Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

2011 NY party LA_102

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 53 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Нөхөргүй бүсгүй Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-11-23, Даваа
Image 
 
Түүний инээмсэглэх харах нь нэг л итгэж үл болмоор, олон жил ганцаараа явж тэр хэмжээгээр зожигорч хүнд итгэдэггүйн шинж нь нүдэнд хэтэрхий ил харагдах ч тэр үүнийгээ мэддэггүй бололтой. Гаднаас нь харахад хичнээн цэвэрхэн бас аятайхан бүсгүй гээч, хийж буй ажил өмсөж буй хувцас гээд л тэр өөрийгөө дээд зиндааныханы амьдралд аль хэдийн хөл тавьсан гэдэгийг илтгэхийг хүснэ. Хотын гудамжаар гоёмсог машинаараа тэр салхи татуулан давхина, хүүхэд насных нь хэцүүхэн амьдрал багаас л түүнийг тэвчээртэй хатуужилтай зоримог болгож өсгөсөн учираас тэр хэнд ч бууж өгөх дургүй тэр тусмаа эр хүнд,  хамгийн сүүлд эр хүнийг яаж хайрлаж энхрийлж байсан нь ч мартагдаж орхижээ, зүрх сэтгэлээсээ юу............зүрх
 
сэтгэлээсээ хүн хайрлахий........ мэдэхгүй тэр мартаж орхисон, хаа нэгтэй болдог сэтгэл хөдөлдөггүй болзоо, түүний бүхий л зүйлд шунан дурласан залуугийн хэрцгий нүд, эсвэл албан тушаал алт мөнгө амласан түнтгэр гэдэстэнгүүдийн шүлсээ залгин байж харах шунамгай нүд, алинд нь ч тэр дургүй гэвч түүний амьдралд байсаар л байх хэвшмэл үзэгдэл. Баянхошууны эцэс хэмээн алдаршсан ус ч үгүй гэрэл ч үгүй хүн мал хааяадаа нэг харагдах уйтгартай газар тэр очих дуртай, өндөр дэнж дээр нь машинаа тавьчихаад л зүгээр л өөрөө өөртэйгөө улаан дарс хундгалж суух дуртай. Баяр хүргьеэ! чи тэр новшын амьдралаас гарч чадсан шүү гэж өөртөө хэлэх дуртай гэвч ганцаардалын ангалд живсэнээ тэр хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
 

Тэртээ харагдах цэнхэр дээвэртэй улаан амбаарт тэр өссөн, бороо орчихоор намагтдаг, жаахан хүйтэрчихээр хөлдчихдөг тэр ядруухан гудамжинд тоглож өссөн, тоглох ч гэждээ зовж өссөн, жилийн дөрвөн улирал худгийн ус царайчлан дөчийн бидонтой ус түрэх, өвөлдөө шуудай нүүрс вокзалаас хулгайлж амьдарсан тэр тарчиг амьдрал, ээжийнх нь өвчтэй цэхэр нүд, хоолгүй хоосон ходоод, хамгийн сүүлд түүнийг үнсээд одохдоо ээжийнх нь дусгасан ганцхан нулимс.......тэр энэ бүхнээс салсан, хагацсан, асрамжийн газараас оюутан, оюутангаас ажил, тэгээд бас ажил, дахиад ажил тэр нэг ч удаа тэр гутамшигт амьдралыг туулсан гудманд тэр тусмаа эхийнхээ нулимсыг харсан гудманд очихыг хүсэж байгаагүй. Харин сүүлийн үед хүйт дааж цэвдэгшсэн амьдралаас нь илүүтэй тэр ядруу гудамж, ноорхой амбаар хань болоод ч байх шиг.

Ганган хар машин гудамжаар алгуурхан ургашилна, өмнө нь улаан хамбан тэрлэгтэй нялх хүүхэд газарын хотгор тогтсон ус хутган шавар зуурч тоглоно,

Тэрээр машинийхаа хурдыг багасган охины дэргэд ирж зогсвол, халтартаж саарайсан нүүрээ зүүн гараараа зөөлөн арчаад түүнийг гайхсан янзаар харахад юунд ч догдолдоггүй зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилж гар нь чичирч сандаргав. Энгэрээдээ нэлэнхүйд нь шавар шавхай болгосон халтар охиныг харахад нэг л хайр хүрмээр, эгчийн дүү нааш ир - аниа нь чихэр өгьеө гэж гараа тосход охин ердөө ч гэрэвшээсэн шинжгүй түүний тэвэр өөд хэзээ ч хэнд ч итгэхэд бэлэн тэр л нялх энхрий нүдээр инээмсэглэн ойртоход, хиртэж буртагдсан сэвлэгнээс нялх хүүхдийн зөөлхөн үнэр ханална.

Сүүлийн үед хань ижил түүнд бодогходоо больжээ уг нь гуч хүрээгүй юм чинь гэж өөрийгөө өмөөрч явсан юмсан харин одоо далын талыг нэгэнтээ насалсан ч үр хүүхэд битгий хэл хань ижил ч алга. Мэдлэгтэй ажилтай мөнгөтэй байхад болно доо бүгдийг бүтээж болно гэж бодсон тэр сэтгэл нь яг л энэ ядуу гудамж шиг хоосон санагдана,  өөртэй нь төстэй амьдралтай найз нь чи бид хоёрт ч хань ижил олдохгүй байхаа, гутлаа чирсэн нэгнийг нь бид тоохгүй гунхасан нэг нь аль эрт хань ижилтэй болоод арван жилийн охид эргүүлж явдаг болж дээ гэж уйлхад би заавал аз жаргалтай амьдрана гэж шазуур зууна, харин тэр жаргалтай амьдрал хаа яваа юм бол?

Охины хувцас гандаж орхижээ бодвол эцэг эх нь өөрийнх нь тэр л бодохыг хүсдэггүй амьдралаар өглөө өдөр орой алхалдаг байх гэхээс яс нь хавталзаж охины гарт жүүс чихэр атгуулаад энгэрт нь 20000 дэвсгэрт хийгээд орхив. Охин хүслээ биелүүлсэн гэсэн шиг түүнийг орхин гэр өөдөө гүйхэд бүсгүй дахиад л ганцаар үлдэж хэзээ хүртэл амьдралыг өнгө мөнгөөр өөрийг нь хуурсаар л явах бол гэхээс зүрх нь базалж өнөөх өөрийгөө худалдахаас ч наахнуур босгосон амьдрал нь охины тоглож байсан шавхайнаас долоон дор харагдана. Түүний амьдрал яг л шавхай шиг нэг нь ирж тоглоно нөгөөдөх нь дээгүүр нь хурдлан давхина.

 

Т. Хүслэн 

http://huslee.blog.banjig.net

 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-11-23, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ