Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

sumo_2008_198trn

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 47 зочид ба 2 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

Ардчилал бидэнд юу өгөв Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2009-12-10, Пүрэв
Image 
 
Миний vеийнхэн ардчилалтай хамт өсч, төлөвшихдөө ахуй амьдрал хийгээд оюун санаандаа олон зvйлийг тусгаж авчээ. Мэдээж сайнтай, муутай ч ардчилал гэдэг өдий зэрэгт өсч хvмvvжихэд ивээс болж тэтгэж ирсэн.

 

Чухам ардчилал бидэнд юу өгөв? Хvн бvр өөр өөр хариулт өгөх ч нийтлэг тусгал бий.

Юун тvрvvнд ардчилал монгол хvн бvрийн vнэт зvйл болж төлөвшжээ. Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт ирээн гэх омог бахархал бидэнд байна. Хvмvvс нээлттэй чөлөөт нийгэмд цээж тэнэгэр, сэтгэл тэнvvн алхаж, ардчиллын vр шимийг өлгийтэй нялхаас өтгөс буурлууд хvртэж буй.
 
Дэлхийтэй хөл нийлvvлэн алхаж, vгээ чөлөөтэй хэлж, vзэл бодлоо ямар нэг хаалт шахалтгvй илэрхийлж, хуулийн өмнө тэгш эрхтэй байна. Болохгvй бvтэхгvй байгааг, бvр цаашилбал хэнийг ч шvvмжлэх эрх бvрэн нээлттэй. Эрvvл, аюулгvй орчинд ажиллаж амьдрах, хөдөлмөр эрхлэх, амьд явах, vг хэлэх, хэвлэн нийтлэх гээд олон эрхийг маань Vндсэн хууль, бусад хууль тогтоомжид тунхагласан. Хэрэв өөрөө л хичээвэл мэдлэг боловсролоо дээшлvvлж, ажиллаж хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, өмч хөрөнгөтэй болж сайн сайхан амьдралд хvрэх хаалга нээлттэй. Хилийн чанадад аль ч улс оронд суралцах, аялах, аливаад өөрийн хvссэнээр сонголт хийх бололцоотой. Интернэтээр аялж, бvх төрлийн мэдээллээр оюун санаагаа цэнэглэхийн зэрэгцээ дуу хоолоогоо нээлттэй илэрхийлэх эрх хязгааргvй.
 

Ер нь ардчилал бидэнд маш олон боломжийг өгчээ. Гагцхvv ардчилал хэмээх vнэт зvйлээ монгол тvмэн бэхжvvлж, хадгалж, хамгаалж авч vлдэх нь чухал болоод байна. Ардчиллыг дан ганц эрх чөлөө гэж ойлгох, эрхээ хэтийдvvлэх нь ардчиллын vнэт зvйлийг хөсөр хаясантай ялгаагvй юм. Vvний хамгийн ойрын бөгөөд харамсам жишээ нь “долдугаар сарын 1 “-ний vймээн. Угтаа ардчиллыг эрхэмлэдэг, vнэт зvйлээ шавхайд хутгахыг хvсдэггvйсэн бол тэр өдрийнх шиг vймээн энэ цагийн ардчилсан Монгол Улсад дэгдэхгvй. Харамсалтай нь ардчиллыг эрх чөлөө, бvр хэтэрсэн эрх чөлөө хэмээн ойлгодог хэсэг бvлэг ийм зvйлд олон хvнийг тvлхсэн билээ. Монголын ардчилал олон тvмэнд эрх чөлөөг хангалттай өгсөн ч хариуцлагын тухай бид мартаж орхисны урхаг энэ.

Тиймээс ардчиллын замаар 20 дахь жилдээ алхаж яваа монголчууд ардчиллын эрх чөлөө болоод хариуцлагыг хамтад нь vvрэх учиртай, цаашдаа. Нэг vгээр эрх чөлөөт ардчиллыг бvрэн төгс гэж болохоор хөгжvvлж, төлөвшvvлж чадсан бидэнд одоо хариуцлагатай ардчилал vгvйлэгдэж байна. Vг хэлэхдээ, vзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр хvндэд халдахгvй, гутаахгvй байхаас энэ хариуцлага эхэлнэ. Бизнес эрхэлж хөрөнгө мөнгеө арвижуулах эрхээ эдлэхдээ өрөөлийн болон улсын өмчид гар дvрэхгvй байх нь бас хариуцлага. Жагсаал, цуглаан зохион байгуулахдаа vvргээ ухамсарлаж холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл авах, эмх эамбараагvй байдал vvсэхээс сэргийлэх нь мөн л хариуцлагын жишиг. Шvvмжлэлийг өрнvvлэх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эмчлvvлэх, амьд явах эрхтэй хамт хариуцлага vргэлж явна.

Ерөөс бvх зvйлд эрх, vvрэг хариуцлага салшгvй байх ёстой. Ингэж байж ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж, бид ардчиллын замаас ухарч няцаагvй хэмээн ам бардам хэлэх юм. Ардчилал нэгэнт тогтсон, ардчиллын замд бид эргэлт буцалтгvй орсон. Гагцхvv 20 жил хөгжvvлсэн ардчиллаа хэрхэн тордож хариуцлагажуулах вэ гэсэн томоос том асуултын тэмдгийн өмнө бид иржээ. Өнөөдөр энэ тухай бодож эргэцvvлэх цаг нь ирсэн билээ. Ардчиллыг хариуцлагатай ардчилал болгох алхмыг УИХ, Засгийн газраасаа эхэлье. Төрийн өндөр албан тушаалтнууд хэлж буй vг, хийж буй vйлдэлдээ хариуцлагатай байвал тvмэн олонд vлгэр дууриал болох нь лавтай. Эс бөгөөс ардчилал бидэнд олон боломж олгосон шигээ саарыг ч бас дутаахгvй байх шvv. Ардчиллын ирэх он жилvvдийг ардчиллаа дархлаажуулсан, хариуцлагажуулсан их бvтээн байгуулалтаар угтъя.

 

Д.Элбэрэлт

Үнэн сонин




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн QuesT - 2011-04-19 05:29 - Зочин
 
 
баярлалаа хэрэг боллоо
 
2. Бичсэн bilgee - 2010-04-28 20:21 - Зочин
 
 
:cry :cry :cry :cry :cry
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-12-13, Ням )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 20 цаг, 33 минут - ийн өмнө
  • Admin : sarangoo just scored 14420 on Pacman
  • Admin : sarangoo just scored 9150 on Pacman
  • Admin : sarangoo just scored 6030 on Pacman
  • davaatseren : erguu har gechii nar hezee ch amjiltanad hurehgui
  • Admin : tsedsee just scored 1578 on Snake
  • Admin : tsedsee just scored 832 on Snake
  • Admin : tsedsee just scored 332 on Snake
  • Admin : tsedsee just scored 131 on Snake
  • Admin : tsedsee just scored 130 on Snake
  • odonchimeg : hi solongos kino bkuu yumuu
_PLEASE_LOGIN

Онигоо

Шөнийн нэг цаг
-Чи ирэхгүй нь ээ, чамайг даа. Хурал зөвлөгөөнтэй байгаа юм болов уу? Эсвэл тушаал дэвшээд угааж яваа юу?
Шөнийн нэг хагас. Ирэхгүй нь дээ. Галзуурмаар юм. Гэхдээ биеэ барих хэрэгтэй. Арай өөр хүүхэнтэй… Үгүй дээ тэгэх ёсгүй. Гэхдээ ирэнгүүт нь үнэрлэж үзнэ ээ, энд тэнд нь уруулын будаг байх юм биш байгаа?
Шөнийн гурван цаг! Тайван тайван. Хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Хэрвээ яг одоо хаалга цохиод орж ирээд “Сайн уу, Моника” гэвэл яахав… Аа тийм, худлаа эвшээгээд, өө чи юу, гэж хэлээд буцаад хэвтээд өгөх юм шүү.
Үүр цайх нь ээ. За за, одоо ч ирэхэээсээ өнгөрлөө. Аягүй бол цаад шөнийнх шиг эхнэр дээрээ хонож байгаа байх…

 

Ханшийн Мэдээ