| Цагаачлалын шүүгчийн өдөр тутмын хүнд ажил |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||
| 2010-03-11, Пүрэв | ||||||||||||||||
![]() АНУ-д жил бүр орж ирж буй сая гаруй хүнээс маш цөөн тооны хүн улс төрийн орогнол хүсдэг юм байна. Тэд өргөдөл гаргахдаа тэднийг мөрдөж мөшгөж байгаагаас үүдэн эх орон руугаа буцах боломжгүй мөн эх нутагт байнга аюулд нэрвэгддэг гэдгээ нотлох ёстой. Улс төрийн орогнол олгодог холбооны шүүгчид биечлэн шүүхийн үйл ажиллагаан дээр оролцож, орогнол хүсэж буй хүмүүсийн өгч буй тайлбар, амьдралын гашууныг сонсдог ажээ.
2009 оны 6 сард хийсэн судалгааны дагуу зарим шүүгчид өдөр бүр хүмүүсийн зовлон, хийсэн гэмт хэрэгний тухай сонсож байгаагаас болоод сэтгэлийн дарамтанд ордог гэсэн үр дүн гарч иржээ. Харин энэ нь тэдгээрийн гаргаж буй шийдвэрт нь ихээхэн нөлөө үзүүлэх магадлалтай юм байна. Судалгааны дагуу шүүгчид нэрээ бичилгүй ажлынхаа талаар тайлан гаргах ёстой байсан бөгөөд тэдгээрийн нэг нь: “Хүмүүст тохиолддог хамгийн муу муухай зүйлүүдийн тухай би өдөр бүр сонсож, тэднийг яаж тамлаж зовоож байсан тухай би дахин мэдэхийг хүсэхгүй байна” гэж бичжээ. Энэхүү судалгааг Калифорнийн Их Сургуулийн Сан Франциско дахь салбарын (UCSF) сэтгэл зүйн эмч, профессор Stuart L. Lustig удирдаж, цагаачлалын шүүгчдийг өдөр болгон их хэмжээний сэтгэлийн дарамтанд ордог гэсэн үр дүнд хүржээ. Түүний үзэж байгаагаар зарим шүүгчид сэтгэл сэвтүүлэх стрессийн дараахь хямралд орж, шөнө хар дарж, хий юм харж мөн цочиролд амархан ордог болдог юм байна. Сэтгэл сэвтүүлэх стресс нь амьдрал дээр ямар нэгэн шарх, гэмтэл, сэтгэлийн шаналгааны үр дүнд гарч ирдэг ч гэсэн шүүгчдийн сэтгэлийн байдал нь сэтгэл сэвтүүлэх хоёрдогч стрессд орсон байна гэж профессор Lustig үзэж байна. Түүний хэлснээр шүүгчдийн сэтгэл зүйн зовиур болж буй хар дарах мөн байнгийн санаа зовнил нь үр ашигтай ажиллахад саад болж, үнэн зөв шүүхийн шийдвэр гаргахад муугаар нөлөөлдөг ажээ. National Association of Immigration Judges буюу Америкийн Цагаачлалын шүүгчдийн үндэсний нэгдэлийн ерөнхийлөгч Dana Leigh Marks-ын үзэж буйгаар ямар ч нигүүлсэнгүй сэтгэлтэй хүн иймэрхүү төрлийн түүх, яриа сонсож сэтгэлийн хөдлөл үзүүлэхгүй гэж байхгүй учраас цагаачлалын шүүгчид ч гэсэн мөн адил зарим юмыг хүндээр хүлээж авах нь ойлгомжтой хэрэг. Dana Leigh Marks өөрөө цагаачлалын шүүгч бөгөөд бусад шүүгчидтэй адил шургуу, стресстэй ажиллаж өдөрт 3-4 шүүхийн хуралд оролцодог юм. “Заримдаа бид зам тээврийн осолыг авч үзэж буй шүүхийн хуралд оролцож, шийдвэрээр нь ялын дээд хэмжээг гаргах ёстой юм шиг гэсэн мэдрэмж төрөөд байдаг юм. Хэрвээ шүүгч нь ямар нэгэн алдаа гаргавал тухайн хүний амьдрал нь орвонгоороо эргэнэ гэсэн үг” гэж тэрээр хэлж байна. Гватемалаас ирсэн Miriam Bravo Berkley-д байрлалтай цагаачдын орогнодог сүмд амьдардаг бөгөөд АНУ-д улс төрийн орогнол авах хүсэлтээ гаргажээ. Тэрээр шүүхийн хурлын үеэр яг юу болсноо эхэндээ ярих хүсэлгүй байсан юм байна. Түүний хувьд болсон бүх явдал нь маш аймар байсан болхоор ярихаасаа ч айж байсан ажээ. Гэвч орогнол хүсэж буй Miriam-д цагаачлалын шүүгч нь татгалзсан хариу өгсөн. Түүний бодлоор шүүгч нь тэр өдөр дэндүү их ачаалалттай ажиллаж, Miriam-ыг 4 юм уу 5 дахь шүүхийн хурлаар хүлээн авсан учир ярьж өгсөн түүхийг нь сайтар тусгаж аваагүй. Хэрвээ шүүгч нь Miriam-ын ярьсан болгоныг анхааралтай сонссон бол, улс төрийн орогнолыг олгох байсан байх гэж тэрээр үзэж байна. Miriam Bravo-ийн саналыг профессор Stuart хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн, зарим шүүгчид нь иймэрхүү асуудалд арай ондоо хэлбэрээр хандаж, орогнол хүсэж буй бүх хүмүүст орогнолыг нь олгож өгдөг байж магадгүй гэж үзэж байна. Түүний үзэж байгаагаар шүүгчдийн нэг хэсэг нь хүчирхийлэлд өртөж байсан хохирогчидын оронд өөрсдийгөө тавьж үзэж, тэднийг өрөвдөж шийдвэрээ гаргах магадлалтай бол нөгөө хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөнд автагдахгүйн тулд тэдний ярианд сайтар оролгүйгээр шүүхийн шийдвэрээ гаргах болно. “Харин тэд яг юун дээр үндэслэн шийдвэрээ гаргахыг бид мэдэхгүй шүү дээ” гэж профессор Stuart L. Lustig нэмж хэлжээ. Судалгааны хамтран зохиогч хатагтай Dana Leigh Marks хэдэн жилийн турш 16 мянган хэрэг шүүсэн байна. Тэрээр шүүгч өргөдөл гаргасан хүнийг өрөвдсөн ч төвөө сахих ёстой учраас хэцүү байдалд ордог гэв. Харин энэхүү асуудлыг илүү сайн ойлгохын тулд нэмэлт судалгаа хийх хэрэгтэй байна гэж үзжээ.
Дэлгэрэнгүй: http://news.ucsf.edu/releases/stress-and-burnout-found-among-nations-immigration-judges/ https://articleworks.cadmus.com/geolaw/zs900109.html Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай.Баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-04-24, Бямба ) | ||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|






 (500 x 375).jpg)