Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

LA_Naadam_Auyr_Boko_2008_333

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 33 зочид ба 3 гишүүд холбоотой байна
Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (1 хэсэг) Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-03-10, Лхагва
Image 
 
Өнөөдөр та бүхэнтэйгээ мэдээжийн юм шиг мөртлөө тэр болгон анзаараад байдаггүй мөн Монгол хүнийг хөгжүүлэхэд чухал хэрэг болохуйц нэгэн сэдвээр санал бодлоо солилцох гэсэн юм. Энэхүү сэдвийг би зүгээр ч нэг сонгочихсонгүй. Би юуны төлөө дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа билээ, энэ Америкчууд гэдэг үндэстний зан характер, та биднээс ялгарах нийтлэг шинж тэмдгүүдийг нь харж, ямар давуу талуудыг нь бид амьдралдаа авч хэрэгжүүлмээр, суралцмаар юм байна гэдгийг өдөр тутмынхаа амьдралаас анзаарч, судлаж явдаг юм. Тэгээд энэ удаа энэхүү ажиглалт, судалгаан дээрээ үндэслээд Америкчуудаас суралцахуйц дараах давуу талуудыг нэрлэж байна.
 

Нэг зүйл хэлэхэд, судалгаа, ажиглалт гэхээр нэг их том эрдэм шинжилгээний ажил шиг сонсогдоод байж магад. Зүгээр л хувь хүнийхээ өнцгөөс харж доорхи ялгааг бичлээ. Мөн энд би хүн бүхний мэдэх түгээмэл ялгаануудыг хэлэхээс зайлсхийж, аль болох бидэнд хэрэгтэй, яг өнөөдөр бидэнд дутагдаж байгаа, суралцчихмаар зан чанаруудын давуу талуудыг дурдаж байна.

1. Америкчууд - Байгаагаараа л байж чаддаг хүмүүс

Улсынхаа хөгжил, өндөр соёлоосоо илүүтэй Америк залуус биднээс ялгарах хамгийн том давуу тал бол тэд байгаагаараа л байж чаддаг хүмүүс юм. Ядуу байна уу, Боловсролгүй байна уу, хамаагүй юм мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ нүүр бардам хэлчиж чаддаг, Мэдэхгүй зүйлээ хэнээс ч эмээлгүй шууд асуучихаж чаддаг, Олны дунд явахдаа биеээ барилгүй, хэнээс ч ичилгүй, чөлөөтэй авч явж чаддаг, ийм л хүмүүс байгаа юм даа.

Бүр зарим нөхдүүдийг харахад дэндүү чөлөөтэй байгаад байх шиг ч харагддаг юм. Гэхдээ энэ бол огтхон ч буруу зүйл биш юм. Өөртөө л сайхан байвал хэн юугаа хийж явна уу маньд ямар хамаа байх вэ дээ. Харин манай зарим Монгол залуусыг харахад нэг л өөртөө итгэлгүй, бие барьсан, нэрэлхүү, гадаад төрхөндөө санаа зовсон л хүмүүс яваад байх шиг. Би бүгдэнг нь гэж хэлээгүй шүү. Сайхан байгаагаараа байж чаддаг, чөлөөтэй биеээ авч явдаг залуус бидний дунд байлгүй яахав. Гэхдээ харамсалтай цөөнх нь байх гэж бодож байна.

Зүгээр л надтай таарч байсан, Монголд байхад олон нийтийн газар болон гудамжинд алхаж байсан залуусаа ажиглаж байхад харилцаанд орж байхдаа ч тэр, биеээ авч явахдаа ч тэр байнга л хяналт тавиад өөрсдийгөө зовоогоод байх шиг санагддаг юм. Хэн намайг юу гэж хэлэх бол, би ямар харагдаж байгаа бол, ярьж байхдаа тэнэг зүйл хэлчихвий дээ, миний ярьж байгаа зүйл энэ хүнд таалагдаж байгаа болов уу, Ингэчихвэл ч ёстой онигоо болно шүү гээд л бум түмэн асуулт толгойнд эргэлдээстэй. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тийм байсөөн нуугаад юукэв.

Нэг хөгтэй юм ярьж өгөх үү ? Миний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шүү. хэхэ. Найз охин маань л яриад татаж унаад байдаг юм. Нэг өдөр шинэхэн жолооч Цэгмээ аавынхаа машиныг гаражнаас нь гаргах боловоо. Манай гараж ч жоохон эвгүй байрлалтай болохоор хөөрхөн манёвр хийж гардаг юм л даа. Тэгээд л яахав гаражаа онгойлгох гээд үүдэн дээр нь зогсож байтал, хажууд хэдэн охидууд (охидууд ч гэждээ бүсгүйчүүд гэмээр юм уу) л юм яриад, шивэр авир хийгээд зогсож байна шүү. Тэгэхээр нь яахав эр хүн юм болохоор бүсгүйчүүлийн дэргэд муугаа харуулалтай нь биш гэж бодоод, он удаан жил машан барьсан аврага жолооч болон харагдъя байз гэж бодонгоо гаражныхаа хаалгыг онгойлгож машандаа орж суулаа шүү. Шинэков гэдгээ мэдэгдүүлчих юм бол онигоонд орно шүү хэмээн бодож аль байдгаараа хичээж, бүх мэдрэхүйгээ дээд цэгт нь хүртэл ажилуулж байгаад л сөөм сөөмөөр ухарваа. Тэгсэн нэг л бишээ, энэ аав өчдөр машинаа нэг xана руу нь сүрхий налуулж тавьсныг анзаарсангүй нэг мэдсэн машин маань бөөрөөрөө хантай хав нийлчиж. хэхэ. За баларсаан яанаа ийнээ гэх юм байх гэж бодсон ах баагий одоо ямар урагшилтай нь биш, тэгвэл бүсгүйчүүл намайг машан барьж чаддаггүй жулдрай байна гэж бодно хэмээн дурактаж тэр чигээр нь, наалдсан чигээрээ хойшоо ухарч байгаа юм даа. xаxаxа. Чихраад л ..., чихраад л байсан. Нээрээ тэр үед юун сайн машаны толь эвхээтэй байсан юм толь молинд санаа зоволтгүй шүү хэхэ. Нэг зүйл хэлэхэд тэр бүсгүйчүүл манай гаражнаас нэлээн зайтай зогсож байсан болохоор намайг шүргэж байна гэдгийг анзаараагүй байх гэж бодож байна. xэxэ. Тэгээд л байна шүү дээ бүүр тэнэг нь машанаа гаражнаас нь гаргачихаад юу ч болоогүй юм шиг суугаад байгаа юмдаа. Ваxаxа. Тэр бүсгүйчүүл надруу харсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, нэг мэдсэн яваад өгсөн байна лээ. Тэгэнгүүт нь одоо л нэг юм ухаан орснуу (мсжерийнхээ хэллэгээр бичлээ шүү, арай амар юмаа.) уулга алдаад л машанаасаа буугаад хэр их шүргэж үү гээд хараад байгаа юм даа. хахахахаха. Тэр өдөржингөө л янз бүрийн зураас арилгадаг тос хайж, өөрийгөө жаал зүхэж, машантайгаа ноцолдов. Нэг их анзаарагдахгүй болсон л доо, гэхдээ л сайн харах юм бол зураас байгаад байгаамаа. Гэхдээ аав маань гярхай юм чинь мэдсэн байхөө, ахыг өрөвдөөд загниагүй байж магад. Найз охиндоо болсон явдлаа хэлсэн чинь юун нөгөө туслах тэнд ч нэг татаж унаад, энд ч нэг хөхөрч ойчоод байнаа. Хэрэв тэр үед одоогийн юм үзэж, нүд тайлсан Би байсан бол за энэ бүсгүйчүүл юу гэж хэлэх нь хамаа байжуу, юм сураагүй л хүн байгааз, байгаагаараа байх сайхөөөөн гээд л гүэй мөн эвтэйхэн гарах байсан даа. хэхэ.

Нэг мэдсэн сэдвээсээ бүүр хол тасраад явчихсан байна шүү дээ. Та нар хэлэхгүй яаваа гэж үү. Гэхдээ бас хөөрхөн сургамжтай байгаа биздээ. Та нар маань л ингэж болохгүй шүү. Байгаагаарөөөөө л байх сайхан гэж.

2. Америкчууд - Нээлттэй хүмүүс
За энэ бол бас л бидэнд үгүйлэгдэж байдаг зан чанар мөнөөсөө мөн болой. Америк залуус багаасаа л нээлттэй өсдөг хүмүүс юм билээ. Яагаад тэрэв? Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

- Гэр бүлийн нээлттэй, дотно уур амьсгал - Америк эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ ёстой тулж ажиллаж чаддаг хүмүүс шиг надад санагддаг. Бараг л хэлд ороогүй байхад нь л хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлж, санаа бодлыг асуугаад л, тэдэнтэй дотно, итгэлтэй харилцааг тогтоож чаддаг гэж хэлж болох юм. Мөн тэд хүүхдүүдийнхээ ярианы чадвар дээр онцгой анхаарал тавьдаг. Ямар сайндаа л 3,4 настай Америк бацаанууд, хэл сурах гэж ядаж байгаа ах баагийг хэл яриагаа, шулагнаад дээрэлхээд байхавдээ. хэхэхэ. Ёстой дуржигнуулах юм билээ. Хөөрхөн ч гэж. Тэгэхэд манай 3,4 настай бацаан ааваа ээжээгээ хэлвэл их юм болох гээд байна шүү.

Би энд өxөөрдөм хөөрхөн Монгол хүүхдүүдээ, Монгол эцэг эхчүүдээ муулахыг урьтал болгосонгүй ээ. Зүгээр л энэ бол өнөөгийн бодит байдал. Харин энэнээс хэдүүлээ яаж гарах вэ хэмээн арга зам хайж байгаа нэгэн бөлгөө. Та бүхэн намайг ойлгоорой хэмээн хичээнгүйлэн хүснэм. За цааш нь үргэлжлүүлье: Мөн Америк эцэг эхчүүд хүүхдийнхээ юу бодож, юу хүсэж байгааг тэвчээртэй сонсож, хүүхэд гэлтгүй том хүнтэй харьцаж байгаа юм шиг анхааралтай, итгэл өгөн харилцаж чаддаг нь бас нэг онцлого юм.

Ингэж хүүхдүүдийнхээ итгэлийг олж авснаар дараа нь тэд ямарваа нэгэн бэрхшээл гарахад хамгийн түрүүнд ханддаг хүмүүс нь эцэг эхчүүд өөрснөө болж чаддаг байна. За одоо хэдүүлээ Монгол эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаануудыг тайлбарлахыг хичээе. Үнэндээ хэлэхэд ихэнхи Монгол эцэг эх, хүүхдүүдийн хооронд дотно, итгэлтэй харилцаа үүсч чаддаггүй. Яг ширээ тойрж сууж байгаад сэтгэлээ онгойлгоод xоорондоо ярьдаг гэр бүлүүд Монголд маань хэд байна вэ ? Би аав ээжийнхээ дэндүү их хайранд умбаж өссөн хүн.

Гэхдээ л одоо насанд хүрчээд эргээд бага насаа дурсаж байхад үнэндээ би аав ээжтэйгээ тэр хайр сэтгэлийн талаар, бэлгийн зөв харилцааны талаар чин сэтгэлээсээ яриа өрнүүлж үзээгүй ээ. Энд онцлож хэлэхэд ялангуяа ихэнхи Монгол хөвгүүд маань энэ сэдвээр эцэг эхтэйгээ огт ярьж үзээгүй байдаг юм билээ. Найз, нөхдүүдтэйгээ амин яриа дэлгээд сууж байхад ч гэсэн тэдний маань ихэнхи дээрхтэй санал нэг, огт аав ээжтэйгээ ярьж үзээгүй гэж хариулсан байх юм. Үүнээс үүдээд нэг ийм асуулт гарч ирж байна л даа. Ер нь иймэрхүү яриаг гэр бүлийн гишүүдээс хэн санаачлаж эхлүүлэх ёстой вэ ? гэж. Мэдээж эцэг эхчүүд.

Яагаад гэхээр өсвөр насны охид, хөвгүүд маань ичээд ч юм уу, эмээгээд ч юм уу, иймэрхүү ярианаас аль болох зугтаахыг хичээдэг. Одоо үед нийгэм, эдийн засаг маань өөрчлөгдөөд арай нээлттэй болсон байх л даа. Намайг бага байхад л лав нийгэм маань тэр чигээрээ хаагдмал байсан болохоор ийм яриа өрнүүлэхэд саад болдог байсан байж болох л юм. Иймэрхүү уур амьсгалтай гэр бүлд өсөөд ч тэр үү Монгол залуучууд маань насанд хүрсэн ч гэсэн аливаад нээлттэй бус, сэтгэлээсээ хандаж чаддаггүй байх гэж би бодож байна.

Залуус маань Хайр дурлалын харилцаанд орлоо ч гэсэн хайртай хүндээ нээлттэй байж чаддаггүй шиг санагдаад байдаг юм. Энэ үл ойлголцох, дутуу дулимаг харилцаанаас болж тэр салалт, хардалт, араар нь тавих гэсэн ноцтой асуудлууг гарч ирээд байгаа юм шиг ээ. Монгол эрчүүд гүндүүгүй, дуугай, даруу байх ёстой л гээд байдаг үнэндээ энэ бол буруу тодорхойлолт юм. Эр ч бай, эм ч бай хүнд ярих гэж л ам заяасан болохоор өөрийнхөө юу бодож, санаж, хүсэж байгаагаа хэл яриагаараа бүрэн илэрхийлж сурах хэрэгтэй.

- Америк сургалтын (боловсролын) систем - Сурагч төвт сургалт - За энэ бол нээлттэй байхад нөлөөлөх бас л нэг томоохон хүчин зүйл юм. Сургууль бидний 2 дахь гэр болохоор бид ихэнхи мэдээллийг сургуулиасаа олж авнаа даа. Америкын бүх түвшний боловсрол (бүрэн дунд, дээд) сурагч, оюутанд суурилсан байдаг. Оюутны бодол, сэтгэгдэл, шүүмж, шинэ санаа бол Америк багш нарын хувьд хамгийн чухал зүйл юм. Тиймээс багш нар нь ч гэсэн оюутнууддаа аливаа асуудлыг бодож, сэтгэх, хэлэлцэх, мэтгэлцэх цаг хангалттай гаргаж өгдөг бөгөөд хичээлүүд инхэнхдээ семинар, дугүй ширээний ярилцлага хэлбэртэй явагддаг.

Хэн сайн зааврын дагуу өгөгдсөн ном товхимол уншиж, журмынх нь дагуу бэлдсэн бэ гэдгээс илүүтэй, хэн шинэ санаа гаргаж, эсвэл зоригтой шүүмж хэлж, санаа бодлоо юунаас ч айлгүй нээлттэй хэлж байна гэдгээс шалтгаалж багш нар үнэлгээгээ өгдөг. Эдгээр зүйлсийг би зүгээр ч нэг санаанаасаа зохиосонгүй. Өөрийнхөө сургуулийн багш нар, тэдгээрийн заах арга барил дээр үндэслэн бичлээ. Тэгэхэд манай Монгол боловсролын систем ямар билээ. Өнөөг хүртэл нөгөө л хуучин Орос сургалтын систем дээр үндэслэж ихэнхи сургуулиуд маань багш төвт сургалт явуулаад байх шиг. Гэхдээ сүүлийн үед сонсоод байхнээ зарим хувийн их дээд, дунд сургуулиуд овоо нэг юм Америк системээр хичээлээ заагаад байгаа сурагтай шүү. Багш төвт гэхээрээ багш л яриад байдаг, яриад байдаг, оюутнуудад үлдэж байгаа юм тун бага. Арван жилд ч тэр анги танхимд багшаас өөр хүн дугарах, хатуухан хэлэхэд хориотой шахуу байдаг байсандаа миний үед лав. Уул нь оюутнуудынхаа дунд багш нь ороод зааж буй хичээлийнхээ сэдвийн дагуу тэдэнтэйгээ яриа, мэтгэлцээн үүсгээд л, санаа бодлыг нь сонсоод сургалтаа явуулах юм залуус маань ямар их юм сурж авч, нээлттэй, өөртөө итгэлтэй болох болоо.

За хө ингээд бичлэгээ түр өндөрлөхгүй бол сунжирсан урт юм болоод та бүхнийгээ чилээх гээд байна. Мөн сүүлрүүгээ толгойч эргээд, амаа авч давхидаг морь шиг сэдвээсээ хадуурч давхих гээд болдоггүй шүү. Дараа нь сайхан толгойгоо сэргээж байгаад дараа дараагийнхаа бичлэгтээ энэхүү сэдвээ үргэлжлүүлж Америкчуудын давуу талуудыг цааш нь үргэлжлүүлнээ. Та ч гэсэн энэ сэдэв дээр надтай хамт толгойгоо гашилгаж, санаа бодлоо солилцвол надад болон андууд, дүү нарт маань туйлын их хэрэгтэй мэдээлэл болно шүү!

 

Үргэлжлэлийг  манай сайтын BLOG дотор байгаа Цэгмээгийн блог руу орж уншиж болно.

 




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн Mandaa - 2010-03-31 05:51 - Зочин
 
 
Delgesen sanaa tani ih zov bn. Mongolchuud maani hediigeer iim cholootei orchind osoj torniogui ch gsn uuniig onoodor uhamsarlaj ur huuhduudteigee zov neelttei haritsaj daraa uyiinhniigee beldeh heregtei.
 
2. Бичсэн zochin busgui. - 2010-03-12 15:03 - Зочин
 
 
Bichsen zuil chin sanaand niitstei boljee. Neeree ed naraas surah uym mah ih bii. Mongolchuud heterhii nerelhuu.  
2 doh sedevt gevel Mongolchuudiin ger buliin humuujil uneheer dutagdmal tal ih bii.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-17, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Ih saihan niitlel bichjee. Denver-nhen yer ni ih olon uil ajillagaanii anhdagch yum baina shuu. Denv...
2012 02 06/ 12:13 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
bayarlalaa tanid. gagtshuu enen uneniig buh hun zovoor oilgoj avaasai gej husnem, bi.
2012 02 06/ 09:04 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Yostoi l yneniig yagshtal bichsen bna. America bol yag l iimshdee .
2012 02 05/ 22:01 цааш...

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ