Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

IMG_0065

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 29 зочид ба 4 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
ДОХ-ын вирусыг илрүүллээ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-03-21, Ням
Image 
 
Хүний дархлааг устгагч вирусүүд эмчилгээний үед бие махбодид нуугдан алга болдог тул өвчнийг хүндрүүлж, дахин сэдрэхэд хүргэдэг. Гэтэл саяхан Мичиганы их сургуулийн вирус судлаачид ДОХ-ын вирус чухам хаана нуугдаж байдгийг тогтоожээ. Уг нээлтийн талаар “Правда” сонины сурвалжлагч Кремлийн төв эмнэлгийн ахлах эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Константин Зверевээс тодруулжээ.Эрдэмтэд өмнө нь ДОХ-ын вирусын удамшлын кодыг тайлбарлан, түүний гол чанар, байдлыг судалж байсан. Тэдний судалгааны ажлын дүнгээр халдварын вирус оршин тогтнож болох сул газрыг илрүүлж, вирусын эсрэг үр дүнтэй вакциныг бүтээсэн юм. Гэвч өндөр идэвхт уг вакцин Hb(HAART) ДОХ-ын вирусээс насан турш хамгаалах чадваргүй. Учир нь вирусын бие махбодид оршиж буй байдал илэрдэггүй тул эмчлэх арга барил түүнийг тогтоон, төгс эмчилж чаддаггүй болохоор үр дүнгүйдэлд хүрдэг байна.
 

“Эм, бэлдмэлээ тогтмол хэрэглэхээ больсон өвчтөнүүдэд ДОХ-ын вирус эрт, орой хэзээ нэг цагт заавал эргэн сэргэж, “үйл ажиллагаагаа” үргэлжлүүлж эхэлнэ. Нөхцөл байдлыг сайн тал руу нь өөрчилье гэвэл ямар эсүүд халдвар тээн бие махбодиор ангуучилдгийг нь таних хэрэгтэй байна” гэж судалгаа хийж буй эрдэмтэн Кэтлин Коллинс ярьжээ. Мэргэжилтнүүд вирус тээн зугтагч ямар нууцлагдмал эсүүд байдгийг тодруулах зорилго тавьжээ. Тэгэхэд Т-цусны цагаан бөөмүүд гэгч дархлааны үүсэлд хариу өгөгч цусны эсүүд вирус тээн нууцлагдмал оршдог нь илэрчээ. Харин эл нээлтээс өмнө мэргэжилтнүүд өвчний вирус нуугддаг өөр “агуулах” бий гэж үздэг байсан. Мөн зөвхөн Т-бөөмүүдэд ч бус чөмөгний үндсэн эсэд нуугддаг болохыг ч илрүүлжээ. Вирусүүд эдгээр эсийн дотор нуугдан эмчилгээ дуусах хүртэл ямар ч мэдрэмжгүйгээр амран тухалдаг аж. Үнэндээ, вирусын эсрэг эм түүнийг шинэ эсэд шурган орж үүрлэх чадваргүй болгодог ч курс эмчилгээний хугацаа дуусах үед вирус дахин сэргэдэг. Дахин сэргэхдээ “эзэн” эстэйгээ хамт өмнөхөөсөө хэд дахин их болон үрждэг аж. Цаашид эрдэмтэд өвчтөнийг эмчилгээ хийлгэн, эм бэлдмэл хэрэглэж байхад ичилтийн байдалд орон унтаж байдаг вирус бүхий үндсэн эсүүдийг хэрхэн сэрээж, хөнөөх тал дээр ажиллах юм байна. Мичиганы эрдэмтдийн явуулсан уг судалгаа өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг харьцангуй багасган хөнгөвчлөх шинэ замыг нээж байгаа бөгөөд ядуу буурай орны сая сая өвчтөнүүдэд чухал ач холбогдолтой юм.

Эрдэмтдийн судалгааны ажлын талаар К.Зверев:

-Америкийн эрдэмтдийн уг нээлт өмнө нь судлагдаж, танигдаагүй олон талын ач холбогдолтой гэдэг нь илт байна. Тэгэхээр одоо ДОХ-ын халдвартай өвчтөнүүдтэй ажиллахад илүү хялбар болж байгаа юм. Өмнө нь мэргэжилтнүүд өвчтний эсэн дэх вирусыг олшруулалгүй, хаалт тавих арга хэмжээг л авдаг байсан. Харин одоо халдварын вирусын тухай илүү тодорхой мэдлэгтэй болсон тул нарийн тохирсон эмчилгээг өвчтөн тус бүрт явуулж, амьдралыг нь уртасгах боломж нээгдлээ. Түүнээс гадна ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг эрт үед нь илрүүлж, ихийг амжуулах боломжийг шинжлэх ухааны шинэ алхмууд олгосоор байгаа. Гепатит В, С вируст өвчнүүд саяхныг хүртэл эмчлэгдэшгүй хэмээн тооцогдсоор ирсэн. Гэтэл өнөөдөр ийм вирусын гаралтай өвчний эмчилгээ үр дүн сайтай нь нотлогдсон. Магадгүй ойрын ирээдүйд эрдэмтэд ДОХ-ын вирустэй эрчимтэй тэмцэж, үгүй хийж чаддаг болох буй заа.

 

Image 

inet.mn




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн иргэн - 2011-04-21 23:59 - Зочин
 
 
Энэ аймшигт өвчин хурдан эмчлэгддэг болж Монголын минь үй олон залуус дэлхийн хүн төрөлхтөн аврагдах болтугай.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-24, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ Б...
Good luck!
2012 01 31/ 12:10 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ