Мор
30
2014

Фото Агшин


mongolia-2

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 8 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Б.Солонго: Альтернатив урсгалаар дуулах сонирхолтой байгаа Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-10-19, Даваа
Image 
 
"UBS" телевизээс зохион байгуулсан "Universe best songs" төслийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан “Зүрхэнд гэрэлтэх од” киноны гол дүрийн жүжигчдийн нэг Б.Солонготой ярилцлаа. Сансрын нисгэгч, мэс заслын эмч болохыг мөрөөддөг байсан Б.Солонго өдгөө Монголын рок, попод хөл тавьж байгаа залуу уран бүтээлчдээс үзэгч, сонсогчдын хүлээн зөвшөөрөх хэмжээний цөөн дуучдын нэг болох ирээдүйтэй гэдгээ дээрх шалгаруулалтад оролцсоноор баталж чадсан юм. Б.Солонгыг "Universe best songs" гадаад дуу дуулаачдын уралдааны шилдэг оролцогч, “Оддын эрэлд” телевизийн реалити шоуны шагналт байрын эзэн гэдгээр нь уншигчид илүү сайн таних билээ.
 

-"Universe best songs” шалгаруулалтын үеэр үзэгчдийн зүгээс өөрийг чинь маш их дэмжиж байсан. Одоо та цаашид дагнан уран бүтээл хийх бодолтой байгаа юу?

-Ер нь урлагийн хүн болохыг хүсч байгаа. Багаасаа л дуулах дуртай байсан болохоор уран бүтээлч болно гэдэг миний хувьд аз завшаан гэсэн үг л дээ. Манай гэр бүлийнхэн ч гэсэн миний энэ сонирхлыг маш их дэмжиж байгаа.

-Ямар стилиэр дуулах сонирхолтой байгаа вэ?

-Багадаа бол янз бүрийн л дуу сонирхож дуулдаг байсан. Ардын дуу, зохиолын дуу, поп аль алийг нь л дуулахад гоё санагддаг байлаа. Харин одоо бол жааз юм уу альтернатив урсгалаар дагнаж дуулах бодолтой байгаа. Гэхдээ жааз дуулах хэцүү л дээ.

-Дуучин Б.Сарантуяагийн дууг та “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглохдоо гоё дуулсан байсан. Поп дуу өөрт чинь илүү зохих юм биш үү?

-Сараа эгч бол гайхалтай дуучин. Би дуучин Б.Сарантуяа, Хулан нарын дууг сонсох дуртай. Кинонд тоглохдоо Сараа эгчийн дууг дуулсан нь миний хувьд үнэхээр азтай хэрэг байсан.

-"Universe best songs” шалгаруулалтад оролцсон зарим уран бүтээлч "UBS”-тэй хамртарч ажиллах болсон байна лээ. Таны хувьд?

-Тодорхой яригдсан зүйл алга л байна. Ерөнхийдөө бол бие дааж уран бүтээлээ хийх бодолтой байгаа. Миний анзаарснаар манай шоуны оролцогчид ихэвчлэн бие дааж уран бүтээл хийхээр ажиллаж байгаа юм билээ.

-“Зүрхэнд гэрэлтэх од” таны анхны кино юу?

-Яг ч анхны кино биш л дээ. Өмнө нь аравдугаар ангиа төгсөөд нэг хүүхдийн кинонд тоглож байсан.

-Дахиж кинонд тоглох урилга ирвэл хүлээж авах уу?

-Магадгүй. Кинонд тоглох их сайхан юм билээ. Маш их таалагдсан.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Найруулагч. Радио, телевизийн дээд сургуулийг өнгөрсөн жил найруулагчийн мэргэжлээр төгссөн.

-Мэргэжлээрээ ажиллах уу?

-Мэдээж ажиллана. Гэхдээ яг ойрын төлөвлөгөөнд бол өөр зүйл байна аа. Яваандаа мэргэжлээрээ ажиллаж, гоё уран бүтээл хийх том мөрөөдөл байгаа.

-Танай гэр бүлийн хүн бас уран бүтээлч юм билээ. Би андуураагүй бол "A sound” хамтлагийн бөмбөрчин гэж сонссон?

-Тийм л дээ. Бид хоёр одоо нэг хүүхэдтэй.

-Магадгүй, нөхөртэйгээ хамтарч уран бүтээл хийвэл сонирхолтой л юм, тийм үү?

-Тэрийг ёстой сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ байж болох л юм. Энэ талаар бид хоёр нэг их ярилцаж байгаагүй юм байна.

-Шоуны хаалтын тоглолтон дээр өмссөн таны хувцас их өвөрмөц санагдсан?

-Баярлалаа. Яг тэр хувцаснуудынхаа загварыг би өөрөө гаргаж, эгчтэйгээ хамтарч оёсон л доо. Тийм болохоор хүмүүст таалагдсан бол надад сайхан л санагдаж байна.

-Нүүр будалтаа та хэнээр хийлгэдэг вэ?

-Өөрөө. Тэр нь амар байдаг юм.

 

Б.Дулмаа

Эх сурвалж: news.mn




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн mickey - 2009-10-21 22:32 - Зочин
 
 
amjilt
yostoi gaihaltai ohin busdiig dagan duuraidaggui uuriinhuuruu bsaar bgaad l hamgiin shildeg ni bdag hund taalagdah gej teneg yum yaridaggui hurhun ohin chamaig urgelj demjne shoo amjilt :)
 
2. Бичсэн yalguuungerel - 2009-10-23 23:51 - Зочин
 
 
din din
:) 
amjilt
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2009-10-21, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
los angeles монголчуудын наадам сайхан болсон юм байнаа наа...
2014 07 28/ 22:06 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
dooshoo evgui uner garaad boldoggui urd tegdeggui bsn ariun tsever sahiad nemer alga
2014 07 27/ 19:00 цааш...

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН "ТУЛГА" УРАН ҮГСИЙН НААДАМ-4" ...
2 халтуурчнаас арай дээр хумуус Монголоос ирсэн бол аж...
2014 07 26/ 12:56 цааш...

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН "ТУЛГА" УРАН ҮГСИЙН НААДАМ-4" ...
estoi unen shuu yruu nairagt durtai humuusl ene uil ajillagaag demjij yvuuldag tegeed oorsdiinhoo h...
2014 07 26/ 10:41 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Сайхан зохион байгуулжээ! Шүүмжилэхэд зохион байгуула...
2014 07 25/ 20:27 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
yah uu baina holboonii bairnii tolbor gedgees abhuulaad zondoolzarlaga baina...
2014 07 25/ 18:45 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Neeree ene holboo chini ingej ikh mungo oldog l ym bainashdee. Urid ni dandaa l shatlaa geed baisan ...
2014 07 25/ 18:19 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Holbooniihond bayar hyrgie amjilt hysie sain ajillasan shyy you guys
2014 07 25/ 15:21 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
LA mongol holboo odoo l neg sehel abah ongotei bna. Ene Ayur, Monkhzul, Baterdene nar elf eer ni heb...
2014 07 25/ 13:40 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Shineer exelj xiij baigaa gexed suuri ni zob orogdox gej baix shig daraa daraagiinxaa medeeg tsag al...
2014 07 25/ 12:57 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Shineer exelj xiij baigaa gexed suuri ni zob orogdox gej baix shig daraa daraagiinxaa medeeg tsag al...
2014 07 25/ 12:57 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Shineer exelj xiij baigaa gexed suuri ni zob orogdox gej baix shig daraa daraagiinxaa medeeg tsag al...
2014 07 25/ 12:57 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
yasan goy yum hiij taniltsyylga ni hurtel..goy bna. Holboondoo tys dem bolj yavii --ev negdeltei, he...
2014 07 25/ 12:55 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Amjilt hysie. Holbooniihoo ajild bygdeeree idevhtei oroltoyo, tedend bid itgej bolohoor bollooo.
2014 07 25/ 12:30 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО
Pooh ene tailangaa gargaad tavichihsan bainashdee.. Urid ni iim tailantaigaa tsug gargaj baisan holb...
2014 07 25/ 11:29 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ