Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

IMG_1115-1

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 54 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
ДАРЬГАНА (САЙН ЭРИЙН ХӨЛТ НУТАГ) Хэвлэ Имэйл
(9 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-11-05, Пүрэв

Image 

ДАРЬГАНГА  нэрийн учир холбогдол:  Дарь, Ганга гэсэн хоёр нэрээс бүтсэн энэхүү нийлмэл нэр нь  XVII сүүлчээс тус улсын зүүн хязгаарын нэгэн нутгийн албан ёсны нэр болж уламжлагдсаар хамрах хүрээ нь багасан багассаар одоогийн Сүхбаатар аймгийн өмнө хязгаарын нэгэн сумын оноосон нэр болсон.

 

 

Уг нутагт Дарь нэртэй уул, нутгийнх нь Дарь овоо гэнэ, Ганга нэртэй нуур байдаг ба энэ хоёр нэрийн нийлбэрээс Дарьганга гэдэг нэр үүссэн гэж нутгийнхан хуучилдаг. Судлаачид үүнийг зөвшөөрдөг боловч Дарь гэдэг уул, Ганга гэдэг нуурын нэр ер нь угтаа ямар учиртай болох хэдийд хэрхэн үүссэн болох нь тогтоогдоогүй. Харин энэ тухай домог яриа янз бүр байдгаас товчхон өгүүлье!. Үүнд:

1. Эрт цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа иргэж ирсэн нэгэн бадарчин Энэтхэгийн Ганга мөрний рашааныг бумбанд хийж авчраад , Молцог элсний хормойд булсан юм гэдэг. Хожим нь тэндээс булаг оргилж Ганга нуур үүссэн юм гэнэ.
  
2. Овооны тахилга наадамд тэр нутгийн Дарьхүү, Гангахүү гэдэг хүч тэнцүү хоёр сайн бөх үзүүр түрүү булаалцалдан гайхамшигтай барилдсаны учир нэгнийнх нь нэрийг овоонд нөгөөгийнх нь нэрийг нууранд өгч хоёр нэрийг хаматтган Дарь-Ганга гэх болжээ.
  
3. Дарь уул Ганга нуур гэдэг нэрийг Ар Монголын шарын шашины тэргүүн Түшээд ханы хөвгүүн Занабазар(1635-1724), Өндөр гэгээн буюу анхдугаар Богд Жибзундамба хутагт өгсөн гэж зарим хүмүүг ярилцах ч байдаг
   
Тэгвэл Монголч эрдэмдэн Жамсрангийн Цэвээн(1881-1940) өөрийнхөө зохиолдоо ,, ... Дарь хэмээгч уулын хуучин нэр нь Захын Хар Өндөр гэдэг нэртэй байсан ба эрт цагт галт уул байсны амсар нь сэтэрсэн байдал илэрхий ... ,,  гэж бичжээ.
   
Мөн Монголын эрдэмтэн Бавуудорж бичихдээ: ,, ... Дарь гэдэг бол тэсэрч дэлбэрэх юманд агуулагдсан бодисын нэр юм. Дарь уул нь анхандаа галт уул байсан тул  галт уул дэлбэрсэний дараах дарийн үнэрийн нэрээр нэрлэсэн болов уу?! ... ,, гэжээ.
  
XVII зууны үеээс даамжирч суларсан их хааны захиргааны үед буюу Буян сэцэн хааны ач, Мангас тайжийн хүү, Чингисийн ургын сүүлчийн хаан Цахар (Чахар)-ын Лигдэн(1592-1634)-г  Манж Улс дарснаар 1636 онд Өмнөд (өвөр) Монголыг эзэлж, өөрийгөө Манж, Монголын хаанд өргөмжлөн өөрийнхөө улсын нэрийг Чин буюу Цинь(ариун) гэж өөрчилж , Монголчуудыг бутаргахын тулд засаг захиргаанд өөрчлөлт оруулж, харъяат ард олныг нь тараан, нутаг заан суурьшуулж эхэлжээ.
  
1691 онд Халх Монголыг Манж Чин улс эрхшээлдээ оруулж, 1697 онд Ойрадын Галдан бошигт(1644-1697)-ийг түрэн гаргангуутаа л Зүүнгарын хаант улсыг эзлэх бодлогоо явуулж, Дарьгангын нутагт Монголын ард түмнээс татварлан авсан, ноёдоос бэлэглэсэн малыг сүрэглэн зохион байгуулж, нутаглуулан маллуулахаар Цахар 8 хошуунаас нилээд ардыг албадан аваачиж, Халхын Сэцэн xан, Түшээт xан хоёр аймгийн хошуудаас таслан авч, Халхын Түшээт хан аймгийн ноён Цэрэнжавыг албат ардынх нь хамт нүүлгэн хүргэж, мөн Ойрадын Галдан бошигтыг Зуу Мод газар цохихдоо олзолсон үй олон малыг бас тэнд нийлүүлжээ. Энд хүн амын зонхилох нь цахарууд байв.
  
Энэ Манж Чин улсын хааны төмөр сүрэг буюу үржил сүргийг анхнаасаа л цэргийн зориулалтай адуун сүрэг байсан. Адуун сүргийг анхлан байгуулахдаа Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн xошуу ( одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг, Түмэнцогтын зүүн хэсэг, Хэнтий аймгийн Галшир, Буянт сумдын багахан хэсэг), Халхын дорно замын баруун гарын өмнөд хошуу ( Одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумуудын  нутаг), Өмнөд буюу Өвөр Монголын Авга, Сөнөд хошуунаас таслан гаргажээ.
  
Газар нутгийн хувьд гэвэл 1697 онд Дарьгангыг байгуулахдаа л Халхын Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, Өмнөд буюу өвөр Монголын Авга, Сөнөд  хошуудын нутгаас таслан авчээ. Энэ газар нутаг нь жилийн эргэх дөрвөн улирлын алинд нь ч таван хошуу малыг зэрэг өсгөх давхар боломжтой нутаг юм.
   
Үүнээс өмнө Дарьгангачууд гэж байгаагүй.
  
XVIII зууны дундуур тодруулбал 1754-1758 онуудад дараалан гарсан Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө боссон зэвсэгт тэмцэл болох Зүүн гарын хаант улсын хаан Амарсанаа(1718-1757), Гэрсэнз Жалайр хун тайжийн угсааны Бандийн хүү, Xалхын Засагт xан аймгийн туслагч жанжин, Xотгойдын шадар ван Чингүнжав(1710-1758) нарын бослогыг  Манж Чин улс хүчлэн дарахдаа  дагаар орсон, олзлогдсон Өөлд, Дөрвөд зэрэг Ойрадуудыг Дарьгангад аваачин, үржил сүргийг маллуулжээ. Чингэж Дарьгангачууд буй болжээ.
   
Дарьгангын үндсэн нэгжийг нь гар гэдэг байв. Үүнд зүүн, баруун хоёр гарын хошоод адуучин, тэмээчин хийгээд хонин сүргийн нэг, бүгд таван гар байв. Тэдгээр гар тутмыг Манж Чин улсын хааны баталсан Цэргийн яамны харъяа бүгдийн дарга Цахар хошууны захирагч тусгай амбан( Угэрида) захирна. Дарьгангын үржил сүргийн хэргийг Чуулалт хаалганд суусан сайд захиран мэддэг байжээ.
  
Дарьганга зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүн гарын улстай хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан цуглуулах, бэлтгэх, цэрэг болвсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз, дамжлага газар болж байв. 1732 онд Мүгдэн, Гирин, Хар мөрний нэг түмэн цэргийг Дарьгангад өвөлжүүлэн, цэргийн эрдэмд бэлтгээд, xавар нь олон газар дайчлан явуулж байжээ.
    
Дарьганга өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.
       
Олноо Өргөгдсөн Монгол улс 1911 онд байгуулагдсны дараа 1912 онд Дарьгангын сүргийнхэн бусад нутгийн монголчуудын адил тусгаар улсыг хүлээн зөвшөөрч захирагдах болсноос хойш Дотоод Хэргийг Бүгд Захирах Шийтгэгч Яам ны шууд мэдэлд аанай л бүгдийн тэргүүний захиргаатай таван гар хэвээрээ байлаа. Ардын Засаг тогтсоны дараа  ч гэсэн Дотоод Яамны харъяанд байснаа засаг захиргааны шинэ хуваариар 1925 оноос Дарьгангын хошуу гэгдэх болоход гарууд нь сумын зохион байгуулалтад шилжиж Хан Хэнтий уулын аймагт харьяалагдах болов. 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог,Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга ( Сүхбаатар) аймагт харъяалагдах болжээ.
 
Ийнхүү Дарьгангын сүрэг үүсэхэд хүн ам нь Халх, Цахараас ихэнх нь, дараагаар Өөлд, Дөрвөдүүдээс бүрдсэн гэх боловч Монголын газар газраас авчирсан төрөл бүрийн малыг тууж авчирсан малчид туубарчид буцсан гэх баримт байхгүй.
  
Дарьгангад Жанчин, Порни, Хар үхэрт, Амбагайт, Хөхий, Марлан, Тангач, Татир, Жарнууд, Сөнид гэх зэрэг овогууд байгаагийн дотор Хотгойд, Хэрээд, Зээрнүүд, Шарнууд гэх зэрэг баруун монголд байдаг одоо ч байдаг.
 
 
Бэлдсэн Hwiezda Herlany
Denver, Colorado 

 




Сэтгэгдэл (5)
1. Бичсэн Дарьгангачуудад - 2010-12-26 18:37 - Зочин
 
 
Дарьгангачуудаа энэ нэрээ хайрлаж яваарай. Хэзээ ч хаана ч гэсэн Дарьганга гэдэг нэрийг гээж болохгүй!!! Энэ хошуу хэзээ ч бусдад уусах ёсгүй гавъяатай. 18-19 зуунд сайн эрсийн өлгийн нутаг байлаа. Алтан ургийн Сүүлчийн хаан Лигдэн хаан Цахар хүн болой. Дарьгангын ихэнх нь Цахар, Халхаас бүрдсэн. Алтан ургийн тамгийг Дарьгангачууд хадгалж буй.
 
2. Бичсэн дарь овоо минь - 2010-04-16 00:55 - Зочин
 
 
:zzz үнэхээр түүхийн шар хуудасанд үлдсэн нутаг шүү
 
3. Бичсэн togs - 2009-11-29 20:26 - Зочин
 
 
minii nutag shan
bi ene nutgiin huu gazar shoroondoo hairtai
 
4. Бичсэн sc - 2009-11-08 22:19 - Зочин
 
 
bi dariganga
dariganga-chuudiig sain darkhad, khurdan mori, saikhan zaluus busguichuultei gedeg biz dee. 8)
 
5. Бичсэн hundan - 2009-11-07 16:15 - Зочин
 
 
bi dariganga
sonirholtoi saihan niitlel boljee, Darigangiin darkzuudiin talaar bolon domogt humuusiin talaar zuil baival unjih bolomj garna gedegt itgej bna. amjilt husie
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-11-19, Пүрэв )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ