Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

IMG_8859

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 46 зочид ба 2 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Владимир Муранов: Зөн билгийн чадварыг минь Түвд лам нээж өгсөн Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-01-24, Ням
Image 
 
Оросын THT телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн наймдугаар үе өндөрлөж, ялагчаа тодруулаад байгаа билээ. Одоогийн байдлаар тус нэвтрүүлэг нь 11 үе хүртэл явагдахаар төлөвлөгөө нь хэдийнэ гарчихсан байгаа аж. Өөрийн далдын хүчийг ашиглан өнгөрсөн, ирээдүйг харахаас гадна бусдыг эмчлэх чадвартан бол зөн билэгчид байдаг. Тэдний нэг нь 8-р үеийн ялагч Владимир Муранов юм. Нэвтрүүлгийн эхний үед тэрбээр хамгийн бага саналтай оролцогч байв. Өөрөөр хэлбэл үзэгчид түүний чадварт төдийлөн итгэхгүй байлаа. Харин шилдэг гурван оролцогч тунаж үлдсэнээс хойш Муранов хамгийн их саналыг авах болжээ. Түүний ярилцлагыг сонирхуулья.
 

-”Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцсноор чамд ямар тусыг өгөв?

-Амжилт, алдар нэртэй болсон. Одоо намайг танихгүй хүн гэж бараг үгүй. Гудамжинд явж байхад зөрсөн хүн болгон хараад л таньдаг болсон. Энэ нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө би өөртөө итгэлгүй нэгэн байсан.

-Тэгвэл чухам ямар зүйл нэвтрүүлэгт оролцоход нөлөөлсөн юм бэ?

-Нэвтрүүлгийн шалгаруулалтад санамсаргүй орсон. Би заримдаа машинаараа “халтуур” хийдэг л дээ. Ингэж явж байхдаа нэгэн үл таних бүсгүйг хүргэж өгсөн юм. Замд өрнөсөн яриандаа би есөн жилийн өмнөөс өөрийн далд чадварыг мэдрэх болсноо санамсаргүй хэллээ. Гэтэл өнөөх бүсгүй нэвтрүүлгийн шалгаруулалтын менежер байсан бөгөөд намайг шалгуулаад үзэхийг санал болгосон юм. Шалгаруулалт надад маш хүчтэй мэдрэмж төрүүлж, итгэл өгсөн.

-Тэр үед ямар мэдрэмж төрснөө ярьж сонирхуулаач?

-Хэдэн арван машин дундаас багажинд нь хүн нуугдсан машиныг олох байлаа. Ингээд шалгаруулалтыг амжилттай даваад өөрийн зөн билгийн чадварыг цаашид хөгжүүлэхгүй байх эрхгүй юм шиг санагдсан. Тиймээс нэвтрүүлэг миний хувьд өөрийн чадварыг шалгахаас гадна цаашид хөгжүүлэх сургууль болж өгсөн.

-Ингэхэд зөн билгийн чадвартай болсноо хэзээ, хэрхэн анх мэдсэн юм бэ?

-Мөн л санамсаргүй гэж хэлж болно л доо. Би сул биетэй, байнга өвддөг хүүхэд байлаа. 2001 онд миний эрүүл мэнд эрс муудаж эмч, мэргэжилтнүүд ямар ч онош тогтоож чадахгүй байлаа. Өдөр ирэх тусам турж, нэг л мэдэхэд биеийн минь жин 45 килограммд хүрсэн байв. Ингээд танилынхаа зөвлөснөөр нэгэн Түвд ламд үзүүллээ. Тэр олон зүйл ярилгүй намайг эмчлэхээр зөвшөөрсөн. Курс эмчилгээний үеэр би өөрийгөө өөрчлөгдөж буйг мэдэрч, нэг мэдэхэд ямар ч хүний аураг харж чаддаг болсон байлаа. Тэр тусмаа өөрийнхөө аураг эмчилгээний үеэр хэрхэн эрүүлжиж буйг харж байв. Эмчилгээ дууссаны дараа Түвд ламд өөрийн өөрчлөлтийн талаар хэллээ.

Тэрбээр цаашид энэ чадвараа хөгжүүлэхэд минь тусалж, сургая гэж санал болгосон ч би өөртөө хэтэрхий итгэлгүй байсан юм. Тэгээд ч энэ бүхэн нэг л үлгэрийн, ер бусын мэт санагдаж байв. Гэсэн ч зөн билгийн чадварыг минь Түвд лам л нээж өгсөн. Нэг зүйлийг хэлэхэд би үүнээс хойш буддын шашин илүү шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг гэдэгт итгэсэн шүү.

-Оролцогчдоос хэн нь таны гол өрсөлдөгч байв?

-Бүх л оролцогчид өөрийн гэсэн онцлогтой, сонирхолтой хүмүүс санагдсан. Харин надад оролцогчдоос Алсу Газимзянова, Диларам Сапарова нарын мэдээллийн энерги илүү мэдрэгдэж байсан. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг чадвараа хөгжүүлэх сургууль байсан гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Тиймээс миний хувьд нэвтрүүлгийн ялагч болох нь чухал биш байсан. Ийм болохоор миний мэдээллийн энерги бүгдэд нээлттэй байсан. Үүгээрээ би хорон муу санаа, бодолгүй байхад сайхан зүйлд хүрч болдог юм байна гэдгийг
өөртөө баталж чадсан.

-Ялагчийг хэн болно гэж бодож байсан бэ?

-Азейрбаджаны оролцогч Галина Багироваг болно гэж бодож байсан. Нэвтрүүлэг дууссаны дараа тэрбээр олон зөн билигчид өөрийнх нь эсрэг зүйл хийсэн гэж надад хэлсэн. Ингэлээ гээд Багирова хэнд ч гомдоогүй гэсэн. Энэ л чухал. Тэртээ тэргүй түүнийг маш чадварлаг зөн билигч гэдгийг хүмүүс сайн мэддэг болсон шүү дээ.

-Нэвтрүүлгийн үеэр өөрт тохиолдсон сонирхолтой явдлаасаа яриач?

-Нэг зүүдийг би ерөөсөө мартаж чадахгүй байгаа юм. Нэгэн зураг aвалтын үеэр гэнэт төгөлдөр хуур дарах хүсэл маш ихээр төрсөн юм л даа. Би тийм ч сайн тоглож чаддаггүй болохоор бусад оролцогч, үзэгчдээс санаа зовж биеэ барьсан. Гэтэл тэр шөнө зүүдэнд минь нас барсан бяцхан хүү үзэгдэж “Ээж минь төгөлдөр хуур тоглоход их дуртай байдаг юм. Чи миний хүсэлтийг биелүүлсэнгүй” гээд уйлсан. Одоо хүртэл тэр үед төгөлдөр хуур тоглоогүйдээ харамсаж, хэн нэгнийг гомдоосондоо сэтгэл минь шаналж явна.

-Нэгэнт нэвтрүүлэг дууссан болохоор цаашид юу хийхээр төлөвлөж байна даа?

-Нэвтрүүлэг дуусаагүй байхад шүүгчдийн нэг Михаил Виноградов намайг өөрийн сэтгэл зүйн эмчилгээний төвд ажиллах санал тавьсан. Тэндээ үргэлжлүүлэн ажиллах болно.

-Өөртэйгээ адил чадвартай зөн билигч хүмүүст юу гэж хэлэхийгхүсч байна?

-Биднийг бусдад тусал гэж бурхан энэ чадварыг заяасан гэдгийг мартаж болохгүй гэж л хэлье дээ.

 

Э.Оджаргал

Улаанбаатар Таймс




Сэтгэгдэл (3)
1. Бичсэн yrna - 2010-02-24 18:05 - Зочин
 
 
enetxeg lam geech. ene xyn chini budda, xrist 2-g 2lang ni shytseg geed geriinxee 2 taliin xanan deer 2 burxanaa tabisan baisan. xydal gebel ta nar zon bilegiin togsgoliin xesegiig yzeerei. tyyn deer ternii ger oron, bolon xaana ochson tyxai, xend shabi orsoniigoo delgergyi xaryylsan baina lee.
 
2. Бичсэн ene chini - 2010-01-26 18:38 - Зочин
 
 
xumuus muu setgelee arilgaasai gej burxan bolomj olgoj delxii ruu xumuus ruu xun bolgoj yvuuldag. xervee ter xun uxaan ni tsevershix ym bol zovj bgaa zovlongoosoo salj aj jargaltai boldog ym.
 
3. Бичсэн ene chini - 2010-01-26 18:35 - Зочин
 
 
zov sanaatai xun bna. xunii oyun uxaan saixan setgelruu temuulex yostoi tegej bj gemeene xun saixan amidarna. setgel amarna. jargana. deer burxan ter ix saixan setgeliin xucheer xar muu sanaag dardag ym. uniig ni xumuus oilgoxgui onoodriin bodit amidral deer bie bienee xucheer diilj bval ooriigoo xuchirxeg sain gej boddog ene ni muu sanaanii daranguilald avtsan gesen ug....uxseniixee daraa ch suns ni daramtandaa zovj shanalj gantsaardana. amid bxdaa eniigee meddeggui xumuus.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-01-29, Баасан )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ Б...
Good luck!
2012 01 31/ 12:10 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ