Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_newyear_nextstep_2008_041

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 50 зочид холбоотой байна
Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Кредит карттай холбоотой шинэ хууль 2/22-нд гарна. Анхаарах болон санах зүйлс. Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-02-17, Лхагва
 Image
 
2 сарын 22-нд Америкийн бүх банкнууд олгодог кредит картуудын terms буюу хэрэглэх нөхцөлүүдээ өөрчилж байгаа гэдгийг та орон нутгийн сонин хэвлэл, зурагт радиогоос мэдэж авсан байгаа байх. Жишээлбэл CITI кредит кард аль хэдийн хэргэлэгчиддээ захиа илгээж жил болгон $60 төлбөр авахаа мэдэгдсэн бөгөөд хэрэв $2500 гаас дээш гүйлгээ хийсэн тохиолдолд энэ төлбөрийг авахгүй гэжээ. Эдгээр өөрчилөлт танд болон таны кредит түүхэнд ямар нөлөө үзүүлэх мөн ямар арга хэмжээ авах талаар энд товч дурдъя. 
 
 

Юуны түрүүнд шуудангаар банкнаас ирж буй бүх захиануудаа хадгалж, анхааралтай уншиж, хуучны хэрэглэх нөхцөлүүдтэй нь харьцуулан үз. Аль картны нөхцөл нь танд сөргөөр, аль картны нөхцөл нь эерэгээр эргэж танд ашигтай болохыг судла. Сан Францискогийн Consumers Union буюу Хэрэглэгчдийн эвсэлийн хуульч Lauren Bowne хэлэхдээ “та онц сайн кредит түүхтэй мөн зээлийн карт дээрхи өрээ байнга цагтаа төлж, дансандаа ямар нэгэн өр, үлдэгдэлгүй байсан ч гэсэн банк танд жилийн 100$ хураамжийг ноогдуулж магадгүй учраас анхааралтай байгаарай” гэжээ.

Иймээс 2 сарын 22-оос өмнө та дараахь алхамуудыг хийх хэрэгтэй байна. Үүнд:

1.    Хэрвээ та ямар нэгэн зээлийн карт авахыг хүсэж байгаа бол 2 сарын 22-ны дараа өргөдлөө гарга. Шинэ картнууд эхний жилдээ хүүгийнхээ хэмжээг тогтвортой байлгахаас гадна нэмэхгүй, тиймээс та ялимгүй хүлээвэл шинэ хэрэглэгчдийг татахын тулд компаниуд танд илүү ашигтай санал болгож магадгүй юм.

2.    Өндөр зээлийн хүүтэй өрөө арай бага APR хүүтэй карт руу шилжүүл. Шилжүүлэхдээ шинэ карт олгогч нь нийт өрнөөс 3-4 хувийн шимтгэл болгож авна гэдгийг сайтар сана. Мөн тухайн картны promotion period буюу сурталчилгааны хугацаа дууссаны ДАРАА шинэ хүү нь хэд болохыг тэмдэглэж аваарай. Хэрвээ шинэ хүү нь таны хуучин картнаас илүү өндөр эсвэл ялимгүй зөрөөтэй байвал дахин шинэ карт руу шилжүүлэх хэрэгтэй болж магадгүй юм (энэ талаар сайн бодож алхамаа хийгээрээ).

3.    Plan B буюу “нөөцийн” 1-2 зээлийн карттай бай. Хэрвээ банк танд ямар ч тайлбар өгөлгүйгээр картыг тань гэнэт хаавал, 911-ийн үед хэрэглэх зээлийн карттай байх хэрэгтэй.     

4.    Эдгээр “нөөцийн” картаар сар тутам бага хэмжээний төлбөр байнга төл. Ж: гэрийн утас, DVD эсвэл видео тоглоомны тогтсон сарын түрээсийн төлбөр (15-25$). Энэ төлбөрөө яг цаг тухайд нь төлж байвал, банк танаас карт хэрэглээгүй гээд inactivity fee буюу танаас ямар нэгэн төлбөр авах эсвэл автоматаар картыг тань хаахаас сэргийлнэ. Энэ талаар та өөрийн зээлийн картны нөхцөл болон шаардлаганаас дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.

5.    21 нас хүрээгүй залуу хүмүүс, коллежийн оюутнууд зээлийн карт авах шаардлагатай бол 2 сарын 22-оос өмнө банкуудад хандаж, өөрийнхөө нэр дээр карт авч амжихгүй бол 22-ны дараа 21 наснаас дээш, насанд хүрсэн хүнийг өөрийн co-signer буюу батлан даагчтай болох мөн түүнээс гадна (зарим банкуудад) зээлийн картны төлбөрийг төлөх санхүүгийн чадвартай гэдгээ харуулах шаардлагатай болно.    

 

Мөн “хуучны улиг болсон” зөвлөмж 2 сарын 22-ны дараа ч хэрэг болно. Үүнд:   

1.    Кредит картныхаа төлбөрийг цагт нь төлж, өөрийн кредит түүхээ онц сайн болгох тал дээр ажил. Шинэ хуулийн дагуу та төлбөрөө 60 хоногийн дотор төлөх эрхтэй (60 хоногийн дараа банк таны үлдэгдэл баланс дээр нэмэлт торгууль ноогдуулна)  гэж зааж байгаа ч гэсэн, аль болох хугацаандаа төлөхийг хичээ. Due date буюу заасан хугацаанд нь төлбөр төлөгдөөгүй тохиолдолд таны кредит түүхэнд тэмдэглэгдэнэ гэдгийг сана.

2.    Нэг дор хэт олон карт хаах, нээх нь бас таны кредит түүхэнд муугаар нөлөөлнө. Ялангуяа ямар нэгэн loan буюу зээл авах гэж байгаа тохиолдолд тийм алхам хийхээс сэргийл.  

3.    Заасан minimum amount due буюу төлөх хамгийн бага төлбөрийн хэмжээнээс илүү төлж бай. Тэгвэл зээлээ илүү хурдан төлж барагдуулна. Түүнчлэн шинэ хуулийн дагуу таны зээл хэдийн хугацаанд төлөгдөж дуусах талаар мэдээлэлийг сар бүрийн банкны мэдүүлэгт заах болно.

4.    Хэрвээ та кредит картнуудын зээлийг төлөх бэрхшээлтэй тулгарч байвал accredited nonprofit credit counselor буюу зээлийн ашгийн бус мэргэжилтнээс туслалцаа ав. 2 сарын 22-оос хойших банкны мэдүүлэг болгон эдгээр зөвлөхүүдтэй холбогдох 1-800-тай үнэ төлбөргүй утасны дугаарыг агуулах болно. Шинэ зээлийн картны шинэчлэлтийн хууль нь банкны үйлчлүүлэгчидэд энэхүү 1-800-тай дугаар уруу утасдахад ядаж 3 consumer credit counseling agencу буюу АНУ-ын санхүүгийн дампуурлын асуудлыг хариуцдаг шүүхээс зөвшөөрөгдсөн зээлийн зөвлөлгөө олгох мэргэжлийн агентлагуудын утасны дугаарыг олгуулах эрх өгч байгаа юм.    

5.    Шуудангаар ирж буй санхүүтэй холбоотой бүх захидлуудаа хүлээн авсаны дараа тэр дор нь задлаж, сайтар танилца. Зарим захиан дээр та тодорхой хугацааны дотор хариу өгөх ёстой тул хугацаанаасаа хэтэрсэн тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоонд орж болзошгүй гэдгийг анхаарна уу.

Харин хэрэглэгчдийн зүгээс хатагтай Bowne зээлийн картуудын чухал мэдээллийг (Ж: юм худалдаж авахад, үлдэгдэл өөр карт руу шилжүүлэх, зээлийн картнаас бэлэн мөнгө авахад ноогдох хүү, хураамж, төлбөр төлөх сүүлчийн хугацаа, картны сурталчилгааны хугацаа дуусах огноо г.м.) нүдэнд өртөх тусгай газарт тэмдэглэж авах, мөн өндөр хүү төлж эхлэхээс өмнө өрөө бүрэн барагдуулах эсвэл үлдэгдлээ бага хүүтэй карт руу шилжүүлэхийг зөвлөж байна. “Үүний тулд нэлээн их цаг хугацаа болон зохион байгуулалт шаардагдах бөгөөд олон зээлийн карттай хүн олон юм судлаж, танилцах, их юм хийх хэрэгтэй болно. Ямартай ч одоогийн байдлаар зээлийн картуудын сүүлчийн хугацаа нь сар тутмын тогтсон нэг өдөр байх болно” гэж тэрээр хэлжээ.

Кредит картны тухай сүүлйин үеийн мэдээг та бүхэн http://finance.yahoo.com –оос олж авч болно.

Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай. Баярлалаа.

 

Танд амжилт хүсье.       

Бэлдсэн З.Хулан
Lamongols.com

 




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн Usala - 2010-02-20 23:43 - Зочин
 
 
unendee USA d cashtei hun hovor ene ni humuusiig Credit Card ashiglahad hurgej baigaa um. 
 
Credit Card ashiglaad zaaval huu toloh albagui. Harin Billee garahaas ni omno tolood baih heregtei.  
Ingesneer ashigtaigaar hergeleh bolomj bii. Ihenh Credit Cardnyyd cardaa ashiglaval Mileage point (ongotsoor nisehed hongoloh) esvel todorhoi hyviin Cash Back ooroor helbel zarsan mongo bolgondoo butsaagaad hongololt avna gesen ug.
 
2. Бичсэн nomin - 2010-02-19 23:35 - Зочин
 
 
sanuushtai zuwulguu ugsund bayrlla.gehdee ihenh humuus APR APY-g sain oilgohgui bgaani haramsaltai.bid bankand baga huwiar hadgalj bj zeel awahdaa asar undur huwiar tuldug ni spending habit uu eswel yuniih uu.bid spending habitiig saving habit bolgowol yasiin be humuusee. het olon credit carttai bh ni ta demii ymand demii mungu iluu zartsuulj bna gesen ug.medeej awch chadahgui zuilee credit cart ashiglan awch bgaa hedii ch bid ter huuniih ni munguur dahiad neg awah gesneesee awch bolnno zuwhun bid tewchij chadahgui l bgaa ni gej bodoj bna. hedhen jiliin umnu bugd l cashaar heregtseegee hangadag bsan odoo harin zeel awch undur huu tulj nasaaraa urtui bh ni humuusd saihan bna gej bodohgui l bna. hojim mongolchuud maani udahgui amerkchuudiin adilaar tolgoigoo bazalsan ih credit cart depttei bolohnee. amerkid 2 zuilees uhsen ch hagatsadaggui gedeg yu geech tax and credit cart.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-21, Ням )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ