|
6 сард болох сагсан бөмбөгийн тэмцээний талаархи санал асуулга |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2010-03-14, Ням |
|
Америк дахь нийт Монголчуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явагддаг Сагсан Бөмбөгийн тэмцээн энэ жил нарлаг Калифорни мужийн Лос Анжелес хотод 2010 оны 6 сард зохион байгуулагдах гэж байна. Энэхүү сайхан үйл ажиллагааг зохион байгуулахаар Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбоо бэлтгэл ажилдаа орж эхлээд байна.
Оролцохыг хүсэж байгаа бүх багуудыг цаг хугацааны хувьд аль болох саадгүй ирэх бололцоог хангах үүднээс манай Холбоо дараахь санал асуулгыг явуулж байна.
Та ямар саналтай байна вэ?
1. Сагсан бөмбөгийн тэмцээнийг 2010 оны 6 сарын 12-14-ны хооронд явуулсан нь дээр. 2. Сагсан бөмбөгийн тэмцээнийг 2010 оны 6 сарын 19-20-ны хооронд явуулсан нь дээр
Та өөрийн саналыг reply хийж бидэнд илгээнэ үү? Өөрийн цаг завыг гаргаж саналаа өгсөн танд маш их баярлалаа.
Танд ажлын өндөр амжилт хүсье!
Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбоо e-mal:
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
|
|
Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-31, Лхагва )
|