Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

mirai16

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 43 зочид ба 4 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Ли Мин Хо: Зүрх сэтгэл минь эзэнгүй байгаа Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-01-09, Бямба

Image 

Тэрбээр өнөөдөр Азийн хамгийн залуухан, алдартай жүжигчдийн нэг. Ли Мин Хо нь манай үзэгчдийн сайн мэдэх Солонгосын олон ангит кино болох “Сэргэлэн охин ба F4”-ийн Гү Жүн Пюгийн дүрээрээ танил билээ. Энэхүү дүр нь түүнийг өнөөгийн энэ нэр алдарт хүргэсэн байна.

Азийн орны төдийгүй Оросын охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх болсон энэхүү залуу жүжигчинтэй “Аргументы и факты” сонины сэтгүүлч өөрийн биеэр уулзаж, ярилцлага авахаар шийджээ. Энэ хүсэлтийг “Star House Entertainment” агентлагт хүлээн авснаар сэтгүүлч эмэгтэй Солонгосын нийслэлийг зорьсон юм. Мария Вдоченко “Солонгос хүн гэхэд тэрбээр их нуруулаг залуу байлаа.
 
Хар хүрэм, тод өнгийн зангиа, өвөрмөц үсний засалт нь түүнийг ихэд ихэмсэг харагдуулж байсан ч ярилцлагын үеэр тун энгийн нэгэн байв. Мөн түүний биеэ авч яваа байдал, гадаад төрхөөс өнөөгийн Азийн залуучууд илүү европжсон мэт санагдсан юм…” хэмээн сэтгүүлч ярилцлагадаа дурджээ.
 

-Юуны өмнө цаг, зав гарган бидэнтэй ярилцлага өгөх болсонд талархал илэрхийлье?

-Баярлалаа. Ажлын хуваарь маань нэг сарын өмнө төлөвлөгдөн гардаг юм. Үнэнийг хэлэхэд Орос улсаас зорьж ирэн ярилцлага авна гэхэд гайхаж байлаа.

-Ярилцлагаа өөрийн тань хүүхэд насны дурсамжаас эхэлье?

-Би 1987 оны зургадугаар сарын 22-нд Сөүл хотод төрсөн. Намсунг дунд сургуулийг дүүргэж, кино урлагийн Konkuk Uniүersity- Motion Picture Art Major академийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Эцэг эх, эгчийнхээ хамт амьдардаг.

-Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?

-Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэрийхнийгээ ч юм хийлгэдэггүй, дүрсгүй байсан. Бүр таван минут ч нэг газраа тайван зогсож чаддаггүй байсан шүү. Тэрнээсээ болж байнга шийтгүүлж, буланд зогсдог байлаа/инээв/. Гэхдээ эцэг, эх маань надад хэзээ ч гар хүрч байгаагүй. Тэд загнахаасаа илүү их ярилцдаг байсан. Ийм хөдөлгөөнтэй байсан болоод ч тэрүү бага байхаасаа л хөлбөмбөгчин болно гэж мөрөөддөг байлаа.

-Чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг гэж сонссон? Ямар спортоор хичээллэдэг вэ?

-Бүхий л спортын төрөлд дуртай. Харин хичээллэдэг спортын төрөл гэвэл усан сэлэлт, туяалзуур жад, бие хамгаалах урлаг. Ингэхэд танай улсын Ерөнхий сайд Владимир Путиныг жудогоор хичээллэдэг болохыг интернэтээс уншиж байсан юм байна.

-Ерөнхий сайд гэснээс та манай Орос орны талаар ямар бодолтой байдаг вэ?

-Дунд сургуульд байхдаа түүхийн хичээлээс ерөнхий ойлголтыг авсан. Улаан талбай, чадварлаг тамирчдаар нь сайн мэдэх юм байна шүү. Жинхэнэ цасны орон гэж сонссон. Мөн сайхан бүсгүйчүүдтэй орон гэж боддог.

-Сайхан бүсгүйчүүд гэж…?

-Танай улсаас дэлхийн олон сайхан мисс төрснөөр нь мэднэ.

-Ингэхэд ямар эмэгтэй таалагддаг вэ? Таны хувьд төгс эмэгтэй гэж бодож явдаг хүн хэн бэ?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хүч нь ухаалаг зан гэж боддог. Мөн инээмсэглэл хамгийн сайхан чимэг болов уу. Миний хувьд төгс гэж бодож явдаг эмэгтэй бол жүжигчин Сон Хи Гёо юм./”Зочид буудлын эзэн” “Миний байшин” киноны гол дүрийн эмэгтэй/. Гэхдээ намайг түүнд дурласан гэж битгий бодоорой/инээв/.

-Кино жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?

-Дунд сургуулийн төгсөх ангид байсан юм. Хичээлийн дараа ангийнхантайгаа хөлбөмбөгийн талбай дээр л өнждөг байлаа. Гэтэл нэг өдөр Нансёп театрын найруулагч надад нэгэн жүжгийн дүрд шалгуулахыг санал болгосон юм л даа. Би ч өөртөө итгэлгүй байсан. Гэхдээ шалгаруулалтанд очно гэж амласан болохоор заавал ч үгүй очих хэрэгтэй боллоо.

Би шалгаруулалтанд тэнцээгүй ч шалгалт авч байсан нэрт найруулагч Хан Жи Сун надтай уулзаад “Урлагийн ертөнцөд чамд асар их ирээдүй байна. Тиймээс чи эцэг эхтэйгээ зөвлөөд кино урлагийн сургуульд элсэн орохыг би зөвлөх байна” гэж хэлсэн юм. Би ч тэр тухай хэнд ч хэлэлгүй шөнөжин бодож хоноод маргааш өглөө нь гэрийнхэндээ хэлж энэ мэргэжлийг эзэмшсэн. “Сэргэлэн охин ба F4” киноны Гү Жүн Пю анхны гол дүр минь байсан.

Гараа сайн бол бариа сайн гэдэг шүү дээ. Гэхдээ бүх зүйл тийм хялбар байгаагүй. Энэ дүрийг авахаасаа өмнө би шалгаруулалтанд гурван ч удаа тэнцээгүй юм. Сүүлдээ найруулагчид өөр хүнийг тоглуулья гэхэд нь би маргааш яг чаддаг болоод ирнэ гэж гуйдаг байсан.

-Хүндэлж, биширч явдаг кино жүжигчин?

-Холливудын кино оддоос Леонардо Ди Каприо, Аль Пачино.

-Кинонд жүжиглэхээс гадна урлагийн өөр ямар төрөлд сонирхолтой вэ?

-Хөгжим их сонсох дуртай. Тэр дундаа хип-хоп урсгалд бүр ч илүү шүү. Өөрийн урын сандаа таван дуу зохиочихсон байгаа. Үүнээс нэг дуу нь саяханаас радио FM-үүдээр цацагдсан. Цаашид өөрийн гэсэн цомогтой болохоор төлөвлөж байгаа.

-“Сэргэлэн охин ба F4″-ийн Гү Жүн Пю та хоёрын адил болон ялгаатай зан чанар?

-Миний бүтээсэн дүр бол баян айлын эрх танхил залуу. Гэхдээ тэр эцэст нь өөрийгөө олж, нээж чадсан. Би өөрөө ч амьдрал дээрээ ийм байхыг зорьдог. Энэ нь адил тал байх. Үнэнийг хэлэхэд заримдаа энэ дүр маань бодит амьдралаас хэтэрхий хол юм шиг санагддаг шүү. Бид хоёрын хооронд бас нэг ялгаатай зүйл гэвэл Гү Жүн Пю шиг ууртай биш. Харин ч эсрэгээрээ их хөгжилтэй, нийтэч гэж өөрийгөө боддог.

-Залуу жүжигчний хувьд богино хугацаанд асар их нэр алдарт хүрсэн. Гэхдээ нэр алдрыг дагаад элдэв шуугиан, хэл аманд өртөх нь их байдаг?

-Ялангуяа олны танил болсон хүний хувийн амьдрал гарцаагүй олны анхаарлыг татаж байдаг. Энэ нь шоу бизнесийн хууль. Кино дэлгэцнээ гараад удаагүй байтал дуучин Кан Мин Гён бид хоёрыг хайр сэтгэлийн холбоотой хэмээсэн шуугиан интернэтээр цацагдсан юм. Гэхдээ агентлагийнхан маань элдэв шуугиан ямар ч жүжигчнийг дагалдаж байдаг талаар өмнө нь надад хэлж байсан болохоор би тэгтлээ их санаа зовоогүй ээ. Тэгээд ч бид хоёр эгч дүү шиг сайхан найзладаг.

-Таны зүрх сэтгэлийг эзэмдсэн бүсгүй байгаа талаар олон эмэгтэй сонирхож байгаа?

-Миний жүжигчний гараа дөнгөж эхлэж байгаа болохоор ойрын хугацаанд хувийн амьдралдаа анхаарах завгүй л явна. Тиймээс зүрх сэтгэл минь эзэнгүй байгаа гэж ойлгож болно.

 

Э.Оджаргал




Сэтгэгдэл (4)
1. Бичсэн ANU - 2011-12-20 03:40 - Зочин
 
 
Lee min ho hagalgaand hamgiin ih orson gej jujigchin yridiin bainlee zugeer l ataahsandaa tegej heldeg Mongoliin bandina r Lee minho gej yrihaar mash ih uuraldag ymaa :roll :roll :zzz 8) :grin
 
2. Бичсэн enxriimaa - 2011-07-18 16:47 - Зочин
 
 
bi durlatsan kkkkkk
 
3. Бичсэн nandia - 2011-07-17 21:27 - Зочин
 
 
mash hoorhon zaluu shuu te :grin
 
4. Бичсэн оюука - 2011-02-05 08:35 - Зочин
 
 
сайхан санагдаж байна :grin :grin
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-01-13, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Харангын” Лхагва...
Well madcaaima nuts, how about that.
2012 02 07/ 10:38 цааш...

Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түри...
Essays like this are so important to broadening people's hoizrons.
2012 02 07/ 09:33 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Бараг л "The Beatles"
A relaly good answer, full of rationality!
2012 02 07/ 07:29 цааш...

Та хэдэн цагт төрсөн бэ? Төрсөн цаг хайр дурлал, зан ааш...
It's always a pelsaure to hear from someone with expertise.
2012 02 07/ 07:26 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Одон бөмбөгчдийн “сэтгэл сэргээж, нүд баясгасан” тэм...
XPAWUL njvkhjjyojhp
2012 02 07/ 01:21 цааш...

Насны хязгааргүй нандин хайрын эзэд Монголын одууд...
eFJOGb xhuadawsrigw
2012 02 07/ 01:11 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
hFGrve benqbsvvcujs
2012 02 07/ 01:08 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
hi bvgdentei ni untaj vzeh yumsan fjgldfgj;skjg;lskdjglkdsjf;glksdjfgsdjfglkdfjglksjdfkgjsldfkndssl...
2012 02 07/ 00:57 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
hi bvgdentei ni untaj vzeh yumsan fjgldfgj;skjg;lskdjglkdsjf;glksdjfgsdjfglkdfjglksjdfkgjsldfkndssl...
2012 02 07/ 00:57 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
cool
2012 02 06/ 19:35 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ