| Монгол, Америкийн гадаад хэргийн яамд зөвлөлдөх уулзалт хийв |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-03-01, Даваа | ||||
Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт 2 дугаар сарын 26-нд АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв. Энэ удаагийн уулзалтад Монголын талыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талыг АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, ойрын жилүүдэд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний айлчлалууд, худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлууд, санал, санаачилга, цаашид байгуулах баримт бичгүүдийн талаар санал солилцов. Ил тод байдлын хэлэлцээр, уул уурхайн салбар дахь ил тод байдлын санаачилга, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагаа, Мянганы сорилтын сангийн төслүүд болон боловсрол, соёлын харилцаа, бусад олон асуудлаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтад Америкийн талаас 20 гаруй байгууллагын 50 орчим албаны хүмүүс оролцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. inet.mn Энэ талаар дэлгэрэнгүй: http://www.state.gov/r/pa/prs/ps/2010/02/137375.htm
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-05, Баасан ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





