Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

sumo_2008_302trn

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 51 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Мөнгөний тухай эмэгтэйчүүдэд баримтлах 10 зүйл Хэвлэ Имэйл
(6 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-02-22, Даваа
Image 
 
Мөнгө болон эмэгтэй хүн ихэнхи үедээ яагаад ч юм “дотносож” чаддаггүй юм. Эмэгтэй хүн бүр тийм биш л дээ, гэхдээ ихэнхи тохиолдолд илүү мөнгө гарч ирэхээрээ эмэгтэйчүүд бид яадаг билээ? Дэмий, хэрэггүй юманд үрээд дуусчихдаг. За тэгээд ер нь бид нарт чинь авах юм мундахгүй: нүүрний будаг, косметик, үнэртэй ус, дотуур хувцас, гутал, цүнх, шинэ плать ч юм уу, брэндийн жинс ч юм уу.
 

Миний лав мэддэг нэг эмэгтэй Монголдоо хадам ээж аавтайгаа хамт гэр бүлээрээ амьдардаг хирнээ энд олсон хэдэн төгрөгөө байр савны мөнгөндөө оруулаад явахын оронд Lois Vuitton-ы үнэтэй цүнх аваад гангарч байсан юм. Би хүн муулъя гээгүй л дээ, би өөрөө ч хаяа жижиг сажиг юм аваад нэг мэдэхэд нөгөө байсан хэдэн зоос байхгүй болчиходог юм. Тэгээд ер нь мөнгөө болон өөрийнхөө хэрэгцээгээ яаж хянах уу гэдэг асуудал гарч ирнэ дээ. Энэ талаар АНУ-д өөрийн нэвтрүүлэг, радио шоу, номоороо хүн бүрт танил болсон Suze Orman-ы өгч буй дараахь 10 зүйлийг эмэгтэй хүн бүрт мэдэж авах хэрэгтэй гэсэн үүднээс өнөөдөр уншигч та бүхэндээ бэлтгэн тавилаа. Зарим нь Монголчууд бидний сэтгэхүйд сайтар буухгүй ч гэсэн, ямартай ч санаагийг нь авч болно гэж бодож байна.

 
1. Өөрийнхөө мэдрэмжиндээ итгэ
Эмэгтэйчүүд хэн нэгэнд тус болох, хүнийг өрөвдөх сэтгэлтэй билээ. Тэд өөрийнхөө мэдрэмжиндээ итгэхийн оронд мэдээжийн юман дээр сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг юм. Үүний тод жишээ бол хэрвээ таны найз/хамаатан/хайрт хүн, Тань дээр хүрж ирж “надад 1,000 доллар зээлээч” гэж гуйвал та дотроо “би өгч чадахгүй” гэж бодсон ч гэсэн тухайн хүндээ мөнгөө зээлүүлээд л өгчихнө. Тиймээс мэдрэмж тань “үгүй, болохгүй, чадахгүй” гэж хэлж байвал мөнгөө зээлүүлэхээсээ өмнө сайтар бодож хариултаа өгөөрээ.
 
 
2. Хэн нэгний төлөө ХЭЗЭЭ ч co-signer бүү бол
Хэрвээ таны найз/хамаатан ямар нэгэн зээлийн баримт дээр хамран “гарын үсэг зурж өгөөч” гэвэл, Та няцаасан хариу өгвөл таны хувьд хамгийн ухаантай шийдвэр болно.  Зээлд хамтран гарын үсэг зурсан тохиолдолд зээл авсан этгээд нь зарим тохиолдолд мөнгөө хоцроож өгөхөөс гадна, зарим үед мөнгөө төлөхгүй байж болох юм. Үүнээс болж таны credit history буюу зээлийн түүхийн оноо багасаж, муу болохоос гадна зээл төлөхөөсөө зайлсхийж байгаа хүний өмнөөс та хуулийн хариуцлага хүлээж зээлийг нь төлөх шаардлагатай болно. Тиймээс анхнаасаа шууд аятайханаар “үгүй, чадахгүй” гэсэн хариу өгвөл таны ирээдүйд энэ талаар ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн үг.
 
 
3. Хамгийн түрүүнд өөрийгөө бод
Хэрвээ хүүхдийн их сургуулийн ирээдүйн төлбөр болон өөрийн тэтгэвэрт гарахдаа хэрэглэх мөнгөө зэрэг хадгалж чадахгүй байгаа бол, хамгийн түрүүнд өөрийгөө бодож тэтгэврийн хадгаламжаа хийж эхэл.

Suze-ийн "Women & Money" номонд эмэгтэйчүүд хүүхдүүдийн сургуулийн эсвэл хуримын төлбөрийг нь төлж өгч туслах нь хамгийн чухал гэж үздэг гэжээ. Гэвч яг бодит амьдрал дээр бол энэхүү мөнгийг эмэгтэйчүүд та бүхэн өөртөө зориулан хадгалснаар тэтгэвэрт гарахдаа хэний ч хараан доор мөн хүүхдүүддээ ядаргаа болохгүйгээр амьдрах нь дээр юм гэжээ. АНУ-ын Засгийн газраас их дээд сургууль, коллежид сурах сонирхолтой хүмүүст төрөл бүрийн зээл олгодог болхоос нас тогтож буй хүмүүст зориулан ямар нэгэн тэтгэвэрийн зээл олгохгүй нь ойлгомжтой.
 
 
4. Өөрийн санхүүгийн асуудлыг нөхөртөө/хамтран амьдрагчдаа бүү даатга
Suze хэлэхдээ эмэгтэйчүүд ихэвчилэн нөхрүүддээ эсвэл хамтран амьдрагчдаа санхүүгийн бүх асуудлуудыг даатгачихдаг гэж байна. Ер нь санхүү гэхээр эмэгтэйчүүд бид эсвэл энэ үгнээс айж эмээнэ, эсвэл энэхүү асуудалтай орооцолдохоосоо залхуурж, эрчүүддээ даатгана, эсвэл ээж аав нарын (эрэгтэй хүн – гэр бүлийн толгой г.м.) уламжилалт аргаар шийдүүлэхийг хүсдэг юм. Гэвч бид зөвхөн энд тэндэхийн сар тутмын төлбөр тооцоо онлайнаар интернэтээр хийснээр биш, санхүүгийн ирээдүйгээ сайтар харах нь чухал гэжээ. Энэ алхамыг эмэгтэй хүн өөрөө хийснээр гэр бүлийн уур амьсгалыг ч гэсэн сайн тал руугаа эргэх болно гэж Suze үзэж байна.
 
 
5. Өөрийгөө үнэлж сур
Өөрийгөө хямдралттай бараа шиг битгий үнэл. Өөрийнхөө хийж бүтээж байгаа юмыг сайн олж харвал, хийсэн ажил тань бас үнэ цэнтэй болно. Ихэнхи тохиолдолд бид хийсэн юмандаа дүгнэлт өгөхгүйгээр нэг их юм хийгээгүй, “гавьяа байгуулаад байх юм байхгүй” гэж үздэг ажээ. Та өөрийгөө багаар үнэлвэл, хажууд байгаа орчин тойрны хүмүүс бас таны ажил хөдөлмөрийг олигтой үнэлэхгүй гэсэн үг. Тиймээс өөртөө итгэлтэй болж, хийсэн юмаа үнэлж сур.
 
 
6. Өөрийнхөө хөрөнгөө хамгаал: гэр бүл батлуулхаасаа өмнө (Pre-Nuptial Agreement)  гэрээ байгуул
Гэр бүл болсоны дараа эзэмшиж буй эсвэл худалдаж авсан хөрөнгийг хоёр тал хоёулаа адил эдлэх эрхтэйгээс гадна хариуцлагаа ч мөн адил хүлээж, аль нэг нь зээл/өрөнд орсноор нөгөө тал нь адил орж байгаа гэсэн үг. Гэвч эдгээр эдэлж буй зүйлсүүд автоматаар хоёулангийнх нь хөрөнгө болдоггүйн учиртай тул өөрийнхөө юмандаа тооцоотой бай.  
 
 
7. Ичих юмгүй, буруушах зүйлгүй бай
Эмэгтэй хүн ичих мөн хэн нэгнийг буруушах хоёр зуршилтай “цаанаасаа програмчилагдсан” ирдэг юм байна. Энэ талаар Suze ингэж тайлбарлаж байна: “мөнгө яаж ажилладгийг мэдэхгүй эмэгтэй хүн өөрөөсөө ичиж, дотроо тэрнийгээ нуудаг юм. Тиймээс санхүүгийн асуудлыг бусаддаа даатгаж, эсвэл энэхүү асуудалд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй юм. Үүнээс болж эмэгтэй хүн хэн нэгнийг буюу нийгэм, эцэг эх, нөхөр/ хамтран амьдрагчаа буруутгадаг зуршилтай болдог. Харин энэ зуршилаасаа салахын тулд та өөрөө хувийн мөнгөний асуудлаа сонирхосноор шийдэж чадах болно.”
 
 
8. Өөрийнхөө мөнгийг үнэлж сур
Эмэгтэйчүүд өөртөө чухал хүмүүсийг, зүйлүүдийг нандинагнан хайрладаг билээ. Үүнтэй  адил мөнгөө өөрийн нөхөр/ хамтран амьдрагч, гэр бүл, найз нөхөд, тэжээвэрийн амьтан, цэцэг ургамал болон хувцасаа яаж нандигнан хайрладаг билээ, тэрүүнтэй адил мөнгөө ч гэсэн нандигнах хэрэгтэй.  Зөв юманд хөрөнгө оруулалт хийж, мөнгөө хэмнэж, хэрэггүй юманд бүү үр. Мөнгөний үнэ цэнийг бүү март.
 
 
9. Насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн амь насны даатгалын (life insurance) төлбөр авагчаар БҮҮ сонго  
Life insurance буюу амь насны даатгалын байгууллагууд нас хүрээгүй хүүхдүүдэд ямар ч төлбөр олгодоггүй учраас trust account буюу хадгаламжийн данс нээж, уг дансыг өөрийнхөө life insurance -ын төлбөр авагчаар заа.
 
 
10. Амьдралаа удирдан авч явах эрхээ өөртөө хадгал
Бусаддаа өгдөг хайрыг ижил хэмжээгээр өөртөө буцааж эргүүлэн өг. Танд байгаа эд зүйлээс биш, танаас өөрөөс тань хүч, эрх мэдэл гардаг юм. Тиймээс энэхүү өөрчлөлт бусад хүмүүс тантай яаж харьцаж, хандаж байх таны өгч буй зөвшөөрлөөс эхэлж байгаа нь энэ. Хялбар, амарханыг эрхэмлэхгүйгээр зөв юм хий.

“Айдсаа мартаж, эр зоригтой бай. Тавьсан зорилгондоо хүрэхийн тулд хүмүүсийн юу ч хэлсэнийг тоохгүйгээр хүсэж мөрөөдөж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Зөвхөн урагшаа.”  
 
Зохиолч Suze Orman-ы бусад санхүүтэй холбоотой сонирхолтой нийтлэлүүдээс  www.suzeorman.com –оос орж үзэж болно.
 
 
Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай. Баярлалаа.
 
 
Танд амжилт хүсье.       
 
Бэлдсэн З.Хулан

 




Сэтгэгдэл (6)
1. Бичсэн гэрэл - 2011-10-17 09:04 - Зочин
 
 
яах вэ боломжийн л зөвлөгөө байна.ер нь бодох л зүйл л дээ. хүний газар ажиллаж байгаа хүн сайхан харгдах монгол хүнийхээ үнэлэмжийг алдахгүй гэсэн бидний нэг омогшил байдаг ш дээ. за энэ ч яахав өөрийгөө өмөөрчихлөө кк\\ би ч бас нуулгүй хэлэхэд их үрэлгэн ,яаж мөнгө хуримтлуулж сурахгүй яаж юм бүр лүү нүдээ унагахгүй байх вэ гэж удаан бодсон хариултыг нь олохгүй болохоор эмэгтэйчүүд бид чинь угаасаа ийм зантай юмуудоо гээд өөрийгөө зөвтгөөд сууж байдийн. энэ талаар зөвлөгөө бичээч
 
2. Бичсэн Dogoo - 2011-02-06 11:08 - Зочин
 
 
Ene orchuulaj tawisan medeeleld boduushtai ,bas iim yum bdag yum bna geh medremjuudiig ogloo bayarlalaa. Gehdee bi bas neg zuiliig bichmeer sanagdlaa !End jishee bolgoj bichsen /Minii tanidas emegtei hadmuudtaigaa oluulaa amdardas geed l/ Getel ter emegtei firmiin unetei tsunh bariad l end ajillaj olson mongoo tedend ogsongui ... geed l ene jishee bol end tohiroh jishee bish bnaa !!! Bi ene jisheeg chinii bichsen medeelelees 2 dahi udaagaa unshij bna chi tanidag hunee miilaad bgaa yum bish uu sain bod ! Hunii gazar yadarch zowj olson mongooroo durtai tsunhee awaad bariad yawj bna gedeg setgel hanamjtai saikhan bish uu ! Bi ene bol zow gej bodoj bna. Ene jisheegee zow gazar hereglewel 100 udaa dawtsan ch bolohgui yu bh we ! Chamd amjilt husie !
 
3. Бичсэн me - 2010-03-03 23:23 - Зочин
 
 
nadad bol denduu huvia hicheesen zovlogoo baina. Ooriinhoo hiisen ajliig unel gedeg ni l taalagdlaa.
 
4. Бичсэн Bolormaa - 2010-02-28 10:08 - Зочин
 
 
herev end bichsen shig zuils amidrald chin tohioldohgui taarahgui baigaa bol haraahan amerik geriin ezegtei boloogui l baina gesen ug. Bi ooroo bolchihson um bishildee gehdee niigemd ni orood amidraad ireheer iim l bolno gej bodoj baina. Harin ch untei zovolgoo uridaas bodoh l asuudal. 
 
Yalanguya naiz nohod geed mongo zeeleh, tuslaach cosigner bolooch gej guih zuils bishguidee l baidag shuudee.
 
5. Бичсэн rdnmgl - 2010-02-26 15:30 - Зочин
 
 
Монгол бүсгүйчүүд маань иймэрхүү түвшинд амидарч, иймэрхүү түншинд сэтгээсэй гэж туйлаас ихэд хүснэм... 
 
Best regards ;)
 
6. Бичсэн JP - 2010-02-24 16:29 - Зочин
 
 
suuliin oguulber ni taalagdlaa. Busad heseg ni ch yostoi medehgui, minii amidrald oiroor neg l buusangui
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-22, Даваа )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Гудамжинд хоёр эр зодолдож байхтай, цагдаа гэгээнтэн хоёр таарав. Цагдааг очиж салгах гэтэл, гэгээнтэн хориглов. Нөгөө хоёр зодолдсоор байна. Цагдааг салгах гэтэл гэгээнтэн хориод явуулсангүй.
Нэг нь нөгөөгөө алчихав. Гэгээнтэн:
-Одоо л чи бид хоёрын ажил эхэллээ. Үхснийг нь би аваад явъя, алсныг нь чи аваад яв.

 

Ханшийн Мэдээ