Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_kidsnewyear_2011_033

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 49 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Монгол улсын Гадаад харилцааны яам хариуцлагыг хүлээж таарах нь Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-01-29, Баасан
Image 
 
Харийн оронд эх орныхоо нэрийг гаргаж, сайнаар дурсуулахгүй юм аа гэхэд сануулахгүй шиг чимээгүй байх нь манайханд ховор юм. Монголчууд сайн нэртэй байх ч муу нэр нь түүнээс давамгайлж таагүй мэдээлэл нь эхэлж цацагдаж байх юм. Саяхан Оросын холбооны улсад манай улсын хоёр оюутан зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна.

Орос улсад суух элчин сайдын дипломат дугаартай машиныг унаж давхисан дээрх хоёр оюутан осол гаргаж зургаан машиныг "хуу хамсан" аж. Тэдний унаж явсан машин дипломат дугаартай цэнхэр өнгийн "Hyundai elentra" маркийн машин байсан гэнэ. Оюутнууд тус машиныг зөвшөөрөлгүй унаж явсан гэх боловч хэн дуртай нь дипломат дугаартай машиныг зөвшөөрөлгүй авч явах амаргүй баймаар юм.

Тэд Садовое Кольцо дахь Зубовын талбайн ойролцоо явж байжээ. Замын хөдөлгөөнд оролцож гэрлэн дохион дээр зогсож байсан "Opel", "Dodge", "Pejo", "Mitsubushi Lancer" зэрэг машинуудыг мөргөжээ. Гэсэн ч машин зогсоогүй бөгөөд мөргөлт улам хүчтэй болж байсан гэхийг сонсвол сандарсан жолооч хурдаа улам нэмсэн бололтой. Тэдний чиглэл өөрчлөгдөн замын хажууд байсан "Land cruiser" машиныг мөргөж арай гэж зогсчээ. Уг ослын улмаас дээрх машинуудын зорчигч нар хүнд хөнгөн бэртэж, хоёр цаг замын түгжрэл үүссэн байна.

Оросын холбооны улсын иргэний гар хугарч, машин нь ч авах юмгүй болсон гэсэн. Харин дипломат дугаартай машин жолоодож явсан гэх манай улсын хоёр оюутаны нэг нь машины урд салхины шилийг мөргөснөөс болж эмнэлэгт очоод нас барсан байна. Түүнийг Т гэдэг байсан бөгөөд 28 настай байсан аж. Оросын холбооны улсад цэргийн сургуульд сурдаг байсан гэнэ.

Түүний шарилыг Оросын холбооны улсаас нааш нь зөөвөрлөн авчирсан. Харин амьд үлдсэн оюутан бэртэл аван эмчлэгдэж байгаа аж. Тэд осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн талаар албан ёсны мэдэгдлийг Гадаад харилцааны яам хийсэн. Гэвч тэд тодорхой мэдээлэл одоогоор өгөх боломжгүйг мэдэгдсэн.

Ямартай ч тус яаманд талийгаач залуугийн ар гэрийнхэн энэ талаарх мэдээллийг нийтэд дэлгэхгүй байхыг хүсч өргөдөл гаргасан гэнэ. Хувь хүний нууц, эрхийн асуудалтай холбоотой учраас тэд ч дуугарахыг хүссэнгүй. Осол гаргасан машины харьяалал Монголын элчин сайдтай холбоотой учраас гарсан хохирлыг төлүүлэхээр Оросын тал Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргасан байна.

Хохирлын хэмжээ хамгийн багадаа 600 мянган рубль буюу монгол мөнгөөр 24 сая төгрөг гэсэн. Оросын холбооны улсын цахим хуудаснуудад мэдээлснээр тэднийг Монгол Улсын Элчин сайдын яаманд алба хашдаг нэгэн эрх мэдэлтний хүү, эсвэл төрөл садан нь байж магадгүй гэж таамаглал дэвшүүлсэн байсан. Юутай ч гэсэн уг ослын хохирлыг Гадаад харилцааны яам нуруундаа үүрэв бололтой.

 
О.Урантогос



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-02-03, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Гэмт ертөнцийн тухай мэдээ:
Цагдаа нэг хүүхнийг хүчинджээ. Цагдаа хүчингийн хэргээр шийтгүүлэв. Харин хүүхэн, цагдаагийн ажилтанд эсэргүүцэл үзүүлсэн хэргээр…
-Эм яагаад дундуураа ховилтой байдаг юм бэ?
-Өвчтөн өөрөө ууж чадахгүй, эсвэл дургүй байвал бөгс рүү нь хийгээд отверткаар эргүүлдэг юм.
-Сибирийн өвөл зуны ялгаа?
-Хоёр ялгаатай. 1-рт зун нь өвлөөсөө бага цастай. 2-рт Сибирчүүд өвөл хөвөнтэй хүрмээ товчилсон, зун нь задгай өмссөн байдаг.
-Реклам гэж?
-Хатсан талхыг зөөлөн боов болгож хэлэх.
-Аюул тохиолдсон үед эмэгтэй жолооч юу хийдэг вэ?
-Жолооныхоо ард нуугддаг.
-Яагаад эхний хүндаганы дараа даруулга хэрэглэж болохгүй гэж?
-Хоёр, гуравдахь хүндаганы дараа даруулах юмгүй болчихно шүү дээ.
-Сүүлийн үеийн дуучид ямаршуу дуулж байна?
-Фонограмм нь хүртэл хуучирсан байна лээ.
-Алим хазахад өт гарч ирэхээс муухай юм гэж байх уу?
-Байна аа. Өтний тал нь байхгүй бол.

 

Ханшийн Мэдээ