Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_kidsnewyear_2011_046

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 55 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
ТЭД ДОР ХАЯЖ 35-40 САЯ АМ.ДОЛЛАР ЭХ ОРОНДОО ИЛГЭЭДЭГ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-03-17, Лхагва
Image 
 
Өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хямрал, тогтворгүй байдлаас үүдэн олон хүн ажлын байргүй болсон төдийгүй ажилтай нь өнөө маргаашаа арай ядан аргацаасан ажлын хөлсөөр амьдралаа залгуулна гэдэг олон айл өрх, иргэдэд амаргүй асуудал болсон. Тиймээс ардчилсан зах зээлийн нийгэмд хэнээс ч дутахгүй аз жаргалтай, элбэг хангалуун байх хамгийн оновчтой гарц нь эх орноо орхин хөгжилтэй улс орнуудад биеийн болон оюуны хүчээ үнэлүүлэх явдал.  
 
Өнөө үеийн залуу хүн бүхэн гадаад улс оронд ямар аргаар очиж хар ажил хийж, ажиллаж, амьдрах суралцах хүсэл тэмүүлэлтэй болсон цаг үе. Эцэг эхчүүд нь ч үүнийг дэмждэг. Харин тэд визний асуудлаас эхлээд замын зардал олох гээд чамгүй олон бэрхшээл саадтай тулгардаг. Тэдний олонх нь аав ээж, ах дүү хамаатнаасаа мөнгө зээлэх, орон байраа барьцаалах, бүр зарж борлуулчихаад харьд ажиллаж, амьдрахаар явах болсоор 20 шахам жилийн нүүр үзэж байна. Үнэхээр зоримог бөгөөд эрсдэлтэй алхам шүү. Тэднийг ямар ажил, амьдрал, бэрхшээл, зовлон, жаргал хүлээж байгааг урьдчилан таах аргагүй юм.

Хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн олон мянган залуус БНСУ, АНУ, Их Британи, Канад, европын орнуудыг зорих цуваа өнөө ч хөвөрсөөр л байна. Тэд дор хаяж орон байртай, унаатай болчих санаатай, цаашлаад өөрийн гэсэн өмч хөрөнгө, мөнгөтэй, эрдэм мэдлэг, сайн мэргэжил эзэмшээд эх орондоо ирэхээр ар гэрээ, эхнэр, нөхөр, үр хүүхдээ орхиод л явдаг. Зарим нь бүр харийн улс оронд ажиллаж, амьдрах бодолтой ч байдаг нь нууц биш. Харин харьд очсон манай залуус маань ажилсаг чанар, идэвх зүтгэл, мэдлэг чадвараар хэнд ч гологддоггүй гэдгийг өнгөрсөн жилүүд нотолсныг энд онцлон хэлмээр санагдлаа. Хүний нутгийг зорьсон монголчуудаас алдаж, эрсдсэн нь онож хожсоноосоо бага болов уу. Харин бидний энэ сонголтыг зөв ч, буруу ч бай төр засаг байтугай, бурхан ч зогсоож чадахгүй болсон гэж болно.  

Харийн оронд хууль бусаар "Харлаж" очсон залуус тухайн улс орны иргэд хийхийг хүсдэггүй хар ажлыг 8-12 түүнээс ч олон цагаар гүйцэтгэж "өчүүхэн бага" цалин хөлж авдаг. "Өчүүхэн бага" гэдгийн учир нь тухайн улсын иргэний авч байгаа цалингийн 10 хувь ч хүрэхгүй мөнгөөр хүч хөдөлмөрөө үнэлүүлдэг. Харин хортой нөхцөлд, энэ хүнд хүчир ажлыг эрхэлснээр олон залуус эрүүл мэндээр хохирч байгаагаа мэддэггүй. Залууст харийн орныг зорьсноор урьдчилан тооцоогүй олон бэрхшээлтэй тулгардаг төдийгүй гэр бүл салж сарних тохиолдол ч гардаг. Хууль бусаар хараар ажиллахаар явж байгаа залуусаас очсон даруйдаа хөөгдөөд ирэх нь ч цөөнгүй байдаг. Мөн сүүлийн жилүүдэд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Манай иргэд 2008 онд 101 гэмт хэрэгт холбогдож, 117 хүн хорих ял эдэлж байсан. Харин 2009 оны эхний есөн сарын байдлаар 116 хүн хэрэгт холбогдож, 124 хүн хоригдож байв. Тухайлбал, 2009 онд манай улсын иргэдээс хар тамхины хэргээр гадаадад хоригдох нь ихэссэн байна.

Монголдоо аж амьдралдаа хүрэлцэхүйц цалин хөлс авдаг ажлын байр байдаг бол яах гэж эх орон, гэр бүл, хань ижил, үр хүүхдээ орхин байж хөгжилтэй улс оронд хар ажил хийж хууль бусаар "Харлах" гэж тэмүүлэх билээ. Төрөөс өнөөг  хүртэл энэ асуудлыг зохицуулж чадахгүй л байна. Харин харийн орныг зорьсон монголчууд эрсдэл амсдаг ч ядуу тарчигхан байгаа улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, Улсын сан хөмрөгийг арвижуулах үйлсэд гар бие оролцож байгаа гэвэл монголчууд хүлээн зөвшөөрөх байхаа.

Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн хэд байгааг мэддэг албан тушаалтан, төрийн байгууллага байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Харийн улс орны хөгжилд мэдлэг боловсрол, бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж яваа энэ хүмүүс эх орондоо байгаа олон мянган монголчуудыг тэжээж, улсдаа ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж ирсэнийг тооцвол чамгүй их тоо гарах гарах байх шүү.

Хилийн чанадад 100 мянга хол давсан монгол хүн ажиллаж, амьдарч, суралцаж байгаа гэсэн багцаа төдий тоо байдаг. Тэгвэл, тэдний 70-80 мянга нь эх орондоо, аав ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү нартаа жилдээ дор хаяж ганц удаа 500 америк доллар илгээдэг гэвэл 35-40 сая ам.доллар /51,2 -58,5 тэрбум төгрөг/-ыг Монгол Улсынхаа сан хөмрөгт оруулж байгаа нь чамлахааргүй их тоо.

Тэдний хөрөнгө оруулалтаар олон айл өрх хувиараа аж ахуй эрхэлж ажил төрөлтэй байж, цөөнгүй хүүхэд, залуус сургалтын төлбөрөө даалгаж байгаа билээ. Харьд байгаа монголчуудын илгээсэн ам.доллар нь өнөөх төрөөс тэтгэдэг хувь хишгээс хамаагүй илүү тустай төдийгүй зохих эзэндээ очиж үр дүнгээ өгч байгаа гэж болно. Өнөөгийн төр засгийн хийж чадаагүй ажлыг тэд ямар нэг улс төргүйгээр хийж байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчуудаас ажил мэргэжил, авъяас чадвар, спортын амжилт, мэдлэг боловсролоороо тэргүүн эгнээнд байж "Монгол" гэсэн нэрийг дэлхийн олон улс оронд сайнаар дуурсгаж байна. Хамгийн гайхалтай нь харийн нутагт амьдарч байгаа монголчууд эх орондоо байгаа монголчуудаасаа илүү эх орноо гэсэн сэтгэлтэйгээр эвлэлдэн нэгдэж байна. Хилийн чанадад байгаа монголчууд улс орныхоо хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл зовниж, оршин суугаа улс, бүс нутаг, муж, хот сууриндаа байнга уулзалдаж үзэл бодлоо солилцдог уламжлал олон газарт тогтжээ. Түүнчлэн дэлхийн олон тив, улс, хотод Монгол үндэсний болон тусгаар тогтнолын баяр, цагаан сарыг хамтдаа тэмдэглэх болсон билээ. Өндөр өртөгтэй улс оронд ажил хөдөлмөр эрхэлж олсон цалин хөлсөөрөө өөрийн хэрэгцээг хангахын зэрэгцээ түүнээсээ илүүчлэн эх орон, ар гэр, аав, ээж, ах, эгч, анд нөхөддөө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа гадаадад суугаа монголчууддаа үнэхээр бахархахаас аргагүй билээ. Эх орондоо байгаа монголчууд Солонгост, Америкт, Англид суугаа миний хүү, охин, аав, ээж, ах дүүгээс төдөн "дойлуур" илгээлээ хэмээн баярладаг. Тэдний энэ санхүүжилтийн буянаар цөөнгүй айл өрх ядуурлаас ангижирч, олон хүн ажилтай төрөлтэй байж аж амьдралаа залгуулж байна. Өнөөдөр Монголд олон мянган айл өрх гадаад оронд ажиллаж, амьдардаг хэн нэгнийхээ илгээсэн мөнгийг хүлээн авч байгаа гэдгийг манай банкнуудын валютын гаднаас орж ирж буй илгээмж, гүйлгээнээс харагддаг хэмээн банк, санхүүгийн мэргэжлийн хүмүүс ч нотлодог.

Харин хөрөнгө оруулагч энэ иргэддээ төрөөс  хариу тус хүргэж иргэнийхээ аюулгүй байдлыг нь хангах, эрх ашгийг нь хамгаалах талаар юу ч хийж чадахгүй л байгаа гэж болно. Монгол Улс иргэнээ хамгаалж, өмгөөлж чадахгүй байгааг амиа алдсан, хүчирхийлэлд өртсөн, хилсээр гэмт хэрэгт холбогдсон зэрэг цөөнгүй жишээ, баримт нотолж байна. Төр, засгаас гадаад улс оронд байгаа Элчин сайдын яамаараа дамжуулан тэнд ажиллаж, амьдардаг монголчуудынхаа эрх ашгийг хамгаалж, эрх нь зөрчигдсөн болон ямар нэг асуудалд орооцолдсон Монгол Улсын иргэндээ туслалцаа үзүүлэх ёстой. Манайхаас бусад орныхон өөрийн улсын иргэнд тохиолдсон эрх нь зөрчигдсөн ийм асуудалд онцгой анхаарч, гадаад оронд байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, өмгөөлдөг.  

Харийн оронд ажил хөдөлмөр эрхлэж байгаа олон мянган залуус маань цаг хугацааны эрхээр үргэлж залуу халуун, эрч хүчтэй байхгүй. Тэд нас ахих тусам Монголоо, эх нутгаа гэсэн сэтгэл нь өөрийн эрхгүй төрөлх эх орон руу нь даллан дуудах нь бам ёсны асуудал. Монгол хүн төрсөн нутаг ус, газар шороондоо л амар амгалан, аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чаддаг өвөрмөц онцлогтой ард түмний үр сад гэдэг нь түүхэн үнэн билээ.

Харийн нутгийг зорьсон "Монгол хүн" оршин суугаа улсынхаа хууль, дүрмийг чанд мөрдөн ажиллаж, суралцаж хэнээс ч дутахгүй аз жаргалтай амьдарч болоод байдаг. Харин Монгол эх орондоо яагаад ийм байж болохгүй байна...
 
"Монгол хүн" төрөлх эх орондоо эзэн байж, иргэний үүрэг, хариуцлагаа хүлээж, эдлэх ёстой эрхээ эдэлж, эрхэлсэн ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлсэн хангалттай цалин пүнлүү авч, элбэг хангалуун амьдарч чадахгүй л байна. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон энэ жилүүдэд төр, засгийн эрхийг барьсан үе үеийн эрх мэдэлтнүүдийн эх орныхоо хөрсөн дээр хэрэгжих боломжгүй алс хэтийг хараагүй, буруу ташаа бодлогоор улс орноо жолоодсоны үр дагавар гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ?

 

 

Д.Өлзийсайхан

MONTSAME




Сэтгэгдэл (4)
1. Бичсэн Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй - 2010-06-07 21:30 - Зочин
 
 
tiim ee mongolchuud eherondoo hurungu oruulalt hiij bga 
ta nar mini eruul mendee bodooroi
 
2. Бичсэн Temyyjin - 2010-03-18 12:53 - Зочин
 
 
Tiimee, end buchsen byr ynen shyy.  
Ter tusmaa Los Angelesiin mongolchuud xoorondoo evdej chadval eh orondoo bolon end baigaa ger byldee ih zyiliig byteej chadnadaa. Ex oron "Mongol" neree ovog meteer deedlen yavtsgaa LA mongolchuudaa. 
P.S: Ajliin yamar ni hamaagyi,xiij chadaj baival tyygeeree baxarxa. Ene bol yyrdiinh bish tyr zuuriinh gej yrgelj bodoj bai. Ajil amidral saijirnaa.
 
3. Бичсэн he he - 2010-03-18 00:42 - Зочин
 
 
pendiisen zarim zaluu amerik metiin gazar avgai huuhdee hayaj ochchihood neg muu emgen ovgon harj hamag nasaa barj baigaa mortoo bas peedgeriig ni yanaa ... gaslan gamshig ^^^  
mongo baigaad suuld zaluu nas oldoh uu ....  
omhii baishind shoron shig gavluulchaad ... heden tsaas olood teriigee bas iihsee yavuulna ... ai hoorhii gej
 
4. Бичсэн ZA BUU MED - 2010-03-18 00:39 - Зочин
 
 
GADAADAD BAIGAA ZARIM NI CH DEE... AJILGUI ANKIAGUI L BAIDAG ... 
 
EH ORONDOO IRMEER YUM DAA ..CHADAHGUI BAIJ HUNII NUTAGT TARVALZAH GEJ YADAJ BAIHAAR ....
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-21, Ням )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

-Оросын цэргүүд Чечень явах гэж очерлодог гэнэ.
-Яаж байгаа юм бол?
-Тэнд буу сум их үнэтэй байна гэнэ ээ.

 

Ханшийн Мэдээ