| Дебит картаа ямар үед хэрэглэхгүй байвал дээр вэ? |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2010-04-23, Баасан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дебит карт (ATM card) болгон банкнаасаа шалтгаалан өөрийн гэсэн хамгаалалтын болон хэрэглээний системүүдтэй билээ. Гэвч зарим үед картаа хэрэглэхгүй байвал зохино. Төлбөр тооцоогоо хийх үед хэдхээн хоромын дотор толгойнд тань төрөл бүрийн эргэлзээ төрж, аль картаар төлөх үү гэж бодогдодог байх. Миний хувьд лав тийм үе зөндөө гардаг. Ж: Costco-д зээлийн картаар төлбөр хийвэл (American Express-ээс бусад) заавал нууц дугаар нэхэмжилдэг учраас би зөвхөн American Express юм уу дебит картаараа тооцоогоо хийхийг бодно. Яагаад гэвэл би зээлийн MasterCard-ны нууц дугаарыг сандаггүй юм. Ер нь тэгээд зээлийн картны нууц нугаарыг хэрэглэдэггүйгээс хойш би сайн мэддэггүй юм л даа. Эсвэл дэлгүүрээс жижиг сажиг юм аваад зээлийн картаар төлж кредитээ сайжруулна гээд сарын эцэст бөөн өрөнд орох уу, нэг мөсөн шууд дебит картаараа төлж санаагаа амраах уу гээд нэлээн толгойгоо гашлуулах жишээтэй. “Кредит карт ч тэр, дебит карт ч тэр ерөнхийдөө гаднаасаа ижил харагддаг нэг төрлийн пластикаар хийгдсэн ч гэсэн, хэрэглэгч нь картаа ашиглан тооцоо хийхдээ, төлбөр нь ондоо ондоо аргаар явагдаж, картны хамгаалалт нь бас ондоо байдаг гэдгээрээ хоорондоо ялгаатай” гэж Washington, D.C-д байрлах Хэрэглэгчдийн холбооны Луйвартай тэмцэх төв гэсэн хуулийн байгууллагын захирал John Breyault хэлж байна. Дебит болон зээлийн карт өөр өөрийн гэсэн давуу талтай ч гэсэн, алийг нь аль тохиолдолд хэрэглэж болохыг л мэдэх хэрэгтэй. Ж: дебит карт бол таны мөнгө хадгалж буй банкны данстай шууд холбоотой учир зарим тохиолдолд хэрэглэхгүй байсан дээр байдаг юм. 1. Online буюу интернэт цахим сүлжээн дээр тооцоо хийхдээ Credit Union National Association-ы хэвлэлийн захирал Susan Tiffany зөвлөхдөө “дебит карт таны данстай шууд холбоотой учраас интернэт болон утсаар төлбөр тооцоогоо хийхдээ АТМ картаа бүү хэрэглэ” гэж зөвлөж байна. The Federal Reserve's Regulation E буюу Америкийн Холбооны нөөцийн Е Дүрэм бол электроник маягаар дебит картаар хийсэн тооцоог хамгаалдаг бөгөөд хэн нэгэн луйварын аргаар картыг тань хэрэглэсэн бол, картын эзэмшигчийн өр төлбөрийг 50 доллар хүртэлхи болгож нөхөн төлнө гэсэн үг (үүний тулд хэрэглэгч нь карт эсвэл картны дугаараа алдсан гэдгээ 2 хоногийн дотор банканд мэдэгдсэн байх шаардлагатай). Энэ талаар дэлгэрэнгүй: http://www.federalreserve.gov/bankinforeg/regecg.htm Ихэнхи банкнууд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын үүднээс өр төлбөрийг нь 0 доллар болгон нөхөн төлүүлдэг ч гэсэн мөнгөө эргүүлэн буцаж авах, мөнгө авсан байгууллагад хандаж учираа тайлбарлаж, ойлгуулах, мөн (ямар нэгэн татвар, төлбөр төлдөг бол) алдсан мөнгөнөөсөө хамаагүй бага мөнгө буцаж авах магадлал ихтэй байдаг учраас энэ бүхнээс зайлсхийхийн үүднээс зээлийн карт өөрөөр хэлбэл Кредит карт хэрэглэж бай гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Мөн Кредит картны компаниудын шинээр үзүүлж буй үйлчилгээ бол танд нэг удаагийн хэрэглээний Кредит картны дугаар үүсгэж өгөх бөгөөд энэ картны тусламжтайгаар зөвхөн нэг удаа интернет дээр гүйлгээ хийж болдог байна. Өөрөөр хэлбэл хэн нэг нь таны дугаарыг олж авлаа ч гэсэн дахин хэрэглэх боломжгүй болж байгаа юм. Үүнийг Virtual Credit Card гэх бөгөөд өөрийн картны үйлчилгээнд энэ нэмэлт үйлчилгээ байгаа эсэхийг шалгаж үзээрэй. 2. Өндөр үнэтэй эд зүйл худалдаж авахдаа Хэрэглэгчдийн Хуулийн төвийн хуульч Chi Chi Wu өндөр үнэтэй юм худалдаж авахдаа зээлийн карт хэрэглэвэл дээр гэж зөвлөж байна. Хэрэв таны худалдаж авсан бараа гэмтэлтэй эсвэл ямар нэгэн асуудалтай байвал, зээлийн картны дагуу та өөрийнхөө эрхээ хамгаалах эрхтэй ажээ. Харин энэ тохиолдолд АТМ карт нь арай бага хамгаалалт санал болгодог юм байна. Мөн түүнчлэн зарим зээлийн картнууд хэрэглэгчиддээ нэмэлт хамгаалалт санал болгож, цахилгаан бараа худалдаж авахад аль эсвэл машин унаа түрээслэхэд нэмэлт даатгал санал болгодог гэх жишээтэй юм. Мөн хадагтай Wu нэмж зөвлөхдөө 2 зүйлээс сэрэмжил гэж байна. Үүнд: а. (Өндөр хүү төлөхгүй байхыг хүсвэл) карт дээр үлдэгдэл бүү үлдээ мөн б. Дэлгүүрүүдийн санал болгож буй promotion болох анхны төлбөрөө хойшлуулан төлөхийг уриалдаг зээлийн картнуудаас болгоомжил (Ж: Best Buy, Sears-ээс юм худалдаж авахад “12 months no payment” буюу эхний 12 сар төлбөрөөс чөлөөлдөг гэх жишээтэй.) 3. Мөнгөн барьцаа (deposit) хийхдээ Саяхан American Bankers Association –ы төлөөлөгч Peter Garuccio гэр орондоо засвар хийхийн тулд том оворын үнэтэй багаж зэвсэгийг түрээслэхийн тулд дэлгүүрт нь их хэмжээний мөнгөн барьцаа хийх хэрэгтэй болсон. “Ийм тохиолдолд та дебит биш, харин зээлийн картаа ашиглах шаардлагатай юм” гэж тэрээр зөвлөж байна. Зээлийн карт ашигласнаар дэлгүүр нь мөнгөн барьцаагаа авч, харин та өөрийн дансаа өгөлгүйгээр төлбөрөө хийх боломжтой гэсэн үг. 4. Хоол, зоогийн газарт The Dollar Stretcher цахим хуудасны редактор Gary Foreman ресторан, зоогийн газарт дебит карт ашиглахаас эмээдэг бөгөөд сайтны хэрэглэгчдийн үлдээдэг сэтгэгдэл, захиан дээр үндэслэн “хүмүүсийн дебит болон зээлийн картны дугаар хамгийн ихээр ресторанд алдагддаг” гэж тэрээр ярьж байна. Энэхүү байдал нь ихэнхи тохиолдолд картны эзэмшигч нь картаа хараанаасаа салгаж, зоогийн газрын ажилтанд өгч явуулдагаас болдог ажээ. 5. Шинэ хэрэглэгч болсон тохиолдолд Дэлгүүрээс эсвэл ямар нэгэн сайтнаас онлайнаар анхны удаа юм худалдаж авч байгаа бол дебит картаа хэрэглэхээс зайлсхий. Тэгвэл та юуны түрүүнд дэлгүүртэй нь танилцаж, бараа бүтээгдэхүүний чанарыг нь харж, дэлгүүрийн үйлчилгээг нь үнэлж авч дараа дараагаар энэхүү дэлгүүрээр үйлчлүүлэх эсэхээ шийдэж болно. Харин шийдвэрээ гаргах хүртэл аюулгүй байдлаа эрхэмлэн зээлийн картаар төлбөрөө хиййгээрээ. 6. Төлбөрөө одоо хийж, бараагаа сүүлд авах тохиолдолд Төлбөрөө өнөөдөр хийсэн ч, бүтээгдэхүүнээ дараа нь авах гэж байгаа бол мөн л зээлийн картаа хэрэглэ. Зээлийн карт бол дебит картны олгогдоггүй нэмэлт баталгааг санал болгодог бөгөөд хэрвээ ямар нэгэн асуудал гарч ирвэл (Ж: замдаа эвдэрсэн, буруу бүтээгдэхүүн хүлээн авсан, замд алга болсон г.м.) танд санхүүгийн хамгаалалт хэрэгтэй билээ. Гэвч санах зүйл гэвэл зарим картууд зөвхөн тодорхой хугацаанд тийм үйлчилгээ үзүүлж, таны эрхийг хамгаалдаг тул та аль болох асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй бөлгөө. 7. Сар тутам автоматаар төлбөр хийхдээ Америкт амьдарч буй Монголчууд бид Америкчуудтай адил ямар нэгэн gym-ийн гишүүн болж, хэсэг хугацаанд биеийн тамир, аэробик, йогийн хичээлд хамрагдаж, усанд сэлж алжаалаа тайлах хүсэлтэй билээ. Гэвч тодорхой хугацааны дараа бид бусадтай адил ямар нэгэн шалтгаанаар gym-нд явахаа больдог гэх жишээтэй. Үйлчилгээг хэрэглэхгүй байгаагаас хойш мэдээжийн хэрэг бид гишүүн байхаа больж, сар тутам төлдөг төлбөрөөс чөлөөлөгдөхийг хүснэ. Гэвч та албан ёсоор гишүүн байхаа бальсон ч гэсэн, gym нь таны картнаас үргэлжлүүлэн сар тутам төлбөрөө аваад л байвал хэцүү биз дээ? За тэгээд тэр карт нь дебит карт байвал бүүр баларлаа гэсэн үг. Бас нэг өөр зүйл санах гэвэл тухайн үед банкнаасаа автоматаар ямар нэгэн төлбөр төлнө гэдгээ мартаж, дансан дахь мөнгөө үрвэл та overdraft fee буюу “дансаа улаалгасан” гээд банканд тодорхой хэмжээний торгуулийн төлбөр төлөх болно. Тиймээс ой муутай, эсвэл тоондоо сайн биш мөн ямар нэгэн өөр шалтгаанаар асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол мөн л зээлийн картаараа автомат төлбөрөө хий. 8. Ирээдүйд хийх аялалын төлбөр тооцоо хийхдээ Ойрын эсвэл холын ирээдүйд аялалаар явах төлөвлөгөөтэй байгаа бол зээлийн картаа ашиглаж төлбөр тооцоо хийвэл сайн гэдгээ сана. Дебит картаар хийсэн тохиолдолд таны мөнгийг шууд данснаас тань авах тул иймээ тиймээ асуудал гарвал мөнгөө авахын тулд нэлээн ярвигтай болохоос гадна таны картны дугаар системнээс нь хулгайд алдвал (Ж: зочид буудлуудын системийг хакерууд их эвдэж, үйлчлүүлэгчдийн мэдээллийг хулгайлдаг жишээтэй) мөн л маш том тойлгойны өвчин болно. 9. ШТС болон зочид буудалд ШТС болгон адил биш ч гэсэн зарим тохиолдолд шатахуун авахдаа тухайн ШТС нь мөнгөн барьцаа маягаар үйлчлүүлэгчийн картнаас $50-100 авдаг жишээтэй. Тиймээс та $5-10 шатахуун авсан ч, танаас илүү мөнгө авна гэсэн үг. Мөн зарим зочид буудлууд үйлчлүүлэгчдээсээ хэд хэдэн зуун долларын мөнгөн барьцаа авдаг юм. Энэ нь өрөөнд байрлах мини баар/хөргөгч хоосруулсан, өрөө эвдэн сүйтгэсэн эсвэл өрөөний утсаар өөр мужууд уруу long-distance-аар хэт их ярьсан тохиолдолд нэхэмжилэгдэх мөнгө нь болдог юм байна. Тиймээс та ШТС-ээс шатахуун авбал пин кодоо оруулан картаараа шууд шаардлагатай төлбөрөө хийж, харин буудалд орохоосоо өмнө ямар нэгэн барьцаа авдаг эсэхийг сайтар асуун лавласаны дараа зээлийн картаараа төлбөрөө хийвэл дээр гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. 10. “Ажилгаагүй” маягийн ATM машин дээр Гэмт хэрэгтэнгүүд давхар уншигчдийг ашиглан банкны АТМ машины карт уншигч төхөөрөмж дээр давхар байрлуулж АТМ машин руу оруулж буй картны бүх мэдээллийг (дугаар, пин код г.м.) хуулбарлан хулгайлдаг гэх жишээтэй. Тиймээс та гадаа эсвэл банкны хажууд байрласан АТМ машин хэрэглэвэл хожуу болж байгаа юм, энд тэнд сэжигтэй юм харагдаж байгаа эсэх эсвэл ATM машиныг хүчээр хэн нэгэн оролдож байсан ямар нэгэн тэмдэг байгаа эсэхийг ажиглахыг хичээгээрээ. Би та бүхэнд сонирхуулж хэдэн зураг энэхүү материалд нэмж хавсаргалаа. Яг ямар маягаар хулгайч нар мэдээллийг тань хулгайлдагийг ойлголттой болоход нэмэр болно гэж найдаж байна. ![]() Энгийн АТМ машин ![]() АТМ машины карт уншигч төхөөрөмж дээр давхар уншигчийг байрлуулж байгаа нь ![]() АТМ машины ялгаа: энгийн бөгөөд давхар уншигчтай ![]() Мэдээлэл агуулсан энгийн тавиур Мэдээлэл агуулсан тавиурны буланд зоосон жижигхэн камер Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай.Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. З.Хулан
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-06-10, Пүрэв ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|










Bi erduu gantshan l debit karttai!! Tegexeer tsaashdaa xereglex n demii iym baina gej oligoloo. Ajil xiij olcon munguu belneer n vreed baix yy? Zubluguu ugnu vv!?