Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

Achlal_Narlag_Ih_delguur

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 47 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Америкийн “зочид” Америкчуудыг ажилгүй болгож байна. Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-03-11, Пүрэв
Image 
Тайлбар: ажилгүй Америкчүүд 
 
Одоогийн байдлаар ойролцоогоор 15 сая америкчууд ажилгүй байгаа юм байна. Гэвч энэ байдлыг сайтар мэдэж байгаа Вашингтон яагаад ч юм Америк уруу жил тутам түр зуурын хугацаагаар хөдөлмөр эрхлэх 1 сая хүнийг гадаадаас авчируулахыг зөвшөөрөөд байх юм. Bill-ээ төлөх боломжгүй, байшин саваа банканд булаалгаж буй ажилгүй америкчууд ажил голохгүйгээр ямар ч ажлыг хийхэд бэлэн болчихсон байхад яагаад засгийн газар нь өөрсдийн иргэдэд боломж олгохгүй байгаа юм бэ?
 
Энэ байдлыг Вашингтонд байрлах Center of Immigration Studies (CIS) буюу Цагаачлалын судалгааны төвийн захирал Mark Krikorian эсэргүүцэж ийнхүү тайлбарлаж байна: энэ жил зөвхөн H-2B ангилалын визээр хөдөө аж ахуйн салбарыг оруулахгүйгээр “хар ажил” хийх гэж АНУ-д 100 мянган гадаадын иргэн ирэх төлөвлөгөөтэй ажээ. Харин америкийн байгууллага, компаниуд эдгээр гадаад иргэдийг авчруулах ихээхэн сонирхолтой байна. Учир нь: гадаадын иргэд нь хий гэсэн болгоныг нь дуугүй хийж өгч, оронд нь ямар нэгэн илүү төлбөр нэхэмжилэхгүй, өөрсдийн эрхээ ч хамгаалдаггүй юм.    

US Foreign Service буюу АНУ-ын гадаад бодлогын салбарт ажиллаж байсан, H-2B хөтөлбөрийн судалгааны санаачлагч David Seminara H-2B-г анх америкчуудын голж хийхгүй ажилүүдыг хийлгэх улмаар гадаадаас ажлын хүч авчирч, түр зуураар ажилуулах хийсвэр ойлголт дээр тулгуурлан анх санаачилсан гэж ярьж байна. Гэвч өнөөдөр энэхүү байдал нь өөрчлөгдөж, америкчууд сар тутам цалинтай байхын тулд өмнө голж байсан ажилуудыг хийхэд бэлэн болжээ.

Сонгуулийн кампаний үеэр Barack Obama цагаачлалын өөрчлөн шинэчлэлтийг хийхээр амалсан билээ. Уг хөтөлбөрийн дагуу АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа 11 сая ажиллах мөн амьдрах эрхгүй гадаадын иргэдэд өршөөл үзүүлж хууль ёсны цагаач болгох болно гэсэн юм. Гэвч 2010 оны 1 дүгээр сарын 19-нд Сенатын суудалд Massachusetts-ээс Бүгд найрамдах намын төлөөлөгч Scott Brown сонгогдсноор цагаачлалын асуудал ойрын хугацаанд яригдахгүй болов уу гэж ноён Krikorian таамаглаж байна. Түүний хэлснээр энэхүү салбарт зөвхөн DREAM (Development, Relief and Education for Alien Minors Act) буюу Насанд хүрээгүй гадаадын иргэдэд хөгжил, тэтгэмж болон боловсролын салбарт үзүүлэх дэмжлэгийн тухай хуулийн төсөл л батлагдах магадлалтай юм байна. (Энэхүү төслийн дагуу насанд хүрээгүй хууль бус хүүхдүүд америкийн боловсролын дунд сургууль төгссөн тохиолдолд өршөөлд хамрагдах боломжтой болно гэсэн үг.)

Ёр нь хувийн компани, албан байгууллага, үйлдвэрчний эвлэл, нийтийн болон хуулийн эрх хамгаалж буй төрөл бүрийн байгуулагуудын сонирхол хөндөгдөж байгаа учир АНУ-ын цагаачлалын бодлого  маш олон төрлийн маргаан үүсгэж байна. Үүний нэг тод жишээ бол, Гаитид 1 дүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаар гарсан асуудал. Уг байгалийн гамшиг тохиолдсоны дараа Цагаан ордон АНУ-ын нутаг дэвсгэрээс албадан гаргуулах гэж байсан 30,000 Гаитийн иргэдэд temporary protected status (TPS) буюу түр зуурын хамгаалалтын статусыг олгохоор болжээ. Уг статусын дагуу тэд Америкт хамгийн бага гэхэд 18 сар үлдэх эрхтэй болж байгаа бөгөөд тэд нараас гадна хууль бусаар орж ирсэн 70,000 Гаитийн иргэд бас энэхүү статуст хамрагдах магадлалтай болж байна гэж ноён Krikorian хэлж байна.  

Америкийн засгийн газрын гаргаж буй хүмүүнлэг ёс чанар нь дээд зэргээр үнэлэгдэх ёстой ч гэсэн өмнө нь энэхүү TPS статусыг байгалийн гамшигт нэрвэгдэж байсан өөр дүрвэгчидын бүлэгт ёр олгож байгаагүй гэдгийг CIP байгууллагынхан тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар байгаа цагаачидад түр зуурынх ч гэсэн өршөөл үзүүлж байгаа үзэгдэлийн тод жишээ билээ.  

Харин Цагаан ордоны төлөөлөгчид АНУ-д оршин суугаа хууль бус Гаитийн иргэдэд дүрвэгчдийн статусыг олгохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн ч гэсэн тэдгээрийг хуулиар албадан гаргахгүй байгааг бодвол өөрийн цагаачлалын бодлогоо хянаж байгаа эсэх нь тодорхойгүй болж байгаа болов уу гэсэн таамаглал гарч ирж байна.

Энэ тухай мөн бусад нэмэлт мэдээллийг:

www.cis.org

http://www.uscis.gov/portal/site/uscis/menuitem.5af9bb95919f35e66f614176543f6d1a/?vgnextoid=b7755a40a79b6210VgnVCM100000082ca60aRCRD&vgnextchannel=68439c7755cb9010VgnVCM10000045f3d6a1RCRD

http://cis.org/blog/3 -ноён Mark Krikorian-ы блог

Жич: Бид боломжоороо та бүхэнд цагаачлалын тухай сүүлийн үеийн мэдээг цаг алдалгүй хүргэхийг хичээх болно.Танд асууж лавлах юм байвал АНУ-ын Цагаачлалын албаны Үйлчилгээний төв рүү 1-800-375-5283 дугаараар мөн http:///www.uscis.gov гэсэн цахим хуудас руу орж шаардлагатай мэдээллээ хайж болно гэдгийг бүү мартаарай.

Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай.Баярлалаа.


 

Танд амжилт хүсье.

З.Хулан

lamongols.com




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн zorig-t - 2010-03-24 14:06 - Зочин
 
 
LA-d mongol huulich emegtei baigaa B.Zoljargal geed. Tuuntei holboo bariad tsagaachlalyn asuudlyn talaar yariltsaj bolno. Mun 4/4-nd LA-iin Mongol holboonyhon tsagaachlalyn medeelliig olny niited taniltsuulah gej baigaa. Delgerengui Holboonyhnoos asuuj lavlaarai.
 
2. Бичсэн zorig - 2010-03-24 13:01 - Зочин
 
 
xylantai xolboo barij acyyx zyil ix bna yaj xolboo bapix be tyclaach minii ytac dygaap 3238302910 :?
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-04-17, Бямба )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

-Та эр хүнтэй суучихсан юм биш биз? Хэрвээ үгүй бол ийм машиныг солих нь зүйтэй.

 

Ханшийн Мэдээ