Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

sumo_2008_110trn

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 24 зочид ба 4 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
NASA 2012 оны сүйрлийг “хойшлуулжээ” Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-03-26, Баасан
Image 
 
2012 онд ертөнцийн сүйрэл болно гэж залхтал шуугисан. Ямар шалтгаанаар, яагаад сүйрэх гэж байгаа тухай баримт таамгийг ч төрөл бүрээр нь дэвшүүлэн нотолгоожуулсан. Хүн төрөлхтний мөхлийн талаархи энэ олон таамаг, цуу яриаг сонссоор эрдэмтэд залхсан бололтой. НАСА-ийн эрдэмтэд дэлхийн сүйрэл үнэхээр болох эсэхийг шинжлэх ухааны үүднээс судлан тайлбар хийжээ. Юутай ч 2012 онд ямар нэг муу зүйл болохгүйг НАСА-ийн эрдэмтэд баттайгаар мэдэгдсэн байна. Дэлхийн бусад эрдэмтэд ч энэ онд ямар нэг онцгой аюул болохгүй гэдэгг итгэлтэй байгаа аж. Тэд, нар мандаж, жаргаж байгаа үед ямар нэг аюул тохиохгүй. Ойрын дөрвөн тэрбум жилд л лав манай гаригт нүүрлэж буй аюул байхгүй гэдэгт итгэж болно хэмээсэн байна.
 

2012 оны дэлхийн сүйрлийн тухай таамналыг анх эртний Шумерийн одон орончдын нээсэн Нибира гаригтай холбон тайлбарлаж байсан. Уг гариг дэлхийг чиглэн хурдтай хөдөлж буй нь гариг, дэлхийн мөргөлдөөнийг үүсгэж сүйрлийн шалтгаан болно гэж байв. Анх сүйрэл 2003 оны тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байсан. Гэвч тухайн өдөр сүйрэл болох хугацаа ямар ч хувирал, сүйрэлгүй өнгөрөхөд шуугиан дэгдээгчид “ертөнцийн төгсгөл”-ийг 2012 он болгож хойшлуулсан. Цаг хугацаа өнгөрөх тусам сүйрлийн тухай шуугиан цөөнгүй хүнийг сандрааж буйг шуугиан дэгдээгчид анзааран ертөнц сүйрэхээс өөр замгүй болж буй мэт олон янзын хувилбар, таамгийг баримтжуулан, үнэмшилтэй болгон цацаж байв.

Тухайлбал, Майягийн индианчуудын үечилсэн цаг тооны бичиг 2012 онд дууссан нь ертөнц суйрнэ гэсэн үг хэмээн хэсэг тайлбарлав. Мөн Нибира эсвэл Икс гариг бас Эрида гаригууд дэлхийтэй ойртож байгаа нь сүйрэлд хүргэнэ гэж ч шуугисан. Гэвч эдгээр нь бүгд адилхан домог гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Хэрэв огторгуйн дээрх биетүүд үнэхээр байсан бөгөөд дэлхийд аюул учруулахуйц бол одон орончид хэдийнэ ажиглан судлах нь гарцаагүй. Тийм том хэмжээтэй огторгуйн биетийг өнөө үед “зэвсэглээгүй” нүдээр ч ажиглан харах боломжтой. Жирийн хүмүүс болон мэргэжлийн одон орончид ч огторгуйн зүгээс ямар нэг аюулт биетийг олж хараагүй. Энэ нь тийм зүйл байхгүй учир ямар ч муу зүйл тохиолдохгүй гэсэн үг.

Харин Эридагийн хувьд, ийм гариг үнэхээр байдаг. Гэхдээ уг гаригаас айн санаашрах зүйлгүй. Эрида нь нарны аймгийн хамгийн алслагдсан хязгаар дээр оршдог одон гариг. Биднээс тэрбум км-ийн алсад оршдог.

Тэрбум жилийн хугацаанд ч Майячуудын цаг тооны бичигтэй холбоотой таамналыг судалж үзэх юм бол бусад хуанлийн л адил тодорхой цаг хугацаан дээр төгссөн нь ойлгомжтой. Та ханандаа өлгөсөн хуанлигаа хар даа. Магадгүй 2010 оны 12-дугаар сарын 31-нд дуусч байгаа байх. Гэвч цаг тооны бичгийн хугацаа дуусахад хүн төрөлхтний амьдрал дуусгавар болно гэсэн санаа хэний ч толгойд орохгүй нь лав. Майячууд ч дуусашгүй үргэлжлэх хуанли зохиож чадаагүй нь мэдээж. 2012 оны 12 дугаар сарын 21-нд тэдний зохиосон хуанлийн ээлжит үечлэл л дууссан. Харин дараа нь хуанли яг л танайд байгаа шиг үргэлжлэх ёстой байсан. Туйлуудын өөрчлөлтийн дүнд дэлхийн төв 180 градус хүртэл эргэж болох аюулыг ч НАСА-ийн эрдэмтэд үгүйсгэжээ. Дэлхийн ротаци болох боломжгүйг эрдэмтэд батлан өгүүлсэн байна. Дэлхийн соронзон талбайн туйлшралт жам ёсоороо өөрчлөгдөж буй. Туйл 400 мянган жил тутамд өөрчлөгддөг. Гэхдээ эл өөрчлөлт дэлхийн амьдралд ямар ч “гэмтэл” учруулахгүй. Ямар ч тохиолдолд ойрын мянган жилд өөрчлөлт гарахгүй гэж тооцоологдсон байна.

Нарны хүчит шуурганы аюул яах бол? Бас л магадлал багатай. Нарны идэвхжил ойролцоогоор 11 жилийн хугацаатайгаар тогтсон үечлэлээр явагддаг.

Идэвхжлийн оргил үед наран дээрх шуурганы хүч хүчирхэг, аюултай болж болох талтай. Шуурганы хүчин чадал хиймэл дагуулуудын төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад учруулж, гэмтээх.ч чадвартай. Гэхдээ ийм сүйрэл боллоо гэхэд 2012 онтой ямар ч хамааралтүй. Шинжээчдийн тогтоосноор нарны хамгийн ойрын идэвхжил 2013 онд тохиох бөгөөд онцгой аюулыг дагуулах төлөвгүй байгаа аж. Урьд өмнө тохиолдож байсан олон шуурга шиг л мэдрэгдэх зүйлгүй болж өнгөрөх гэнэ.

Хамгийн сүүлийн шуугиан болох огторгуйн биетийн цохилт үлдэж байна. Яагаад заавал 2012 онд гэж? Дэлхий оршин тогтнож буй бүхий л хугацаанд төрөл бүрийн хэмжээтэй огторгуйн биет, сүүлт од, солирын цохилт дэлхий дээр олон удаа тохиолдож байсан ч аюулд хүргэх хэмжээний томоохон цохилт ховор болж байсан түүхтэй. Хамгийн сүүлийн томоохон цохилт 65 сая жилийн өмнө тохиолдсон гэдэг бөгөөд үүний уршгаар динозаврын сүрэг мөхөлд хүрсэн гэж үздэг. Эрдэмтэд энэ талын түгшүүрийг ч үл ойшоосон байна. Өнөө үед одон орончид дэлхийн ойролцоохь огторгуйн биетүүдийг ажиглан, байнгын мониторинг явуулж байдаг. Тэгээд ойрын үед динозаврыг сүйрэлд хүргэсэн шиг тийм том объект унаж аюул нүүрлэхгүйг батлан үзүүлсэн ажээ.

Түүнчлэн НАСА-ийн албан ёсны цахим хуудсаар тогтмол зочилж “NEO” хөтөлбөрийг байнга үзэж байхыг эрдэмтэд зөвлөжээ. Яагаад гэвэл уг хуудас өдөр бүр шинэчлэгдэж огторгуйн томоохон биет биднийг чиглэн хөдөлж буй эсэхийг цаг алдалгүй мэдээлж байх гэнэ. Тиймээс ирээдүйдээ итгэлгүй байгаа хүн бүр НАСА-ийн цахим хуудсыг сонирхож түгшин сандрах шаардлага буй эсэхээ баталгаажуулаарай хэмээн зөвлөжээ. Эцэст нь ертөнцийн сүйрлийн талаархи бүхий л мэдээллүүд шинжлэх ухааны баталгаагүй, тодорхой, үнэн зөв баримтгүйг эрдэмтэд онцлон хэлсэн баййа. Мөн сүйрлийн тухай хэдэн зуун кино, ном, сэтгүүл, нийтлэл гарсан ч гэсэн эрдэмтдийн гаргасан баримт өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулжээ. Тиймээс шуугиан дэгдээхийг сонирхогчдын зүгээс гарч буй бүхэн зөвхөн хүмүүсийн “тархи угаагч” мэдээллүүд юм. Шинжлэх ухаанаар баталгаажсан ямар ч аюул нүүрлэхгүй, тэр тусмаа 2012 онд юу ч тохиолдохгүйг НАСА-ийн эрдэмтэд хүн төрөлхтөнд мэдээлж байна.

 

Ц.Мөнхжаргал

Үнэн сонин




Сэтгэгдэл (5)
1. Бичсэн togolde - 2012-01-16 01:09 - Зочин
 
 
:) nice
 
2. Бичсэн ерөнхийлөгч - 2010-12-18 09:52 - Зочин
 
 
миний монголын ард иргэдээ. Сүүлийн үед дэлхийн сүйрлийн талаар дор бүрнээ санаа зовох боллоо. юу ч боллоо гэсэн монгол хүн монголоороо байвал гоё шүү. сүйрэх үгүйг бидний хэн ч мэдэхгүй шүү дээ. яг л та бид хэзээ үхэхээ мэддэггүйтэй адил. дэлхий гэдэг чинь бидний биений нэг адил шүү. анхааран уншсанд баярлалаа.
 
3. Бичсэн Би - 2010-03-30 05:39 - Зочин
 
 
Би 90 хүрээгүй байхад юу гэж дэлхий сүйржээдийн... Одоо наачин дөнгөж 25 хүрч байна...
 
4. Бичсэн medegch - 2010-03-28 21:16 - Зочин
 
 
yu ch toxioldoj medne. gexdee boloxoos ni omno xumuus sandrald orj xulgai ch deeremchidiin muu uildel nemegdvel xetsuu l yum bolno. tiimees niigmiig taivan bailgasan ni deer. medmeer bgaa xumuus ni yanz buriin medee nom sonin setguul unshaad medeellee avaad uxamsarlaad yvj bolno shdee.
 
5. Бичсэн Зөгий - 2010-03-28 20:09 - Зочин
 
 
Ингэж хүн төрөлхтнийг тайвшруулах нь зөв л дөө. Аливаа сүйрлийг тэр болгон урьдчилан мэдэхэд хэцүү учраас хүн бүр сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй :)
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-29, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ Б...
Good luck!
2012 01 31/ 12:10 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ