| Жон Маккейн: Америк агуу орон хэвээр байхыг хүсч байна |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-01-19, Мягмар | ||||
АНУ-ын 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, Аризона мужийн сенатор Жон МакКейн нэрт хөтлөгч Ларри Кингийн зочноор уригдсан байна. Тэрбээр өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үг, эдийн засгийн төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцжээ.
-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн талаарх таны сэтгэгдэл? -Би түүнийг гайхалтай сайхан үгс хэлсэн гэж бодож байна. Тэрбээр Америкчуудад тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, сорилтын хэм хэмжээ, нөхцөл байдлын балансыг ихэд тохируулсан гэж бодож байгаа. Тухайн үед энэ хүнд хэцүү үеийг даван туулах итгэл, баталгааг тэрбээр өглөө гэж бодсон. Эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөөд байгаа нэлээд хэдэн салбар бий. Гэвч санаа нийлэх, нийлэхгүй асуудлууд байна. Гэсэн хэдий ч түүний илтгэлийн сэдэв, санаа, бас илтгэж буй байдал үнэхээр сайн байсан.
-Илтгэх боломжийг танд олговол та хүмүүсийг байлдан дагуулж чадах уу. Ийм урлагийн ачаар ямар нэгэн зүйлсийг өөрчилж чадах болов уу? -Кампанит ажлынхаа үеэр Обама үүнийг хийж чадсан гэж боддог. Түүнийг тангараг өргөж байхад би нэг газар сууж байсан. Хэдийгээр тэр миний суухыг хүсч байсан газар биш байсан ч тавцан дээрээс харахад бараг сая орчим хүн ойр хавьд цугларсан байсан. Тэндээс би өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн, үүнд итгэсэн хүмүүсийг харж байлаа. Тиймээс Ерөнхийлөгч хүмүүстэй харилцаа холбоотой байх тал дээр маш их үр бүтээлтэй ажиллаж байгаа гэж боддог. -Ерөнхийлөгч Обама энэ хүндрэлийг “өвлөж” авсан. Ерөнхийдөө аль аль салбарт нь та тус дэмжлэг үзүүлж чадах вэ? -Би эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлтийг илүүтэйгээр дэмжинэ. Хоёр талын хэлэлцээр хийх замаар ширээний ард суух хэрэг бидэнд байна гэж бодож байна. Ерөнхийлөгч Нийгэм хамгааллын шинэчлэлийг орхигдуулсан. Цөмийн зэвсгийн хүч, бусад цахилгаан эрчим хүчний эн тэнцүү байдлын тухай асуудлыг дуртайяа дэмжих болно. Гэхдээ л Ерөнхийлөгчийн нэгэн адил эрүүл мэндийн салбар гэдэг хамгийн чухал асуудлын нэг гэдэгтэй санал нэг байгаа. Бид хэлэлцээрийн ширээний ард сууж, эмнэлэг, эрүүл мэндийн асуудлыг нухацтай авч үзэж, шийдвэрт хүрснээр бүх америкчууд аль ч түвшинд эрүүл мэндийн тусламж авах боломжтой болно. -Оруулах ёстой байсан зүйлсийн нэг нь нийгмийн хамгаалал гэж та бодож байна уу? -Энэ бол хэлэхэд бага зэрэг амархан зүйлсийн нэг гэж бид бодож байна. Гэхдээ Цагаан ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр юуг оруулах эсэх талаар нэлээд маргаантай байсныг ойлгож байна. Аль нь нэн тэргүүнд тавигдах вэ гэх мэт. Гэсэн хэдий ч америкчуудын ирээдүйн төлөө тууштай зогсохын үүднээс авч үзвэл, нэгэнт л ирээдүй хойч үеэс шалтгаалах учраас санхүүжилт аваагүй асуудлууд юм. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарын асуудлууд нийгэм хамгааллынхаас илүү том. -Ерөнхийлөгч асан Билл Клинтон “Ерөнхийлөгч Обама одоогийн байдал хэрхэн муу байгааг ярихаасаа илүүтэйгээр илүү өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй” гэж хэлж байсан. Харин түүнийг өөдрөг үзэлтэй байсан гэж та бодож байна уу? -Тийм шүү. Тэрбээр хэлсэн үгээрээ маш их хүчирхэг байсан. Америкчуудад, та нар бол дэлхий дээрх хамгийн агуу улс орон, хамгийн сайхан өдрүүд бидний өмнө байна, энэ бүх хүнд байдлыг бид давж чадна” гэж хэлж бас сануулсан. Үүгээрээ тэрбээр маш их үр бүтээлтэй алхам хийсэн гэж боддог. -Иракийн дайн болоод татварыг багасгах нь алдаа байсан уу? -Хамгийн том алдаа нь америкчуудад дайны төлөөсийг хэлээгүй, хэт ихийг зарсанд байгаа гэж боддог. Хамгийн том алдааг бид, Бүгд найрамдах намынхан хийсэн гэж боддог. Иракт болсон дайныг удирдсан. Америкчуудын цус, баялгийн төлөө бид аймшигтай их үнийг төлсөн. Гэтэл зарцуулалт хэрээс хэтэрсэн. Үүний төлөө Бүгд найрамдах нам маш их хүнд торгууль хүлээсэн. Гэвч өөр тохиолдолд бид бас хожсон нь бий. -Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эдийн засгийн хямрал Америк улсын хувь заяаг шийдэхгүй. АНУ өмнөхөөсөө илүү хүчтэй болно” гэлээ. Та санал нийлэх үү? -Тэр үнэн зүйл хэлсэн. Тэдгээр үгс нь маш их чухал юм. Өнөөдөр хэцүүхэн нөхцөлд амьдарч, аж төрж, хэрэгцээ шаардлагатай нүүр тулаад байгаа бүх америкчуудад ямар нэгэн байдлаар тааламжтай байдал бий болгосон гэдэгт итгэлтэй байна. -Анх та эсрэг үзэл бодолтой байсан байх, тийм үү. Хоёр талын харилцан зөвшилцлийг та илүүд үзэж, уриалж байсан? -Ширээний ард сууж, хамтдаа хэлэлцсэн эдийн засгийн төлөвлөгөөний тухайд хоёр тал харилцан зөвшилцөхийг уриалж байсан. Өнөөг хүртэл би олон ч хоёр талын хэлэлцээрт оролцсон. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний тухайд бид ялсан гэсэн. Энэ бол хоёр талт хэлэлцээрийн үлгэр дууриал биш ээ. Тиймээс л би сэтгэл дундуур байгаа юм. -Ялагч нь түүхийг бичдэггүй гэж үү? -Ялагч, ялагдагчид хамтдаа сууж, өөрчлөлт хийхийн төлөө мөн л хамтдаа ажиллацгаасан. Магадгүй хүлээн зөвшөөрөхгүй байж болох юм. Гэвч өөр хоорондоо ярилцсаны үр дүнд өөрчлөлтийг хийх зөвшилцөлд хүрсэн. Харин энэ бүхэн эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд туссангүй. Үнэнийг хэлэхэд, эрүүл мэндийг салбарыг дэмжих шинэчлэлийн хөтөлбөрт тусах байх гэж бодож байна. -Ерөнхийлөгчийг унаасай, амжилт бүү олоосой гэж зарим нэгэн хүсдэг гэдэг бодлын тухайд та юу хэлэх вэ. Та үүнийг дэмжих үү? -Үгүй ээ. Харин ч бид улс орноо эдийн засгийн сорилтыг давахад, энэ хүнд байдлаас гарахад удирдан чиглүүлж, улмаар амжилт олоосой гэж хүсч байгаа. Мөн бидэнд тулгараад байгаа бас нэгэн асуудал бол Үндэсний аюулгүй байдал. Үүнийг ч бас сайжруулаасай гэж хүсч байгаа. XXI зуунд Америк агуу орон хэвээрээ байгаасай ч гэж мөн хүсдэг. Тиймээс энэ бүхэнд хувь нэмрээ оруулах, хамтран ажиллахыг бид хүсч байгаа юм. Сүүлчийн сонгууль бидэнд олон зүйлийг сургасан гэж боддог. Хамгийн чухал зүйлсийн нэг нь Америк орон Вашингтон хотноо бизнес эрхлэхдээ арай өөр замыг сонгохыг хүсэх болж. Одоогийн зам, аргадаа тэд сэтгэл хангалуун бус байгаа болохоор тэр л дээ. -Ерөнхийлөгч Гуантанамогийн шоронг хаах болсон. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? -Асуудлыг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хятад руу буцааж чадахгүй тийм хүмүүсийн тухайд ямар арга хэмжээ авах юм гэх мэт. Нөгөөтэйгүүр суллаж болохгүй хүмүүсийг яах вэ. Тэнд чинь терроризмын идэвхтэй үйл ажиллагаатай тэр газар нутаг руу буцаад л очно шүү дээ. -Бен Бернарке зэрэг эдийн засагчдын хэлснээр банкны системийг сайтар дэмжиж, сэргээвэл одоогийн хямрал 2009 ондоо дуусна. Та бас ингэж бодож байна уу? -Санал нэг байна. Бидний зүгээс маш үр бүтээлтэй, хурдацтай ажиллаж, гаргасан алдаа болоод бусад зүйлсээс суралцах нь маш чухал. -Таны хувьд банкуудыг үндэсний статустай болгох байсан болов уу? -Үгүй ээ. Ийм зүйл хийхгүй байх байсан. Унасан банкуудыг бид аврах ёстой.
Улаанбаатар Таймс
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-01-29, Баасан ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





