|
АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2010-04-29, Пүрэв |
|
2010 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн Улаанбаатар дах АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэгчид Цагаачлалын бус визийн интернэтэд суурилсан шинэ маягт бөглөх шаардлагатай боллоо. Энэхүү DS-160 онлайн маягт нь одоо ашиглагдаж буй цагаачлалын бус визний мэдүүлгийн 3 маягтыг нэгтгэж байгаа юм.
2010 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн цагаачлалын бус визийн бүх мэдүүлэгчид https://ceac.state.gov/genniv хаягаар орж DS-160 маягтыг бөглөх боломжтой. Дэлхий даяар АНУ-ын виз мэдүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын Төрийн Департамент нь виз мэдүүлэх үйл явцыг шуурхай бөгөөд үр өгөөжтэй болгох үүднээс шинэ технологиуд ашиглаж байгаа . DS-160 маягтын давуу тал нь шинэ технологи ашиглан виз мэдүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах явдал юм. Йимд бүх виз мэдүүлэгчид DS-160 маягтыг визний ярилцлаганд орохоосоо өмнө онлайнаар заавал бөглөсөн байх шаардлагатай. DS-160 маягтыг хэрхэн бөглөх тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус Элчин сайдын яамны http://mongolia.usembassy.gov/ вэб сайтаас авна уу. news.mn
|
|
Шинэчлэгдсэн огноо ( 2010-05-15, Бямба )
|