| Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2009-09-16, Лхагва | ||||
![]() Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг нь “Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдайг” 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн Дэнвер хотноо зарлан хуралдуулах гэж байна. Хуралдайн үеээр хойд америкт амьдарч буй Монголчуудын тулгамдсан зарим нэгэн асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай ажлын төлөвлөгөөг боловсруулж мөн төлөвлөгөөг хэрэгжүүлхэд шаардагдах байгууллага, үйлчилгээний газруудыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг шийдвэрэлэхийг зорьж ажиллана. Анхдугаар Хуралдайн хэлэлцэх асуудлууд:
Байршил: Doubletree Hotel, Crystal Хурлын танхимд Хаяг: 3203 Quebec Street, Denver, CO 80207 Огноо: 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эхлэх цаг: 08:00 цагт
Хуралдайн хөтөлбөрийг энд дарж үзнэ үү. Хуралдайд оролцох хүмүүс Doubletree зочид буудалд хямдралтай үнээр хоногийн $79.00 (НӨТ) байрлах боломжтой ба нисэх онгоцны болон зочид бүуудлын хооронд үнэгүй автобусаар үйлчлүүлэх болно. Буудалд өрөө захиалахдаа 1-800-222-Tree(8733) ба 303-321-3333 утсаар холбогдож Mongolian Group гэж захиална уу. Мөн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэнвер хотын Байгаль, Шинжлэх Ухааны Музейд нээгдэх “Чингис Хаан” үзэсгэлэнгийн нээлт, Гала хүлээн авалтад оролцох боломжтой юм. Хуралдайн үеээр өөрийн бизнесээ сурталчлах ширээ ажиллуулах болон бидэнтэй хамтран ажиллах сонирхoлтой байгууллага хувь хүмүүс Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй хаягаар холбогдоно уу. Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү.
Зохион байгуулагчид:
|
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2011-02-16, Лхагва ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|






.jpg)