| Цагаачлалын хуулийн өөрчлөн шинэчлэлт нь Цагаан ордны шийдэх гол асуудал мөн |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2010-02-08, Даваа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Түрүү жил цагаачлалын хуулийн өөрчлөн шинэчлэлтийн тухай ихээр ярилцаж байлаа. Гэвч 2009 оны яг төгсгөлтийн үеэр хүмүүсийн бүх анхаарал эрүүл мэндийн даатгал болон Афганистан дахь дайн уруу чигэлсэн болохоор АНУ-ын Засгийн газар энэхүү цагаачлалын хуулийн тухай таг мартчихсан юм шиг санагдаж байж магадгүй... Гэвч яг бодит байдал дээр энэ бол тийм биш. Радио телевизээр нэвтрүүлж буй нэвтрүүлэг, мэдээн дээр энэхүү хуулийн тухай яг таг сайн дамжуулахгүй байгаа ч гэсэн Вашингтоны Capitol Hill доторхи ажил нь хэвээрээ үргэлжилэн явагдаж байгаа бөгөөд энэхүү хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг, санал солилцолт дууссаны дараа эргэн шинээр сонин, мэдээллийн эх сурвалжүүд дээр нийтлэгдэж, радио телевизээр ярилцах гол сэдэв болно. Харин Цагаан ордны хувьд гэвэл энэ хуулийг аль болох хурдан батлаж, үр дүнг гаргахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Illinois мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн Luis Gutierrez 2009 оны 12 сарын дундуур “Comprehensive Immigration Reform for America's Security and Prosperity” (товчилбол CIR ASAP) буюу “Америкийн аюулгүй байдал болон цэцэглэлтэнд зориулагдсан цагаачлалын нийтлэг өөрчлөлт шинэчлэлт” гэсэн нэртэй анхны хуулийн төслийг санал болгожээ. Уг хуулийн төсөл яг байгаагаараа зөвшөөрөгдөхгүй ч гэсэн, цагаачлалын хуулийн өөрчлөлт шинэчлэлтэнд ихээр нэмэр болж магадгүй юм. Тиймээс бүгдээрээ энэхүү төслийн тухай бага зэрэг сонирхон үзье. CIR ASAP-ын тухай товчхон CIR ASAP хуулийн төсөлд дараахь асуудлуудыг хөндөж байна. Үүнд: АНУ-д хууль бусаар амьдарч буй цагаачидыг хууль ёсны болгож, тэдгээрт иргэншилэл авах боломж; хууль бус цагаачидын шорон дахь нөхцөл байдлыг сайжруулах; цагаачлалын статусыг шалгах шинэ e-verify тогтолцоог улам сайжруулж, өргөтгөх; гэр бүлийн өргөдлийн хариуг илүү түргэтгэн гаргах; америкийн нийгэм рүү орж ирж буй шинэ цагаачидад дасан зохицох нэмэлт арга хэмжээ авах мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй цагаачдын эрхийг хамгаалах г.м. Хууль бус цагаачид ногоон карт авах өргөдөл явуулахдаа дараахь нөхцөл байдал хангасан байх шаардлагатай болно. Үүнд: а) АНУ-д 2009 оны 12 сарын 15-ны дотор оршин суусан б) байх хугацаандаа америкийн нийгэмд ямар нэгэн хүртээл оруулсан байх. Ж: боловсрол эзэмшисэн, ажил хөдөлмөр эрхэлсэн, цэргийн алба хашсан, олон нийтийн байгууллагад сайн дураар ажиллаж байсан г.м. Тэгсэн тохиолдолд хууль бус цагаачидад түр зуурын хууль ёсны статус олгож, ажил эрхлэх мөн АНУдотор (албадан гаргуулна гэсэн айдасгүй) ийш тийш явах боломжийг нээж өгнө гэсэн үг. Харин байнгын оршин суух эрхээ авахын тулд тэд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, заасан мөнгөний торгууль төлсөн, англи хэлний мэдлэг, эрүүл мэндийн байдлаа шалгуулсан мөн татвараа бүрэн төлсөн байх ёстой юм байна. CIR ASAP хуулийн төсөл болон эдийн засгийн байдал Цагаачлалын хуулийн өөрчлөлт шинэчлэлийн тухай хамгийн сүүлд 2007 онд ярилцаж байсан билээ. Тэр үед ажилгүйдэлийн төвшин 4,6 хувь байсан боловч өнөөдөр энэ тоо хэд дахин өөрчлөгдөж, АНУ болон дэлхийн бусад улс орнууд эдийн зсгийн хямралаас гарах гэж хичээж байгаа билээ. Өнөө үед америкийн ажилгүйдэлийн тоо эрс нэмэгдсэнээс болоод шинэ хуулийн төсөл нь бие даасан хэнээс ч хамааралгүй төрийн комиссыг гаргахыг санал болгож байна. Уг комисс нь хөдөлмөрийн зах зээл дээр цагаачидын үзүүлэх нөлөө мөн аль салбарт хэдэн ажлын виз гаргах санал зөвлөлгөө, тооцоогоо Конгресд гаргах болно. Үүний дагуу зарим салбаруудад ажилгүйдэлийн тоо эрс багасаж, америкийн эдийн засагт сайнаар нөлөөлнө. Түүнчлэн өнгөрсөн жилийн дотор олон ажилчидыг халсан байгууллага, компаниудад америкийн засгийн газар ажлын визны тоог хязгаарлах юм байна. Мөн өмнө нь хууль бус ажилчидыг ажилуулж байсан албан газруудын нэрсийг тусгай дансанд оруулж, тэдгээрийг хянах мөн тэдгээрийн америк ажилчидын мэдээллийг тусд нь оруулахыг уг хуулийн төсөл санал болгож байна. CIR ASAP хуулийн төсөл болон Гэр бүл дахин нэгтгэх тухай хууль Гэр бүл дахин нэгтгэх тухай хууль нь цагаачлагчидын гэр бүлийн гишүүдэд АНУ уруу орж ирэх боломжийг хялбарчилж өгөх зорилготой бөгөөд одоогийн байдлаар Конгресд яригдаж байгаа хуулиудын нэг юм байна. АНУ-ын засгийн газар олгох төрөл бүрийн ангилалын визны тоог жил бүр урьдчилан батлан гаргадаг юм. Харин жилийн эцэст олгогдоогүй, үлдсэн визнүүдийг “сейфэнд” хурааж хадгалахгүйгээр CIR ASAP-ийн дагуу хүмүүст дараа дараагийн жилүүдэд олгож өгөхийг санал болгосон байна. Тиймээс энэхүү хуулийн дагуу 1992 оноос хойших ашиглагдаагүй бүх визүүдийг ашиглалтанд оруулж, гэр бүлтэйгээ дахин нэгтгэхийг хүсэж бүй цагаачидын тоог нэмэгдүүлэх ажээ. Өнөөдрийн байдлаар Америк уруу шууд нэвтрэх визийг авах гэр бүлийн хүмүүсийн тоонд зөвхөн Америкийн иргэний эхнэр/нөхөр болон 21 нас хүрээгүй, өөрийн гэсэн гэр бүлгүй хүүхдүүд авах эрхтэй юм, харин ойрын ирээдүйд CIR ASAP-ын дагуу 5-8 жилийн турш Америк руу зорчих виз хүлээж байгаа байнгын оршин суух эрхтэй хүмүүсийн (ногоон картны эзэмшигчид) эхнэр/нөхөр, хүүхдүүдэд ийм эрх олгуулах талаар яригдаж байгаа юм. Конгресс Америкийн виз олгодог улс орнуудад жил бүр нийт визны 7 хувийг тус бүрт нь хуваарилдаг. Улс нь манайх шиг бага хүн амтай, эсвэл манай 2 хөрш шиг их хүн амтай байсан ч хамаагүй яг 7 хувь ноогддог болхоор энэхүү хуулийн дагуу том улс гүрнүүдэд 10 хувь олгодог болох юм байна. Тэгсэн тохиолдолд эдгээр улс орнуудад бичиг баримтны хүлээлгэх явц нь багасаж, арай их хүн визэнд орох боломжтой болно гэсэн үг. CIR ASAP болон хилийн хамгаалалт Уг хуулийн төслийн дагуу холбооны, мужийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагуудын төлөөлөгчидөөс бүрдсэн захиргааны бүлэг бүрдүүлнэ. Бүлгийн гишүүд нь хил орчмын хот, хотхоны гэмт хэргийн байдлыг хянаж, хилээ хамгаалах үүрэгтэй байх ажээ. Үүний тулд хилийн цэргүүдийг нэмэлт сургалтанд суулгах мөн шинэ төрлийн техник, технологиор хангаж өгч санхүүжүүлнэ. Мөн хил залгаа улс орнуудтай хамтран ажиллах нь чухал үүрэг гүйцэтгэх тул Мексиктэй хамтран хилийн аюулгүй байдлыг хангах комисс байгуулах чухал гэж онцлон тэмдэглэж байгаа юм байна. Та бүхэн энэ талаар нэмэлт мэдээллийг эндээс олж авч болно: http://luisgutierrez.house.gov/PRArticle.aspx?NewsID=1406 Жич: Бид боломжоороо та бүхэнд цагаачлалын тухай сүүлийн үеийн мэдээг цаг алдалгүй хүргэхийг хичээх болно.Танд асууж лавлах юм байвал АНУ-ын Цагаачлалын албаны Үйлчилгээний төв рүү 1-800-375-5283 дугаараар мөн http:///www.uscis.gov гэсэн цахим хуудас руу орж шаардлагатай мэдээллээ хайж болно гэдгийг бүү мартаарай. Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай. Баярлалаа. Танд амжилт хүсье. З.Хулан Lamongols.com
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-05, Баасан ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|







