл номонддо ч анхаарахгүй болсон үед нь азаар аав ээж нь анзаарч судалсны дараа тэр нь 3-аар доош ангид сурдаг охиных багын найз нь хиймлээр Jason гэдэг хүнийг бий болгож тоглож байсан байна. Үүнийг мэдсэний дараа өөрөөсөө ичиж, дур гутсан ч аав ээжийнхээ ачаар алдаанаасаа суралцаж дахин босч ирсэн гэж бичжээ. Тэр найз охин түүнээс гадна нэлээд охидуудад Jason-г бий болгож заримд хардуулах гэж нэгийг нь нөгөөд нь “чөтгөр” шиг хуучин найз охин гэх мэтээр бичиж үзэн ядуулах оролдлого хийж байсан нь илэрсэн байна.

 

Энэ муу муухай зүйлээс хүүхдүүддээ хол байлгахын тулд эцэг эхчүүд бид юу хийж болох вэ?   

Урьдчилан сэргийлэх.
-    Хүүхэддээ дээр дурдсан бүх хэлбэрийн сyberbully-ын талаар тайлбарлаж, хэрэв тааралдвал зоригтой байхыг сануулж ямар үйлдэл хийвэл дээрийг хэлж өгөөрэй. Булли чинь оролдоод зогсохгүй бол өөрсдөө хариу бичилгүйгээр эцэг эхчүүд, томчуудад мэдэгдэхийг сануул. Сургууль нь буллигийн эсрэг бодлоготой /policy/ бол сургуулийн захиргаанд хандаж болно.  
-    Нууц үгнүүдээ бусадтай хуваалцахгүй байхыг тэдэнд сануул.
-    Хүүхэд чинь найз нөхөдтэй байх нь түүнд хамгаалал, туслалцаа дэмжлэг болох болно.
-    Түүнчлэн хүүхдээ өөртөө итгэлтэй байж мөрөө цэх, харц дээшээ алхаж байвал хүүхдүүд оролдох бага байна. Судалгаагаар булли нар тэвдүү, өөртөө итгэлгүй, болгоомжилж байдаг хүүхдүүдийг илүү сонгож оролддог гэжээ.

Хэрэв тохиолдсон бол.

-    Бүх баримтыг хадгалж, хэвлэж ав.
-    Тэгээд Интернэт провайдертайгаа холбогдож хүсээгүй имэйл, мессежийг блок, хориг тавих хүсэлт тавьж хаалга.
-    Мөн бусад эцэг эхчүүд, сургуулийн захиргаанд болон хэрэв сyberbully нь сүрдүүлэг, хор хөнөөлтэй бол цагдаагийн газар мэдэгдэх хэрэгтэй.

Хүүхдүүддээ сyberbully болон хов живийн талаар ярилцаж дараахь зүйлсийг ойлгуул.

-    Бусдыг хүндэлж, ёс зүй, соёлтой байх. Амьдрал дээр ч, онлайнд ч нэг зангаараа бай. “Амьдрал дээр хэлэхээргүй зүйлээ онлайнээр хэлэх хэрэггүй” дүрмийг баримтал;
-    Өөрийн гомдол, бодол санаагаа тэр дор нь бусдад дамжуулах нь амар боловч найз нөхөд, багш, дасгалжуулагчийнхаа талаарх бодол, элдэв хов живийн талаар бодолтой байх, бусад хүүхдүүд тэдгээрийг чинь анхны зорилгоос өөр зүйлд ашиглах, тараах боломжтойг ойлго
-    Зарим хүүхдүүд зүгээр л тоглож хүүхдийн талаар элдэв зүйл тараадаг боловч эзэнгүй, өөр хүний өмнөөс бичсэн, тараасан эдгээр зүйл хэрэг дээрээ тухайн хүүхдэд маш зовлон шаналгааг авчирч болоыг хүүхдүүддээ хэлж байгаарай

5.    Интернэт мөр

Ажилд орох гэж байгаа том хүүхдүүд, залуучуудыг MySpace, Faceboo-ын хуудсандаа зураг, бичлэгээ бодолтой байрлуулахыг сануулахад илүүдэхгүй. 700 гаруй ажил олгогчоос авсан санал асуулгаас тэдний 44 хувь нь ажилд орох хүсэлт тавьсан хүмүүсийн хувийн вэб хуудсыг судалснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн 39 хувь нь ажилчдынхаа сайтаар “зочилсон” гэжээ. Албан ёсны ярилцлага, бичиг цаас нь тухайн хүний зөвхөн нэг талыг харуулдаг бол гүүглийн хайлтаар гаргасан мэдээлэл тухайн хүнийг уг ажилд сайн тохирох эсэхийг баталгаажуулах нөгөө арга болж байна. Иймд тэдэнд гүүглийн хайлтаар гаргаж хэн нэгэнд уншуулахыг хүсээгүй мэдээлэл, зургаа өөрийн хуудсан байрлуулахгүй байх, ядаж нийтэд хаалттай хэлбэрээр хадгалахыг анхааруулж ямар нэгэн интернэт мэдээлэл үүрдийн буюу “электроник шивээс” болохыг хэлж ойлгуулаарай.

20-оод насныханд хувийн нууцлалын асуудал нэг том асуудал биш санагдаж байгаа. Тэдний MySpace, Facebook-ын хуудсууд найз нөхөд, төрөл саднуудад зориулсан мэдээллүүд боловч танихгүй хүн ч гэсэн эдгээр мэдээлэл очих боломжтойг сануулж, дээр хэлсэнчлэн ажил олгогчид өргөдөл гаргачдыг интернэтээр шалгадаг гэдгийг хэлж байгаарай. Зарим коллежуудад оюутнаа ажлын зах зээлд бэлтгэхийн тулд Facebook-ийн дансаа хэрхэн цэвэрлэх вэ гэсэн семинар оруулж байгаа талаар уншиж байсан юм байна.  Түүнчлэн өөрсдийн хуурамч зодооны видео бичлэгийг хийж Youtube дээр байрлуулсан, хагас нүцгэн зургаа утсаар тараасан ахлах ангийн сурагчид сургуулиас хөөгдсөн, садар самуун сурталчилсан хэргээр гэмт хэрэгт холбогдох хүртэл асуудал ундруулсан тохиолдол гарсныг санаж бяцхан зугаа тоглоом насан туршийн чинь амьдралд хар толбо үлдээж болохыг тэдэнд сануулахад илүүдэхгүй байхаа.  

Мөн технологийн ачаар хүүхдүүдийн юу хийж байгааг болон хаана байгааг хянаж болох үйлчилгээ, технологиуд байдаг талаар дурдахад илүүдэхгүй байх. Үүнд: хаана байгааг нь таны гар утасны болон компьютерийн дэлгэцэнд интерактив газрын зураг дээр гаргаж харуулах Sprint-ийн Family locator /сарын $5/, GPS-тэй гар утастай хүүхдүүдийг хаана байгааг тогтоох, текстлэх, мессеж бичих, утсаар ярихад нь минутанд хяналт тотоох Disney Mobile Family Locator, GPS-ийн туслалцаатайгаар гэр бүлийн гишүүнийг чинь хаана байгааг газрын зураг дээр олох MapQuest Find Me /http://findme.mapquest.com/ сарын $3.99/, GPS-тэй гар утастай хүүхдүүдийг хаана байгаа, хаашаа ямар хурдтайгаар явж байгааг Teen Arrive Alive GPS /сарын $19.99/, Cat Trax /www.cattrax.us – $19.99/ болон машины “хар хайрцаг” гэж нэрлэгддэг AllTrack USA, RS-1000, Carchip E/X зэрэг төхөөрөмжүүд машины хурд, хаана байгааг тодорхойлох, хэт хурдтай болон машинд асуудал гарвал дохиоллоор мэдэгдэх, зарим нь машины електрон системтэй холбогдсон байдаг тул эцэг эхчүүд интернэтээр удирдаж хүүхдийн хаалгыг нь хаах, машиныг асаахгүй байх, сигналыг дуугаргаж болдог аж.

Эцэст нь, FBI байгууллагаас эцэг эхчүүдэд зориулан гаргасан Интернэтийн аюулгүйн зөвлөгөөг http://www.fbi.gov/publications/pguide/pguide.htm, Internet Keep Safe Coalition байгууллагын www.ikeepsafe.org, Web Wise Kids байгууллагын www.wiredwithwisdom.org сайтаас хүүхдүүддээ муу хүмүүсээс хамгаалах зөвлөгөө, сyberbully-ын талаар нэмэлт мэдээллийг www.stopcyberbullying.org сайтаас болон хэрэгцээтэй гэж үзвэл хамгаалалтын болон шүүлтүүрийн үнэгүй k9webprotection.com, safefamilies.org программуудыг сайтуудаас татаж суулгаарай. Мөн SearchHelp /$79.95/, Spector Pro /$99.95/, SpyBuddy /$69.99/, Cyber Patrol /39.95 – 12 сарын хугацаанд/ зэрэг төлбөртэй программуд байна.

Хүүхдүүд маань эрүүл энх байх болтугай.

Мэдээллийн эх үүсвэрүүд: SacBee сонин, “Parade”, “Parents” сэтгүүлүүд болон дээр дурдсан вэб сайтууд

 

Д.Баярсайхан /Сакраменто/

Даяар Монгол Сонин 




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн bilguun03 - 2009-08-19 13:18 - Бүртгэлтэй
 
 
humuus yagaad setgegedel bichihee bolichihson yum be esvel uzeh yum baihgui bolchihson yum uu unshih sonirholtoi yum baihgui baigaa yum uu zov zuitei l zovlolgoo baina heregjuulnee oor yanz buriin zovlolgoo ogch baigaarai unshih bolno
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-01, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Лос Анжелес хотын эцэг эх, сурагчдын анхааралд
Hiigeed bgaan bishuu tus bolj chadahguin bol gai bitgii bol za.
2014 09 26/ 18:14 цааш...

Лос Анжелес хотын эцэг эх, сурагчдын анхааралд
Haad holboogoo bolioch yamarch heregtseegui uych hiihgui baij
2014 09 26/ 13:57 цааш...

Ажиа гэгээн: Монголчууд та минь юу ч байсан хүн бэлдээд...
yu ch baisan hun beldeed ugchih ni geed suuj baidag humuus chini LAM nar bizdee. Maani unshihaas uur...
2014 09 21/ 20:04 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
:)
2014 09 21/ 08:28 цааш...

Лос Анжелесийн монголчуудын шатрын аварга шалгаруула...
Uur bolomjiin unetei bair oloh baihaa parking bas ih chuhal bolj ugvul coco shig neg dab hart bval...
2014 09 20/ 22:03 цааш...

Лос Анжелесийн монголчуудын шатрын аварга шалгаруула...
Ene shine darga chin harin ih syrhii zaluu Bain le ooroosoo mongo gargaad byani Bolon mgl d naad...
2014 09 20/ 22:00 цааш...

Лос Анжелесийн монголчуудын шатрын аварга шалгаруула...
gaihuulaad baisan monh-erdene darga bolsnoor mongolchuudiin holboo bairgui boloh shib... aldag on...
2014 09 18/ 20:24 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Mash ih zuil bodogduulahaar ih saihan yariltslaga bolj. Baatar ahdaa tsaashdiin ajil, amidrald chin ...
2014 09 17/ 17:24 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
Yaan da onigootoim yun hen goe gej araich dee nvdee Neegeed haraachee bvgd aimshgiin ymar ba neg or...
2014 09 17/ 06:30 цааш...

Лос Анжелесийн монголчуудын шатрын аварга шалгаруула...
neeree tiim chuu shatar bol ynexeer goe oo daan ch chag nargyi ajillaj baigaa boloxoor xuuxduud yac...
2014 09 16/ 23:06 цааш...

Өрнийн Зурхай
vnen bn bi busad ooriin yumaa hlh durgvi bvvvr nzasa hvrtl nuudag :eek
2014 09 15/ 23:17 цааш...

Лос Анжелесийн монголчуудын шатрын аварга шалгаруула...
tiim shvv @2
2014 09 14/ 22:53 цааш...

Т.Ариунаа: Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм ба...
Khytad Elbegeegiin zasgiin gazriig buulgakhaas naash ard tumen amrakhguiee. Zail Elbegee ekh oron kh...
2014 09 14/ 20:03 цааш...

Лос Анжелесийн монголчуудын шатрын аварга шалгаруула...
Ene temtseend anh udaagaa Lkhagva, Badral, Tormonkh, Sansar geh met olon humuus oroltsov. Hurj ireed...
2014 09 14/ 11:25 цааш...

Та хэдэн цагт төрсөн бэ? Төрсөн цаг хайр дурлал, зан ааш...
;) :eek hhe
2014 09 13/ 09:38 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ