Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

LA_Naadam_2008_MonDuu_088

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 24 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
АНУ-д хоргодох байр худалдаж эхэлжээ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-04-19, Даваа
 Image
 
Сүйрлийн тохиолдол, цөмийн довтолгоо, солирын бороо орох үед хаана очиж нуугдахаа мэдэхгүй айж байна уу? АНУ-ын нэгэн аж ахуйн газар түүнийг шийдвэрлэх арга замыг хайж олжээ. Бүх тохилог орчныг бүрдүүлэн төхөөрөмжилсөн газрын гүнд байрлуулсан хоргодох байр худалдан авч болох гэнэ. Юмыг яаж мэдэхэв!

“Ирээдүйг бид урьдчилан таамаглан мэдэрч чадахгүй гэхдээ бид түүнд бэлтгэлтэй байж чадна” гэж Вивос группийнхэн /www.terravivos.com/ интернетэд байрлуулсан өөрийн вебсайтад дурдаад  цөмийн довтолгооноос хамгаалан хоргодох 20 бункер тус бүрт 200 хэсэг, нийт 4000 байрны багтаамжтай хоргодох байруудыг АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тараан байгуулсныг мэдэгдээд худалдан авахыг санал болгож байгаа ажээ. Нэг байрны үнэ 50000 доллар болох бөгөөд хүүхдүүд тал үнээр харин дагалдан яваа тэжээвэр амьтад үнэгүй байрлаж болох гэнэ.
 
Уг нийгэмлэгийн захирал  Роберт Висино AFP агентлагийн сурвалжлагчид хандан “Нэгэн л өдөр биднийг хоргодох байр луу очих хүсэл рүү түлхэх болно” гээд “бид айдас хүйдэс төрүүлэх гэж байгаа юм биш зүгээр л асуудлыг шийдвэрлэхийг санал болгож байгаа юм” гэж өөрийгөө зөвтгөн ярьжээ. Уг сайтад Майачуудын цаг тооллын календарь болон Нострадамусын зөгнөсөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох дэлхийн сүйрлийн тухай эргэн дурджээ.Хэдийгээр хүн төрөлхтөн энэ сүйрлийг даван туулах боломж /NASA тэр цаг мөч ирэхэд юу ч болохгүй гэж тангараглаж байгаа/  гарах боловч террористуудын цөмийн довтолгоо,  галт уулын асар хүчтэй дэлбэрэлтүүд, нарны идэвхжилт, үхлийн сүүлт од, хими, бактеорологийн довтолгоо гээд гарч болох олон сүйрлүүд үлдэж байгаа.

“Заавал ч үгүй 2012 он гээд байх шаардлагагүй. Магадгүй маргааш ч юм уу 20 жилийн дотор ч болж болох юм” гэж Висино анхааруулаад түүний гол айж байгаа зүйл нь “нийгэм, эдийн засгийн анархизм” гэж сэтгэлээ дэлгэжээ. Тэр цааш нь ярихдаа “Засгийн газар иймэрхүү төрлийн зүйлд бэлтгэлээ базаагаад нэлээд хэдэн жил болж байгаа, тэд газар дор байрлуулсан хоргодох байртай болсон байгаа. Гэвч та элит хэсэгт хамааралгүй бол энэхүү хамгаалах байрнуудын ач тусыг хүртэж чадахгүй” гэжээ.

Түүний санал болгож буй эдгээр байруудын нэг хэсэг нь шинээр баригдсан ба үлдсэн хэсэг нь хүйтэн дайны үеийн цөмийн довтолгооноос хамгаалах зорилготой баригдсан хуучин байрууд бөгөөд сэргээн засварлах ажил хийж байгаа гэнэ. Эдгээр байрууд усан автагдвал 500 цаг усан дор байх, гадна талд болж буй 700 градусын халууныг тэсвэрлэх, 700 км/цагийн салхи, рихтерийн шатлалын10 баллын хүчтэй газар хөдлөлтийг даван туулах чадвартай гэжээ.

“Вивос-ын хамтран эзэмшигчийн хувьд нэгэн хоргодох байртай болсон. Зөвхөн хүрээд очиход л болоо. Хоол хүнс, ус, хувцас хунар, эм тариа, харилцаа холбоо болон төхөөрөмж бүгд бэлэн, тохилог сайхан” гэж  ярьсан байна.

Анхны хоргодох байрыг Калифорнийн цөлд барьж байгаа бөгөөд энэ есдүгээр сард ашиглалтад орох юм байна. Висино-гийн ярьснаар “өдөрт хэдэн зуун захиалга” хүлээн авч байгаа гэнэ.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг
news.mn
 
 
Image
 
 
Image
 
 



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-04-23, Баасан )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ Б...
Good luck!
2012 01 31/ 12:10 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ