| Ажлын эрх авах өргөдлөө явуулахдаа хүлээж авах Цагаачлалын төвийн хаягийг сайтар шалгаж үзээрээ. |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||
| 2010-03-06, Бямба | ||||||||||||||||
2 дугаар сарын 24-нд Вашингтонд байрлах Цагаачлалын алба Application for Employment Authorization (Form I-765) буюу Ажил эрхлэх зөвшөөрөл (Маягт I-765) –ийн заавар болон хүлээн авах төвүүдийн хаягт зарим өөрчлөлт орсон гэдгээ олон нийтэд зарлав. Үүний зэрэгцээ салбаруудын ажлыг түргэвчилэхийн тулд Цагаачлалын алба I-601, I-102, I-824, I-485, I-360, I-765 маягтуудыг өөрийн Үйлчилгээний төвүүдээс (Service Centers) Сангийн яамны санхүүжилж буй гурван Lockbox facilities уруу шилжүүлж байгаа юм байна. Энэ нь тухайн өргөдлийн бүх мэдээллийг өнөөдрийн хурдацтай хөгжиж буй техник технологийг ашиглан электроник маягаар систем руу автоматаар оруулна гэсэн үг. 2010 оны 2 дугаар сарын 24-оос эхэлж өргөдөл явуулж байгаа хүмүүс Маягт I-765-ийг виз/бичиг баримтны ангилалаас хамааран Цагаачлалын Lockbox facilities эсвэл Vermont-ын үйлчилгээний төв рүү явуулах шаардлагатай болж байна. Дэлгэрэнгүй Маягт I-765-ийн заавраас мөн www.uscis.gov цахим хуудаснаас олж болно. Одоогоор буруу хаягласан өргөдлүүдийг Үйлчилгээний төвүүд нь Цагаачлалын албаны Phoenix болон Dallas хотуудад байрлаж буй Lockbox facilities уруу 3 дугаар сарын 26 хүртэл буюу эхний 30 хоногийн дотор шилжүүлэх болно, харин 3 дугаар сарын 26-аас хойш ирэх буруу хаягласан өргөдлүүдийг өргөдөл гаргагчид руу нь шинэ хаяг заасан заавартай нь хамт шуудангаар буцаах болно. Цагаачлалын албаны аль нэг Lockbox facilities руу Маягт I-765 явуулахдаа та таны өргөдлийг хүлээн авсан талаархи мэдээллийг цахим шуудангаар мөн/эсвэл утасны мессэжээр авах сонирхолтой байна гэдгээ зааж болно. Үүний тулд та E-Notification of Application/Petition Acceptance (Form G-1145) буюу Өргөдөл/гуйлт хүлээн авсан цахим мэдэгдэл (Маягт G-1145)-ийг бөглөн, өргөдлийнхээ эхний хуудас болгож өргөдөлтэйгээ хамт явуулах хэрэгтэй. Мөн түүнчлэн Маягт I-765-ийг зарим ангилалын доор цахим маягаар бөглөж Интернэтээр явуулж болно. Харин ямар ангилалтай өргөдөл гаргагч нь өргөдлөө цахим маягаар явуулж болохыг Цагаачлалын албаны цахим хуудаснаас олж үзнэ үү. Дэлгэрэнгүй: Жич: Бид боломжоороо та бүхэнд цагаачлалын тухай сүүлийн үеийн мэдээг цаг алдалгүй хүргэхийг хичээх болно.Танд асууж лавлах юм байвал АНУ-ын Цагаачлалын албаны Үйлчилгээний төв рүү 1-800-375-5283 дугаараар мөн http:///www.uscis.gov гэсэн цахим хуудас руу орж шаардлагатай мэдээллээ хайж болно гэдгийг бүү мартаарай. Танд амжилт хүсье. З.Хулан Lamongols.com
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-11, Пүрэв ) | ||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|





