Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

goyol_3

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 50 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Их аварга Д.Дагвадорж: Барилдсан бол 30 гаруй түрүүлэх байсан. Гэхдээ гундана гэж юу байхав. Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-03-15, Даваа
 Image
 
Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Монголдоо ирлээ. Ирэхдээ Буянт-Ухаагийн онгоцны буудлаас “Та нар минь сайн сууж байв уу” хэмээн мэндчилэв. Энэ мэдээг уншсан нэгэн уншигч интернэтэд “Бид сайн сууж байлаа. Харин та минь хаагуур бужигнуулж, буруу хэрэг хийж байгаад ирэв ээ” гэчихэж. Өлгөж аваад, өргөмжлөөд бичихэд аятайхан санаа биш ч гэсэн энэ удаа үргэлжлүүлэх хэрэгтэй санагдана. Учир нь, том хүн том л байдаг. Хэнтэй хаана хэрхэн харилцаж,  биеэ хаана яаж авч явах нь өдгөө хүүхэд залуусын үлгэр дуурайл болох ёстой эрхэм нь Долгорсүрэнгийн Дагвадорж таны хүлээсэн үүрэг. Хар багаасаа сумо­гийн хатуу ертөнц, чанга дэглэм дор нухлуулсан хэмээн өөрийгөө өмгөөлөх таныг угтаж буй ёслолын ажиллагаа үнэндээ хөөрхийлөлттэй санагдаж байна.
 

Таны гарын амтыг мэдрээд авсан тэр япон хүнийг танихгүй ч гэсэн өмөөрмөөр байна. Түүнд хүний эрх  гэж бий. Их аваргад зодууллаа гээд дуугүй зүгээр өнгөрөх хууль гэж хаа ч байхгүй. Үйлдсэн хэргийнхээ төлөө сумогийн амжилтаа ид насандаа орхиж, эх орондоо ирэхээс өөр гарцгүй болсон та өнөөдөр энд баатар болж байна.

Арлын орон хийгээд  дэлхийд монгол хүний эр чадал, хүч тэнхээг гайхуулсан тэр амжилтыг тань энд дурдахгүй өнгөрч болохгүй. Гэсэн ч өөрийнхөө бий болгосон амжилтаасаа аяг маяг, арчаагүй зангаасаа болж гээгдэж үлдчихээд өнөөдөр хүн бүрээр өөрийгөө хайрлуулахыг хүсэх нь юу вэ. Тийм бол Монгол ч бус дэлхийн аль ч оронд ёс зүй, ёс зүйн хариуцлага, ёс суртахуун гэх хүний нийгэмд амар тайван амьдрахын эх үндэс болсон соёл ямар хэрэгтэй юм. Тэнд хүн зодсон хүнийг монголчууд үндэсний баатар хэмээн өргөмжлөөд байвал монгол хүний үнэт зүйл хэний ч өлмийд сөгдөхөд эргэлзэх юм алга.

“Би байна шүү дээ, шударга юманд дуртай…Гэвч өнөөдөр төгс төгөлдөр хүн гэж байдаг юм уу. Заавал нэг жижигхэн өө байж л байдаг биз дээ…Хүн зөв шүү гэсэн юман дээрээ зөв л байх ёстой. Хэзээ ч бууж өгөхгүй л байх ёстой” хэмээн та ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэгвэл энэ удаа өөрийгөө зөв юм хийсэн болгож, бууж өгөөгүй монгол бардамналын үлгэр жишээ болгон аархаж байгаад тань дургүй хүрч байна. Бас болоогүй хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Японы сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэжээ. Өчигдрийг хэрхэн үгүйсгэсэн ч таны амжилт, амьдрал, алдаа оноо тань бүгд Японы ард түмэнтэй холбоотой. Тэдний тус дэмжлэг, тэдний ирлэсэн үгний ачаар өдий зэрэгт хүрсэн.

“Дэвжээн дээр байж байсан чинь яг миний өлмий хавьд нэг ногоон цамцтай япон хүн суучихсан намайг хараад уйлж байсан. Тэр хүний нулимс асгараад л байсан. Тэгээд би Кайог ялсан. Тэгээд ногоон цамцат руугаа харсан. Ногоон цамцат бид хоёр хоёулаа уйлсан даа. Чи бид хоёр ялсан шүү гээд. Харцаараа л бие биедээ хэлж байгаа юм”. Энэ бол таны өгч байсан ярилцлагыг уншаад өөрөөр тань, японы ард түмний өгөөмөр зангаар бахархах нэг сэдлийг өгсөн хэсэг. Гэтэл өнөөдөр “Би Монголд ирчихсэн. Одоо тэд ямар хамаатай юм” гэсэн шиг аяглах хэрэг юу байна. Тэд бол танаас ч илүү хүч тэнхээтэй бас өгөөмөр ард түмэн. Өөрийн тань хэлсэн тэр ногоон цамцат “Их аварга ялаасай” гээд уйлж байсан бол өнөөдөр таны япончуудыг бассан, үл тоомсорлосон энэ үгийг тань сонсоод ямар сэтгэгдэлтэй үлдэх бол. Таныг гэх түүний сэтгэл увайгүй үгний тань балгаар утаа мэт замхарч мэдэх л юм. Магадгүй одоо танд тэр бүхэн хамаагүй болсон байж болох юм.

Учир нь, та одоо эх орондоо ирчихлээ гээд ичих булчирхай тань ажиллахаа больсон бололтой. Буянт-Ухаагаас наашилсан их цуваа, сүрт хамгаалалт, үгийг тань сонсох гэсэн хэвлэл мэдээллийнхэн дунд бялуурчихсан яваа байх. Олимпийн аваргууд, дэлхийд дуурсагдсан монгол тамирчид өөрсдийн олж авсан нэр хүндийг ойворгон зангийн тань өлмийд гишгүүлж байна. Булт олноороо “Их аварга Монголдоо ирлээ, эх орондоо тавтай морил” гээд эгээтэй л сөгдсөнгүй. Эцэст нь, хүний нутагт амжилтаа бататгаж, даруулгатай байж чадаагүй монгол зангаа эх орондоо ядаж уужуу байлгаасай гэж гуйя. Үндэсний бөхчүүдийн увайгүй занг дарж давдаг шигээ таныг ч бас давруулж хайрлахгүй байгаасай. Дагваагийн давруун зан Монголдоо ядаж хэмжээтэй байг. Энэ бүхний төсгөлд өөрөөс тань “Ичихгүй байна уу, их аварга аа” гэж асуух хүн нэгээр тогтохгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Г.Отгонжаргал

sonin.mn

 




Сэтгэгдэл (5)
1. Бичсэн Kharnuud - 2010-03-19 10:43 - Бүртгэлтэй
 
 
Gashuun ch gesen vnen vg geech l ene dee.Neg ch gesen sanaa niilex xvn baigaad bayarlalaa.Tegeed ch ertunts maani uuruu olon zvg,olon taltai shvv dee.Bid bvgdiig neg talaas xardag yavdlaa etses bolgomoor yum daa.
 
2. Бичсэн zochin - 2010-03-19 10:17 - Зочин
 
 
vnen l um bichsen bna sh dee. hvn hiisen aldaandaa gemshij baih heregtei sh dee. ter hvnii mandaj ybsan ni tendee l um baigaa biz bie ee zow awch ybah heregtei sh dee. mongol hvmvvs bidnii neg teneg aldaa ni hudlaa l bie bienee oogshvvleh sh dee. ter har mash olon oldartai baisan hvmvvs odoo gydmand arhichin bolchihson ybj bna. ted nariig tsagtaa mandaj ybah ved ni aldaa hiisench gesen teriig ni helj zalruulahiin orond oogshvvlseer l muu zamd orohod ni tvlhets bolson baih. etsest ni yu heleh geed bna ve gevel er ni hen be gyich baisan gesen baigaa orchindoo bie ee zow awch ybj syrah l chihal baigaa um. neg l hydlaa bie ee omoorson. negneeree omgoolvvlsen uls
 
3. Бичсэн bankhar - 2010-03-17 14:11 - Зочин
 
 
Otgonjargal guai ta bitgii surjigne. Buh yumiig neg hevend tsutgah geed huuchinsag zan gargaad baih yumaa. 
Japan-ii setguulchded yariltslaga uguhgui baij yaagaad bolohgui gej? Avargiin dur biz dee? Tegeed ch Dagvaag nasaar n araas n dagaj muug n uzlee; neg udaa erhee edleed asuultand n hariulahgui baij bolnoo doo.  
Ter zoduulsan gegdeh, tanii umuuruud baigaa Japan (tsagaach Hyatad gesen shuu ug n) huniig zugeer baihad n nudraad avaagui baih; ter nuhur chin hun (buhel buten uls undesteng) doromjlood hariud n 5 salaa boov hurtsen gesen baih shuu. Taniihaar bol "Mongol uls bol Hyatadiin medliin gazar" gej heleheer "jaa tiimee" geed suuj baih baisan yum bna l daa. Dagvaa Japanuudiig bish, harin "Japan"-uud Davgaag (buyu Mongoliig) doromjilj, havchij, gutgeseer irsen bus uu? 
Tanii bolood ulsiinhaa ner hundiig umuurch uuriinhuu erh ashgiig hohirooj irsen hund talarhah yostoi baital "davarlaa" ene ter gej booj uheh geed baigaa chinn tanii archaagui amitan gedgiig l haruulj baina daa. Tani shig yumnuud olon bolbol Mongol sunuh bizee.
 
4. Бичсэн Jiriin Mongol - 2010-03-16 21:28 - Зочин
 
 
Ee Davgaa avarga mini ta ug ikh chadaltai tsaash zunduu amjilt uzuuleh ikh avarga yumsan. Yamarch uls guren tuunii undesnii sportiig ni hariin avarga ezegneed baihaar durgui ni hurch daramt shahalt uzuuleh l bh. Gehdee ene darmt shaltiig Mongol hunii uujuu taiwan setgeleer davaad ulam ikh amjilt uzuuleh yostoi bsan yum. Ene ikh guren uurt chin itgel naidvar ugch bhad uls undestengeer ni doromjilj bolohgui shuu dee. Bas Yokuzona bol Yokuzona l bh yostoi.
 
5. Бичсэн guest - 2010-03-16 12:15 - Зочин
 
 
Yamarch baisan Manai ix avarga bol ix l avarga  
Bi Lav urgelj xundetgej xairlaj yavna 
Arai jooxn xetruulj baianaaa
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-21, Ням )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

-Танай нөхөр чинь ямар мэргэжилтэй вэ?
-Архичин.
-Тэр чинь мэргэжил биш ээ, сонирхол байхгүй юу. Мэргэжил гэдэг чинь хүний хамгийн сайн чаддаг юмыг хэлдэг юм.
-Харин тэгээд яагаав, манай нөхөрт түүнээс илүү чаддаг юм байхгүй.

 

Ханшийн Мэдээ